fbpx Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 31 секунд

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Би Лондонд олон жил аж төрж, уран бүтээлээ туурвиж суудаг зураач хүн. Тухайн үед ах дүү Польшид зураачийн мэргэжил эзэмшсэн. Их Британи бол яалт ч үгүй ардчилсан улс. Ардчиллынх нь үр шимийг амсаад би гэр бүлээрээ энд аж төрж болоод байна, хууль дүрмийг нь сахиад болж л байна.

Харин Ардчилсан Монголынхоо зарим иргэд, анд нөхөд, ахмад дайчид, дүү нарыг ойлгох ухаан дутаад цөхрөлөө барах дөхөх юм. “Ояа” нар гэдэгчүүдээс биечлэн таних хүн над байхгүй ч, тэд бол монгол ахан дүүүс маань. Ардчиллын үр шимийг амсагч МОНГОЛ-чууд.

Ардчилал эрх чөлөөний зам сонголоо, хөгжлийнхөө гэрэлт цамхагийг Европын Холбоо гэж харлаа гэснийхээ төлөө л Украин Оросын эзлэн түрэмгийллийн хохирогч болчихсон шүү дээ. Одоо ч цус урссаар байна. Европ даяар, энэ Британи улсад Орост хайртайчууд гэж нэг ч байхгүй болтлоо Путины яргалал, түрэмгийллийг эсэргүүцэж байна. Би өдөр бүр харж байна. Британид засгийн эрх солигдож, эрх баригч хоёр том нам ээлжлэн төр барихад хоёулаа л Украины ард түмний талд бат зогсож байна. Саяхан Стамбулд уулзлаа болсон. Араас нь Орост суртал нэвтрүүлгийн заналхийлэл тасрахгүй байна. Украин гэж ард түмэн оршин тогтнох эрхгүй, устгавал таарна, зэвсгийг нь хураана, нацистуудыг нь шийтгэнэ, хөнөөнө, Европ Украинд туслаж болохгүй, харин Оросын түрэмгийлэн эзлэсэн газар нутгийг нь Оросынх гээд хүлээн зөвшөөрвөл барав...

Гурван жилийн өмнө түрэмгийлэл эхэлж байх үед оросуудын тавьж байсан буулган авах шаардлага яг хэвээрээ. Бууж өгөхгүй бол устгана! Еэ бүү үзэгд. Оросууд ингэтлээ газар нутгийн шуналын тулам болчихсон юм уу гэж би гайхшаа бараад бичиж байна.

1991 онд Зөвлөлт гүрнийг булшлахад оройлсон Орос чинь өөрөө хамтран хуйвалдсан Украин, Беларусийнхаа хил хязгаар, Зөвлөлтөөс өвлөсөн бүхнийг нь хүлээн зөвшөөрсөн биз дээ. 1994 онд Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ОХУ өөрөө оройлоод АНУ, Британитай хамтраад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгснийг монголчууд минь эрхбиш мартаагүй байлтай. Оросын төлөө үхэхээс бусдыг хийхэд бэлхэн монголчууд минь Оросын ТВ-ийн суртал нэвтрүүлэгт тархиа нэвт угаалгаад, Украин руу нялж нааж байгаа бүх хар хорыг зөвшөөрөөд дагаж дууриаж хараал урсгаад байвал Орос ялчихна гэж боддог бол хий горьдлого шүү. Энэ цаг үедээ Зеленский олон улсын шилдэг лидер болчихоод байна. Хүнийг басч доромжилж болохгүй. Би Та нартаа ахмад хүний хувьд жирийн нэгэн асуултыг газрын зургаар тавья.

сонин mn

сонин mn

ОХУ-тай хил залгаа баруун, баруун хойд аймгуудаас Орост хайртайчуудыг элсүүлээд Улаанбаатарынх нь эсрэг цэнэглээд босгочихож гээд төсөөл дөө. Эхлээд референдум явуулаад, дараа нь ОХУ-д аймгаараа нэгдэж орох хүсэлт Москва руу өгүүлээд, сүүлдээ Москва нь ОХУ-ын Үндсэн хуулинд нөгөө аймгуудыг чинь ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гээд батлачихвал (зүгээр төсөөлөл шүү!) энэ “ОЯА” нар яах болж байна вэ гэж би айх боллоо. Тэгээд Улаанбаатарт нь зөвшөөрөхгүй бол дайн хийчихээд манай нутагт байлдаад салахгүй, урвагчид ба 5-р цувааг монголчуудынх нь эсрэг ашиглаад, цус урсгаад байж байвал ямар байх вэ? Миний монтажилсан газрын зургийг хар даа. Би ёрлож байгаа юм биш. Зүгээр л Та нарт энгийнээр ойлгуулах гэж байна. Харьцуулалт хийлгэх гэж байна. Энэ зургийг сайтар хар, Таны сэтгэлд юу буух вэ? Украин гэдэг улс, Украины ард түмэн яг л ийм зүйлтэй тулгарчихаад эх орноо хамгаалан байлдаж байна. Ганц Украин гэлтгүй, эх орноо гурван хэсэгт хуваалгасан Гүрж, хоёр хэсэгт хуваалгасан Молдавын гашуун түүхийг давтахгүй гэснийхээ төлөө Украин эх орноо хамгаалах шударга дайн хийж байна. Өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт Украин зөвтөхийн цагт “ОЯА” нар яах болж байна вэ? Монгол-Зөвлөлтийн улирч баларсан найрамдлаар ам таглаад оросын одон медаль зүүгээд цагаадна гэж байхгүй шүү, эрхэм дүү нар аа, анд нар аа!

Тодын Отгонбаяр (Лондон зураач)

сонин mn

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?
Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​