fbpx Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
7 минут 39 секунд

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Монголын улс төрд өнөөдөр харилцааны дээд урлаг өрнөж байна. Бид зөвхөн наад өнгөн хэсэг буюу Ерөнхий сайдыг огцруулах, дараагийн Ерөнхий сайдын нэр дээр л төвлөрч байна.

Гэтэл цаана нь улс төрийн ойрын хэдэн жилийн нүүдэл суудлаа бодож, эрх ашгийн тохироогоо явуулахаар талууд бүгд хичээж байна. Энэ тоглоомд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Н.Учрал гээд ирээдүйн улс төрөө холоор зурж буй бүх хүмүүс оролцож байгаа. Тэдний эрх ашиг нэг цэг дээр уулзаж байж л дараагийн нүүдэл ил гарна.

НЭГ. Үлдлээ гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бодлого хэрэгжүүлэх улс төрийн орон зай байхгүй

Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол албан бусаар нэгэнт огцорчихсон. Огцрох үйл явц аль долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн өрөөнд өрнөсөн. Тавдугаар сарын 18-ны бүтэн сайн өдрийн Ерөнхийлөгчийн институтийн мэдэгдлээр нэгэнт “давшилт” эхэлснийг бүгд ойлгосон юм. Одоо Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдаар үлдэх улс төрийн болон нийгмийн орон зай үлдээгүй. Тиймээс түүнийг үлдэх гэж байна. Эсвэл үлдээе гэж тачаадаж байгаа хүмүүсийг хоёр хэсэгт хувааж, түүнийг бүрмөсөн үгүй хийхээр хичээж байна гэж ойлгох нь зүйтэй.

Л.Оюун-Эрдэнэд дахин улс төр хийх цаг хугацаа хангалттай байгаа. Тав, зургаан жилийн дараа өнөөдрийн ярьж буй бүх төслүүд нь урагшилна. Мөн тэр тийм ч яадгаа алдсан Ерөнхий сайд байгаагүй. Алдаа, оноо мэдээж байлгүй яахав. Гэхдээ түүнд ядаж л парламентын ардчиллыг хөгжүүлсэн, авлигатай тэмцсэн, уран болон хил холболтыг хөдөлгөсөн гээд багагүй зүйлс өв болж үлдэнэ.

Түүнийг үлдлээ гэхэд нийгэм ч хүлээж авах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Нэгэнт цүнх савнаас болоод муу нэр луу дансыг хангалттай арвижуулсан Ерөнхий сайдын хувьд нийгмээс ирэх дэмжлэг, легитим шинж өнөөдрийг хувьд бараг л үлдсэнгүй. Дээрээс нь том эрх мэдэлд маш их удсан учраас улс төрийн хүрээнд ч, нийгмийн хувьд ч түүнээс уйдсан байна. Тэр нийтдээ тасралтгүй найман жил Монголын Засгийн газрын номер 1, 2 дээр аж төржээ. Гүрийгээд үлдлээ гэхэд Ерөнхийлөгчийн зүгээс орж ирэх улс төрийг дийлэхгүй. Өөрийнх нь авч орж ирсэн хэдэн гишүүдээс өөр бусад бүх гишүүд нь түүний талд зогсохгүй байна. Энийг тэр өөрөө мэдэхийн дээдээр сайн мэдэж буй. Дээр нь засагт хамтарчхаад өөрөө явахын тулд АН-ыг хөөсөнд 42 гишүүнтэй бүлэг бүхэлдээ дургүйцэж буй. Одоо үлдлээ гэхэд засаг цаашаа улс төрийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх ямар ч боломжгүй юм.

ХОЁР, Х.Нямбаатар тэргүүтэй ажлаа алдахаас айсан этгээдүүд өөрийнхөө төлөө Ерөнхий сайдыг үлдээхээр ажиллаж, улам хорлосон

Тэгвэл хэн түүнийг албан тушаал дээр нь үлдээхийг хүсэж байгаа вэ. Эхнийх нь эргэн тойрныхон нь. Том ранк дээр байгаа улстөрч гэдэг бол араасаа үргэлж том баг дагуулж явдаг. Тэр баг нь түүнийг унахад дагаж унадаг. Бас эрсдэлд ордог. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эргэн тойронд байгаа эрх мэдэлтэй нөхдүүд түүнийг огцруулахгүй гэж өмнөөс нь тас зуурч буй нь үзэгдэж байна.

Үүний тэргүүн эгнээнд Хотын дарга, нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар бичигдэнэ. Иргэдтэйгээ мал, нохой шиг харьцаж улс төрийн хувьд ч, олон нийтийн хувьд хамгийн их дургүйг нь хүргэсэн хүн бол тэр. Энэ үйлдлээс нь болоод ах дүүс, үеэлүүд гэдэг өнцгөөр Х.Нямбаатарт дургүйлхсэн хүмүүс давхар Л.Оюун-Эрдэнийг автоматаар үзэн ядаж эхэлсэн нь үнэн.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайддаа хамгийн их гай болсон хүн өнөөдөр эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд иргэдийнхээ эсрэг нийслэлийн намынхаа гишүүдийг, дэд дарга нартай нь хамт гаргаж жагсаав. Төрийн албыг тэргүүлж буй намын даргын шууд удирдлагад байгаа нам нь иргэд рүүгээ жагссан энэ муу жишиг дараагийн удаад төр нь иргэд рүүгээ халддаг гачлант түүхийн эхлэл байх аюултайг сануулъя.

Дээр нь нэмээд албан тушаалд байгаа нөхдүүд Ерөнхий сайдыг үлдээнэ гэдэг агуулгаар мугуйдалж Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг улам хүнд нөхцөл байдал рүү хүчээр түлхсэн. Энэ хүмүүс бол Л.Оюун-Эрдэнийг хайрласандаа биш өөрийн албан тушаал эрх мэдэл, санхүү, мөнгө, дулаан суудлаасаа салахгүй гэсэндээ хүн хайрлахгүйгээр тачаадаж байгаа хүмүүс болно.

ГУРАВ, Бүх зүйл дуусчихаад байхад л "Үлдээе" гэж байсан анд найз, намынхан чинь эргэж ирүүлэхгүйгээр улс төрийн "үхдэл" болгохоор санаархагчид...

Энэ бол хамгийн аюултай бөгөөд сайн тогтоож, нүдлээд авах ёстой хүмүүсийн арми. Энэ ангилалд байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнийн намын үнэнч хамтрагчид, эсвэл сайн анд найзын дүртэй нөхдүүд. Өмнөх нөхдүүд бол өөрсдийнхөө төлөө хувиа хичээсэн хүмүүс байсан. Тэгвэл энэ “Үлдээе. Үлдээч ээ. Тэр үлдэх ёстой. Би түүний тал” гэх зэрэг нялуун үгстэй анд найз, намын үнэнч нөхдийн төлөөлөл бол Л.Оюун-Эрдэнийг дахин улс төрд орж ирэхгүйгээр бүрмөсөн улс төрийн “үхдэл” болгох ашиг сонирхолтой хүмүүсийн нэгдэл. Бас “яв эсвэл үлд” гэхгүйгээр таг дуугүй байгаа хүмүүс ч энэ муу нөхдийн ангилалд зүй ёсоор орно.

Өөрөөр хэлбэл, үнэхээр 100 хувь тархи толгой нь эргэчхээгүй л бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд явахаас өөр гарцгүй буланд шахагдсан гэдгээ мэдэж байгаа. Түүнийг явъя гээд байхад л явуулахгүй гэж зүтгэж буй энэ хоёр хэсэг бүлэг л түүнд гай тарьж байна. Удах тусмаа тэр муухай харагдана. Эрх мэдэлдээ шунасан харагдана. Ерөнхийлөгчтэй ойлголцох орон зай нь багасна. Нам дотроо үнэ хүндгүй болно. Ямар ч нөхцөл байдал байсан улс төрд эргээд гишгэх мөртэй. Үлдэх орон зайтай гарах нь түүнд хамгийн хэрэгтэй. Болж өнгөрсөн бүхнийг нэг том амьсгаа аваад дүгнэх нь түүнд л хэрэгтэй.

Г.Лхагвадорж

Эх сурвалж. UBN.MN

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ
Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​