fbpx Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 11 секунд

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хулгайн нүгэл ханхлуулсан “сонгодог загвар” нь нүүрсний оффтейк гэрээ болсон. Нүүрсний хулгайг нууцалсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой 2019 оны хоёр гэрээг Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд 449 дүгээр тогтоолоороо төрийн нууцаас гаргаж байв. Гэвч, ил болсон гэрээнүүдийн ард ямар хулгай явсныг өнөөдрийг хүртэл хууль хяналтынхан нарийн сайн шалгаж эхлээгүй л байна.

Үүнээс гадна, төрийн аль нэг хяналтын байгууллага ил болсон гэрээнүүдэд нарийн дүн шинжилгээ огт хийгээгүй юм. Харин Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг дүн шинжилгээ хийсэн байдаг.

Тэд холбогдох нээлттэй мэдээ, мэдээллийг ашиглан дээрх есөн гэрээнд баримтын шинжилгээ, эдгээр гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл, 2017-2021 оны санхүү байдлынх нь тайланд санхүүгийн таамаглал, санхүүгийн харьцааны шинжилгээ болон сценарь анализыг гаргасан. Судалгаа шинжилгээний багийнхан “…Гэрээнүүд, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай” хэмээсэн. Илүү тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байна. Үүнтэй 2020 оны зургадугаар сарын 10-нд хийгдсэн түүний нэмэлт өөрчлөлт байгаа юм. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй. Уг санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгчээ.

Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Харин “Бодь интернэшнл” ХХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж өгөхөөр тус гэрээг байгуулжээ.

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах ажил нь компанийн хувьд тээвэрлэлтийн зардлыг бууруулах замаар үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой чухал төсөл юм. Гэвч санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой сөрөг үр дүн гарчээ. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “..Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэх ажил, түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын чанар стандарт, түүнийг хэмжих аргачлал, ажил гүйцэтгэх хугацаа зэргийн талаар гэрээнд тодорхой тусгаагүй байна. Иймээс уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн байдаг.

Хамгийн гол нь, дээрх дүгнэлт хийхэд нөлөөлсөн хүчин зүйл нь дээрх оффтейк гэрээг Аюулгүйн зөвлөлийн 2019 оны зөвлөмжөөр төрийн нууцад хамааруулсантай холбоотой. Угаасаа иргэд ч, улстөрчид ч ийм хардлагатай байсан юм.

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсах үеэр, 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд УИХ-ын чуулган дээр Б.Пүрэвдорж гишүүн “…Оффтейк хулгайгаар Тавантолгойгоос Гашуунсухайтын хоёр гэрээн дээр үнийн дүнгээ нугалсан. Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх замыг “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалан хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ. Энэ гэрээг зогсоогооч. Өртгийг нь шалгаач” гэж байв. Дараахан нь, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайг шалгаж эхэлсэн хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр зарлагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөгөөдөр нь АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжуудын мэдээллээр мэдүүлэг авах үйл явц гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ.

Гэвч Х.Баттулга “...Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье” гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна.

Тэрээр АТГ-т мэдүүлэг өгч гараад шууд Төрийн ордонд очжээ. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай өрөөнд нь уулзсан. Үүнээс гурав хоногийн дараа, 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Х.Баттулга БНСУ руу ниссэн байдаг. Түүнчлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын гишүүн Т.Доржханд “…Нүүрсний хэрэгт холбоотой гэж нэр зарласан 17 албан тушаалтны хамгийн түрүүнд нэр нь дурдагдсан Х.Баттулга хоёр хоногийн өмнө зугтаачихсан. Өчигдөр оффтейк гэрээний гүйцэтгэгч болох “Бодь интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан яарч сандраад мэдээлэл хийлээ. “…Би ямар ч буруугүй. Би яаж мэдэх вэ. Би ажлаа хийсэн, асуудал байвал төртэй ярь” л гэж байна. Тэгсэн чинь тухайн үед төрийн шийдвэр гаргасан хүн нь зугтаачихдаг. Монгол Улс сайхан жүжиг болж байна даа” гэсэн. Үүнээс гадна, олон нийт “…Үүнээс болоод “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал хил даваад зугтчихсан” гэж ойлгосон.

Одоо болтол Монголдоо ирээгүй л байна. Мөн “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийг энэ хэргээс болж шалгалаа” гэж дүгнэсэн. Гэвч, шүүх түүнд шал өөр шалтгаанаар ял шийтгэсэн.

Үнэндээ, нэг нь зугтаж, нөгөө нь баригдсан нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээний хулгайг илчлэх ажиллагааг сааруулан саатуулах “зөөлөвч” л болж өгсөн. Улмаар, УИХ-ын нүүрсний сонсголыг Б.Энхбаяр удирдахдаа нүүрсний хулгайд уурлаж бухимдсан нийгмийн сэтгэл зүйг тайвшруулж, хүлээлтийг хангасан мэт боловч угтаа “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалангийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээг тойрсоор дуусгасан. Бас, Ухаахудагийг ч ярилгүй өнгөрсөн. Харин, асуудлыг Д.Амарбаясгалан руу чиглүүлж, түүнд чихэхийг оролдсон. Эцэст нь, энэ бүхний ард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр төрийн нууцад оруулж, түүгээр далимдуулсан хулгайгаараа “гагнагдсан” гурвал түрдээ мартагдсан. Тэр чигтээ гурван жил боллоо. Тэднийг илчлэх цаг ирж буй бололтой дог.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?
МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​