fbpx Орост бүтэлтэй гялалзаж байгаа ганцхан салбар үлдсэн, тэр нь суртал нэвтрүүлэг
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
14 минут 25 секунд

Орост бүтэлтэй гялалзаж байгаа ганцхан салбар үлдсэн, тэр нь суртал нэвтрүүлэг

Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3.4 дэх жилдээ (тасралтгүй 1203 өдөр шөнө) шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, израилийн армийн офицер Григорий Тамар, америкийн улс төрч Жон МакКейны түүхэн сэрэмжлүүлэг, Стамбулд явагдсан хэлэлцээний мэдээ, “Кремлийн Геббельс” хочтой болсон Владимир Соловьёв, Төрийн Дум дахь нэг гол фракцын дарга Сергей Миронов нарын дайнч мэдэгдлээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Орос “нацист” дайснаа дарж чадалгүй дайныг өөрийнхөө нутагт оруулаад ирсэн. “Аалзны тор” (Паутина) нэртэй операцыг Украины аюулгүй байдлын алба (СБУ) Оросын нутаг дэвсгэрт хол ойр, өдөр шөнө, өвөл зун гэж ялгахгүй хийдэг болж байна. Тогтмолжиж байна.

Дайн нь бүтэлгүйтэх тусам Орост ганц л салбар гялалзталаа ажиллаад бусад нь ухрах араандаа оржээ. Суртал нэвтрүүлгийн хараал, заналхийлэл хэрээсээ хэтэрсэн, танкны үйлдвэр гайгүй яваа гэсэн ганц нэг мэдээ ирж байна. Цэрэг татлага таг зогссон, хүнсний үнэ өссөн, нефтийн үнэ дэлхийн зах зээлд унаж байна, Орост орж ирдэг орлого саатаж байна. Мөнгөгүйтэх аюул ойрхон байна.

Хөлсний цэргийн санхүүжилт (цалин, нөхөн төлбөр, хувцас, хоол хүнс гэх мэт) саатах аюултай. Израилийн армийн офицер Григорий Тамар (зөвлөлтийн иргэн явсан) ингэж ярив.

Оросын цөмийн зэвсэг, зэвсэглэл, арми нь энд тэндгүй бардак болсон, Хар тэнгист флот нь зогсоолоосоо ч цухуйхгүй, учир нь Украин нь тэнгисийн дайных нь дүрмийг өөрчлөөд стратегийн санаачилга авчихсан, Орост бүтэлтэй гялалзаж байгаа ганцхан салбар үлдсэн, тэр нь суртал нэвтрүүлэг, зурагтаар худлаа ярьж иргэдээ хуурдаг тэр ухуулга л гялалзаж байна. Өөр өнгөтэй юм алга, бүх салбарт Орос дампуурч байна, иймд энэ дампуу улстай хуягласан нударгаар үзэлцэхээс өөр замгүй гэж Г.Тамар уугуул эх орноо дүгнэсэн нь тун ноцтой юм. Украиныг өнөөгийн гамшигт хүргэсэн буруутнаар оросууд зөвхөн ганц хүн–Зеленскийг тодруулдаг. “Киевийн дэглэм” гэсэн нэрийн дотор дайныхаа бүх муу муухай булхайг Украин руу тохдог. Тэгвэл энэ гамшгийг авчирсан буруутан нь одоо нэгэнт ил болсон. Тэр бол ОХУ-ын нутагт нууц бүгэж байгаа, хожим эх орноосоо урвасан ялд унах Виктор Янукович ажээ.

сонин mn

Украинд түүнийг дарангуйлагч хэмээн үздэг ба одоо өрнөж байгаа дайны эхлэлийг тавьсан этгээд бол жинхэнэдээ Янукович юм. Тэр эрх мэдлээ ашиглан богино хугацааны ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, улс орноо Оросын нөлөөнд хэт өртүүлж, ард түмнийхээ дуу хоолойг үл ойшоосон. Тэгснийхээ шанг хүртээд Орос руу оргон зугтаасан, одоо Оросын ямар хотод амьдарч байгаа нь Оросын төрийн нууц. Януковичийн үлдэх амьдрал ямагт нууц далд, зөвхөн зугтааж, нуугдаж нэг насыг барна. 2010-2014 онд Ерөнхийлөгч байхдаа дараахи ноцтой хэргүүдийг тарьжээ:

-Хээл хахууль авлигыг газар авхуулсан. Ойрын хүрээллийнхэн, Януковичийн гэр бүл төрийн бүх эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашигласан. Төрийн худалдан авалт, тендерүүдэд авлига, хээл хахууль цэцэглэсэн.

-Орост хэт найдсан, долгиносон гадаад бодлого явуулсан. 2013 онд Европын Холбоотой байгуулах Ассоциацын гэрээг Кремлийн шахалтаар цуцлаж, Оросын нөлөөнд бүрэн орсон нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн. НАТО-д элсэх тухай тэр үед ганц ч үг яриа байгаагүй. Зөвхөн Европын Холбоонд хавсарга гишүүн болох асуудал л тавигдсаныг Янукович хоёр нүүр гарган бусниулсан. Ард нь Путин ивээж байсан ба Путины тоглоомон хүүхэлдэй болоод байв.

-Евромайдан гэх 2013-2014 оны өргөн цар хүрээтэй ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний үндсэн шалтгаан нь Янукович ба түүний араас шордож хатгасан Путин нар болно. Евромайданд оролцогч ардуудыг Путин неонацист, фашист гэж нэрлэсэн суртал нэвтрүүлгийн том кампани өрнүүлсэн, одоо ч үргэлжлэн гүтгэх, харлуулахыг чинээнд нь тулгаж байна.

-Гэтэл Евромайдан бол зөвхөн жагсаал цуглаан биш, харин Янукович тэргүүтэй украины тэр үеийн эрх баригчдын авлига, хууль бус үйлдэл, Оросын нөлөөнд хэт автах оролдлогын эсрэг ард түмний шударга тэмцэл байсан юм.

-2013 оны намраас эхэлсэн Евромайдан жагсаалыг хүч хэрэглэн тараах гэж оролдсон, олон зуун энгийн иргэд амиа алдсан буюу эрүүл мэндээ сүйтгүүлсэн. 2014 оны эхээр Киев хотод оросын тусгай албаны ба хөлсний алуурчид сэм очиж олон арван иргэнийг өдөөн тухирч, иргэд олон арваараа буудуулж амиа алдсан нь Януковичийн засаглалын эсрэг хувьсгалын сүүлчийн торгон агшиг байсан билээ.

-Янукович эх орноо хайр найргүй тонож, улсын хөрөнгө хулгайлсан. Түүнийг Украин эх орноо орхин Орос руу зугтаасны дараа тансаг ордон, эд хөрөнгө, данс, баримтууд нь ил болж төрийн мөнгө шамшигдуулсан нь гарцаагүй нотлогдсон. Украины прокурорын газар түүнийг улс орны эсрэг урвалт хийсэн гэж албан ёсоор ялласан.

-Януковичийн хамгийн том түүхэн алдаа бол нийгмийн хуваагдал үүсгэсэн. Москвагийн шахалтаар Баруун ба Зүүн Украин хоорондын соёлын болон улс төрийн хагарал дэвэргэж гүнзгийрүүлсэн ба үүнээс болж Украинд салан тусгаарлах үзэл, улмаар Крымын хойгоо алдсан Оросын эзлэн түрэмгийлэл, Донбасст иргэний дайн дэгдэх суурь тавигдсан гэж эдүгээ дүгнэж байна.

сонин mn

Маргааш гэхэд оросын цэргийн үхэл хорогдол нэг саяын хязгаарыг давна. Фронтын бүх мэдээ Кремлийнхэнд дайн ашиггүй, бүр илт хохиролтой өрнөж байгаад Орост итгэж ядаж байх шиг. Дотроос нь нууц алдагдаад Украины тагнуулын албанд очоод байгааг ил далд ичиж зовохгүй мэдээлдэг болжээ.

Украинчууд бүх талаар өөрсдөөс нь даваад гарчээ гэдгийг Оросын ТВ, сайтуудаар хүлээн зөвшөөрсөн ярилцлага хөвөрнө. Оросын төлөөлөгчдөөс Украины талд хандан Стамбулд танилцуулсан харилцан ойлголцох санамж бичгийн төсөл гэж инээд хүрмээр баримт бичиг ил болжээ.

Уг нь фронтын бодит мэдээлэлдээ тулгуурлаж хэлэлцээ хийж, яаж тохиролцохоо шийдмээрсэн. Украинчууд тэднийг 2022 онд цэцэг барьж угтаагүй, гранат, сум, молотов коктейль, хараалаар угтсан гэдгийг төсөөлөх сэхээрэх ухаан оросуудад алга гэж Стамбулын хэлэлцээнээс удаа дараа харагдав. Ядаж ялагдаж байгаадаа биш юм аа гэхэд огт ялахгүй байгаадаа бүтэн гурван жил дүгнэлт хийх билгийн нүд нь Кремль, Путины команд, Путинд өөрт нь сохорсон мэт зүтгэсээр.

Ингэж дүгнэхээс өөр аргагүй жагсаалт дор харагдаж байна.

1.Украины батлан хамгаалах хүчнийг 4 мужаас гаргах, Крымыг ОХУ-ын нэг хэсэг гэдгийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх;

2.Украинд цэрэг дайчлах, дахин байршуулах, гадаадаас цэргийн тусламж авахыг зогсоох;

3.Украинд дайны цагийн байдал, дэглэмийг цуцлах;

4.Дайны байдал цуцалсны дараа 100 хоногийн дотор украины дайчилгааг бүрэн зогсоож, Ерөнхийлөгчийн болон Дээд Радын сонгууль явуулах;

5.Украин төвийг сахиж, цэргийн эвсэлд нэгдэхээс татгалзах;

6.Украин цөмийн бус статусаа нотлох, зэвсэгт хүчний дээд хязгаарын тоог тогтоох;

7.Украины нутаг дэвсгэрт гуравдагч орны оролцоог болиулах;

8.Оросын эсрэг хориг арга хэмжээг бүрэн цуцлах;

9.Орос хэлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах;

10.Цэргийн тусгай ажиллагааны улмаас Украинд учирсан хохиролтой холбогдуулан харилцан нэхэмжлэл гаргахаас татгалзах гэх мэтээр явж өгчээ.

Юу санасан есөн хүслээ Кремльд бичүүлж авч очоод гардуулчихсан. Украин хүүхдүүдийг “нацист аав ээж”-ээс нь салгана гээд Орос руу хүчээр аваачсанаа ичих нүүргүйгээр “чөлөөлсөн хүүхдүүд” гэж нэрлэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обаматай өрсөлдөж асан Жон МакКейн бүр дээхнэ, аль 2014 онд ингэж анхааруулж байжээ:

–Миний прогнозоор бол Путины стратегийн дараагийн архамд Украины дорнод хэсгийг Украинаас нь салган тусгаарлана. Тэгээд Оросоос Крым хүртэл хуурай газрын коридор гаргана. Гэвч бид Украинд зэр зэвсэг нийлүүлэх, тагнуулын мэдээ хуваалцахаас татгалзаж байна. Бид зүгээр л Путиныг өдөөн хатгахыг хүсэхгүй байна. Хэрэг дээрээ бид өөрсдийнхөө сул доройг харуулж, харин Путиныг жинхэнээсээ өдөн дуудаж байна. Оросын хуучин Эзэнт гүрнийг сэргээхэд Путины амбиц оршиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Тэр өөрөө бүр ч маш тодоор ойлгож мэдэрч байна.

1.Путинд Эзэнт гүрэн л хэрэгтэй

2.Путиныг аргадаж зөөлрүүлж эвлэрэх гэвэл зөвхөн эсрэг үр дүн л гарна.

3.Путин бол хүчээр ярихаас өөрөөр ямар ч хэл ойлгохгүй гэжээ.

Жон МакКейны энэ сэрэмжлүүлэг өнөөдөр Трампад илүү ихээр хамаатай. Яг л зөв үнэлж дүгнэжээ. Хэрэв Украин өгөхгүй байлаа ч тэгэх тусам нь бүр 6 мужийг нь авна. Тэгэхийн тулд шувтан заналхийлнэ. Хэрэв оросууд тэр 4 мужийг бүтнээр нь авчихсан бол цаашаа хоёрыг гэж даврана гэдгээ “Кремлийн Геббельс” хэмээх шинэ хоч нэртэй болж байгаа Владимир Соловьёв Холбооны ТВ-ийн сувгаар бараг өдөр болгон шаардаж, Путины эсрэг 17 дахь пакет санкц тавьсаных нь төлөө Европт пуужингаар цохилт өгөхийг уриална.

“Шийдвэр гаргаж байгаа Европын хотуудад дараалан цохилт өгье. Елисейн ордон аль хэдийнэ хуучирсан тийшээ цохьё, Рейхсканцелярыг бид сурсан дадсанаараа бөмбөгдъе, зүгээр л сурснаараа” гэж телевезийн алдарт хөтлөгч маань хашгачин ярина.

Одоо бүр геноцид хийхийг уриалан дуудаж байна. Солиорол юм болов уу гэтэл арай биш, аллагыг бүр программчилсан, өнөөдөр украинчуудыг ална, маргааш европчуудыг, нөгөөдөр хэн дуртайгаа. “Бурхан бидэнтэй хамт байхад яагаад украины шааруудыг ялж чадахгүй байгаа юм” хэмээн ТВ-ээр загнаж харагдав. Украины дронуудыг Орос руу нэвтрүүлсэн оросын бүх цэрэг, офицер, хариуцлагатныг бүгдийг буудаж алж цээрлүүлэх, энэ операцыг Британийн тагнуулын алба боловсруулж өгсөн тул Британийг аралтай нь цөмийн бөмбөгөөр хуйхлах тухай нүдээ бүлтийлгэн ТВ-ээр заналтайгаар хашгачиж байв. Энэ бол суртал нэвтрүүлэг төдий биш юм, аллагыг тооцоолсон технологио яриад байна.

сонин mn

Сергей Миронов гэж Стамбул дахь хэлэлцээг шүүгч ам цуцахгүй. Киевийн дэглэм хэлэлцээнд бэлэн биш байна. Манай шаардлага бол ОХУ-ын 4 мужийн нутаг дэвсгэрээс Украин цэргээ гаргах. Хүсэхгүй байна тэд. Бид санасандаа хүрч чадна. Эсрэгээрээ оросын бүс нутаг дахиад тэлнэ, Зеленский бол ямар ч эрх мэдэлгүй цэргийн дарангуйлагч.

Энх тайван тогтоох гол нөхцөл бол Барууныхан Украинд үзүүлдэг цэргийн тусламжаасаа татгалзах. Энх тайвныг өөрсдөө хүсч, харин Орос хүсэхгүй байна гэж Киевийн дээрэмчид дүрслэн харуулахыг оролдож байна.

Макрончууд, Стармерчууд, Мерцчүүдээс энэ дэглэм тусламж авсаар байх юм бол тэд ямар ч энх тайвныг хүсэхгүй, энх тайван тогтох ч үгүй. Үнэн нь энэ! Хэрэв Европ ба Зеленскийн бүлгийнхэн Путины нөхцлийг хүлээн авахгүй бол манай арми Украины зэвсэгт хүчнийг ялна, хамгийн цуст алиалагчийг цэргийн шүүх хүлээж байна! Ердөө л энэ. Хүчирхэг Орост хөгширч доройтсон Европ ямар ч тулган шаардлага тавьж чадахгүй. Шийдвэрийг зөвхөн бид л гаргана. Зөвшөөрөхгүй байна уу? Ялагдах болно–Миронов! Янзтай занан сүрдүүлжээ. Идиотизм (тэнэглэл) гэж үүнийг хэлнэ!

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

ХӨСҮТ: Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна
ХӨСҮТ: Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна
 
Б.Лхагважав: Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй
Б.Лхагважав: Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Б.Лхагважав: Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй

Б.Лхагважав: Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй

Улс төр судлаач Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг

Улс төр судлаач Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг

Засгийн газарт туршлага үнэтэй, туршлагатай улстөрч бүр илүү үнэтэй

Засгийн газарт туршлага үнэтэй, туршлагатай улстөрч бүр илүү үнэтэй

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

АН-ын бүлгийн хуралд суусан 32 гишүүнээс 19 нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжинэ гэсэн байрь суурьтай байна

АН-ын бүлгийн хуралд суусан 32 гишүүнээс 19 нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжинэ гэсэн байрь суурьтай байна

САЙД С.ОДОНТУЯА МАЗААЛАЙН НУТАГТ 1.6 ТЭРБУМААР УРГАМАЛ ТАРЬЖ, УИХ-ЫН ГИШҮҮН О.АМГАЛАНБААТАР “НАРАНСЭВСТЭЙ” БООМТЫГ НЭЭЖ, МАЗААЛАЙГ “УСТГАНА” ГЭВ ҮҮ

САЙД С.ОДОНТУЯА МАЗААЛАЙН НУТАГТ 1.6 ТЭРБУМААР УРГАМАЛ ТАРЬЖ, УИХ-ЫН ГИШҮҮН О.АМГАЛАНБААТАР “НАРАНСЭВСТЭЙ” БООМТЫГ НЭЭЖ, МАЗААЛАЙГ “УСТГАНА” ГЭВ ҮҮ

Л.Оюун-Эрдэнийн араас Д.Амарбаясгаланг огцруулах уу

Л.Оюун-Эрдэнийн араас Д.Амарбаясгаланг огцруулах уу

Судлаач Ганаа: Валютаас мега төсөл, тэгээд өрсөлдөөн тэмцэл

Судлаач Ганаа: Валютаас мега төсөл, тэгээд өрсөлдөөн тэмцэл

Орост бүтэлтэй гялалзаж байгаа ганцхан салбар үлдсэн, тэр нь суртал нэвтрүүлэг

Орост бүтэлтэй гялалзаж байгаа ганцхан салбар үлдсэн, тэр нь суртал нэвтрүүлэг

ХӨСҮТ: Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна

ХӨСҮТ: Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна

Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана

Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана

Парламентын “тогооноос” зууралдсан сарнимал нийгмийн “будаггүй” төрх

Парламентын “тогооноос” зууралдсан сарнимал нийгмийн “будаггүй” төрх

Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох тухай албан бичгийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох тухай албан бичгийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина

ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ариун дээд ном

Ариун дээд ном

Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

Баабар: Төрийн тогтворшил

Баабар: Төрийн тогтворшил

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​