fbpx Л.Оюун-Эрдэнийн араас Д.Амарбаясгаланг огцруулах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 46 секунд

Л.Оюун-Эрдэнийн араас Д.Амарбаясгаланг огцруулах уу

Урьд улс төр бужигнаж пижигнэхээр сониучирхдаг байв, бүгдээрээ. Одоо тэгвэл тэгэх дэмий болжээ. Инээд биш ханиад болохоор болчихож.

Үндсэн хуульд: -Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн байтал хэдхэн хүний шийдвэрээр улс үндсээрээ хөдөлсөөр байна.
Сая засгийг огцруулсан явдал бол угтаа ордны зөөлөн эргэлт шүү гэдгийг өмнө тайлбарласан. Цаг өнгөрөх тусам энэ улам нотлогдоно.
Ард олонд харагдаж байгаачлан МАН дангаараа засаглах дараагийн Засгийн газрын тэргүүнээр Г.Занданшатарыг сонголоо. Ерөнхийлөгчийн тамгыг түшиж байсан тэрээр Засгийн газрын тамгыг атгахаар боллоо.
Гэсэн нь: МАН 68 гишүүнтэй байтлаа тэднийхээ дундаас Ерөнхий сайд хийчих хүн олсонгүй юу гэж олон түмэн өөр хоорондоо асуулт тавьцгаав.
Учир зүй нь: УИХ-ын гишүүн биш хүн Ерөнхий сайд хийвэл удахгүй унана гэж буй хэрэг.
Улстөрчид: Завсрын Ерөнхий сайд Г.Занданшатар гээд байгаа сонстож байна.
Олны санаа Засгийн газрыг дахиад битгий унаад байгаасай, тогтвортой байгаасай л гэж байгаа нь эндээс харагдана.
Наахнуураа ийм улс төрийн цаадтайд юу болж байгааг юу ч мэдэхгүй өнгөрч байгаа нь мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа ард түмний хувьд эмгэнэлтэй л хэрэг юм.
Чухам иймийн учир: Хэрсүү бай гэдгийг өөрсөддөө захимаар.
Наахнуур харахад Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдын хүү тансаглаад тэрээр орлогоо нотлолгүй огцорч буй мэт. Гэсэн нь цаадтайд нь 8 жил ганцаар засаглаж, төрийн бүх албан тушаалыг дангаараа эзэмшиж ирсэн сандал суудлын хүрэлцээ нь муудсан МАН-ынхан, Баялгийн санд стратегийн баялгийн ордыг хураалгахаас айсан олон эзэн, эдэн дээр нэмэгдээд эрх мэдлээ зузаатган нэмэх хүсэл шунал нийлээд л засгийн эрхийг авчихаж байна. Гэтэл Монголын улс төрд хоёр л үнэн үлдсэн.
Нэгт: Гарцаагүй парламентын засаглалтай байх ёстой. Хэдэн тэрбум, хэдэн зуун сая хүнтай улсыг дуурайж засаглалыг төвлөрүүлэн гуйвуулах нь Монголын уналт болоод сөнөлт болно.
Хоёрт: Ямар ч үнээр хамаагүй Баялгийн санг баян болгох ёстой. Үйлдвэрлэдэггүй, зөвхөн баялгаа гаргаж амьдардаг Монголд өөр сонголт үгүй. Дубайн иргэд шиг баян биш гэхэд тус тусын хэрэгцээгээ хангадаг баялгийн оновчтой хуваарилалт нийгэм Баялгийн сангаас л бий болно.
Энийг Л.Оюун-Эрдэнэ огцрохдоо тойруугаар хэлээд авсан. Тэрээр чуулган дээр: -Өнөөдөр бид түүхэн эгзэгтэй мөчид ирж байна. 126 гишүүнтэй анхны парламент цаашид тогтвортой ажиллаж чадах эсэхээс их зүйл хамаарах гэж байна. Парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх ч түүхэн онцлогтой. Парламент цаашид бүрэн эрхт байдлаа хамгаалах олон сорилттой нүүр тулна. Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийн дүнд ард түмний төлөөллийн байгууллага шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна. Өнөөдөр би бүхий л асуултад нээлттэй хариулна. Үнэнийг нээлттэй ярьж чадахгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй бол парламентын ардчилал биш. Хөшигний ар дахь тохироо явсаар байгаад ардчиллыг устгадаг. Эвлэлдэн нэгдэх хэцүү, бусниулах бол нэг өдөрт хийгддэг. Том төслийг гацаах амархан, хөдөлгөхөд хугацаа шаарддаг. Огцрох амархан нь үнэн. Харин үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг олон талаас шүүн хэлэлцэх учиртай. Ард түмэнд байгалийн баялгийг тэгш хуваарилах хэлцэл ид үргэлжилж, Ухаа худагийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулагдан долоо хонож, есдүгээр сард Оюу толгойн арбитрын маргаан шийдэгдэхээр хүлээгдэж, “Онтрэ” хэлцэл эхэлж, татварын шинэчлэлийг намын бүлгүүдэд танилцуулж байхад, хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хууль өргөн баригдаж, хөгжлийн таван төсөл хөдөлж, Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалт эхэлсэн өдөртэй давхцан улс төрд олон үйл явдал өрнөсөн.
Дайралт нь сонгуулийн халуун өдрүүдээс илүү эрчимчиж байна. Үзэл бодлоо илэрхийлж буй залуустаа талархаж байна. Харин шалтаг болгож улс төрийн суурь асуудал үүсгэж байгаа хэсэгт харамсаж байна. Би нэг ч тендер, томилгоо, төрийн сангийн зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй. Энэ бүхнийг илчилж, бүлэглэлийн эсрэг тууштай зогссоор ирсэн. Хэрэв би өөртөө болон өөрийн ХОМ-д эргэлзэж байсан бол нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй. Хэтэрхий их дайсан хураалаа гэж тавлан хэлэх хүн байгаа ч эс үйлдэхгүй хийхийг хүсээгүй юм. Эрдэнэтийн 49-ийн асуудлыг илчилж, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг буцаахгүй байж болох байсан. Эрдэнэс Тавантолгойд нээлттэй аудит хийлгэж, гадаадын менежмент оруулахгүй байж болох байсан. Хөгжлийн банкны зээлийг ил гаргахгүй дарж болох байсан гэв.
Улс төрийн онол номд зааснаар: Баялгийн болоод төрийн оновчтой хуваарилалтын үндэс нь шударга ёс байдаг.
Жишээлэхэд Платон: -Шударга ёс бол нийгмийн хамгийн гол үнэт зүйлс мөн бөгөөд энэ нь нийгмийн гишүүд өөрт оногдсон үүргээ ухамсартай хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зөв зохистой хуваарийг мөрдөх, нийгмийн баялгийг оновчтой хуваарилах, түүнийг хайрлан хамгаалах, ёс зүйн цэвэр ариун байдлыг эрхэмлэн хүндэтгэх хэлбэрээр илэрч байдаг гэсэн. Бас: -Төрийн гол зорилго бол аз жаргалыг тусгай хэсэг бүлэг хүмүүст болон хэн нэг тодорхой хүнд бус, харин нийт хүмүүст өгөх явдал юм. Төрийн засаглалын таван янзын хэлбэр байдаг. Энэ нь нэгт, аристократ /язгууртны/ хоёрт, демократ /нэр хүнд, эрх тушаалд дурлагсад, цэргийнхний/, гуравт, олигарх /цөөнхийн/, дөрөвт, демократ /олонхын/, тавд, тиран дарангуйлагч төрийн хэлбэр гэжээ.
Эдгээрт олон таван үгтэй тайлбар илүүц байх.
Учир ийм байтал улс төрд явагдах үйл явдлууд дуусаагүй л юм шиг байна.
Бужигнаан пижигнээн үргэлжлэх тухай МАН-ын Бага хурлаас хойш энд тэндгүй шивнэлдэж эхэллээ.
Яаж гэсэн нь:
-Удахгүй УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг явуулна.
-Сая Л.Оюун-Эрдэнийг огцруулахад онцгой гавьяа байгуулсан нэгэн Г.Занданшатарын Засгийн газарт сайд болно. Тэр хүн Д.Амарбаясгаланд ноцтой хэрэг наана.
-Тэрийг нь дагуулаад саяынх шиг ажиллагаа болно. Д.Амарбаясгалангийн оронд Ж.Энхбаяр очно.
Ингэж л шивнэлдээд байна. Дараа нь яах юм, энэ юунд хэрэгтэй юм? Учир зүй нь одоогоор ойлгомжгүй байна.

Ө.Билэг

Судлаач Ганаа: Валютаас мега төсөл, тэгээд өрсөлдөөн тэмцэл
Судлаач Ганаа: Валютаас мега төсөл, тэгээд өрсөлдөөн тэмцэл
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​