fbpx Н.Алтанхуяг: Амь шигээ хайрлаж сургасан морьддоо долоон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулсан даа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуугианы эзэд Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 12 секунд

Н.Алтанхуяг: Амь шигээ хайрлаж сургасан морьддоо долоон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зориулсан даа

Улсын баяр наадам болон олон улсын морьт харвааны тэмцээнүүдэд оролцдог тусгай сургуулилтын 18 морийг хулгайлаад махалсан хэрэг нийгмийг цочирдуулаав. Энэ талаар морьдын эзэн, “Намнаа” академийн тэргүүн Н.Алтанхуягтай ярилцлаа.

-Та морьдоо сургахад хэдэн жилийн хүч хөдөлмөр зориулсан бэ?

-Энэхүү морьдыг бүхэл бүтэн долоон жил сургасан. Хэдийгээр амьтан боловч миний гэр бүл, найз нөхөд, үр хүүхдээс минь ялгаагүй үнэ цэнэтэй. Би амьдралынхаа сүүлийн долоон жилийг зөвхөн морьддоо зориулсан. Монголын газар газраас хамгийн сайн гэсэн морьдыг шилж сонгоод өөрийн мөнгөөрөө худалдан авсан юм.

Мөн манай академид суралцдаг хүүхдүүд мөнгөө цуглуулаад өндөр үнэтэй худалдан авсан морьд ч бий. Би бол “Намнаа” академийг үүсгэн байгуулагч хүн. Манай академи Монголын хамгийн анхны морьт харвааны чиглэлээр дагнаж үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн клуб. Бараг мартагдаж байсан өв уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд морьт харваа маш чухал орон зай эзэлдэг. Тиймээс морьт харвааг сэргээхэд хүлэг морьд зайлшгүй хэрэгтэй. Гэвч бид энэ үйлстээ зориулан сургасан 18 морио харамсалтайгаар алдлаа.

-Та 18 морио тусгайлан сургахад долоон жил зарцуулсан гэлээ. Энэ цаг хугацаанд хичнээн төгрөг зарцуулав?

-Хөдөө хээр талд давхиж яваа морийг энэхүү спортод оруулах ямар ч боломжгүй.

Өөрөөр хэлбэл, энэ спортод зориулан морьдоо сургаж бэлтгэдэг. Мэдээж сургаж бэлтгэхэд маш их зардал мөнгө, хөлс хүч, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдана. Долоон жилийн турш миний болон клубийнхны маань хүч хөдөлмөр шингэсэн амь шигээ хайрласан морьд байсан юм. Үнэндээ энэ долоон жилийн хугацаанд нийтдээ 300-400 орчим сая төгрөг зарцуулсан. Би өөрийн хүч хөдөлмөр, эд хөрөнгө, сэтгэл зүрх гээд өөрт байгаа бүх зүйлээ энэхүү спортод буюу морьддоо зориулсан. Орох оронгүй, унах унаагүй хүндхэн үе олон тохиосон ч морьт харваагаа орхиё гэж бодож байгаагүй. Учир нь би өөрөө энэ спорт, урлагт үнэн сэтгэлээсээ хайртай, дуртай.

-Танай морьд ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би 2019, 2024 оны Монгол Улсын морьт харвааны тэргүүн байрын эзэн болохдоо хурдан буурал морио унаж оролцсон. Өөрөөр хэлбэл, саяхан мах болоод зарагдсан хүлгүүдээсээ унаж оролцсон юм. Мөн 2019, 2023 оны Төрийн наадамд эдгээр морь бүгд оролцсон. Үнэндээ дахин хүлэг морь шилж, сонгож аваад сургаж бэлтгэхэд асар хүндрэлтэй. Бүгдийг яг эхнээс нь эхэлнэ шүү дээ. Долоон жилийн өмнө анх эхэлж байсан шигээ хугацаа шаардлагатай. Уг нь бид зорилгодоо аажмаар дөхөөд л явж байсан юм. Даанч дээ. Ийм зүйл болно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа.

-Хайрлаж сургасан морьдоо бусдын гарт үрэгдсэнийг нь харахад хичнээн хүнд байсан бол доо…?

-Монголчууд морийг үнэнч анд нөхрөө хэмээн хэчнээн дээдлэн хүндэлдэг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ наадмын хуушуур болгоод хувааж идэж байна шүү дээ. Хуушуур болгон зарах, махлах гэмт хэргийг дэмждэг малын хулгай, бүлэг дээрэмчид, ченж гэх худлаа нэр зүүсэн балиар хүмүүс газар авч байна. Тиймээс хуулийг чангатгаж, бизнес нэртэй энэ мэт гэмт хэргийг таслан зогсоохгүй бол монгол морьдыг хулгайлах ажиллагаа тасрахгүй. Миний хувьд цөхрөлтгүй хөөцөлдсөөр энэ хэргийг олны анхаарлын төвд оруулснаараа илрүүлж чадсан. Түүнээс биш Монголын тал нутгийн олон малчид чимээгүй хохирсоор байна. Малын хулгай гэдэг тухайн эзэндээ ямар хор уршигтай гэж санана. Хамаг амьдрал, өөрт байгаа бүх зүйлээ зориулсан байхад захын нэг хүн хулгайлж аваад бизнес хийгээд ашиг олдог байх жишээтэй.

-Таны морьдыг хулгайлж бойнд өгөхөд Б.Болдбаатар багшийн шавь нар байсан гэсэн. Танд энэ талаар ямар нэгэн хардлага бий юу?

-Хэргийн үнэн, зөв, бурууг цагдаагийн байгууллага тогтооно. Би далдыг хардаг хүн биш учраас энэ талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бодоод үз. Ямар ч адууг махан дээр тушаахад авдаг. Буцаагаад тухайн хулгайчид мөнгө өгдөг. Тиймээс энэ хэргийг ямар ч тал руу нь эргүүлсэн, юу ч гэж хэлсэн морьдыг минь тушаагаад мөнгө авсан. Энэ үнэн. Шунахайн сэдэл байгаа биз дээ. Хулгайчид тарган, туранхай гэхгүйгээр малын бэлчээр дээрээс нь тууж аваачаад бойнд өгдөг юм билээ. Сайхан хүлэг морьд минь буруу хүмүүсийн гараар ороод үгүй болсон хэдий ч Монголын ард түмэн биднийг дэмжиж, тусалж байна. Үүнд бид үнэхээр их талархаж байгаа.

-Тусгай сургуулилтын 18 морийг бойнд өгч махалсан гэх харамсалтай мэдээтэй зэрэгцээд Б.Болдбаатар багшийг морьт харвааны хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцдаг гэх хардлага нийгэмд үүссэн. Энэ үнэн үү?

-Манай морьт харвааныхан дунд тийм зүйл огт байхгүй. Б.Болдбаатар багш бол манайхаас өөр клубийнх. Гэхдээ аашлах, зэмлэх зүйл байдаг. Жишээ нь, бидэнд байрлаж бэлтгэл хийх шаардлага гардаг. Одооны хүүхдүүд өглөө эрт босдоггүй. Ингээрэй, тэгээрэй гэхээр өөдөөс юм ярьдаг хүүхэд олон бий. Би бол үүнийг нь шууд хэлдэг. Түүнээс биш Болдоо хүүхдүүдээ зодож, нүдэж, хүчирхийлээд явж байхыг нь огт хараагүй бас сонсоогүй.

Б.Болдбаатар багш үнэхээр морьт харвааны хүүхдүүдээ зодож, дарамталдаг байсан бол тэд өдий хүртэл чимээгүй байх уу

Б.Болдбаатар багш шавь нартайгаа зүй бусаар харьцдаг нь үнэн эсэх талаар “Талын дайчид” клубийн гишүүн А.Чинхүслэнгээс тодрууллаа.

-Морьт харвааны тусгай сургуулилтын 18 морийг хулгайлж, бойнд өгч махалсан хэрэгт танай клубийн хүүхдүүд сэжигтнээр татагдсан. Б.Болдбаатар багшийг хэрэгт сэжигдлэгдэж байгаа хүүхдүүдийг зодож, доромжилж, хүнлэг бусаар харьцдаг байснаас үүдэн ийм хэрэг гарсан гэх хардлага нийгэмд үүссэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Тийм зүйл огт байхгүй. Миний хувьд 2019 оноос “Талын дайчид” клубт элсэж ороод Б.Болдбаатар багшийнхаа шавь болсон. Би энэ хугацаанд нэг ч удаа Болдоо багшийг хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцаж байхыг хараагүй. Мэдээж, загнах зэмлэх үе байна. Ер нь морьт харваа, намнаа гэдэг чинь өөрөө хагас цэрэгжилтийн байдалтай явагддаг ажил. Нэгдүгээрт, тухайн хүүхдийн бие бялдар маш сайн бөгөөд нэг формтой байх ёстой. Мориноос унах, бэртэх гээд янз бүрийн зүйл тохиолддог. Тийм учраас өөрийнхөө биеийг даадаг байх нь чухал юм. Иймэрхүү нөхцөлүүдээс үүдэн бэлтгэл сургуулилт хагас цэрэгжилтийн байдалтай явагддаг. Энэ дэгийг жаахан буруу ойлгож, өс санасан хүүхэд олны дунд бий байх. Ганц ташуурдахад юм санасан байж болно. Энэ бол хувь хүний төлөвшлийн асуудал шүү дээ. Олон газраас ирсэн өөр, өөр зан араншинтай залуус цугладаг. Тиймээс энэ бүгдийг эмх цэгцтэй байлгахын тулд тодорхой хэмжээний дэгтэй байх хэрэгтэй. Түүнээс биш хүн бусаар харьцдаг, өдөр бүр зодож нүдэж, доромжилдог асуудал байхгүй. Б.Болдбаатар багш олон жил харваагаар явсан, хүнтэй яаж харьцахаа сайн мэддэг. Миний мэдэх Болдоо багш тийм хүн үнэхээр биш шүү. Багш болон ах нарынхаа үгийг сонсохгүй пээдэлздэг хүүхдүүд бий. Айлын дураараа өссөн, эрх хүүхдүүд ч байгаа. Манай ээж, аав юм хэлээгүй байхад та нар надад заалаа, загналаа ч гэж уурлана. Өглөө 9:00 цагаас бэлтгэлтэй байхад хэнэггүй нэг нөхөр унтаад сэрэхгүй бол загнах, зэмлэх зүйл гарна. Тэр бүрд өс хонзон санаад байвал хүн юу ч сурч чадахгүй. Б.Болдбаатар багш үнэхээр морьт харвааны хүүхдүүдээ зодож, дарамталдаг байсан бол тэд өдий хүртэл чимээгүй байх уу. Аль хэдийнэ дуугарсан байна биз дээ. Манай клубээс гадна өөр олон клуб хамт бэлтгэлээ хийдэг. Олон нүд, олон чих бий. Тиймээс манай багш хүүхдүүдээ хэзээ ч дарамталж байгаагүй. Бид хэнийг ч хүчээр клубтээ элсүүлээгүй.

А.Даваадулам

Эх сурвалж: DNN.mn

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​