fbpx Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 30 секунд

Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг дэмжсэн. Энэ үеэр Бага хурлын гишүүдийн өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа Засгийн газар байгуулж ажиллана гэдгээ хэлж байв. Түүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийхдээ ч “Нэр дэвшигч Дангаараа Засгийн газар байгуулж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг тодотгож байсан. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуулт асуухад “Ерөнхий сайдаар томилогдвол хариулна. Ерөнхийдөө бүтэц бүрэлдэхүүнийг цөөлж, цомхон ажиллана” гэдгээ илэрхийлж байлаа.

Ийнхүү тэрээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдон, тамгаа гардан авч, үүрэг ажилдаа орсон. Г.Занданшатарын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ, хэн хэн багтах вэ гэдэг асуулт сүүлийн хэдэн өдөр улс төрийн хүрээнд таамаг төдий байв. Тэгвэл уржигдар Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай ИЗНН-аас гадна ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллахаар зөвшилцөх санал хүргүүлж, өчигдөр УИХ-д суудалтай гурван намаас бүрдсэн Их эвслийн Засгийн газар байгуулж буйгаа мэдэгдэв.

Өнгөрсөн хоногуудад Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ эмхлэх гэж улс төрийн олон асуудалтай нүүр тулсан биз. МАН-ын гишүүдээс эхлээд бүлгээ хоёр хувааж, Ерөнхий сайдад хоёр ч шаардах бичиг ирүүлсэн. Ингээд нэлээд хэд хоног хүлээлгэсний эцэст Ерөнхий сайд Г.Занданшатар МАН, ХҮН, ИЗНН гэсэн гурван намаас бүрдсэн Их эвслийн Засгийн газраа танилцуулж, батлуулав. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаярын хувьд Засагт ажиллах санал авсан ч өчигдөр яг чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын нэрс танилцуулахын өмнө хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Ингээд МАН-ын Төв байрны зааланд дангаараа байгуулагдахаар яригдаж байсан Засгийн газар, УИХ-ын чуулганы танхимд Их эвслийн Засгийн газар болж, парламент батламжиллаа.

УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар танхимд ажиллах сайд нараа танилцуулсан. Ингэхдээ тэрээр “ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байдалд үндэслэх ёстой. Мега төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд өмнөх засгийн гуравны нэгийг хэвээр үлдээлээ. УИХ-д суудалтай намын төлөөллийг Засгийн газарт оруулах зарчим баримталлаа. Засгийн газрын бүтцийг хадгалах нь хөтөлбөрт туссан мега төсөл, суурь реформуудын хэрэгжилтэд чухал хөшүүрэг болно. Үндсэн хуульд заасан зарчмыг баримталж, улсын эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, зөвшилцлийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь чухал байна. Геостратегийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Энэ цаг үед Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын залгамж халааг хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Шинэ бүрэлдэхүүнд УИХ-д суудал бүхий намуудын төлөөллийг оруулах нь зөв гэж үзлээ” гэв.

Тэргүүн шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал

Шадар сайд С.Амарсайхан

Шадар сайд Т.Доржханд

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

Сангийн сайд Б.Жавхлан

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

Батлан хамгаалахын сайд Д.Батлут

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар

Боловсролын сайд П.Наранбаяр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

Соёл, спорт, аялал жуулчлал, спортын сайд Ч.Ундрам

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр

Инновац, цахим хөгжлийн сайд Э.Батшугар

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахаа илэрхийллээ. Ингэснээр МАН энэ удаагийн Засгийн газарт нийт 16 сайдын суудал авч ингэхдээ найман сайдаа улираан томилж, хоёрыг нь сольж, зургаан шинэ сайд нэмэв. ХҮН хоёр, ИЗНН-аас нэг сайдтай Засгийн газар болж байна.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Аливаа бүтэц бүрэлдэхүүн шинээр эхлэхдээ ажлынхаа зорилгыг тавиад түүндээ таарсан бүтцээ зураад бүтцэдээ таарсан хүний нөөц бий болгож дараа нь төсөв мөнгөө тавих ёстой. Гэтэл хүнээсээ эхэлчихлээ. Өмнөх бүтэц бүрэлдэхүүн маш сайн байсан учраас өмнөх Засгийн газрын сайд нарын 50 орчим хувь нь улирч сонгогдсон гэж харагдаж байх шиг байна. Төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Үүнээс үүдэж ААН-үүд хүнд байдалд орно. Зарим тоо баримтыг харахад хайран он жилүүд өнгөрсөн байна. Өнгөрсөн 10 жилд 90 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон байгаа юм. Сүүлийн арван жилд нэг нам засагласан. Одоо эдийн засаг хүнд байдалд ороод байна. Төсөв томорсон. Ийм байхад дахин хуучин бүтцээрээ явах нь зөв үү. Өөрчлөлт орох ёстой биздээ. Бодлого, тогтолцооны өөрчлөлт хийхгүй юм уу” гэдэг байр суурь илэрхийлэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар “Наадмын дараа намар гэдэг. Яаралтай шийдэх олон асуудал байна. Бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөх боломж алга. Өвөл хүндрэх төлөвтэй. Гуравхан долоо хоногийн дотор төсөвт тодотгол хийгээд яаралтай ажлаа хийх хэрэгтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Гадаад, дотоод нөхцөл байдал болон эдийн засаг хүнд байна. Ард иргэд бодит үр дүнг хүсэж байна. Боомт, 20 минутын гэх мэт сайдуудыг болиулсан байна. Боомтын асуудлыг хэн хариуцах вэ. Гашуунсухайт-Ганц мод хил холболтын ажил эхэлсэн. Энэ мэт боомтын хил холболтын асуудлыг хэн хариуцах юм үүнд Ерөнхий сайд сайн анхаараарай. Ерөнхий сайд Г.Занданшатар “Сангийн сайдын дэргэд экспортыг дэмжих зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Тиймээс Сангийн сайдын дэргэд боомтын үндэсний хороог шилжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “ Засгийн газар 16 яам, 19 сайд гэсэн бүрэлдэхүүнтэй болсон байна. Гурван сайдгүй яамыг төсвийн тодотгол хийхдээ хасахаар болж байгаа юм байна. Боомтын яамыг аль нэг яамны бөөрөнд аваачиж болохгүй. Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхэнд боомтын асуудал байгаа. Мөн хөндлөнгийн хяналт бий болгох хэрэгтэй байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтыг сэргээх хэрэгтэй. Сайдын суудал шагнал биш. Үүрэг хариуцлага. Иргэдийнхээ амьдралыг мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цомхотголыг хийхдээ дээрээсээ буюу олон яам агентлагаас эхлээрэй. Хөдөө орон нутагт тэр дундаа сумуудад боловсон хүчин байхгүй шүү. Тэгшитгэж биш төсвийн мөнгийг хаана, хэн их зарцуулж байгаагаас цомхотголоо эхлэх нь зүйтэй” гэсэн санал хэллээ.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын хувьд эмэгтэй сайд нар цөөхөн байгаад сэтгэл дундуур байна гэв. Сонгогдсон 19 сайд нар харьцангуй залуу хүмүүс байна. Т.Аубакир гишүүнийг үндэсний цөөнхийн төлөөлөл болгон оруулж иржээ. Энэ бол монгол төрийн Засгийн газар шүү. Аль нэг намынх биш. Эхнээсээ ажилдаа өсөрхөж биш жудагтай хандаарай гэж хэлмээр байна. Ажилдаа оччихоод намчирхаад, халаа сэлгээ хийж, ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна гэдгээ хэлье гэлээ.

Ийнхүү дугаар шилжих мөч буюу 21.30 цагийн үед Засгийн газрын бүрэлдэхүүнийг батламжлах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 113 (7610)

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багт
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багт
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​