fbpx “Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 46 секунд

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол агаарын бохирдол. Олон жилийн хугацаанд яригдсан утааны асуудал жил бүрийн дулааны улиралд мартагдаж харин хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд л гарц, шийдэл, ярьсаар олон жил өнгөрсөн байна. Тэгвэл дулаалгаар утааг шийдэх санаачилга бүхий “Дулаанбаатар” аяныг эхлүүлж буй талаар тус төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын даргын 85 дугаар захирамжаар байгуулагдсан “Ногоон санхүүгийн тогтолцоог байгуулах” ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж ажилласан юм. Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр ногоон санхүүжилтийн тогтолцоо боловсронгуй болж цаашид гэр, байшингаа дулаалах санхүүгийн хөшүүрэг, хууль эрх зүйн орчныг зөв болгох ажлуудын суурь тавигдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Дулаанбаатар” аян 2028 хүртэл үргэлжилнэ. Дулаан цаг ирсэн гээд бид утаагүй мартаж болохгүй. Өвлөөс урьтаж дулаалгын ажлаа эрчимжүүлэх ёстой. Агаарын бохирдлыг дулаалгаар шийдэх боломжтой. Өнөөдрийг хүртэл түлш буюу шатдаг материал дээр татаас олгож төрийн бодлогоор дэмжиж ирсэн бол үүнээс цааш төрийн бодлого дулаалга буюу хэмнэлтийг дэмжих бодлого руу чиглэхээр том өөрчлөлтийг хийж байгаа гэдгээрээ онцлог” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Дулаанбаатар” аяныг дэмжиж оролцож байгаа. Яагаад гэхээр, гэр хороололд амьдардаг хүмүүсийн нэлээд их хувь нь бага орлоготой өрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настнууд байдаг. Тэгвэл энэ аяны хүрээнд яригдаж буй “Best ger” гэсэн барилгын шалгуур нь хүртээмжтэй болж чадсан. Гэр хороололд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд надаар дамжуулан аяны талаар мэдээлэл авч болно. УИХ-ын гишүүний хувьд олныг хамарсан аянд оролцож, хүртээмжийн талаар дуугарч саналуудаа оруулж байгаа гэдгийг дуулгая” гэсэн юм.

“Дулаанбаатар” аяны уриалгыг орон нутагт ч дэмжиж, төсөвтөө уг асуудлыг авч хэлэлцэхийг уриалж байна гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэллээ. Тэрээр “Ногоон санхүүжилтийн тогтолцооны цаана урт хугацаандаа газрын гүний дулааныг ашиглах Монгол Улсын байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах бодлого ч гэсэн явж байгаа. Тиймээс урт, дунд, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бүх зүйлүүдийг тусгасан. Мөн энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажилд Монголбанк болон орон нутгийнхнаа Засгийн газартай хамтарч ажиллаасай гэдгийг уриалж байна” гэдгийг хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын парламент дахь Байгаль хамгааллын бүлгэм байдаг. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт ногоон зээлийн санхүүжилттэй холбоотой өнгөрсөн хугацаанд 50 гаруй сая, ам.долларыг арилжааны банкуудаар дамжуулж олгосон. Энэ тогтоол батлагдсанаар зөв тал руугаа шилжих боломжууд бүрдэж байна. Хоёрдугаарт, Ази Номхон далайн 53 орон бий. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт ногоон зээлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар цаашдаа өөр түвшинд агуулгыг гаргаж ажиллах боломж өнөөдрөөс бүрдэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 115 (7612)

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?
Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​