fbpx Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
11 минут 29 секунд

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

Ялангуяа, улс орны хувьд стратегийн ач холбогдолтой чухал салбаруудыг хэн хэн хариучихав аа гэдэг дээр хүмүүс илүү анхаарч байна. Тэдгээрийн эхэнд уул уурхай, эрдэс баялгийн салбар зүй ёсоор тооцогдоно. Наад зах нь, Монгол Улсын төсвийн гол хөрөнгө мөнгийг босгох, цаашлаад, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд энэ салбарын яамны оролцоо маш их юм.

Ашигт малтмалын, ялангуяа нүүрс, алт, зэсний олборлолт, экспорт дээр Эрдэс баялаг, уул уурхайн яам ур чадвар гаргаж, ухаалаг бодлоготой ажиллах ёстой. Тэр дундаа, энэ сарын 2-3-наас хойш тасралтгүй уруудаж байгаа нүүрсний үнэ, экспорт дээр онцгой анхаарах учиртай.

Түүнээс гадна, Үндэсний баялгийн санг стратегийн ордуудаар “баяжуулах” ажил Ухаа худаг дээр гацчихсан. “Рио Тинто”-той хоршиж Оюу толгойг ашигладаг “Онтре”-гийн асуудлаар шийдвэр гаргах ажил хүлээгдчихсэн. Ийм байгаа юм.

Тэгвэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням томилогдлоо. Түүнд дээрх ажлууд оногдож байгаа юм.

Уг нь тэрээр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад яригдаж байхдаа “УИХ-ын тогтоол шийдвэрүүд хэрэгжээд явж байх ёстой. Үүнийг дагаж Засгийн газрын тогтоолууд гарч байсан. Энэ хүрээнд ямар ажил хийгдсэнийг судалж, орд бүр дээр ярина. Нэг зарчим барьж ажиллана. Олигархиудыг давраахгүй. Популистуудыг дагаж намирахгүй” гэж байсан юм.

Харин олон нийт “Г.Дамдинням стратегийн орд эзэмшигчидтэй яриад байсан зарчмаа барьж ярьж чадах уу” гэдэг асуултыг тавьж байна. Яагаад гэсэн чинь, “…Г.Дамдинням маань “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү” гээд байх юм. Тиймээс эргэлзээ үүсээд байгаа бололтой.

Ухах нээ, Г.Дамдинням сайд маань “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхайн хөрсийг хуулдаг ажлыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнерс” /6231683/ ХХК-ийн төлөөлөл байжээ. Хоёр жилийн өмнө, Хөгжлийн банкны шүүх хурал дээр тус компаниас “…“Вертекс майнинг партнерс” ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өмнө нь Монгол Улс БНХАУ-ын оператор компаниудаар хийлгэдэг байсан. Өдгөө энэ ажлыг тус компани хийж гүйцэтгэж буй. Өнөөдрийн байдлаар “Ухаа худаг” уурхай дээр сардаа 1.4 сая м3 хөрс хуулалт хийж, улсад 28.5 тэрбум төгрөгийн татвар нийгмийн даатгалын орлого төвлөрүүлэн ажиллаж, 600 гаруй ажилтныг ажлын байраар хангаж байгаа аж ахуй нэгж” гэдэг тайлбарыг хийж байлаа. Тэгвэл энэхүү “Вертекс майнинг партнерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Бямбасүрэн нь 2017-2018 онд 100 хувь эзэмшиж байсан. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж юм байна. Харин 2018 оноос “Вертекс майнинг партнерс” ХХК -ийнхаа дийлэнх хувьцааг өөрийнхөө 100 хувь эзэмшдэг “Глобал майнинг сервис” /5426782/ ХХК-д шилжүүлсэн. Энэ үед нь сайд Г.Дамдинням бас “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байна. “Глобал майнинг сервис” ХХК 98, Г.Дамдиннням хоёр хувийг нь эзэмшсэн. Тэрээр 2017-2021 оныг хүртэл тус компанийн хувьцааг эзэмшсэн байдаг.

Тухайн үед Г.Дамдинням давхар “Прокон майнинг Монголиа” /6182607/ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр энэ ажлыг 2018-2022 оныг хүртэл хийжээ. Одоо тэр компани татан буугдсан. Гэхдээ, “Прокон майнинг Монголиа” ХХК-ийн 51 хувийг “Хера инвестмент” /2787687/ ХХК ээзэмшдэг. Тэр компанийг нь Х.Ганхуяг гишүүний ах Х.Гантулгын 100 хувь эзэмшдэг аж. Харин 49 хувийг нь Канад улсад бүртгэлтэй “Procon Holding” /2016745719/ Inc эзэмшиж байжээ.

Ийм сүлжээ байна. Хамгийн гол нь эндээс, Г.Дамдинням бол “Ухаа худаг”-тай холбоотой, нэгэн цагт түншилж, ажлыг нь гүйцэтгэдэг байсан нь тодорхой болж байгаа юм. Гэтэл, Үндэсний баялгийн сангийн өнөөдрийн хамгийн гол ажил, үүсээд байгаа улс төрийн тогтворгүй байдлын үндэс шалтгаан нь Тавантолгой ордын өрөм болсон Ухаа худаг хэсэг болоод байгаа юм. Энэ ордыг “Энержи ресурс” 17-18 жилийн турш ашиглаж ирсэн. 2007 онд “Энержи ресурс” ХХК нь “Бор толгой” “Бор тээг-1”, “Шар тээг”, “Тавантолгой-1”, “Тавантолгой” гэсэн таван лицензтэй талбайг төрд өгч “Ухаа худаг”-ийн лицезийг 30 жил эзэмшихээр авч үлдсэн. Тэгэхдээ УИХ, Засгийн тодорхой шийдвэргүйгээр, зөвхөн Засгийн газрын тэмдэглэлийн хүрээнд “Ухаа худаг”-ийг “Энержи ресурс”-т үлдээсэн. Тухайн үед УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд С.Баяр, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү байжээ. Энэ гэрээг гардаж хийсэн хүн нь Х.Наранхүү байдаг. Тиймээс, шинээр байгуулагдсан Засгийн газар, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүнд хэрхэн хандах нь анхаарал татсан хэрэг.

Нөгөөтэйгүүр, Г.Дамдинням сайд саяхныг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Прокон майнинг Монголиа” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг Канад улсад бүртгэлтэй “Procon Holding” /2016745719/ Inc-аар дамжаад “Рио Тинто” компанитай холбогдоно. Тэр утгаараа, Оюу толгойн арбитрын маргаан, яг энэ цаг үед яригдаж буй “Онтре”-гийн асуудлуудад хэрхэн хандах нь эргэлзээтэй. Арбитрын маргааныг бол бүгд мэднэ. “Онтре”-гийн асуудал ч нэлээд хэдийнээс яригдаж эхэлсэн ч улс төрийн шийдвэр гаргаж чадалгүй явсаар өнөөдрийг хүрчээ. 2021 оны дөрөвдүгээр сард л гэхэд “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Л.Өнөрбаатар ““Онтре” ХХК-ийг Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Онтре Ресорсес” компани бүрэн эзэмшдэг. Энэ компанийг 9.5 хувийг нь “Рио Тинто”, 7.9 хувийг “Туркойз Хилл” компани эзэмшиж байгаа. Нийт 17.4 хувийг нь эзэмшдэг. Харилцан хамааралтай этгээдүүд эзэмшдэг. Энэ орд энэ асуудал дээр юу үүсээд байгаа вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулиараа бол төрийн оролцоогүй хайгуул хийсэн стратегийн ордын 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газар эзэмших ёстой байтал “Онтре” компани болон Оюу толгой компанийн хоорондын хийсэн хувьцаа худалдаж авах, ашиг хуваах гэрээний хүрээнд “Онтре” компани энэ ордоос гарах бүтээгдэхүүний 20 хувийг нь эзэмшээд, 20 хувийн зардлыг нь гаргана. Оюу толгой болохоор 80 хувийн бүтээгдэхүүн эзэмшээд, 80 хувийн зардлыг хариуцахаар гэрээтэй. Энэ гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн 80 хувиас л 34 хувийг нь эзэмшигч байх нөхцөл байдал үүсчхээд байгаа юм” гэж байв.

Тиймээс, Нэр бүхий УИХ-ын гишүүд “Монголын төр “Онтре” ХХК-ийн лизензүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой” гэдэг байр суурийг хатуу илэрхийлсээр байна.

Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шал өөр байр суурьтай хандаж болзошгүй байгаа аж.

Тэрээр тун удахгүй “Оюу толгойн татварын маргаан Монгол Улсын Засгийн газрын сөрөг нэхэмжлэлтэй холбоотой арбитрын шүүхийн эд мөрийн баримт бүрдүүлэх ажиллагаа эцсийн шат руугаа орсон. Шүүх хурал2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс хоёр долоо хоногийн турш үргэлжлэхээр товлогдсон. Шүүхийн шийдвэр 2026 оны эхний хагаст гарах төлөвтэй байна. Засгийн газрын зүгээс “Рио Тинто”-гоос нэмэлт материал гаргуулахаар Английн шүүхэд хандсан. “Рио Тинто” нь арбитрын маргааны тал биш гэдгийг арбитрын шүүх шийдсэн. Гэхдээ “Рио Тинто” маргаанд ялах магадлал өндөр гэдгээ илэрхийлж байгаа. Якоб захиралтай энэ асуудлаар олон удаа ярьсан. Хэн ялсан, ялагдсанаас үл хамааран маргааныг хурцадсан байдлаар шүүхээр шийдүүлэх нь аль алинд нь тусгүй гэдэг дээр санал нийлж байгаа. Арбитрын маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх саналыг “Рио Тинто” компаниас Засгийн газрын ажлын хэсэгт хоёр удаа хүргүүлсэн. Саналын үндсэн зарчим нь одоогийн төлсөн байгаа актын дүн болох 1.3 их наяд төгрөгийг нэхэмжлэхгүй, цаашид ХОГ-ний өөрийн талын байр суурийг баталгаажуулах талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлдэг” гэж ярих магадлал өндөр байна.

Мөн “Оюу толгойн ХОГ-д таван лиценз хамаардаг. Түүнд “Онтре”-гийн хоёр лицензийг шилжүүлэх асуудал тусгагдсан байдаг. Арбитрын шүүхээр лицензүүдийг Оюу толгой руу шилжүүлэх шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Энэ шийдвэрийн дагуу лицензүүдийг шилжүүлэх процессыг Оюу толгой, “Онтре” эхлүүлсэн. Энэ асуудал Татварын ерөнхий газар, АМГТХЭГ-т хамаарна. Лицензүүд шилжээгүй байгаагийн улмаас Оюу толгой “Онтре”-гийн талбайд хийж байсан ажлаа зогсоосон. Энэ нь нэмэлт зардал үүсгэж, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн ногдол ашигт муугаар нөлөөлөх учраас лицензийн асуудлыг тусад нь авч яаралтай шийдвэрлэх нь зүйтэй. “Онтре” ХХК өөрийн эзэмшлийн хувьцааны 34 хувийг үнэгүй авах, эсвэл тусгай АМНАТ авах эсэх нь Засгийн газрын судалж үзэх асуудал болсон. Гэхдээ “Онтре”-гийн асуудлыг шийдэхийн тулд одоогийн ХОГ-г хөндвөл дахин өөр арбитрын маргаан үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй” гэж яриад гарч ирж мэдэхээр байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.Номин: Би зарчмаа дагасан
Ч.Номин: Би зарчмаа дагасан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​