fbpx Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 55 секунд

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Төрийн их баяр наадмын Хүндэт зочноор энэ удаа Цог Жавхлант Эзэн Хаан гэргийн хамт тодорчээ.

сонин mn

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал. Түүхээ сөхвөл ерөөсөө Японы Эзэн хааны анхны түүхэн айлчлал болох бөгөөд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.

Энэ тухай саяхны түүх сөхөж өгүүлье. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд тус улсад Төрийн айлчлал хийх явцдаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг тунхагласан. Энэхүү айлчлалд дагалдан оролцсоны хувьд тухай үед (2022.12.16) бичиж байснаа уншигчиддаа дахин толилуулъя.

Монгол-Японы харилцааны түүх гэж бичвэл барагдахгүй урт түүх буй. Дипломат харилцаа тогтоосныхоо 50 жилийг тэмдэглээд, дараагийн 50 жилийнхээ замын зургийн зарчим, үндэслэл, гарцыг томъёлчихлоо. Нэгэн зуунаар түүх бүтээж байна. Ардчиллын 32 жилд энэ түүх ямагт дардан замаар, эерэг гэгээтэй мэдээгээр дүүрэн явж иржээ.

2022 оны гадаад харилцааны өрнөлтүүдийн “хаалт”-ыг (ажил хэрэгчээр тайлагнах гэх үү) Төрийн тэргүүн Хятад, Японд Төрийн айлчлал хийж хэрэгжүүлснээс хоёр айлчлалыг харьцуулан ажиглаж ийм дүгнэлт хийлээ.

1) БНХАУ бол гарцаагүй уул усаар холбогдсон хамгийн ойрын хөрш маань. Найрсаг хоёр хөршийн харилцаа ямар байх ёстой, тийм хэмжээнд хөгжүүлж чадсан, хил залгаа, гэхдээ тэнцвэргүй их бага хоёр улс бусад улс орнуудад үлгэр жишээ болохоор жишиг харилцаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа байна.

2) Тэгвэл Япон нь алсад орших гуравдагч хөрш, хиллэдэггүй. Түүхэнд бүрхэг бараан үеүд (“1939 он”, “1945 он” гэх мэт) байсан, гэвч өнөөгийн өндөрлөгөөс харвал Азид орших том жижиг (их, бага) хоёр улс найрамдах нөхөрлөхийн үлгэр жишээг үзүүлж чадаж байна, стратегийн түншлэлээ шинэ шатанд гаргалаа. Жагсааваас иж бүрэн стратегийн түншлэлтэй Хятад, Оросын араас Япон жин нөлөө, түвшингээрээ бичигдэх боллоо.

“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэлийг заалт, шад бүрээр нь уншаад үзээрэй. Стратегийн түншлэлийн дараагийн дээд шат нь “иж бүрэн” гэх тодотголтой байх учиртай бол, бид хамтдаа “алтан дундаж”-ийг олоод “тусгай” гэсэн тодотгол хийчихлээ. Хоёр хөршдөө хар суулгахгүй, гэхдээ Монгол Улсын гадаад бодлогод гурвуулаа нэг зиндаанд гэж ойлгогдохоор “алтан дундаж” юм даа. Үүгээрээ бид 2022 онд гадаад бодлогын тэнцвэрүүдийг маш оновчтой хангаад иржээ. Айлчлалуудыг аваад үзэхэд тэгж бууж байна. Хоёр их хөршийн дунд “алтан дундаж” бүхий тэнцвэрийг барьж чадлаа. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд бас “алтан дундаж” бүхий тэнцвэрийг барьж чадаж байна.

Гарчгийг би яагаад “ах дүүгийн найрамдал” гээд авчихсан юм бэ гэдэгт хариулт хэлье. Энэ бол Токиод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлж томъёолсон шинэ нэршил, тодорхойлолт, шууд утгаараа бол харилцааны түвшинд өгч буй Монгол Төрийн үнэлгээ байлаа.

“Ах дүүгийн найрамдал” гэдэг алдрыг өмнө нь хэнтэй холбож ярьдаг байлаа. Далан жилийн түүхийн жим татуулсан Монгол-Зөвлөлтийн найрамдалтай дүйцэхүйц харилцааг бид Японтой тогтоож чадлаа гэсэн утгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бүх арга хэмжээ чиглэгдэж байлаа гэж би гэрчлэх гээд байна. Японы Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээ, хамтарсан хэвлэлийн хурал, Хамтарсан мэдэгдэл, Японы Эрхэм дээд Эзэн хаантай уулзсан, тэгэх тэгэхдээ нэг өдөрт 6 удаа уулзаж, 6 удаа “Сайн байна уу?”, 6 удаа “Баяртай” гэдэгтээ тулна гэдэг, Морин хуурын чуулгын сэтгэл догдлом тоглолтыг Японы Эрхэм дээд Эзэн хаан, Эрхэм дээд Хатан таалан соёрхоно гэдэг тэр бүр тохиолддоггүй “үзэгдэл” юм гэнэ лээ. Японы ГХЯ-ны хариуцлагатай танил дотно нөхдөөсөө сонссоноо би хэлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээ “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хөгжүүлэх уур амьсгал дунд явагдав. Хоёр хөршийн маань хувьд эмзэглэн хүлээн авдаг нэг асуудал бий. Тэр нь “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санаа юм. Гэвч манай улс түүнийг дэмждэг, бүр 2018 онд ноён У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар Японд айлчлах үедээ ч дэмжлэгээ илэрхийлсэн. Тэр үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” байгуулахын төлөө байгаа нь нэг ёсондоо хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд “алтан дундаж” бүхий тэнцвэр барьж чадаж байгаагийн илэрхийлэл болно. “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны авторууд дотор цаана нь АНУ, Энэтхэг, Австрали гээд манай улсын гуравдагч хөршүүд бий.

Хамтарсан мэдэгдэлийн заалт, шад бүрийг задлахад ийм чухал үгс нүднээ бууна. “Япон нь дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн”, “хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжив”, “эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотлов”, 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл” байгуулсан гэхчлэн.

Цаашаа хамтын ажиллагааны тэргүүлэх ба дагалдах чиглэлүүд ингэж буужээ: 1. Улс төр, аюулгүй байдлын салбар. Харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн; 2. Япон нь Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарыг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс мөн. Монгол нь Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан, Японоос Монголд харилцаа, холбоо, тээвэр, логистикийн салбарт томхон хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн; 3. Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэв; 4. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна гээд хэргээр 5 дахь заалт болгож 2011 онд Японы зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед Монгол, монголчууд нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн гэжээ.

Хамтарсан мэдэгдэлийн дараагийн хэсэгт ийм нэг санаа буй. Монголын ойр дотно “гуравдагч хөрш” болох Япон нь Монголын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэний сацуу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд “Энх тайванч улс”-ын хувиар хувь нэмэр оруулсныг Монгол Улс өндрөөр үнэлэв гэсэн нэг ёсны дүгнэлт юм. “Энх тайванч Япон” гэсэн шинэ нэршил харагдана.

Манай улс хоёр их хөршөөр хүрээлэгдсэн (нэг ёсондоо хашигдсан), тэр хоёр нь нийгмийн байгуулал ба улс төрийн тогтолцооны хувьд Ардчилсан Монголтой тэр бүр авцалдах албагүй, гэтэл газар зүйн онцлогоо үл харгалзан монголчууд эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсээ хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг Япон өндрөөр үнэлэв гэжээ. Нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд “эрх чөлөө, ардчиллын мөн чанар”-ыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов гээд цаашаа тэмдэглэжээ.

Хамтарсан мэдэгдэлд ингэж даруухан тэмдэглэсэн болохоос аман хэлэлцээ, бусад уулзалтууд дээр “Монголчуудын ардчилалд үнэнч байгаа”, “Өдий хүртэл гуйвж дайвалгүй түүндээ үнэнч байсаар ирсэн”-д гайхшран бахдсан, баярласан үгс бишгүйдээ нэг сонсогдож байв. Зарим нэг уулзалт дээр “Ийм их дарамтан дор ардчиллаа хамгаалсаар ирсэнд их баярлалаа” гэсэн үгс ч дуулдаж байв. Ардчиллаасаа бүү ухраасай гэсэн уриалга ч яваад байх шиг.

Үргэлжлэл бий

Д.Баярхүү

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​