fbpx Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 12 секунд

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Тэр дундаа өнөөдөр нүүрс, зэс, алт гурвын олборлолт экспортоос улсын эдийн засаг шууд шалтгаалж байна. Маш энгийнээр “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, борлуулалтаас манай улсын эдийн засаг хамаардаг юм.

Гэвч, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг УИХ-д танилцуулахдаа “Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүслээ. Энэ нь цаашид даамжирч болзошгүй байна” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод хоёр хөршийн Элчин сайд нартай уулзахдаа дэд бүтцийн төслүүдээс гадна, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын талаар ярилцсан. Бас “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзахдаа тэрээр “УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатай байна. Тухайлбал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэхийн төлөө хамтран ажиллая. Эдгээр асуудлаар нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулъя” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг өсөн нэмэгдэх, ядаж тогтворжих эсэх нь нэн түрүүнд эрдэс баялаг, уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас онцгой хамаарна.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар энэ салбарын жолоо цулбуурыг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямд атгуулсан. Тэрээр Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалаар магистр хамгаалсан. Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, Монголдоо “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Уул уурхайн мэргэжлийн онол, практиктай хүн гэхэд болно.

Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад нэр дэвшихдээ “Би олигархуудыг давраахгүй. Популистуудыг дагаж намирахгүй” хэмээн мэдэгдсэн. Мэдээж түүний мэдэгдэл олон нийтэд ихэд таалагдсан. Учир нь уул уурхайн салбарын олон төсөл хөтөлбөр, Баялгийн сан зэрэг дээр шинэхэн сайд ямар бодлого, үзэл баримтлалтай байх вэ гээд анзаарч байсан үе л дээ. Тиймээс олон нийт Г.Дамдинннямын амнаас унаж буй үг бүрийг анхааралтай хараад байдаг болж байна.

Дөнгөж сайд болоод “Улс орны эдийн засгийн суурь багана болсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг тэргүүлэх нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үүргийг залгуулах үүрэг хүлээж байна. Олон улсын геополитикийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, хамгаалах, уул уурхайн салбарын хайгуулын чиглэлийг идэвхжүүлэх УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хичээн ажиллах болно.

Миний хувьд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, батлагдан гарсан хууль эрх зүйн актуудыг мөрдөж Монгол түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө улам бүр хичээн ажиллах болно” гэснийг нь ч өөр хоорондоо ярьцгааж байна.

Г.Дамдинням сайдын ажлаа аваад л Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийнхантай, тэдний төлөөллүүдтэй уулзсан. Тэд “Уул уурхайн салбар нийт төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Үүнээс АМНАТ /рояльти/ 50 орчим хувь ААНОАТ 25 хувь буюу өмчлөлийн хэлбэрээс үл хамаарах эдгээр татвар нь 75-80 хувийг бүрдүүлж байна.

Харин төрийн өмчит компанийн ногдол ашиг нь уул уурхайн салбарын төсөвт оруулах орлогын тав орчим хувь. Уул уурхайн салбар нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, алт гэх гурван бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Мөн уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлогын 80 хувийг тавхан компани бүрдүүлдэг” хэмээн салбарын сайддаа учирлажээ. Уулзалтаар Г.Дамдинням сайд “Тавьсан асуулуудтай санал нэг байна. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, оролцогч талуудын саналыг хуулийн төсөлд нээлттэй тусгах, олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлд идэвхийлэн ажиллана” гэжээ.

Үүнээс гадна тэрээр Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй, үндсэндээ хүлээгдээд байсан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өргөн барив. Түүний тайлбарлаж буйгаар, “Алт-3” аян нь эдийн засгийн нөхцөл хүндэрсэн энэ цаг үед гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Тиймээс “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн” байна.

Түүнчлэн түүний илэрхийлсэн байр суурийг салбарынхан нь болоод эдийн засагчид нэлээд анхаарч буй. Тухайлбал, “Монгол Улсад хөрөнгө оруулъя гэж байгаа хүмүүст нээлттэй байх бөгөөд хайгуулын салбарыг бусдад нээсэн шударга тэгш орчныг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана. Монгол Улсад шинэ хөрөнгө оруулалт, шинэ мөнгөний урсгал, ажлын байр, хэрэгтэй”, “Бид алт, зэс, газрын ховор элемент, нүүрс аль нь ч бай шаардлагатай бүх эрдэс баялгаа эргэлтэд оруулж эдийн засгийн салбаруудаа дэмжих ёстой”, “Ховд аймгийн Мянгад суманд Халзан бүрэгтэйн гол асуудал бол иргэдийн мэдээлэлгүй байдал, тэдэнд хүрч буй мэдээлэл болоод уул уурхайн салбарыг ойлгуулах тал дээр аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санал санаачилга тогтвортой уул уурхайн зарчмынхаа хувьд явж өгөхгүй байгаа. Уул уурхайг явуулах нийгмийн зөвшөөрөл гэх ойлголт олон улсад байдаг. Нийгмийн зөвшөөрлийг бий болгож байж төрийн зөвшөөрөл бодитой, амьтай хэрэгжиж явдаг. Нөгөөтээгүүр цагдаа, хүчний байгууллагаар хамгаалуулаад хүчээр шийддэг ойлголт байхгүй болсон. Тиймээс хөрөнгө оруулагч, төр, ард иргэдийг ойлголцолд хүргэх ажлыг зайлшгүй хийх ёстой. Ийм аргачлалыг Увс аймагт амжилттай хэрэгжүүлсэн жишээ байсан. Энэ аргачлалыг судалж шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах ёстой. Түүнээс гадна “Газрын тосны үйлдвэр” бол стратегийн чухал үйлдвэр. Улс төржиж болохгүй зүйл. Заавал явах ёстой төсөл. Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай улсын амин чухал эрх ашиг юм шүү. Бусдаас нэг ч гэсэн зүйлээр хараат бус байх хамгийн том бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг бид нам, хувь хүний улс төр гэж харалгүйгээр явуулах ёстой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд энэ төслийг хамгаална, өмгөөлнө, хэрэгжүүлнэ”, “Засгийн газраас “Алт-3” аяны хүрээнд энэ оны төгсгөл гэхэд шууд металлаа гаргах боломжтой алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах зорилгоор тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ бол эхлэл. Энэ аяны хүрээнд нэгдүгээрт тодорхой хуулийн хязгаарлалтад ороод гацчихсан, нөөц нь тогтоогдсон, үйлдвэрээ барьчихсан шууд эдийн засагт үр ашгаа өгөх боломжтой үндсэн ордуудыг эргэлтэд оруулах гэж байгаа юм. Шороон ордууд бол байгаль орчинд нөлөөлөх байдал илүү учраас судалгаа сайн хийж ахиж ярих шаардлагатай. Хоёрдугаарт алт олборлогчдод татварын дэмжлэг үзүүлье гэдэг бодлого тусгасан. Яагаад гэвэл Монгол банканд тушаагдаж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оноос 16 хувиар буурсан. Энэ нь татварын шатлалын огцом өсөлттэй холбоотой байх магадлалтай. Гэтэл дэлхийн зах зээлд алтны үнэ 3300-аас дээш гарсан, үүнээс цааш нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.

Ер нь бол өнөө цаг үед уул уурхай, эрдэс баялгийн салбарын сайдын байр суурь нь үйл ажиллагаагаа тодорхойлж, тэр нь дамжаад эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ.

З.БОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​