fbpx Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Том онцлох
Огноо
Унших
3 минут 34 секунд

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

2025 оны 6 дугаар сарын 9-нд болсон Монгол Ардын Намын VII бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшиж өрсөлдсөн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ.

Чөлөөт зах зээл, хариуцлагатай төсөв, хувийн хэвшлийн дэмжлэг

Г.Тэмүүлэн нэр дэвших үеэрээ улс орны өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг онцолж, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлсэн бодлогоор хариу өгөх хэрэгцээ байгааг тодотгосон юм. Тэрээр:

“Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэн Ерөнхий сайдад өрсөлдлөө,” хэмээн тайлбарласан.

Мөн тэрээр төрийн зардлыг бууруулах, импортын хэрэглээг хязгаарлах, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлж, санхүүгийн сахилга батыг эрхэмлэх тухай дурьдаж байв.

Түүнчлэн:

“Иргэд, ААН-үүд, хувийн хэвшлээ дэмжих, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгох, баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар болон нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Залуу үеийн төлөөлөл ба улс төрийн соёл

Г.Тэмүүлэнгийн өрсөлдөөн нь МАН доторх үзэл санааны ялгааг тодруулсан, илүү зарчимч, эрүүл өрсөлдөөн явагдах боломж байсныг олон ажиглагч онцолж буй. Тэрээр өөрийн өрсөлдөөнөө:

“Нам дотроо үзэл санаа, үнэт зүйл, бодлогоороо өрсөлдөж, улс төрийн соёл төлөвшүүлэхийн төлөө явсан. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” хэмээн дүгнэсэн.

Түүний дэвшүүлсэн гол үзэл санаа нь МАН-ын уламжлалт төр төвтэй эдийн засгийн бодлогын хажуугаар чөлөөт зах зээл, хувийн хэвшлийн үүргийг нэмэгдүүлэх, төрийн оролцоог бууруулах замаар бодит үр дүн гаргах шинэ гарц санал болгосноороо онцлог.

Бодлогын өөрчлөлтийн шалтгаан

Монгол Улсад инфляц өндөр хэвээр, төсвийн алдагдал их, зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг шаардаж байна. Г.Тэмүүлэн эдгээр асуудлыг шууд нэрлэж, улстөрчдийн популизмаас ангид, шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийн бодлого нэвтрүүлэх цаг ирснийг онцолсон юм.

Түүний санал болгосон шийдлүүдэд:

Төсвийн зардлыг хумих

Импортын хэт хэрэглээг зохицуулах

Төрийн өмчийг олон нийтэд эзэмшүүлэх

Нийгмийн даатгал, татварын системийн шинэчлэл багтсан байна.

Г.Тэмүүлэнгийн Ерөнхий Сайдад нэр дэвшсэн явдал МАН дотор шинэ үеийн, шинэ үзэл санааны төлөөлөлл хэдийн буй болсныг илэрхийлсэн явдал болсон юм. Хэдийгээр намынхаа бага хурал дээр ялалт байгуулж чадаагүй ч түүний дэвшүүлсэн үзэл баримтлал, ялангуяа чөлөөт зах зээлийн зарчимд суурилсан төрийн шинэчлэл, бодлогын шинэ хандлага нь цаашид МАН-ын бодлогын хэлэлцүүлэгт чухал байр суурь эзлэх бүрэн боломжтой. Ийм эрүүл саруул үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй.

М.Амухүү

Sonin.mn

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​