fbpx Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 29 секунд

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

УИХ-ын гишүүн асан доктор, профессор, Өндөр гэгээн Занабазар судлаач Д.Лүндээжанцантай ярилцлаа.

-Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын түүх, өв соёлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Та Өндөр гэгээн Занабазар судлаачийнхаа хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ олон улсын эрдэм шинжилгээний хурал нийт дөрвөн өдөр зохион байгуулагдана. Өндөр гэгээн Занабазарыг зарим хүн зөвхөн халхын богд гэж ойлгодог тал бий. Гэтэл нийт Монгол Улсын шашны тэргүүн хүн юм. Хамгийн наад зах нь гэхэд өндөр гэгээний ээж Ханджамц хатан бол ойрадын далай тайшийн охин. Тэгэхээр ойрд монгол эмэгтэй өндөр гэгээнийг төрүүлсэн болж таарч байна. Нөгөө талд Өндөр гэгээн Занабазар бол Монгол Улсын төрийн тэргүүн байсан. Маш эгзэгтэй цаг үе буюу монголчууд уруудан доройтож явахад гарч ирсэн хүн гэдгээрээ илүү онцлогтой. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хэрхэн авч үлдэх асуудалд сэтгэлээ чилээж, ухаанаа хүчилж их үйлийг бүтээсэн.

Тухайн үед хамгийн чухал зүйл бол монгол хүнээ авч үлдэх л асуудал байсан юм шүү дээ. Зарим хүн манжид дагаар орсон гэдэг. Гэхдээ манжийн хагас эрхшээлд орсон юм. Энэ түүхэн хүний холыг харсан бодол ухаан, хэлсэн үг өнөөдөр биелэгдээд явж байна. Жишээ нь, Өндөр гэгээн соёмбо үсгийг зохиогоод “Миний энэ үсэг дэлхийг бүрхэнэ” гэж хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол улс НҮБ бүх гишүүн улстай харилцаа холбоо тогтоосон. Ингээд бодохоор соёмбо үсэг үнэхээр дэлхийг бүрхэж байна. Спорт, урлаг, гадаад харилцаа гээд бүх зүйл дээр Монгол улсын төрийн далбаа манддаг. Энэ бол үүний баталгаа юм. Зөвхөн оюуны өмчөөр ярихад өнөөдөр соёмбо үсгийг Монголын төр, монголчууд хэрэглэж байна уу. Үүнийг л бидэнд бүтээж өгсөн хүн юм. Төрийн далбааны соёмбо өөрөө маш гүн агуулгатай. Өгсөж, уруудаж, доройтож, өөдөлж явсан бүх түүхийн нугачаанд бид орой дээрээ залсан туг шүү дээ. Маш олон зүйлийг хойч үедээ хийж, бүтээж өгсөн нийт Монголын шашны зүтгэлтэн юм. Хоёрдугаарт, үүнийхээ хажуугаар тухайн үеийн Монголын төрийн цаад эзэн байсан. Гуравдугаарт, бол сонгодог уран бүтээлч хүн байсан гэдгийг монголчууд битгий хэл дэлхий мэднэ. Өнөөдөр дэлхийн ард түмэн Өндөр гэгээний уран бүтээлүүдийг биширсээр байгаа. Үүнийг заавал Юнескод бүртгүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар хосгүй үнэт өвд бүртгэгдсэн.

Одоо Өндөр гэгээний урлах хийц, дэг сургуулийг илүү нарийн судалж, хүүхэд залуучууддаа үнэн бодитой мэдээлэл хүргэмээр байна. Мэдээж, энэ бол төр засаг, эрдэмтдийн үүрэг. Тиймээс өнөөдөр дэлхийн 10 гаруй улс оролцсон эрдэм шинжилгээний хурлаа үүнд чиглүүлсэн. Өмнө нь ч гэсэн олон судалгааны ажил хийгдэж ирсэн. Гэхдээ социализмын үед гажуудуулсан түүхээр тархиа угаалгасан хүмүүс одоо ч байгаа нь тун харамсалтай.

-Жишээ нь, ямар гажуудуулсан түүх вэ?

-Өндөр гэгээн Занабазар бол улсаасаа урваж, манжид дагаар орсон гэх мэтчилэн ярьдаг. Гэхдээ энэ асуудлыг тухайн түүхэн цаг үед нь авч үзэж, хэлэлцэх ёстой. Яах вэ, манжтайгаа хамт ертөнцийн хөгжлөөс жаахан хоцорсон тал бий. Гэхдээ монгол уламжлал, зан үйл, ёс заншлаа алдалгүй хэвээр нь барьж байсан юм шүү. Эзэн Чингис хааны төрийн бодлого нь Өндөр гэгээний алсыг харсан бясалгалаар дамжин үргэлжлээд явж байсан. Тийм учраас үүнийг социализмын үед гуйвуулж, ад шоо үзэх тал руу орсон. Харин 1990-ээд оноос түүхийн цагаан толбыг орхиж, Өндөр гэгээнийг муучилдаг явдал арилж эхэлсэн юм. Гадаадын эрдэмтэн, судлаачид “Дэлхий дахинд бишрэн шүтэж, хүндэтгэж байхад ганцхан өөрийнх нь Монгол муу хэлэх юм. Ер нь өндөр гэгээн Занабазарын зарим бүтээлүүд олдохгүй байгаа шүү дээ” гэж надад хэлж байсан удаатай. Тэгэхээр бид үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Хэт туйлширсан, буруу суртал ухуулгыг даван туулж үнэн зөв түүхийг дараагийн үедээ үлдээх ёстой. Дэлхий гурван хүнээр Монголыг мэддэг байлаа. Мэдээж, Эзэн богд Чингис хаанаар хамгийн сайн мэднэ. Дараа нь Хубилай хаан юм. Харин гуравдугаарт, түшээт хан Гомбодоржийн хүү Занабазараар манай улсыг мэддэг юм.

Та Өндөр гэгээн Занабазарыг уран бүтээлч талаас нь ярихгүй юу?

-Ер нь зарим бүтээлүүд нь олдохгүй байгаа. Гэхдээ судлаачид Өндөр гэгээний уран бүтээлийг олон талаас нь судалсан. Цаашдаа ч судална. Дэлхийн бүхий л судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрсэн уран бүтээлч хүн шүү дээ. Яагаад гэвэл Өндөр гэгээний урласан уран бүтээл өөрөө мөнхийн үнэ цэнтэй. Мөнхийн бүтээл гэсэн үг. Бурханч лам Г.Пүрэвбат хувилгаан урлаг гэж маш нарийн хэмжээстүүдийг нь компьютераар шинжлэхэд ямар ч зөрүү гараагүй. Одоо цагт ямар ч уран бүтээлч гар аргаар бүтээл урлахад зөрөхгүй байна гэж үгүй. Үүнийг яаж ч чадахгүй. Тэгэхээр Өндөр гэгээн бол цаанаасаа маш нарийн өгөгдөл, авьяас билэгтэй төрсөн хүн гэдэг нь батлагдаж байгаа юм. Монголдоо хосгүй үнэт бүтээл бүтээх дэг сургуулилтыг бий болгосон шүү дээ. Дүрслэх урлаг болон соён гэгээрүүлэх чиглэлээр түүний хийсэн үйлс дэлхийд мөнхөрч үлдлээ. Уг нь бид үүнийг ирээдүй хойч үедээ маш сайн сурталчлах ёстой юм. Манай монголчуудын нэгддэг нэг зүйл бий. Энэ бол шашин суртал, шашны тэргүүн юм. Тиймдээ түүний айлдсан ном, дэг сургууль үргэлжлээд явж байна.

Орчин үед зарим хүмүүс үүнийг шашны бурангуй ёс гэж шүүмжлэх хандлагатай болжээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Тэгвэл христ, муслимийн шашинтнууд ямар байдаг вэ. Тэд юунд итгэж, яаж нэгддэг билээ. Үүнтэй адилхан уламжлалт бурхны шашнаа бид хүндэтгэх ёстой. Шүтэж биширдэггүй юмаа гэхэд ядахдаа хүндэтгэх хэрэгтэй. Болж өгвөл Өндөр гэгээндээ залбирч яваарай. Энэ бол үеэс үед монголчуудын зүрх тархинд нь суулгаж өгсөн хар хайрцагны бодлого явж ирсэн. Өндөр гэгээнээ шүтэж, биширч, залбирч санан бодож явахад наад зах нь монгол хүнд өлсөж, цангахгүй байх буян заяа хайрлана. Монголчууд үүнийг өлсөхгүй явахын нэг ерөндөг гэж үздэг. Гол нь үүнийгээ бид зөвөөр ойлгож, бясалгах хэрэгтэй. Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга. Тийм учраас монгол хүн бүр уншаасай гэж би уриалмаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий
Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​