Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсанаар намар, хаврын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, намрын чуулган есдүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлдэг боллоо.
Мөн төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!