fbpx Судлаач Г.Ариунболор: Нам, улс төрийн тогоондоо хэлэлцээ хийж байх зуурт удахгүй бидний тавагтай хоол, зүсэм талханд нөлөөлөх үйл явдал дэлхийд өрнөсөөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
14 минут 19 секунд

Судлаач Г.Ариунболор: Нам, улс төрийн тогоондоо хэлэлцээ хийж байх зуурт удахгүй бидний тавагтай хоол, зүсэм талханд нөлөөлөх үйл явдал дэлхийд өрнөсөөр байна

Улс төр судлаач Г.Ариунболортой наадмын дараах улс төр, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын хаврын чуулган наадмын өмнө завсарлаж шинэ Засгийн газар ч шинэхэн дээрээ олон хоног амарлаа. Судлаачийн хувьд та хаврын чуулганыг ямар түвшинд чанартай чуулсан гэж харж байна вэ?

-Мэдээж хаврын чуулганы үеэр төрийн эрх барих дээд байгууллага өндөр ачаалал авч ажилласан харагдлаа. Засгийн газрын өөрчлөлт, Ерөнхий сайдыг огцруулах жагсаалаас үүдэлтэй МАН-ын бага хурлын шийдвэрийг парламент хэлэлцэх, шинэ Ерөнхий сайдыг хэлэлцэх гэх мэт олон зүйлс давхардсан ачаалалтай чуулган болсон гэж судлаач гэлтгүй иргэд маань ч харсан байх. Хаврын чуулганы онцлох үйл ажиллагаа бол улсын 2025-2026 оны төсвийн асуудал анхаарал татахуйц байлаа. Ихэнх тохиолдолд иргэд болон улс төрчид маань Засгийн газар, Ерөнхий сайд нарт анхаарал хандуулсан ч төсөв дээр сая Засгийн газрын шилжилттэй холбоотойгоор олон нийтийн анхаарал сарничих шиг болсон. Одоо аравдугаар сард намрын чуулган эхлэх энэ завсарт хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа амралтын горимд шилжсэн байгаа цаг үеийг судлаачийн хувьд мөн ажиглаж сууна. Тухайлбал, аймгуудын наадмын батлагдсан төсвийн зарцуулалт ирэх жилийн манай улсын төсөвт хэрхэн нөлөөлөх, төсвийн тодотголд аймгуудын зардал өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хэрхэн өөрчлөгдөх зэрэг үйл явдлууд дээр ажиглаж, тэр тал дээр хууль тогтоох байгууллагын намрын чуулганы шийдвэрүүдэд анализ хийх шаардлага тулгарч байна. Чуулганыг чанартай эсвэл чанаргүй гэж дүгнэх нь ирэх жилийн төсвийн гүйцэтгэлтэй холбогдож харагдах байх. Аль ч тохиолдолд 2024 онд бүрдсэн парламент 126 гишүүнтэй болж олон намын төлөөлөлтэй болсноор хяналт тэнцлийн зарчим сүүлийн 10 жилд байгаагүйгээр сайжирсан гэж харж байна.

-Төсөв гэхээс илүү хаа хаанаа шинээр бүрдсэн Засгийн газарт анхаарлаа хандуулчихлаа гэдэг үнэн байх. Судлаач хүний хувьд шинээр байгуулагдсан Засгийн газарт ямар үнэлэлттэй байна вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын хувьд иргэдийн бухимдал өндөртэй, өмнөх Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанаас үүдэлтэй улс төрийн хувьд савлагаатай байлаа. Судлаачийн зүгээс энэхүү үйл явдлыг анхааралтай ажиглаж байсны хувьд хэд хэдэн анхаарвал зохих зүйлс байна. Тухайлбал, хууль тогтоох байгууллага Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэл хуваарилалтын нэг мөчир бүхий дээд байгууллага байтал намын бага хурлын шийдвэрийн дараа парламент хуралдаж байгаа нь эрх зүйн хувьд гажуудал байна. Хоёрдугаарт, анх удаа Монгол Улсын Үндсэн хуулин дахь итгэл хүлээлгэх гэдэг заалтыг ашиглаж парламент нууц санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон 82 гишүүнээс 44 нь дэмжсэн боловч Ардчилсан нам нийтлэг байр суурь илэрхийлсэнээр эсэргүүцсэн саналд тоологдсон явдалд зарим судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Мэдээж, хууль зүйн нийцлийн хувьд нөхөх болон дэлгэрүүлж зохицуулсан зохицуулалт нь Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагдсан тул хууль ёсны шийдвэр мөн гэж үзэх боломжтой. Харин дараагийн Засгийн газар эмхлэгдэж байх үе буюу Занданшатар Ерөнхий сайдад нэр дэвшсэн үеэс сайд нарын томилгоотой холбоотой маргаан нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нарын тухайд яригдсан нь тун анхаарууштай үйл явдал байлаа. Өмнөх Засгийн газарт тодорхой салбарыг хариуцан ажиллаж байсан хэд хэдэн сайд нар дараагийн засагт харьяалагдан ажиллахдаа тухайн ажлыг огт мэдээгүй мэтээр өмнөх үйл ажиллагааг шүүмжилж, залруулна гэж байгаа нь нэгдүгээрт, логик зөрчил, хоёрдугаарт, үйл ажиллагааг илт алдаатайг мэдсээр байж үргэлжлүүлэн явуулж байсан ёс зүй, ашиг сонирхлын зөрчил мэт харагдаж байна.

-Бусад жижиг нам, эвслүүдийн хувьд…?

-Үндэсний эвслийн хувьд хамтарсан Засгийн газарт ороогүй явдал нь улс төрийн нүүдэл гэхээс илүүтэй албан тушаалын тохироо таарсангүй явдал байв уу гэж харах өнцөг гарлаа. Ногоон нам болон ХҮН намын хувьд нэгдсэн байр суурьтайгаар намын зөвлөлийн шийдвэр гаргаж хамтрахаар шийдвэрлэсэн нь энэ парламент солонгорсоны ач тус гэж харж болохоор байна. Гэвч нөгөө талдаа Ардчилсан нам сөрөг хүчний байр сууринд ирснээр 2013 оноос 12 жилийн дараа анх удаа улс төрийн намын рейтингийн судалгаагаар Ардчилсан нам Монгол Ардын намын рейтингийг давсан явдал боллоо. Сөрөг хүчний байр суурь өнгөрсөн 10 жилийн хугацаанд ихээхэн үгүйлэгдэж байсныг энэхүү судалгааны үр дүнгээс харж болно. Мөн шинэ Засгийн газрын хүний нөөцийг харвал МАН дотоод хүний нөөцөөс илүүтэй УИХ-д суудалтай гишүүдийг томилсон нь олон нийтийн хүлээлтэд хүрээгүй гэж дүгнэж болох юм. Тухайлбал, боловсролын салбар ихээхэн шүүмжлэл дагуулж байхтай зэрэгцэн өрсөлдөгч улс төрийн намын гишүүнийг үргэлжлүүлэн томилсон томилгоо МАН дотор нэлээн талцал үүсгэж байгаа нь харагдсан.

-Үүнийг залруулах боломж одоогийн Ерөнхий сайдад байсан уу?

-Байсан. Тус боломжийг бүрдүүлж чадаагүйд шүүмжлэлтэй хандаж болно. Гэвч Засгийн газар эмхлэгдээд сар гаруй хугацаа өнгөрөхөд 50 хувьд нь амралт баяр наадмын хугацаа таарсан тул үйл ажиллагааг дүгнэх хугацаа хараахан болоогүй байна. Судлаачийн урьдчилсан прогнозоор харвал шинэ Засгийн газрын үйл ажиллагаа арваннэгдүгээр сараас жигдрэх болов уу. Учир нь одоогоор Үндэсний хороодыг татан буулгах, зарим яам, агентлагт цомхотгол хийж орон тоог цөөрүүлж, төсөв танах процедур явагдаж байна. Энэ ажил тийм ч хурдан хийгдэхгүй. Тэгэхээр арваннэгдүгээр сарын эхнээс бид одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрүүдэд анализ хийх боломжууд бодитойгоор бүрдэж эхлэхээр харагдаж байна. Гэхдээ Засгийн газар өөрөө хэр удаан тогтвортой байх вэ гэдэг нь 100 хувь МАН-аас хамаарахаар байгаа. Үүнийг өнгөрсөн тавдугаар сарын МАН-ын бага хурлын жишээ харуулсан. Хамтарсан Засгийн газар гэж нэршил өглөө ч ХҮН, Ногоон намаас хамаарсан шийдвэр гаргалт тэнд байхгүй нь ойлгомжтой. Цаашлаад дэд сайд нарын асуудал өмнөх Засгийн газарт хамтарсан гэдэг агуулгаараа байхгүй гэж шийдвэрлэсэн байсан бол одоогийн Засгийн газар энэ тал дээр тодорхой нөхцөл бүхий байр суурийг нэг талд нь гаргаж шийдвэрлээгүй байна. Цаашлаад эдгээр томилгоо энэ хамтарсан Засгийн газрын хувь заяанд хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглах л үлдэж байна.

-Төсвийг зөнд нь орхисон шиг өмнөх Засгийн газрын 14 мега төсөл дорвитой яригдсангүй. Мега төслүүдийн талаар судлаачийн бодол, байр суурь ямар байгаа вэ?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд Монгол Улсын эдийн засгийг сэргээх чиглэлд 14 мега төслийг 2024-2032 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан. Гэтэл улс төрийн байдал өөрчлөгдсөнөөр хил холболтын төмөр замын төслөөс өөр хэрэгжиж эхэлсэн бодитой төсөл хараахан алга байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам энэ наймдугаар сараас эхлэх товтой боловч амралт, зугаалга, найр наадмын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хугацаандаа амжих уу гэдэг нь энэ Засгийн газраас хамаарсан үйл ажиллагаа болчихлоо. Иймд цаашид салбарын сайд болон Засгийн газар ямар арга аргачлалаар нэгэнт эхлүүлсэн төслүүдийг явуулах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болчихсон гэхэд хилсдэхгүй. Нөгөө талдаа улс эх орны 14 мега төслийн хажуугаар Нийслэлд хэрэгжүүлэх 21 мега төсөл буюу бүтээн байгуулалтын төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудал төсвийн байнгын хороон дээр ихээхэн шүүмжлэл дагуулж, төсвийн байнгын хорооны гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

-Нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд нь цаашид одоогийн байгаа ТЭЗҮ, зураг төслөөрөө хийгдэх үү?

-Үүнийг хүртэл Засгийн газар шийдвэрлэнэ. Иймээс эдгээр төслүүд хэрэгжих эсэх нь баталгаагүй. Манай улсын хувьд улс төрийн мөчлөг богинотой тул урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг хэрэгжих боломж түүхэндээ байгаагүй. Энэ нь эргээд маш их эргэлзээтэй байдлыг олон нийтийн дунд бий болгодог. Хэрвээ улс төрийн байдал тогтвортой байх боломжгүй юм бол ядаж засаглалын бүтцийн зураглалыг тодорхой болгох учиртай юм. Хэдий Алсын хараа-2050 гэх урт хугацааны баримт бичиг байгаа боловч түүнд хэрэгжүүлэх тодорхой ажлыг хэмжих аргачлалыг хамт оруулж өгсөн бол зайлшгүй хэрэгжих шинжтэй болох байв. Харамсалтай нь манай урт хугацааны хөгжлийн баримт бичиг одоогийн байдлаар бол засаг солигдох бүрт сонгож хэрэглэх буюу хууль зүйн утгаараа диспозитив баримт бичиг болчихоод байгаа юм. Магадгүй парламентын түвшинд 126 гишүүнтэй байгаа цаг үе дээрээ энэ урт хугацааны бодлогын баримт бичгийг эргэн сөхөж харах л шаардлагатай. Угтаа улс орны урт хугацааны баримт бичиг нь стратегийн газрын зураглалыг бий болгож байдаг үндсэн баримт бичиг бөгөөд ихэнх орнууд 10, 20 жилээр баталдаг. Манай улсын хувьд 2020 онд 30 жилээр алсын хараагаа тодорхойлсон нь тухайн үеийн засгийн эрхийг барьж байсан улс төрийн хүчний амбицын илэрхийлэл мөн үү гэвэл мэдээж мөн. Харин энэ тал дээр онцлох нэг баримт бичиг гарч, харьцангуй бодитойгоор практикт мөрдөгдөж байгаа нь “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” байгаа юм.

-Тэгвэл энэхүү Засгийн газар анхааралдаа авах шаардлагатай байгаа чухал асуудлууд юу байна вэ?

-Манай улсын Засгийн газар нам, улс төрийн тогоондоо хэлэлцээгээ хийж байх зуурт дэлхий дахинд удахгүй бид бүхний тавагтай хоол, зүсэм талханд нөлөөлөхүйц олон үйл явдал өрнөж байна. Орос Украины дайнтай холбоотойгоор Европын холбооны нөхцөл байдал хүндэрснээр манай улс Орано майнингтай хамтран ажиллах боломж бүрдсэн нь саяхан. Нэг талдаа бидний хувьд байгалийн баялгаа эргэлтэнд оруулах боломж мөн боловч нөгөө талдаа биднээс холуур мэт харагдаж байгаа эдгээр дайнууд улс төр, геостратегийн харилцаанд ирээүдүйд үүсэж болох олон эрсдлийг үүсгэж байдаг гэдгийг мартаж болохгүй. Долоо хоногийн өмнө АНУ-ын зүгээс ОХУ-аас импортоор бараа авдаг улсуудад 50 хувийн тариф тавихаар шийдвэрлэснээ зарлалаа. Алсуураа энэ нь свифт системийг хориглоод байхад энэ онд рубль хамгийн чанга вальют болсонтой холбоотойгоор АНУ-аас авч буй хариу арга хэмжээ. Гэтэл энэ нь АНУ, Орос хоёрын дундах асуудал мэт харагдавч манай улс шиг эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээр Оросоос шууд хамааралтай улс тухайн хоригт орж буй агуулга. Иймээс Засгийн газрын түвшинд, бодлогын хүрээнд бид гадаад улс төрийн нөхцөл байдал руугаа ихээхэн анхаарах шаардлага үүсээд байгаа юм. Мэдээж үүнийг Батлан хамгаалахын түвшинд, санхүү мөнгө, мөнгөний бодлогын түвшинд төрийн байгууллагууд судалж байгаа байх. Гэхдээ зүгээр судлаад өнгөрөх биш нөлөөлөл болон ирэх сөрөг үр дагаврыг хэрхэн бууруулах талаар урьдчилсан арга хэмжээ төлөвлөж, стратеги боловсруулах ажил хийх нь чухал. Дагаад олон улсын харилцааны нөхцөл байдал ч Брикс, Европын холбооны өөрчлөллтэй холбоотойгоор олон олон шинэ сорилтттой тулгарч байгаа цаг үед дотоодын томилгоон дээрээ төвлөрөхөөс илүү намчирхал, намын дотоод асуудлаа нэг талд нь гаргаж, илүү том зургаараа улс төрийн асуудлаа харж шийдвэр гаргах шаардлагатай.

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин

Иргэд МАН-д итгэхээ больсон ч МАН-ынхан нам дотроо зөрчилтэй, намрын сонгуульд бэлдээд завгүй…
Иргэд МАН-д итгэхээ больсон ч МАН-ынхан нам дотроо зөрчилтэй, намрын сонгуульд бэлдээд завгүй…
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​