fbpx Ял наймаалцсан ялтнууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 48 секунд

Ял наймаалцсан ялтнууд

“Монголд ял гэдэг нь хэн нэгнийг шийтгэх бус, хэн нэгний төлөө төлөх өр болчихсон”гэмт хэргийн ертөнцөөс улс төр хүртэлх гинжин хэлхээ бий болжээ.

Монголд “ял наймаалцах” гэдэг ойлголт шинэ биш.

1990-ээд оноос эхлэн рецидив гэмт хэрэгтнүүд Төрийн ордонд чөлөөтэй орж, УИХ-ын гишүүдийн өрөөнд хүртэл шахалт үзүүлж, хэргүүдээ “наймаалцаж” ирсэн тухай баримтууд сонины шарласан хуудсанд үлдсэн байдаг.

Хууль хүчний байгууллагын хувьд энэ нь мэдээлэл авах арга хэрэгсэл байв.Хамсаатнаа илчилсэн нь бага ял авдаг, зарим нь бүр шоронд орохгүй мултрах жишээ олон. Өнөөдөр энэ арга улс төрийн өндөр түвшинд нэвтэрч, “өр төлөх” хэлбэрээр шинэчлэгдэв.

Даваагийн Мөнх-Эрдэнэ: Шударга дүрийн цаадах наймаа

2023 онд авлигын хэрэгт буруутай нь тогтоогдож, 3 жил 10 сарын ял авсан. 2024 онд Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаж, жил хүрэхгүй хугацаанд наранд гарсан. Олноо “лайвчин” нэрээрээ алдаршсан тэрбээр хаалгаа өшиглөн орж, хэнийг ч хайрлахгүйгээр дайрч явдаг байсан. Суллагдсаны дараа ч зангаа орхиогүй.

Түүний дүү Даваагийн Цогтбаатар нь албан тушаалаа урвуулан ашигласан нь шүүхээр батлагдаж, ял шийтгэгдсэн ч өнөөдөр УИХ-ын гишүүн сууж буй гэдгээрээ онцгой. Монголын хууль ёсны нэр нүүрийг гутаасан энэ жишээ бол “ялтан” ч парламентын халдашгүй эрхийн дор хамгаалагдаж болдгийн амьд нотолгоо.

Цогтбаатар: Ялтан ч УИХ-ын гишүүн байсаар…

2016–2020 он: Цогтбаатар Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импортууд”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгож, банканд их хэмжээний хохирол учруулсан гэж АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН гэж Авлигатай тэмцэх газар шалгасан .

2023 оны долдугаар сар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгож ялласан.

2024 оны 12 сарын 11: Улсын Дээд шүүх анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гэм бурууг баталгаажуулсан. Шударга гэж үзсэн анхан шатны тогтоолын гол хэсэг буюу банканд хохирол учруулсан үйлдлүүдийг хэвээр үлдээж, хэрэгсэхгүй болгосон асуудлуудын хэсгийг л хэрэгсгүй болгожээ.

Цогтбаатар гишүүний эрхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

-УИХ‑ын тухай хууль 9.1.5-д зааснаар, "гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор тогтоогдсон бол түүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно" гэж заасан байдаг .

Тиймээс 2025 оны 2 сарын 21-өөс эхлэн Цогтбаатарын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох ҮНДСЭН ХУУЛИЙН шаардлага биелж байгаа юм.

Гэтэл ялтан одоо ч парламентад суугаа байдлын учир юу байна? УИХ болон албан тушаалтнууд “шүүхийн шийдвэр албажиж ирээгүй” гэсэн шалтгаанаар 2025 оны хаврын чуулган хүртэл Цогтбаатарыг элементтэйгээр оролцуулах байдлыг баримталсан. Гэвч түүний өөрийн үгээр бол: “Иргэн Даваагийн Цогтбаатар, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар аль нь ч Үндсэн хууль зөрчөөгүй…” гэж сонгогчидийн өмнө аргацаасан худал тайлбарыг ичиж улайхгүй хэлэв.

Цогтбаатар нь яллагдагч байж, бүрэн эрхтэй гишүүний үүрэгт ажилласаар байгаа анхны тохиолдол.

Шүүхийн шийдвэр хууль ёсоор хүчин төгөлдөр болсон ч УИХ нь нааштай шийдэлд хүрээгүй нь хуульд захирагдах байгууллага гэдэг байр суурьд хүн биш эрх мэдэл нь дээгүүр байж болдгийг харуулна байна.

Эндээс ах нь дүүгээ халдашгүй байлгахын тулд хэнтэй ч тохиролцож, хэрэг наймаалцахад бэлэн байгаа нь илт.

Г.Ган-Очир: Хилийн чанад дахь ялын наймаачин

2022 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн болон цагдаагийн алба хаагчидтай зөрчилдөж хүч хэрэглэсэн, бусдын байшинг галдан шатаасан, илт худал мэдээлэл тараасан хэргүүдэд шалгагдаж эхэлсэн.

2023 онд Францын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхээс 2 жилийн хорих ял авсан.

2024 онд Интерполоор эрэн сурвалжлагдаж эхэлсэн. Өөрийгөө “ИРГЭН” гэж тодотгодог ч Монголд тэр бол яллагдагч. Одоо олон улсын гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авчрах ажиллагаа явагдаж байгаа ч, тэр хооронд цахим орчинд баримт мушгин гуйвуулж, улс төрийн агуулгатай гүтгэлгийн аян өрнүүлсээр байна.

О.Уламсайхан “Ноорог”-ийн ард хэн байгаа вэ?

Цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, 9 тэрбум төгрөгийн эргэлт хийсэн. Найз охин нь нас барсан хэрэгт нэр холбогдсон. Засгийн газар, УИХ-ын гишүүдийн эсрэг жагсаал зохион байгуулсан.

“Ноорог”-ийн үүсгэн байгуулагч тэрбээр урьд нь зөвхөн захиалгат контент хийдэг байсан ч, нэг л өдөр улс төрийн тайзан дээр “ардын баатар” дүрээр гарч ирсэн. Санхүүжилт, зохион байгуулалт, дүр бүтээх ажиллагаа бүгд бэлэн байсан нь санаандгүй хэрэг биш.

Нэг ижил зовлон, нэг ижил сонголт

Ах дүү хоёр Д.Мөнх-Эрдэнэ, Д. Цогтбаатар мөн Г.Ган-Очир, О.Уламсайхан нарт ижил зовлон бий: Хууль дуудах цагт бэлэн очих уу? Эсвэл хил даван зугтах уу? Эсвэл “жинхэнэ эзнийхээ” даалгавраар хэн нэгний нэрийг баллах уу?

Гэхдээ нэг үнэнийг мартаж болохгүй: хэрэг хэзээ ч хуучирдаггүй. Өнөөдөр хуулийнхан чимээгүй байгаа мэт боловч маргааш тэд хариуцлага нэхэхэд ганцхан алхам бий.

В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулжээ
В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​