fbpx ЗГ: Төрийн өмчийн дараах 20 компани олон нийтэд хувьцаа гаргаж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 40 секунд

ЗГ: Төрийн өмчийн дараах 20 компани олон нийтэд хувьцаа гаргаж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсож, энэ чиглэлээр Үндсэн чиглэл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлтгэхийг сайд нарт үүрэг болгосон байна.

Засгийн газрын хуралдаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах, ТӨК-ийн захирлуудын цалин хангамжийг үнэлэх үнэлгээний талаар дараах мэдээллийг танилцуулжээ.

undefined

Тэрээр “Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2024-2028 онд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийг өөрчлөн байгуулах, хувьчлах, биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй хувьцааг нь арилжаалж, хувьцаат компани болгох Үндсэн чиглэлийн саналыг танилцууллаа.

Хоёрт, төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой саналууд, гуравт Ерөнхий сайдын гаргасан албан даалгаврын дагуу төрийн өмчит компаниудын захирлуудыг үнэлэх үнэлгээ болон цалин хангамжийн асуудлыг судалж, тодорхой саналыг танилцуулав.

Нэгд, УИХ-д өргөн мэдүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 компанийг өөрчлөн байгуулахаар санал оруулсан.

  • Эрдэнэт үйлдвэр

  • Эрдэнэс Тавантолгой

  • МонРосцветмет

  • Эрчим хүчний 11 компани

  • МИАТ ТӨКХ

  • Төрийн банк

  • Хөдөө аж ахуйн бирж

  • Хөдөө аж ахуйн корпорац

  • Үндэсний давхар даатгал зэрэг 20 компанийн 10-66 хүртэлх хувийг Монголын болон гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгохоор тусгалаа. Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын 10 хүртэлх хувийг олон нийтийн эзэмшилтэй болгох тухай Засгийн газар, УИХ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Үндсэн чиглэлд тусгаж байна.

Үндсэн чиглэл энэ хүрээндээ батлагдаж, амжилттай хэрэгжвэл 3.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж байна гэсэн тооцоо гарсан. Компани бүр дээр тохирсон арга хэмжээг авч ажиллахаар тусгасан.

Нэгтгэж, цөөлөх компаниуд:

Хоёрт, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах чиглэлээр тодорхой үүрэг даалгаврын дараах 17 компанийг цөөлөх, 9 компани дээр бүтцийн өөрчлөлт хийж, татан буулгаж, нэгтгэх чиглэлээр тодорхой саналуудыг танилцууллаа. Тухайлбал,

  • Монголын үнэт цаасны клирингийн төвийг Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй нэгтгэх

  • Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төвийг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвтэй нэгтгэх

  • Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай, Улиастайн эрчим хүчний системийг Цахилгаан дамжуулах эрчим хүчний системтэй нэгтгэх

  • Ховд, Увс, Дөргөний усан цахилгаан станцыг нэгтгэх

  • Богдын голын усан цахилгаан станц, Тосонцэнгэлийн усан цахилгаан станц, Тайширын усан цахилгаан станцыг нэгтгэх

  • Алтай, Улиастайн салбар болон бусад түгээх сүлжээний компаниудыг нэгтгэх

  • Шингэн түлш ачих байгууламжуудыг Эрчис Ойл компанид нэгтгэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэхээр танилцууллаа.

Татан буулгаж, нэгтгэж нийлүүлэх 9 компани

  • Авто импекс компанийн шүүхийн маргаантай асуудлыг Сангийн яамтай ярилцаад төрийн мэдлийн хувьцааг худалдах чиглэлийг барина.

  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг татан буулгана.

  • Боомтын хөгжлийн корпорацыг татан буулгана.

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв, Эрдэнэт медикал эмнэлгийг Зүүн бүсийн хавдрын оношилгоо дэд төв болгохоор шийдлээ.

  • Тавантолгой түлшийг нийслэлийн өмчит бүрэн шилжүүлэх,

  • Аялал жуулчлалын үйлчилгээний төвийг татан буулгах

  • Багануур эрчим компанийг татан буулгах зэрэг арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 109 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Дээр дурдсан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 109 компани 87 болгон цөөрүүлнэ.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд удахгүй агентлагийн бүтцийг Засгийн газраар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан давхацсан чиг үүрэгтэй, салбарын сайдын бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт болон аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудад байгаа чиг үүргийн давхардлыг арилгах саналыг мөн боловсруулж, ирэх долоо хоног танилцуулахыг манай газарт болон холбогдох сайд нарт үүрэг болгосон.

Гуравт, төрийн өмчит компаниудын захирлын цалин, хангамжийн асуудлыг ярьсан. Үйл ажиллагааны үр дүн, компанийн ашиг орлогод нийцсэн цалин урамшууллын системийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд удаа дараа илэрхийлж байгаа. Тиймээс энэ дагуу олон улсын байгууллагуудтай хамтран аргачлалыг боловсруулж байна. Төрийн өмчит компанийн захирлын хамгийн өндөр цалин, дунд дүн, бага дүн гэдэг дээр судалгаа хийсэн. Гол нь үндсэн цалин тийм өндөр биш. Харин жилийн эцсээр ажлын үр дүнд нь тулгуурлан урамшууллын системийг шинэчлэх асуудлыг танилцууллаа. Ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд эцэслэн танилцуулна" гэлээ.

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ
“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​