
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Fox News мэдээлжээ. Энэхүү хүсэлтийг Путин АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткоффт илэрхийлж, тэрээр Трампт уламжилсан байна.
Хэрвээ уулзалтын гол сэдэв нь Украинд гал зогсоох асуудал байвал Трамп ирэх долоо хоногт ч уулзахад бэлэн байгаа аж.
АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт мөн мэдэгдэлдээ, Трамп Оросын талтай хийсэн харилцааны үр дүнд "ихээхэн ахиц дэвшил” гарсан гэж мэдэгдсэн байна.
М.Чой
Эх сурвалж: minval.az