fbpx Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
6 минут 39 секунд

Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Ер нь бол, “Өнгөрсөн он жилүүдэд Монголын хөгжлийг чөдөрлөж, хэсэгхэн хүн хөлжиж, нийтээрээ ядуу бөгөөд харанхуй амьдрах “орчин”-ыг бүтээсэн буруутан нь МАНАН бүлэглэл” гэцгээдэг. МАНАН бүлэглэл гэдэг нь МАН, АН-д харьяалагддаг хүмүүсийн эрх мэдлийн нэгдэл гэсэн үг л дээ.

2018 оны арванхоёрдугаар сард МАН-ын анхан шатны байгууллагын дарга нар, МАН-ын дэргэдэх ТББ-ын төлөөллүүд “Бид МАНАН бүлэглэл, Шударга бусын хонгил гэж байдгийг харлаа. Компанийнхаа, бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө улс төрийн нам харгалзахгүйгээр хамтарч бизнес хийдэг, хамтарч хууль баталж, хамтарч улс төрд нөлөөлдөг МАНАН бүлэглэл байдаг юм байна” гэж байв.

2019 оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Хүмүүс МАНАН гэж юу юм бэ гэж асууж байна. МАНАН гэдгийн цаана Ц.Элбэгдорж байдаг. Ерөнхийлөгчийн суудал дээрээ МАН, АН-ыг холбосон, өөртөө хэрэгтэй, хөдөлгөж болох хүмүүсийг олж авч, барьцаалж Монголын төрийг самарсан хүн. Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр бол толгойлогчид нь. Тэдний гардан гүйцэтгэгч нь дандаа хууль хяналтын байгууллагынхан. Ц.Зоригт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил ажилласан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр нууц шүүх хуралдааныг даргалсан. Д.Дорлигжав бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажлыг хийсэн. Түүний дараа М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор тавьсан. Зохиомол хэрэг яаж явуулдгийг би өөрөө эдний дундуур явсныхаа хувиар мэдэж авсан. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад Н.Ганболд НЦГ-ын дарга байсан. Хоёр толгойлогч нь нийлж байгаад Н.Ганболд, Б.Хурц нарыг АТГ-ын дарга, дэд даргаар томилсон. Мөн Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон. Э.Бат-Үүл бид хоёр найз. Бид хоёрын найзаас илүү улс орны эрх ашиг чухал. Э.Бат-Үүл МАНАН-гийн гар хөл болсон. 2016 онд сонгуулийн хуулийг битгий өөрчил, МАН-ынхны хийгээд байгаа юм гэхэд өөрчилнө гэсээр байгаад хийсэн. Э.Бат-Үүл Монголын нийгэмд маш их гай тарьсан. МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй учраас эдний өмнөөс үг хэлэх хүн байдаггүй. С.Эрдэнэ толгойлогч нарынхаа гарын үзүүрээр ажилладаг. Энэ бүлэглэл Ерөнхий сайдаар тоглоомын хүнээ л тавьдаг. Т.Бадамжунай бол хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглоомчин. С.Бямбацогт Ц.Элбэгдоржийг дагадаг хүүхэд. МАНАН бүлэглэлд нэг Ерөнхийлөгч, дөрвөн Ерөнхий сайд, бүлгийн дарга дөрөв, хоёр прокурор, нэг Ерөнхий шүүгч, ХЗДХ-ийн сайд нэг байна. Энэ бүлэглэл гурван аргаар асар их мөнгөтэй болсон. Лиценз дамлаж, Улаанбаатарын газрыг зарж, бизнесийнхнийг дээрэмдэж мөнгөжсөн. Бид энэ шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн байдаг.

2022 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Үүнийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.

2024 оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Утсан хүүхэлдэй нь болохгүй залуучууд руугаа МАНАН бүлэглэлийн ах нар угаасаа байнга дайрч байдаг юм байна лээ. “Дүү чинь болъё” гэж очдоггүй байгаа шүү. Андуураад байгаарай. Сүүлийн хэд хоног нэг л зүйл их тодорхой уншигдлаа. Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар энэ МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж мэднэ гэж гашуун бөгөөд үнэн үг” гэж байлаа.

Тэгвэл, 2021 оноос хүч алдаад байсан тус бүлэглэл төр, засаг солигд­соноор дахин сэргэх шинжээ оллоо.

Энэ Засгийн газрыг 100 хоноогүй байтал төрийн өмчит компани, тэр дундаа стратегийн ордуудад менежмэнт хийдэг компаниудын, шууд утгаараа стра­те­гийн ордуудын хувьчлал яригдаад эхэллээ.

Монголын төр, хууль хяналтынхан олон жил, маш их ажил болж байж нийтийн хөрөнгөд эргүүлэн нийлүүлж байсан “Эрдэнэт”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөг” зэргийг өмнө авсан эзэнд нь буцаах улс төрийн тохироо хөшигний ард хийгджээ. Асар их мөнгөн дүн ч яригдаж байна.

Б.Хурц хэвлэлээр яриад эхлэв. Араар нь, С.Зоригийг хөнөөсөн хэргийн илрүүлэлт дахин жонхуурав бололтой.

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрт “эрх чөлөө” олгох шийдвэрийг шүүх гаргахаар зэхжээ. Ийм мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдлаа. Тэдний хүмүүс ч хоёр эрхмийг “Come back” гээд завсаргүй хэлж, бичиж байна. Шүүх эрх чөлөө олгож, тэд удахгүй Монголдоо ирэх бололтой.

Ухаахудагийнхан өөрсдийн “аранга” Засгийн газрын унасныг зургадугаар сараас хойш тэмдэглэлээ. Баяраа ч, аагаа ч багтааж чадахаа болив.

Энэ зуурт мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг өөрчлүүлэхээр нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Үр дүн нь, Ухаахудаг мэтийн ордууд одоогийн эзэддээ үлдэнэ.

Энэ мэтээр Монгол маш хурднаар хэдэн жилийн урьдах руугаа буцаж байна. Дахин асуухад, Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Товчхондоо, бүлэглэл буцаад сэргэлээ, энэ сайн уу, муу юу.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Э.Халиун: Та өөрөө өөртөө эмч байгаарай
Э.Халиун: Та өөрөө өөртөө эмч байгаарай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​