fbpx Р.Булгамаа: Монгол Улс 30 биш, гуравхан сая иргэнтэй, аль нэг улсын хил дээр очоод бөхөлзөөд зогсдог байх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Редакцийн сонголт
Огноо
Унших
16 минут 5 секунд

Р.Булгамаа: Монгол Улс 30 биш, гуравхан сая иргэнтэй, аль нэг улсын хил дээр очоод бөхөлзөөд зогсдог байх ёсгүй

Хуульч Р.Булгамаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас БНСУ-ын виз авсан монгол иргэд хил дээрээс буцаагдаж байгаа асуудлыг хөндөж эхэлсэн билээ. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Таны хувьд БНСУ-ын визтэй холбоотой асуудлыг хөндөөд нэлээд хэдэн сар болсон байна. Одоогоор энэ асуудал ямар түвшинд байна вэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНСУ-ын хил дээрээс буцаагдсан гэр бүл анх хандсан. Удалгүй арав гаруй иргэн зөрчигдсөн эрхээ хангуулах хууль зүйн туслалцаа үзүүлээч гэж хандсанаар энэ асуудал руу орсон.

Өөрөөр хэлбэл, энэ нь иргэний эрхийг хамгаалахын зэрэгцээ нийгэмд иргэдийн эрхийн төлөө хууль зүйн стратегийн өмгөөлөл үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр юм. Энэ асуудлаар хамгийн анх хандсан 11 хүний холбогдох гомдлыг нотлох баримтын хамт нэгтгээд БНСУ-ын Элчин сайдын яаманд, мөн Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газарт хандсан. Мөн ХЭҮК-т Монгол хүний эрх зөрчигдөөд байгаа асуудлаар биеэр болон албан бичгээр хандсан. БНСУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй байна. Элчин сайдын яам дээр очоод шаардахаар тодорхой хариулт өгдөггүй. Харин Гадаад харилцааны яамнаас бидэнд хуулийн дагуу албан бичгийн хариуг ирүүлсэн. Хуулийнхаа хүрээнд 30 хоногийн дотор хариулт өгсөн байгууллага нь ХЭҮК. Энэ байгууллага бидний өгсөн хүсэлтийн мөрөөр “Иргэдийн эрх зөрчигдөөд байгаа гэх асуудал нь үндэслэлтэй юм байна” гэдэг дүгнэлтийг хийсэн.

-Хүний эрхийг ямар, ямар зөрчил гарсан гэж үзсэн бэ?

-Энэ асуудлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хөндсөөр ирсэн. Нэгдүгээрт, Солонгосын Элчин сайдын яам Монгол Улсын иргэдийн гадаад паспортыг эх хувиар нь визийн өгөгдөл шалгах нэрийдлээр нэг сар орчим хугацаанд хураан авдаг. Энэ нь бусад улс оронд зорчих эрхийг хязгаарлаж байгаа гэсэн үг. Энэ хугацаанд ямар ч улс руу зорчих боломжгүй болж байгаа юм. Үүнийг ХЭҮК-оос чөлөөтэй зорчих эрх зөрчигдөх үндэслэл болж байна гэж дүгнэсэн. Ийм учраас Гадаад харилцааны яамнаас манай улсад суугаа Элчин сайдын яамдуудад гадаадад зорчих гол эрх зүйн баримт бичиг болсон гадаад паспортыг эх хувиар хурааж авахгүйгээр цахим хэлбэрээр, эсвэл нотариатаар баталгаажуулсан хэлбэрээр виз мэдүүлгийн ажиллагааг явуулах тал дээр анхаарч ажиллахыг зөвлөмж байдлаар хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа элчин сайдын яамдууд, дипломат төлөөлөгчийн газрууд дийлэнх нь цахим хэлбэрт шилжсэн байна. Гэтэл Солонгосын элчин сайдын яам цаасан хэлбэрээр хүний гол баримт бичгүүдийг хурааж авдаг байдал нь хэвээрээ байна. Хэрвээ дундаас нь өөр улсад зорчихоор материал бүрдүүлэх шаардлага үүсч, паспортоо авах гэхээр виз мэдүүлгийг нь хүчингүй болгочихдог. Энэ асуудлын хүрээнд Гадаад харилцааны Консулын газрын дарга болон Монгол Улсад суугаа Солонгосын элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүстэй уулзсан. Үүний дараа Гадаад харилцааны сайд өөрөө Монголд суугаа элчин сайдын яамныхантай албан уулзалт хийсэн байгаа. Монгол болон Солонгос улс дипломат харилцаа тогтоогоод 35 жил болж байна. Дипломат харилцаа гэдэг бол харилцан ашигтай хамтын харилцаа байх ёстой. Энэ бол олон улсын харилцааны алтан зарчим. Солонгос улсын иргэд Монголд визгүй зорчиж визийн хураамжаас чөлөөлөгддөг. Монгол Улсын иргэд тус улсад зорчихын тулд визийн хураамж гэж багагүй мөнгө төлөхөөс гадна амаргүй шалгууруудтай нүүр тулж байна. Хоёр улсын иргэдийн зорчих харилцаа харилцан өөр ялгамжтай байдлаар зохицуулагдаж байгаа нь хүний эрхийн зөрчил үүсэхэд хүргэж байна.

-Тэгэхээр иргэд яг ямар шалтгаанаар хил дээрээс буцаагдаж байгаагаа мэдэхгүй, хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна гэсэн үг үү?

-Монгол Улсын иргэд Солонгос улсыг зорих виз мэдүүлгийн шаардлагууд хэтэрхий өндөр байдаг. Түүнчлэн виз аваад тус улс руу зорчиход хилийн шалган нэвтрүүлэх бүсэд Монгол Улсын иргэдтэй хүнлэг бус харьцаж улмаар хүний эрхэд халдсан тохиолдлууд гарах болсон нь анхаарал татсан асуудал болоод байна. Ер нь БНСУ-ын визтэй холбоотой онцолж хэлмээр олон асуудал байна. Тухайлбал, виз мэдүүлгийн газруудад Монгол Улсын иргэд материалаа бүрдүүлж өгөөд хэрвээ татгалзсан тохиолдолд дахин виз мэдүүлэхийн тулд заавал зургаан сарын хугацаа хүлээдэг. Энэ хугацааг богиносгох хүсэлтийг холбогдох албаны бүх хүмүүст удаа дараа тавьсаар байна. Энэ зургаан сарын хязгаарлалтад хамгийн их хохирч байгаа хүмүүс нь эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорьж байгаа иргэд болон оюутан сурагчид байдаг. Жишээ нь, хүнд хагалгаанд ороод буцаж ирээд дахин виз мэдүүлэхийн тулд заавал зургаан сар хүлээдэг. Гэтэл гурван сарын дараа давтан үзлэгт орох, шаардлагатай бол дахин мэс засалд орох болоход журмын дагуу зургаан сараа хүлээх болдог. Мөн тус улсад суралцахаар зорьж байгаа залуусын хувьд сургуулиасаа урилгаа аваад, сургалтын төлбөрөө шилжүүлсэн байхад виз гараагүй тохиолдолд дараагийн виз мэдүүлэхэд бүтэн нэг улирлын хичээлээ алдахад хүрдэг.

Эцэст нь хэлэхэд, иргэдийн мэдэх эрхэд үл хүндэтгэлтэй ханддаг байдал ажиглагдсан. Виз татгалзсан, зорилго тодорхойгүй зэрэг эргэлзээ бүхий хариу авсан иргэд хаана хандах нь тодорхойгүй байгаагаас гадна ямар ч өргөдөл гомдол хүлээн авахгүй гэдэгт иргэд нийтээрээ гомдолтой байгаа. УИХ-н дарга Д.Амарбаясгалан УИХ-ын индэр дээрээс “Нэг ч монгол иргэний эрх хаана ч очсон зөрчигдөх ёсгүй” гэж хэлсэн. Бодит байдал дээр зөрчигдөх цаашаа л үйл явдал үргэлжилсээр байгаа гэдгийг энэ дашрамд уламжилъя.

-Холбогдох албаны хүмүүст шаардлага хүргүүлэхэд ахиц дэвшил гарсан ямар зүйл байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид чамгүй амжилтад хүрсэн гэдгийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, өнгөрсөн оны байдлаар тус улсыг зорихоор Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага (KVAC)-д визийн материалаа хүлээлгэн өгөхөд 30-40 хоногийн дараа хариугаа хүлээж авдаг байсан. Харин одоогийн байдлаар 21 хоногийн дотор багтаж виз гардаг болсон. Бидний шаардлагаар төрийн байгууллагын алба хаагчид, ажил хариуцсан хүмүүс ч идэвхтэй ажиллаж эхэлсэн. Мөн маш ноцтой зүйлийг иргэн хүний хувьд илрүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж чадсан. Энэ нь виз мэдүүлгийн төвүүд НӨАТ-ын дөрөвдүгээр зүйлийн 4.1.1 мөн Татварын тухай хуулийн 28 зүйлийн 28.5-д хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг мөрдөхгүй, хуулийг дагаж мөрдөхгүй хууль зөрчиж байсныг илрүүлсэн. Учир нь иргэд бид виз мэдүүлгийн газруудад 57 мянгаас 200 гаруй мянган төгрөг тушаахад ямар ч и-баримт өгдөггүй байсан. Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын татварын байгууллагад хандсан. Татварын ерөнхий газраас виз мэдүүлгийн газруудыг НӨАТ болон татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргаж Зөрчлийн тухай хуулийн 11.9.8-д заасны дагуу Зөрчлийн шийтгэл оногдуулсан гэсэн хариуг ирүүлсэн. Түүнчлэн Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)-өөс нэр бүхий байгууллагууд Opendata дээр хүртэл бүртгэлгүй байсан зөрчлийг илрүүлсэн.

Монгол Улсад нэгэнт үйл ажиллагаа явуулаад, иргэдээс мөнгө хураан авч орлого олж байгаа бол хариуцлагатай байх ёстой. Энэ зөрчлийг илрүүлсний үр дүнд виз мэдүүлгийн газрууд мөнгө хурааж аваад, и-баримт өгч хэвшсэн үр дүнтэй байна.

-Сүүлийн жилүүдэд Солонгосын хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн тоо өссөн үү?

-Виз авсан атлаа Солонгосын хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн тоо сүүлийн хоёр жилд эрс өссөн. Гадаад харилцааны сайд тавдугаар сард 500 гаруй хүн байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Энэ тоо зуны хэмжээнд багагүй хэмжээнд өслөө. Харин зуны хоёр сард аялал жуулчлалын сар болоод ч тэр үү олноор нь буцаадаг байсныг бодоход харьцангуй багассан. Өнгөрсөн хугацаанд иргэдийн гомдол саналыг хүлээж авдаг “1111” төвөөс дутахааргүй л ажиллалаа. Хил дээрээс буцаагдсан 200 гаруй иргэн ямар шалтгаанаар буцаагдсан талаараа цахим хуудсаар хандаж, учирсан хохирлоо яаж гаргуулах вэ гэдгээ бүгд групп үүсгээд зөвлөлдөөд явж байна.

-Ингэхэд ХЭҮК олон улсын хүний эрхийн байгууллагад хандсан уу?

-Хамгийн гол асуудал нь монгол иргэний эрх зөрчигдсөн явдал. Тийм учраас гол тулгуур цэг нь ХЭҮК байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу эхний 50 иргэнийг ХЭҮК дээр нэг бүрчлэн уулзуулсан. Иргэдийн эрх зөрчигдсөн, хүнлэг бус харьцсан нөхцөл байдлыг тодорхой баримттайгаар зургийг нь хавсарган ХЭҮК-ын Г.Нарантуяа, Б.Энхболд нартай уулзаж, баяр наадмын өмнөх өдөр хүртэл ажиллалаа. Энэ асуудлаар ХЭҮК-т хандахдаа тус улсын хүний эрхийн байгууллагад хандах, мөн олон улсын хүний эрхийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Үүний мөрөөр наадмын дараа ХЭҮК-оос дуудаад, нэр бүхий 50 гаруй иргэний гомдлын хамт баримттайгаар тус улсын хүний эрхийн байгууллагад баримт бичиг явуулж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол маш том зүйл.

Энэ асуудлыг углуургаар нь авч үзвэл бид нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ асуудал бол зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын виз мэдүүлгийн төвүүд болон Элчин сайдын яамны асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, Солонгосын засгийн газраас гадаад улсын иргэдэд визийг хэрхэн яаж, ямар шаардлага тавих вэ гэсэн хууль дүрмийн хүрээнд явагдаж байгаа зүйл. Тийм учраас Монгол Улсад суугаа элчин сайдын тухайд энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм байна. Тийм учраас Монгол-Солонгосын парламентын бүлэгт хандсан. Наадмын дараахан Б.Бат-Эрдэнэ гишүүн энэхүү хүсэлтийг хүлээж аваад, Монгол-Солонгосын бүлгийн Солонгос дахь парламентын бүлэгт Монгол Улсад айлчлах албан бичгийг хүргүүлсэн. Ирэх есдүгээр сард манай улсад ирэх юм байна. Парламентын түвшинд яригдаж байгаа нь тодорхой шийдэлд хүрэх ач холбогдолтой гэж бодож байна.

-Цаашид ямар зүйл төлөвлөж байна вэ?

-Одоо бид ойрын хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад хандах гэж байна. Өөрөөр хэлбэл, хил дээрээс мянга мянгаараа буцаагдсан иргэдэд учирсан гэм хохирлыг хэн хариуцах вэ. Үүнийг Засгийн газар хариуцах учиртай. Яагаад гэвэл Засгийн газар Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд иргэдийнхээ өмнө хууль зүйн хариуцлага хүлээх учиртай. Иймээс Засгийн газарт БНСУ-ын иргэдэд давуу эрх олгож визгүй зорчдог байдлыг зогсоох шаардлагыг хүргүүлнэ. Үүний дараа бид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана. 2024 онд 1000 гаруй иргэн, 2025 оны эхний 8 сарын байдлаар 800-гаад иргэн тус улсын хил дээрээс буцаагдаад байна. Монгол Улсын иргэд яасан гэж тус улсын хил дээр бөхөлзөн байцаагдаж, гар утас, хувийн эд зүйлээ хураалган нэгжүүлж, хүнлэг бус харилцааг тэвчин саатуулах байрны шалан дээр эвхрэлдэн хэвтэх ёстой гэж. Энэ бүхэн эрүүдэн шүүлтийн хэлбэр юм.

Мөн Солонгос улсын иргэд Монгол Улсад визгүй зорчих тогтоолын хүчинтэй хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Хэрвээ Монгол Улсын иргэдийн тус улсад зорчихтой холбоотой асуудлууд энэ мэт өнгө аястай цааш үргэлжилбэл энэхүү тогтоолыг хүчингүй болгуулахын төлөө тэмцэнэ. Энэ бол олон улсын зарчим. Олон хуульч, өмгөөлөгчид олон нийтийн төлөөлөх энэхүү үйл хэрэгт хамтран оролцъё гээд нэгдэж байгаа. Тийм учраас Монгол Улсын иргэний эрхийн төлөө хуулийн хүрээнд чадах чинээгээрээ урагшлах болно. Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ гэж тунхагласан байдаг. Хүмүүнлэг нийгмийн амин сүнс нь хүний эрхийг хүндэтгэх явдал. Тийм учраас Монгол Улсын иргэний эрх зөрчигдөж байхад ажил хариуцсан сайд нар, эрх бүхий албан тушаалтнууд дуугүй байж болохгүй. Асуудлыг шүүмжлэл гэж харахаасаа илүүтэй хамтран ажиллах сэтгэл гаргаж байгаач ээ гэж хэлмээр байна.

Миний хувьд энэ асуудлыг хөндсөнөөс хойш нийгмийн дайралт, дарамт шахалт маш их ирсээр байгаа хэдий ч асуудлын ард гарна гэж хичээж байгаа. Асуудлын мөрөөр хуулийн дагуу хүсэлт, шаардлагаа тавьж өнөөдрийг хүртэл ном журмынх нь дагуу хандаж, хэн нэгний нэр төр, алдар хүнд, албан тушаалд халдаагүй гэдгээ хуульч хүний хувьд хариуцлагатайгаар онцлон дурдмаар байна. Монгол Улс 30 биш, гуравхан сая иргэнтэй, аль нэг улсын хил дээр очоод бөхөлзөөд зогсдог байх ёсгүй. Тийм учраас олон мянган иргэнийхээ төлөө явж байгаа үйл хэргийг Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зарчмын, зөв зүйтэй асуудал хэмээн хүлээж авна гэдэгт найдаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

Г.БАЛГАРМАА

​Эх сурвалж: Өдрийн сонин

О.Номинчимэг: Өргөдлийн байнгын хороо нийтийн ашиг сонирхол хөндөгдөж буй асуудал дээр төвлөрнө
О.Номинчимэг: Өргөдлийн байнгын хороо нийтийн ашиг сонирхол хөндөгдөж буй асуудал дээр төвлөрнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​