fbpx Ж.Золжаргал: бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш боловсрол, эрүүл мэндийн чиглэлд гол анхаарлаа хандуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Дэд онцлох
Огноо
Унших
13 минут 10 секунд

Ж.Золжаргал: бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш боловсрол, эрүүл мэндийн чиглэлд гол анхаарлаа хандуулна

Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төр засаг эрчим хүчний асуудлаа шийдэхийг оролдож, шинээр станцууд барьж байгуулж байна. Гэвч хангалттай биш гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл хэзээ бид тог тасрах айдасгүй, дулаан өвөлжих боломжтой вэ?

-Мэдээж станц барих нь зөв. Гэхдээ энд анхаарах ёстой чухал асуудал байна. Монгол Улс 1500 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бол захиалга өгөөд хүлээж байгаа нь 2000 МВт байдаг. Тэдэнд цахилгаан өгвөл ажил нь явна, мөнгө олно, амьдрал сайжирна. Эдийн засаг хоёр байтугай дахин томорно. Ийм л энгийн логик зарчим үйлчилнэ. Сүүлийн жилүүдэд шинээр хэд хэдэн цахилгаан станц баригдаж байгаа нь тун сайн хэрэг. Гэхдээ цаашид үйлдвэрлэлээ нэмэх, үнийг өсгөхгүй байхын тулд өөрчлөлт хэрэгтэй байна. Тодруулбал, улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа цахилгааны ойролцоогоор найман хувь нь сэргээгдэхээс ирдэг ч төлбөрийн 20 гаруй хувь тэдэнд ногддог. Яагаад гэвэл Монгол Улс цэвэр эрчмийг дэмжих бодлоготой, тэр нь ч зөв. Нүүрсний шинэ станцууд удахгүй нийт хэрэглээний 20 хувийг нийлүүлээд төлбөрийн 30 хувийг авах байх гэж багцаалъя. Хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд тариф нь боломжийн байх шаардлагатай. Тиймээс боломжийн үнэ тогтоож өгсөн нь бас л зөв байна. Ингээд нийлээд 50 хувь нь удахгүй үнэтэйгээр, үлдсэн тал нь хямдаар нийлүүлдэг болно гэсэн үг.

Хямдаар зардаг хуучин төрийн өмчийн станцууд нь мөнхийн гомдолтой. Тарифын тохиргоо үргэлж хийж, улстөржилт, хэрүүл тэмцэл үргэлжилнэ. Алдагдал байгаа л бол төсвөөс нөхөж л таарна. Шинэчлэх хөрөнгө оруулалтыг улсаас шийднэ. Тэгээд эцэстээ яс юман дээр хямд биш болно. Үнэтэй зардаг нь төсвөөс төлбөрөө авчихна. Бизнес нь найдвартай, гэхдээ эхний хэдэн станц л хожино. Цаашдаа төсөв дийлэхгүй тул шинэ гэрээ байгуулах нь багасна. Ингээд дахиад л эх үүсвэрийн дутагдалд орно. Хамгийн эвгүй нь юу гэвэл том станц барьж цахилгаанаа өндөр үнээр улсад шахах сонирхлоор улс төрд нөлөөлж, хууль өөрчилж лоббидох явдал юм.

Ингээд яваад байвал станцууд баригдаж нийлүүлэлт нэмэгдэвч үнэ буурахгүй. Өндөр үнэтэй бол үйлдвэрлэл хөгжихгүй, станц барьсны хэрэг гарахгүй. Энэ бол хувийн хэвшлийг дэмжсэн зах зээлийн зарчим биш. Нам улс төрийн бүлэглэлийн шимэгч бизнес хөгжиж, зах зээлийг устгаж, улсын эдийн засгийг хойш татах үр дагавартай. Хаврын чуулган хаахын өмнө Засгийн газраас Эрчим хүчний хуульд оруулж ирсэн нэмэлт, өөрчлөлтийг зарим гишүүд, бас миний бие эсэргүүцэж байсан нь ийм л учиртай.

-Тэгвэл энэ байдлыг хэрхэн яаж засах вэ?

-Еррөөсөө л “Станцаа бариад худалдан авагчдаа нийлүүл, хоорондоо үнээ тохир. Харин цахилгаанаа улсын сүлжээгээр дамжуулж хүргээд хураамжаа төлөөрэй” гэдэг зарчмын өөрчлөлтийг л эрчим хүчний хуульд оруулах шаардлагатай. Хэт өндөр үнэ яривал хүн авахгүй. Хямд байвал станц барих хэрэггүй. Олон эх үүсвэр баригдахын хэрээр үнэ хямдарна. Одоо нэгэнт байгуулсан гэрээнүүдийг алдагдалд оруулахгүй тохиргоо хийж болно. Ингэж явбал дахиад нэг Монгол Улс шиг хэмжээний хүлээгдэж байгаа хэрэглээ хангагдаж, тэр хэрээр эдийн засаг сайжирч, эрчим хүчний бодит үнэ буурна. Үр дүнд нь төсөвт дарамтгүй болж салбар эрүүлжих учиртай. Эрт орой ийшээ угаасаа явна. Эрт тусмаа Монголд хэрэгтэй. Ийм учраас л УИХ-аас эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт нь би ч орсон байгаа. Үүнийгээ л энэ парламент хийх нь зөв гэж харж байна.

-Та БНХАУ-аас шахмал түлш худалдаж авч түлэхийг ширүүхэн эсэргүүцсэн. Гэхдээ бодит байдал дээр түлэх нь тодорхой болоод байх шиг байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Энэ жил өөр яах юм гэж загнаж байгаад Хятадаас шахмал түлш авч ирэх юм шиг байна. Уг нь Монголд шигшээд ашиглах сайн чанарын бэлэн нүүрс бишгүй л байгаа. За тэгээд Хятадаас авч ирэх шахмал түлшээ хоногт тэдэн кг гэж тоогоор хязгаарлаж өгнө. Хүмүүс жаахан даарна байх, тэрийг тоохгүй нь л дээ. Уг хагас коксжуулсан нүүрс өөрөө тортог багатайн дээр хангалттай хэмжээгээр олдохгүй тул бага хэмжээгээр түлж ялгарах утаа буурч таарна. Ингэхээр нь “тээр утаа буурч байгаа биз” гээд нэг хоёр их наядаар хагас коксын үйлдвэр барина гэж зүтгэнэ. Дараа нь тэр үйлдвэрлэсэн түлшиндээ жил бүр хэдэн зуун тэрбумаар татаас өгнө. Тэгээд эргээд таван жил болоод хартал гэр хороололгүй болчих хэдэн их наядын хөрөнгийг түлшинд хийгээд шатаагаад байхгүй болгочихсон. Гэр хороолол нь бахь байдгаараа байж л байна. Бөөн хэрүүл уруул болчихсон. Тийм учраас УИХ “түлш, зууханд төсөв зарцуулахгүй” гэж тогтоол гаргасан. Би гэхдээ Монгол парламентын засаглалтай улс гэдэгт эргэлзэх боллоо. Парламентын хэлэлцэж гарсан шийдвэр биш, эрх баригч намын дангаар гаргасан шийдвэрээр явчихаж байна. Улс төрийн хувьд оноо авч ирэх зөв шийдэл гэж үзэж байгаа бололтой юм билээ.

-Намрын чуулган удахгүй эхлэх гэж байна. Та чуулган завсарласан энэ хугацаанд ямар ажлыг хийж амжуулав?

-Миний хувьд иргэд, сонгогчдодоо өнгөрсөн нэг жилийн тайлангаа танилцуулж, ирэх жилийн төсөв дээр саналыг нь сонсож Баянгол дүүргээр явлаа. Иргэдийн хамгийн их бухимдаж байгаа асуудал бол улсын төсөв байна. Хүмүүс дундаа мөнгө цуглуулсан нь улсын төсөв. Дундын мөнгийг хамгийн хэрэгтэй нийтлэг зүйлсээс эхэлж зарцуулах ёстой. Мөнгийг хуваарилах эрхийг УИХ, ИТХ-д олгож, зарцуулах эрхийг Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлагад өгсөн. Хэрэгтэй юманд нь зарцуулахгүй үрэн таран хийгээд, өрөнд оруулаад байвал яах вэ. Хэнийг сонгож дундын мөнгөө даатгах юм бэ гэдэг асуулт гэх юм уу, шаардлага гэх юм уу зүйлийг л хамгийн их хэлж байна. Хоёрдугаарт хүн их, талбай бага, хүүхэд залуус олон төвийн хорооллуудад цэцэрлэг, сургууль хамгийн их хэрэгтэй байна. Хоёр мянгаад хүүхэдтэй хороонд улсын сургууль огт байхгүй байх жишээтэй. Дүүргээс тохижилт үйлчилгээндээ анхаараад ажиллаж л байгаа. Харин сургууль, цэцэрлэгийн хувьд УИХ-аас анхаарч төсөвт суулгах шаардлага аргагүй байна. Хууль тогтоогч гишүүний хувьд аж ахуй, тохижилт үйлчилгээг шийдэх боломж хязгаарлагдмал. Гэхдээ улсын төсөв батлалцах эрх үүрэгтэй. Нэгэнт бүх асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш боловсрол, эрүүл мэндийн чиглэлд гол анхаарлаа хандуулна.

Ер нь төсвийг хүндээ, харин хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээр хийх чиглэлийг аль болохоор барих шаардлагатай байна. Төсөвт ямар санал өгөх вэ гээд асуугаад явж байхад “тэргүүн зэрэгтэй гэмтлийн эмчийн үндсэн цалин 1.5 сая төгрөг байхад өөр ямар юмандаа санал авах гээд байгаа юм” гэж уурсахтай тааралдсан. Шударга шаардлага. Эмч нарын ачаалал маш их, ажил хүнд, цалин бага. Элдэв чулуу, хавтан, барилга байшинд зарж байгаа мөнгөө эд нартаа зарцуулах шаардлагыг тавина. Тийм хандлагыг дэмжинэ. Багш нар ч мөн адил. Цагдаа, шинжээчийн ажил хийдэг залуустай уулзсан. Хүчирхийллийн золиос болсон хүмүүс, хуучирч муудсан цогцос гээд хамгийн хэцүү зүйлстэй ханцуй шамлаад ноцолддог тэд бас л сая гаруй төгрөгийн цалинтай. Онцгой, гал түймрийнхэн байна. Ер нь нийтийн мөнгийг нийтэд үйлчилдэг хүмүүсийн цалин хөлснөөс харамлаад, онц шаардлагагүй юманд зарцуулахаа болимоор байна.

-Нэг талд УИХ-ын гишүүнээс ахуйн асуудлаа шийдэхийг шаардаж, хүлээдэг сонгогчид олон байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс байдаг. Тийм тохиолдлуудтай таарав уу?

-УИХ-ын гишүүн бол хууль тогтоогч. Харин уулзсан хүмүүс ихэвчлэн тохижилт үйлчилгээ ярьдаг. Яагаад гэвэл түүнийгээ ярих, хэлэлцэх талбар үгүйлэгдэж байгаагийн илрэл шүү дээ. Байдал нэгэнт иймээс хойш гээд тэмдэглэж аваад шахаж шаардана, араас нь хянана. Иргэний оролцоо, хяналт ажиллахгүй байгаа болохоор гишүүнд хэлдэг. Гишүүн нь дүүрэгт байгаа дарга нартаа хэлдэг, тэд нь цааш ажил болгодог намын хэлхээ төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсыг хүчгүйдүүлчихсэн байна. Уг нь иргэдээс ирсэн хүсэлтээр ажиллах тогтолцоог монголчууд Үндсэн хуулиараа тогтоосон. Иргэдийн төлөөлөгчдийн хурал одоохондоо бас идэвх нөлөөтэй байна. Хорооны иргэдийн нийтийн хурлыг харин намжуулаад алга болчихож. Энэ орон зай үгүйлэгдэж байгаа нь улам тод харагдсан. Иргэд зогсоол, дулаалга, фасад, тоглоомын талбай, ахмадуудад зориулсан арга хэмжээ, тохижилт үйлчилгээ, эзэмшлийн газар, хорооны үйлчилгээ, иргэний танхим, явган зам, аюулгүй хот, төмөр замын чимээ, жимс ногооны түц, автобусгүй гэр хороолол, дахин төлөвлөлт, архи, хашааны газар, гараажаа дээрэмдүүлэхгүй гэж тэмцсэн дугуй засварынхан гээд олон асуудлыг хөндөж нухацтай ярилцсан. Баянгол дүүргийн хувьд хувиараа жижиг бизнес эрхлэгч ихтэй. Энэ утгаараа хувийн аж ахуйн дарамт, зөвшөөрлийн дарамтыг аминчлан хэлэхээс гадна татварын дарамтыг ажил хийдэг, аж ахуй эрхэлдэг хүн бүр хэлж байна.

-Ер нь Улаанбаатар хот, тэр дундаа дүүргийн түвшинд яагаад энэ асуудлууд өдийг хүртэл шийдэгдэж чадахгүй байна вэ?

-Нэгдүгээрт, дээр хэлсэн иргэдийн оролцооны механизмууд дүүрэг, хороодын түвшинд хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Оролцоо, хяналтын тогтолцоог ажиллуулах платформыг зайлшгүй хийх цаг нь болсон. Үүний дараагаар хороо зүгээр л нийтэд үйлчилдэг нээлттэй газар баймаар байна. Хэсгийн ахлагч нар манай, танай нам гэж ялгалгүй оршин суугчдадаа тэгш хүрч ажиллах, иргэний танхимд настнууд ирж ярьж хөөрдөг. Хүүхдүүд цуглаж ном уншдаг, дугуйлан сургалт явагддаг, оршин суугчид цугларч тохижилт, төсөв төлөвлөгөө ярилцдаг байх ёстой. Иргэд намгүй дүүрэг, хороог хүсч байна. Иргэдийн төлөөлөгчдөө ч бас чөлөөтэй байлгамаар байна. Ер нь орцны гэрэл шатахад нам хамаагүй шүү дээ. УИХ зөв бодлого гаргахад сөрөг хүчин хэрэгтэй. Хүн өөрийнхөө хэмжээнд л амьдралаа аваад явчихна. Гол нь нийгэмд тэгш, шударга хандлага л үгүйлэгдэж байна, үүнийг л анхаараарай гэдгийг иргэд аминчлан захиж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​