fbpx Ч.Ундрам: Нүүдэлчний соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 1100 хүн нэг дор цуглах гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Том онцлох
Огноо
Унших
13 минут 12 секунд

Ч.Ундрам: Нүүдэлчний соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 1100 хүн нэг дор цуглах гэж байна

Монголын Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар дөрөв дэх жилдээ 2025 оны наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивалийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамтай ярилцлаа.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Монголын соёлыг сурталчлах уламжлалт томоохон арга хэмжээ болж цар хүрээ нь тэлсээр байна. Энэ удаагийн наадмын талаар ярилцахын өмнө энэ төрлийн соёлын арга хэмжээний үүх түүхийг цухас сөхвөл уншигчдад сонин байж болох юм?

-Монгол Улсын төр үндэстнийхээ уламжлалт соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулахад үеийн үед чухалчлан анхаарч, энэ төрлийн арга хэмжээг олон хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Манай улс 1948 оноос “Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан”, 1966 оноос “Ардын язгуур урлагийн наадам”-ыг тогтмол зохион байгуулж ирсэн. Улмаар 1991 оноос “Ардын урлагийн их наадам”, 2018 онд “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг зохион байгуулж байв. Ингээд 2022 оноос “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж ирсэн нь 2024 оны Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нэртэй болж, энэ жил ээлжит удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Нүүдэлчин фестивалийг жил бүр зохион байгуулж буйн зорилго, ач холбогдол юу вэ?

-Соёлын өвийг хамгаалах хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчдыг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг нь улам бүр хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нь манай фестивалийн гол зорилго юм. Энэ фестиваль нь нүүдэлчин монголчуудын соёл, өв уламжлал, уламжлалт мэдлэгийг үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдлийн соёл бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Фестивалийн хүрээнд соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны онцлог, уламжлалт ахуй, соёлыг таниулан сурталчлах орчныг олон нийтэд зориулан бүрдүүлж, эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх, өвлөн суралцах, соёлын биет бус өвийг хамгаалахад хувь нэмрээ оруулах боломжийг хүүхэд залуучуудад бий болгох юм. Ингэснээр олон нийтийн дунд үндэсний соёлын дархлаа нэмэгдэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжих юм. Нөгөөтээгүүр, ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод манай улс 2005 онд нэгдсэн, энэ жил 20 жилийн ой нь тохиож байгаа юм. 2021 оны байдлаар манай улс энэ конвенцын хоёр жагсаалтад нийт 17 өв бүртгүүлээд байна. Мөн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” конвенц гэж бий. Эдгээр конвенцуудын хэрэгжилтийг хангах нь фестивалийн бас нэг гол зорилго юм. Манай улс өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдгийг энд мөн дурдмаар байна.

-Энэ жилийн Нүүдэлчин фестивальд соёлын биет бус өвийн хичнээн өвлөн уламжлагч оролцох вэ?

-Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан долоон ай савын 362 төрөл зүйл, эдгээр өвийг өвлөн эзэмшсэн аймаг, нийслэлийн 1100 өвлөн уламжлагч, суралцагчид нэгэн дор хуран цуглах гэж байна. Мөн 27 улсын 284 тамирчид, харваачид оролцохоор мэдүүлэг өгөөд байна.

-Наадмын хүрээнд ямар ямар үйл явдал болох бол?

-Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу наадмыг анхнаас нь отог хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Анхны наадмаар гэхэд л 21 аймгийн 1283 өвлөн уламжлагч 22 отогт хуваагдан, соёлын биет бус өвийг таниулан сурталчилсан байдаг. Энэ зохион байгуулалт хэвээр хадгалагдана. Ардын язгуур урлагийн тоглолтууд, соёлын өвийн талаарх мэдлэг ойлголт өгөх сургалт, үзүүлбэрүүд зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Гурван жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг Соёлын биет бус өвийн улсын үзлэг, наадам болох онцлог жил болж байгаа. Тайж хайрханы бэлд аймаг, нийслэлийн 22 отгоос гадна, Соёлын өвийн өртөө, Үндэсний спортын хүрээ зэрэг арав шахам хүрээ, өртөөг байгуулж байна. Мөн иргэд, жуулчдад үйлчлэх үндэсний болон орон нутгийн онцлог бүхий “Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын хоолны гудамжийг бий болгож, жуулчдад зориулсан отоглох талбайг гаргаж байна. Түүнчлэн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Хүүхэд залуучууддаа зориулан “Залуучуудын соёлын өргөө”-г байгуулах бөгөөд энэ өргөөнд уламжлалт тоглоом, наадгайтай танилцаж, уран бичлэгийн үзэсгэлэн сонирхох боломжтой.

Фестивалийн үеэр хоёр “Нүүдэлчин” тайз байгуулж буйгаас “Нүүдэлчин” их тайзнаа фестивалийн нээлт, хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол, аймгуудын ардын язгуур урлагийн тоглолт болох бол “Нүүдэлчин” бага тайзнаа Монгол болон Бүгд Найрамдах Солонгос Улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн хүүхэлдэйн жүжиг, олон угсаатны бий биелгээ зэрэг хүүхдэд зориулсан бусад олон хөтөлбөрийг үзэж болно. Цаашилбал, Үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харваа зэрэг үндэсний спортын таван төрлөөр тэмцээн болно. Түүнчлэн “Морьт харваа”-ны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг 800 гаруй хөтөлбөрт арга хэмжээг багтаасан.

-Энэ жилийн фестивалийн үеэр Морьт харваа-ны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох гэж байгаа нь анхаарал татаж байна?

-“Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс хүлээн авч байгаа төдийгүй “Нүүдэлчин” фестивалийн үеэр зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй, Монгол Улсаас 15 шилдэг харваач оролцоно. Тэмцээнийг олон улсын зэрэглэлтэй шүүгчид ирж шүүхийн зэрэгцээ ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж оролцох юм. Сонирхуулахад, энэ жилийн тухайд Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэлтэй “Бөмбөг намнах харваа”-г Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шинэ төрөл болгон анх удаа оруулж байна.

-Соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад өвлөн уламжлагчдаас гадна шинжлэх ухааны салбарын, эрдэмтэн судлаачдын үүрэг туйлын чухал. Тэдний оролцоог энэ жил хэрхэн хангаж байна вэ?

-Энэ жилийн фестивалийн үйл ажиллагаанд соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэшсэн эрдэмтэн судлаачид олноор оролцоно. Тэд газар дээр нь биечлэн ажиллаж, бүртгэн баримтжуулалт хийхээс гадна, соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварт нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийг тогтоох зорилгоор үзлэг, судалгааг хийж, үр дүнд нь тулгуурлан цаашид авах хадгалалт, хамгаалалтын арга хэмжээний санал боловсруулах юм. Мөн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах хүрээнд холбогдох суурь мэдээ, мэдээллийг цуглуулахаар төлөвлөж байна. Фестивалийн хүрээнд мөн “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг наймдугаар сарын 20-нд “Чингис хаан” үндэсний музейд зохион байгууллаа. Тус фестивальд эрдэмтдийн оролцоог анхнаас нь чухалчилж ирсэн бөгөөд 2022 онд болсон наадмын үеэр “Нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс-Нүүдэлчин Монгол” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, 13 илтгэл хэлэлцүүлж байв.

Нүүдэлчин наадам монголчуудын сонирхон зорьж үздэг соёлын чухал арга хэмжээ нэгэнт болжээ. Энэ жилийн наадмын хувьд хэр олон үзэгч үзэх хүлээлттэй байна вэ?

-Анхны жил үзэгчдийн тоо албан ёсны мэдээгээр 24 мянга байсан бол дараагийн жилүүдэд 70 мянга, 169 мянга гэхчлэн нэмэгдэж ирсэн. Өнөө жил энэ тоо 180 мянгад хүрэх болов уу гэсэн тооцоо байна. Дээр дурдсанчлан, фестивалийн 800 гаруй хөтөлбөрт арга хэмжээг үзэгчдэд хүргэхээр 21 аймаг болон нийслэлээс 1000 шахам оролцогч, нийт 15 улс орноос 284 зочин оролцогч, төлөөлөгч, наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, уран бүтээлчид, сайн дурын ажилтнууд зэрэг 2500 хүн гээд нийт 4000 гаруй хүн ажиллаж байна. Түүнчлэн фестивалийг зорин ирсэн үзэгчдийнхээ тав тухыг хангахын тулд ариун цэврийн байгууламжийн тоог өмнөхөөс нэмж байрлуулах, автомашины зогсоолын тоог нэмэх, аюулгүй байдлыг хангах зэрэгт анхаарахын зэрэгцээ бага насны хүүхдүүдтэйгээ зочилж буй эцэг эхчүүдэд зориулан хүүхэд харах үйлчилгээ, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүдийг бэлтгэж байна.

-Нүүдэлчин монголчуудын соёлын өв арвин баялаг. Манай улс өөрийн гэсэн Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлтэй. Үүнд хэчнээн өв бүртгэгдээд байна вэ?

-Албан ёсоор ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц нь соёлын биет бус өвийг таван ай савд ангилан авч үздэг. ЮНЕСКО-оос дээр дурдсан Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцыг хэрэгжүүлэх хүрээнд гишүүн улсууд өөрсдийн онцлогийг тусгасан ай савыг нэмж тодорхойлж болно гэж зөвлөдөг. Энэ хүрээнд манай улс 2019 онд “Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-ийг шинэчлэн батлахдаа нүүдлийн соёлын онцлогоо илэрхийлсэн “Мал маллах арга ухаан”, “Уламжлалт арга ухаан” гэсэн ай савыг нэмж, нийт долоон ай савын хүрээнд 362 өвийг Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэсэн. Үүнээс “Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл”-д 279 өв, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 83 өв бий.

-Тэгвэл эдгээр өвийг өвлөн уламжлагчдын хувьд?

-2024 оны байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд 10530 өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна. Үүнээс соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн 102 өвлөн уламжлагч “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдээд байна.

-Танд баярлалаа. Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, нэр хүндийг сэргээн, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай болгох ёстой
П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, нэр хүндийг сэргээн, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай болгох ёстой
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​