Манай улсад нарны эрчим хүчний хамгийн сүүлийн буюу VII үеийн технологийн бүтээгдэхүүн нэвтрүүлж, ногоон зээлийн шугам нээх ёслол өнөөдөр (2025.08.22) Монголбанканд боллоо.
Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, банк санхүүгийн салбарынхан хамтран ногоон зээлийн хүүг нэг оронтой болгон доошлуулах, айл өрх бүрд бие даасан эрчим хүчний шийдэл нэвтрүүлэхийг зорьж буй юм. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилготой Уур амьсгалын ногоон сан (Green climate fund) зэрэг байгууллагаас татан төвлөрүүлсэн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан BIPV (building-integrated photovoltaics) технологид суурилуулсан ногоон барилгын төслүүдэд олгож, иргэдэд зориулсан бага хүүтэй ипотекийн зээл гарган, барилгын компаниудад зориулсан цогц дэмжлэг үзүүлнэ.