fbpx Ц.Туваан АН-ын даргаас нэрээ татаж “О.Цогтгэрэлийг дэмжих“-ээр болж, нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгийн даргын марафон эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 38 секунд

Ц.Туваан АН-ын даргаас нэрээ татаж “О.Цогтгэрэлийг дэмжих“-ээр болж, нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгийн даргын марафон эхэлжээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ долоо хоногийн Пүрэв гараг /2025.08.28/-т зарлагдаад байгаа бол намын Их хурал нь Ням гараг /2025.08.31/-т болох гэж байна. Эдгээр хурлаар АН-ын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон.

АН-ын дотоод зохион байгуулалт гэдэгт Л.Гантөмөр намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудал багтаж байгаа бөгөөд тэрбээр, энэ сарын 22 /2025.08.22/-ны өдөр болох охиныхоо хуримын дараа ҮБХ-ны хурлаа зарлаж, ажлаа өгнө гэдгээ уламжилсан гэдэг. Энэ дагуу АН-ын хурлууд Л.Гантөмөрийн охины хуримын дараа зарлагдаж байна.

-НҮХТЭД БОЛСОН "НЭГ МОНГОЛ" ФРАКЦЫН УУЛЗАЛТААР О.ЦОГТГЭРЭЛ, Ц.ТУВААН НАР ТОХИРЧЭЭ-

Тэгвэл АН-ын даргад гишүүдээ өрсөлдүүлэхээр тус намын фракцуудын хурал өдөр дараалан болж байгаа сурагтай. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын анх үүсгэн байгуулсан Нэг ардчилал буюу "1A" фракцынхан Тэрэлжид очин хуралдаж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын даргад нэр дэвшүүлж, дэмжихээр болсон байна.

Мөн өнгөрөгч Пүрэв гараг /2025.08.21/-т Ц.Туваан, Н.Ганибал нарын үүсгэн байгуулсан "Нэг монгол" фракцынхан Нүхтэд байрлах нэгэн газар цуглаж хурлаа хийсэн байна. Тус хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл оролцсон бөгөөд энэ үеэр Ц.Туваан "АН-ын даргад өрсөлдөнө" гэдгээ мэдэгдсэн тул О.Цогтгэрэл хурлыг орхиж явжээ.

Харин О.Цогтгэрэлийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал дахин авчирч, түүнийг Ц.Туваантай хэсэг хугацаанд уулзуулжээ. Үүний дараа Ц.Туваан АН-ын даргад өөрөө нэр дэвшихгүй, харин О.Цогтгэрэлийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.

АН-ын 1970 оны залуус багтдаг "Од" фракцынхан цуглаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмааг намын даргад нэр дэвшүүлье гэдгээ эхний байдлаар тохирсон байна. Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан гэнэт л АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ Баасан гараг /2025.08.22/-т мэдэгдсэн байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракцад харьяалагдана гэдэг ч, тус фракц АН-ын ҮБХ-нд 50 орчим гишүүдтэй, саналд жин дарахгүй, цөөнхөд орж байгаа аж. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас МоАХ-ны ихэнх гишүүд нь "зайгаа авч", хурлаа ч хийхээ больжээ. Иймд Л.Мөнхбаясгалангийн АН-ын даргад өрсөлдөнө гэх мэдэгдлийг зүгээр л "тайзан дээр гарах" гэсэн улс төрийн акц хэмээн дүгнэж байна.

-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГЫН ТӨЛӨӨХ МАРАФОН ЭХЭЛЖЭЭ-

Энэ бүх өрсөлдөөнөөс УИХ-ын гишүүн, УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдох магадлал өндөр байгаа аж. Харин бусад фракцуудын хувьд АН-ын даргад өрсөлдөх байдлаар "тайзан дээр гарах", мөн АН-ын Дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх, улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд фракцаасаа хүн дэвшүүлэх гээд хэтийн амбицдаа хөтлөгдөж байгаа аж.

Тухайлбал, О.Цогтгэрэл АН-ын дарга болсон тохиолдолд УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгөх ёстой. Иймд дараагийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга болохоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нар идэвхитэй явж байгаа аж.

Тэд саяхан "АН-ын ҮБХ-ны хурлыг хуралдуулах"-ыг шаардсан долоодугаар сард цуглуулсан 168 гишүүний гарын үсгийг "шаардлага" болгон амь оруулж, намын даргын төлөөх улс төрийн акцыг эхлүүлсэн. Мөн өнгөрөгч долоо хоногт болсон "Нэг монгол" фракцын уулзалтын үеэр "Фортуна"- Н.Батбаярын охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан АН-ын даргад эсвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа ч уламжилсан байна. Улмаар "Хийморь" фракцаас УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Б.Пүрэвдорж ч, АН-ын даргаар О.Цогтгэрэл болбол УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх хандлагатай байгаа ажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​