Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 40 секунд

“Хөлдөөх эмчилгээ эрүүл эдийг гэмтээдэггүй, хорт хавдрыг маш сайн устгадаг давуу талтай”

Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь хөлдөөх эмчилгээ юм. Энэ талаар БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Бага зүслэгийн тасгийн эрхлэгч Хө Жяньюйтай ярилцлаа.

-Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Хө Жяньюй гэдэг. Би Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Бага зүслэгийн тасгийн эрхлэгч. Миний үндсэн ажил нь хожуу шатны хавдартай өвчтөнд бага зүслэгийн эмчилгээ хийх. Үүнд криабляци, радио долгионы абляци, радио давтамжийн абляци мөн цацраг идэвхит үр суулгах зэрэг төрөл бүрийн бага зүслэгийн мэс засал багтдаг. Гол зорилго нь хожуу шатны хавдартай өвчтөнд цаашдын эмчилгээ хийх, өвдөлтийг намдаах, амьдралыг уртасгах юм.

-Хөлдөөх эмчилгээний талаар ойлголт өгөөч, хэзээнээс эхэлж хийж эхэлсэн бэ?

-Эхлээд богино долгионы абляцийн тухай ярья. Олон нийтэд мэдээлэгдсэнээр 1997 онд Японы эрдэмтэд анх эмчилгээнд ашигласан байдаг. Харин манай улсад богино долгион эмчилгээг 2000-аад оны эхээр хэрэглэж эхэлсэн. Гэхдээ тэр үед хэрэглээний хүрээ харьцангуй бага байсан. Харин криоабляцийн буюу хөлдөөх технологийг манай улсад хамгийн анх 1990-ээд онд миний багш Шанхайн Жонгшань эмнэлэгт туршиж эхэлсэн байдаг. Улмаар тэр оноосоо хэрэглэх болсон. Манай эмнэлэгт 2015, 2016 оноос хөлдөөх эмчилгээг ашиглаж эхэлсэн. Намайг эмнэлэгт ажиллаж эхэлснээс хойш харьцангуй их хийдэг болсон. Тухайлбал, сардаа 20-30, цаашлаад 30-40 хагалгаа хийж байна. Өнгөрсөн жил хагалгааны тоо их байсан. Харин энэ жил арай бага байна.

-Хөлдөөх эмчилгээг бүхий л төрлийн хавдарт ашиглаж болох уу?

-Хөлдөөх эмчилгээ нь абляци технологийн нэг төрөл юм. Нарийн тайлбарлавал, хөлдөөх байдлаар хавдрын эсийг устгах гэж ойлгож болно. Абляци хийх технологи нь үндэсний дүрэм журмын дагуу өөрийн гэсэн зохицуулалттай байдаг. Үүнийг “хязгаарлагдмал эмчилгээний технологи” гэж тодорхойлж болно. Хязгаарлагдмал эмчилгээний технологи нь өвчтөнг хамгаалах зорилготой бөгөөд албан ёсны зөвшөөрөл авч хэрэглэх ёстой. Энэ эмчилгээг яаж хийдэг талаар тайлбарлая. Эхлээд бид эмгэг голомтыг тодорхойлно. Хэрэв тухайн өвчтөнд хожуу шатны хавдар, эсвэл уушгины, элэгний болоод бусад төрлийн хавдар байвал хөлдөөх аргаар эмчлэхэд тохиромжтой гэж үздэг. Улмаар комьпютер томографийн хяналт дор өвчтөнийн биеийн байдлыг үнэлж, эсрэг заалт байгаа эсэхийг шалгана. Хэрвээ эмчилгээ хийхэд харшлах зүйлгүй бол тусгай хөлдөөх зүүгээ хавдарт хүргэж байрлуулна. Дараа нь хөлдөөх хийг шахах байдлаар эмчилгээг хийдэг гэж ойлгоход болно.

-Жаахан дэлгэрүүлж тайлбарлаач, ямар төрлийн хөлдөөх хий ашигладаг вэ. Хавдрыг хөлдөөчихөөр л эсүүд нь үхдэг гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар хөлдөөх эмчилгээний хоёр төрөл байдаг, нэг нь “Кангбо хутга” (Kangbo knife). Энэ нь шингэн азотоор хавдрыг хөлдөөж устгадаг эмчилгээний арга юм. Энэ арга нь “Бостон Сайнс” (Boston Scientific) компанийн технологи бөгөөд олон удаа хийсэн, олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг, нэр хүндтэй технологи юм. Нөгөө нь аргон-гелийн хутга бөгөөд энэ нь аргон хийгээр хөлдөөж, гели хийгээр дахин халаах зарчмаар ажилладаг. Энэ үед эмгэг физиологийн процесс явагддаг бөгөөд эмчлэх хэсгийн эд нь гэнэт -185°C хүртэл хөлдөж, -180°C орчим температуртай мөсөн бөмбөлөг үүсдэг. Мөсөн бөмбөлөг нь хавдрын бүх эдийг бүрэн хамрах ёстой бөгөөд хамармагц тэр даруйд хөлддөг.

Дараа нь 36–37°C орчим халуун гели хийгээр хэдхэн минутын дотор дахин халаадаг. Ингэснээр мөсөн бөмбөлөг задарч хавдрын эсүүд устдаг.

-Хөлдөөх эмчилгээний арга бусад эрхтэнд сөргөөр нөлөөлөхгүй биз дээ?

-Ерөнхийдөө хөлдөөх эмчилгээний давуу тал нь эрүүл эдийг бага гэмтээдэг. Цөсний сувгийн тогтолцоо, венийн болон хялгасан судасны тогтолцоог бараг гэмтээхгүй. Ялангуяа уушгины эд, гуурсан хоолойн бүтэц, нарийн гуурсан хоолойн хучуур эдийг бага гэмтээдэг нь том давуу тал юм. Хэрэв зүүгээ нарийн байрлуулж чадвал бараг асуудал гардаггүй. Мөн эдийн нөхөн сэргэлтийн асуудлыг тооцохгүй бол өнөөдөр хийсэн бол маргааш нь ч дахин хийж болно. Учир нь хөлдөөх эмчилгээ биеийн физиологийн үйл ажиллагаанд бараг нөлөөлөхгүй, мэдэгдэхүйц гаж нөлөө байхгүй. Гол нь зүү тавилт маш нарийн байх ёстой гэдгийг давтан хэлье. Манайх шиг нарийн ажиллавал гаж нөлөө байхгүй.

-Биеийн аль ч хэсэгт байрлалтай хорт хавдарт энэ эмчилгээг хийж болох уу. Эсвэл ямар нэг хазгаарлалттай юу?

-Аюултай байрлалд хийхэд мэдээж хязгаарлалттай. Мөн бүх тохиолдолд хөлдөөх эмчилгээ тохиромжтой биш. Энэ бол арга зүйн асуудал, ямар тохиолдолд хийх, ямар тохиолдолд хийхгүйг эмч л шийднэ. Аюулгүй эсэхийг сайтар тооцох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хийж болно. Жишээ нь, хүзүүний, уушгины, хэвлийн хавдар гэх. Хөндий эрхтэнд хийж болох эсэх дээр хэлэхэд, нойр булчирхайн, бөөрний дээд булчирхайн, давсаг, түрүү булчирхай хавдар, мөн яс булчингийн, цээжний хана, хөхний хавдарт ч хөлдөөх эмчилгээг хийж болно. Хамгийн гол нь хавдар нь ганц голомттой бол бүгдийг нь эмчлэх боломжтой. Хэрэв энэ нь үсэрхийлсэн хавдар бол дан ганц энэ эмчилгээг ашиглахад хэцүү. Жишээ нь, бүдүүн гэдэсний хавдар элэг рүү үсэрхийлсэн тохиолдолд, элгийг эмчилсэн ч бусад хэсэгт хавдар байхгүй гэж баталж чадахгүй шүү дээ. Тиймээс химийн эмчилгээг хийлгэх нь зүйтэй.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​