fbpx Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
16 минут 21 секунд

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

Нийслэлчүүдийг шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий гурван үйлдвэрийг “Тавантолгой түлш”ХХК-ийн харьяанд 2018-2020 онд 370 тэрбум гаруй төгрөгөөр байгуулсан.
Тус компани өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үндсэн үүргээ биелүүлэх хэмжээний шахмал түлш үйлдвэрлэж чадсан уу гэвэл чадаагүй.

Хар шахмал түлшний угаар болон бусад шалтгаанаар 779 иргэн амь насаа алдсан гэсэн тоо байдаг. Тэр ч бүү хэл өнөөдөр гурван үйлдвэр дампуурч улмаар 1.5 их наяд төгрөгийн өртэй үлдээд байгаа. Гэхдээ энэ үйлдвэрийг тухайн үеийн Засгийн газар шийдвэр гаргаж барьсан байдаг. Өдгөө эл үйлдвэрүүдийн объект, тоног төхөөрөмжүүд, их хэмжээгээр нөөцөлсөн медлингтэйгээ хөсөр хаягдах дээрээ тулаад байна.
Их хэмжээний алдагдалтай тус компанийг Засгийн газар өөрөөсөө холдуулж Нийслэлийн мэдэлд өгөхөөр болсон ч хотын захирагч Х.Нямбаатар гэдийсээр байгаа аж. Гэхдээ тэрээр энэ байдлыг нэг талаас нь ашигтайгаар эргүүлж байна уу гэсэн хардлага төрөөд байгаа юм. Учир нь тэрээр УИХ-аас гаргасан 53 дугаар тогтоолыг давж тендер зарлан “пээдгэр” авирлаж буйн цаана тус компанийн өрийг дарах давхар санаа байгаа нь илт. Мэдээж урдаас задгайгаар орж ирэх хөх нүүрсийг нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх, савлах, түгээх, тээвэрлэх, хүний нөөц, ажиллах хүч зэрэгт тэрбум,тэрбумаар нь мөнгө хуваарилж, зардал гаргах тендер зарлаж цаашдаа хагас кокс боловсруулах үйлдвэр байгуулах тухай ил, далд яригдаж байна. 5-8 жилийн хугацаанд 370 тэрбумын өртөг бүхий гурван үйлдвэрийг дампууруулсан эрх баригчид дахин 226.3 тэрбум төгрөгөөр нийслэлчүүдийг энэ өвөл утаагүй өвөлжүүлж улмаар “Тавантолгой түлш”-ийнхээ өөрийг дарах давхар санаатай байгаа нь тодорхой гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа юм.

УИХ-ын тогтоолыг үл тоосон захирагч

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 05-ны өдөр батлагдсан 53 дугаар тогтоолын нэг дүгээр заалтын 11 дэх хэсэгт “…төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш санхүүжүүлэхгүй” гэж заасныг үл хэрэгсэж, 226.3 тэрбум төгрөгөөр хөх нүүрсэн хагас кокс түлшний худалдан авалт хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. 2025 оны I улиралд зохион байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголоор салбар хоорондын бодлогын уялдаа холбоо сул байгааг тогтоосон. 2008 - 2023 оны хооронд агаарын бохирдлыг бууруулахад нийт 16795.9 тэрбум төгрөгийг зарцуулснаас 295.9 тэрбум төгрөгт 147 алдаа, зөрчлийг шинжээчид илрүүлж, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавьж, эдийн засгийн үр өгөөж багатай арга хэмжээнүүдэд төсөв зарцуулахгүй байх дүгнэлт гаргасан. Гэвч Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар УИХ-ын уг тогтоолыг үл харгалзан 226.3 тэрбум төгрөгөөр хөх нүүрсэн хагас кокс түлш худалдан авалт хийхээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн нь төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг зөрчсөн үйлдэл болсон.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт “БНХАУ-аас хагас кокс нийлүүлэх тендерийн гэрээг өнөө, маргаашгүй хийх гэж байна. Үүний дараа хуваарийн дагуу 50-60 мянган тонноор түлшээ импортолж эхэлнэ. Нийслэлчүүдийн ирэх өвлийн хэрэглээнд зориулж өмнөд хөршөөс 306 мянган тонн хөх түлш авч дотоодын нөөцөөсөө 40 мянган тонн мидлингтэй түлш /сайжруулсан/нийлүүлэхээр төлөвлөсөн гэсэн. Тэгэхээр хар шахмал түлшинд хэрэглэж байсан нөөцөд үлдсэн гэх их хэмжээний мидлингээс лав 40 мянган тонныг сайжруулсан түлш нэрээр гэр хороололд шахна гэсэн үг. Энэ нь цаанаа өрөө дарах нэг эх үүсвэр нь аж. Тэрээр "Энэ хоёр түлшийг нийслэл дэх 400 орчим цэгээр дамжуулан борлуулна. Нэг бүрийг нь буюу 25 кг-ын шуудайтайг нь 5000 төгрөгөөр борлуулна” гэж мэдэгдсэн. Эхний ээлжид авах 306 мянган хагас коксыг 29.5 тэрбум төгрөгөөр авахаар гэрээндээ тусгажээ. Түүнчлэн 159.7 тэрбум төгрөгт 222 мянган тонныг энэ онд багтааж авах бол ирэх оны эхээр үлдсэнийг нь нийлүүлэхээр тохироод буй аж. Өөрөөр хэлбэл ирэх есдүгээр сард 51, арав, арван нэгдүгээр сард тус бүр 60, жилийн сүүлээр 51 тонн хагас кокс авах нь. Эдгээрийг савлах,түгээх дэд бүтцэд хэчнээн тэрбум төгрөг зарцуулж “Тавантолгой түлш”ХХК-ийн үйлдвэрийн өрийг хэрхэн барагдуулах тухай мэдээлэл хомс байна. Энэ тухай нийслэлээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх эрх мэдэлтэн алга. Ямартаа ч өмнө түлшинд хэрэглэж байсан хар шахмал түлшээ, коксжсон хөх түлштэйгээ шахах тохироог хийсэн нь тодорхой. Иргэд аль нэгнээс нь сонголт хийх нь лавтай. Гэхдээ л хөх түлшний олдоц бага эрэлт их байхаар дүр зурагтай.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын зарим гишүүд энэ тогтоолтой холбогдуулан байр сууриа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “ УИХ түлш, зууханд төсөв зарцуулахгүй гэж тогтоол гаргасан. Би гэхдээ Монгол парламентын засаглалтай улс гэдэгт эргэлзэх боллоо. Парламентын хэлэлцэж гарсан шийдвэр биш эрх баригч намын дангаар гаргасан шийдвэрээр явчихаж байна. Улс төрийн хувьд оноо авч ирэх зөв шийдэл гэж үзэж байгаа бололтой юм билээ. Гэхдээ энэ бол алдаа. Эсрэг, тэсрэг байр суурьтай ч намын бодлого шийдвэр хэмээн дуугүй явж байгаа эрхэм нөхөд өө, энэ шийдвэр бол нэгд шинэ түлштэй холбоотой техникийн урьдчилан таашгүй эрсдэлтэй. Хоёрдугаарт, асар их мөнгийг эргэлзээтэй зүйлд зарцуулснаараа утаа бууруулж улс төрийн оноо авах биш эсрэгээрээ эдийн засаг хэцүү үед монголчуудаас харамласан мөнгөө гадагш урсгаж дааруулж өвөлжүүлчихээд утаагаа ч бууруулсан юмгүй хэмээн шалдаа буутал унахын цондон гэдгийг зөвлөн хэлье” хэмээсэн байдаг.

Хагас косжсон түлшийг хязгаартай хэрэглсэнээр утаа буурна гэж тооцжээ

Хотын дарга “… энэ жил өөр ямар ч арга алга” гэж хэлээд Хятадаас шахмал түлш авч гэр хороололд хүчээр хэрэглүүлэх нь ийнхүү тодорхой боллоо. Уг нь Монголд шигшээд ашиглах сайн чанарын бэлэн нүүрс бишгүй л байгаа талаар судалгаа шинжилгээний байгууллагууд эрдэмтэн, судлаачид, ТББ-ынхан ярьсаар шийдлийг хүртэл нэвтрүүлсээр байна. Тухайлбал, Химийн ухааны доkтор /PhD/ Н.Ундрах” Шахмал түлшийг сайжруулж цэвэр түлшээр солих шаардлагатай байна”, Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомбо “Утааг бууруулах биш утаагүй болох шийдэл нь хийн түлшинд шилжих явдал”, “Цэлмэг тэнгэр” санаачилгын судлаач П.Цагаан “ 2025 оны намраас Улаанбаатар хотод нүүрсний шахмал түлш түлэхээс үе шаттай татгалзаж, 2030 он хүртэл илүү сайжруулсан буюу утаагүй цэвэр түлш хэрэглэж түлшээ солих шаардлагатай”, “Дулаалгад мөнгөө зарцуулая” гэх зэргээр уриалсан, зөвлөсөн, туршилтуудыг тоочоод барамгүй. байсан. Гэвч тэднийг сонсож байгаа зүйл огт алга.
Нөгөөтэйгүүр, урдаас ирэх хязгаартай шахмал түлшээ хоногт тэдэн кг гэж тоогоор хязгаарлаж өгөх тухай ярьж байна. Угаас түлшний хэмжээ хязгаарт баригдалгүй галлагаагаа хийсээр ирсэн монгол ахуйтай, монгол зуухандаа иргэд даарахгүй байх хэмжээгээрээ л түлнэ. Тэгэхээр түлшний хязгаарт ороод ирвэл хүмүүс даарч, зутруу өвөлжих магадлал өндөр талаар мэргэжлийнхэн ярьж байна. Мэдээж шийдвэр гаргагчид айл болгонд очиж хонохгүйгээс хойш хэрхэн мэдэх билээ. Тиймээс тэд бага түлш хэрэглэж утаа бууруулах тухай өвөлжин сурталчилгаа хийх нь тодорхой. Түүнчлэн уг хагас коксжуулсан нүүрс өөрөө тортог багатайн дээр хангалттай хэмжээгээр олдохгүй тул бага хэмжээгээр түлэхээр ялгарах утаа мэдээж буурч таарна. Ингэхээр шийдвэр гаргачид “Тээр утаа буурч байгаа биз” гээд нэг хоёр их наядаар хагас коксын үйлдвэр барина гэж зүтгэнэ. Дараа нь тэр үйлдвэрлэсэн түлшиндээ жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгөөр улсын төсвөөс татаас өгнө. Үүний дараа эргээд таван жил болоод хартал гэр хороололгүй болох хэмжээний хэдэн их наяд төгрөгөөр тооцогдох хөрөнгийг түлшинд шатаачихсан. Гэр хороолол нь бахь, байдгаараа бөөн хэрүүл, уруул болчихсон суух дүр зураг л харагдаж байна хэмээн иргэний нийгмийнхэн ярьж байна.

Хөх түлшээр утааг 50 хувь хүртэл бууруулна

Түүнчлэн нэг хэсэгт нь хийн зуухны хэрэглээг нэвтрүүлэхээр зорьсон. Ингэснээр хотын төвийн агаарын бохирдлыг 10–12 хувиар бууруулахад нөлөөлнө. Хагас коксоор нийт бохирдлыг 29 хувиар, гэр хорооллын яндангаас үүссэн бохирдлыг 45–50 хувиар бууруулах тооцоо гаргажээ. Шахмал түлш болон хагас кокс гэсэн хоёр төрлийн түлшийг иргэдэд сонголт болгон нийлүүлэхээр төлөвлсөн. Ирэх жилээс байгалийн хийн холболтын шугам сүлжээний ажлыг Баянзүрх дүүргийн бүсэд эхлүүлнэ. Ингэснээр хийн хоолойны шугам буюу дэлхийн олон нийтийн хэрэглэж байгаа байгалийн хийг нэвтрүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 172 мянган өрх нүүрс түлж байна. Хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой 10-15 мянган яндан тодорхой хэмжээгээр нэмэгдэх хэлбэлзэл үүсдэг. Хагас кокс болон газ руу шилжсэнээр Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоо гаргаад байгаа юм байна.Тодруулбал, 2025 онд 5000, дараа жил 50–55 мянган айл өрхөд хийн түлшийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. 2028 он гэхэд Улаанбаатар хотод ямар нэгэн нүүрс түлэхгүйгээр бүх айлууд хийн болон сэргээгдэх эрчим хүч хэрэглээд явна гэж тооцжээ. Мөн гэр хорооллын айлуудад дулаалга хийх чип төсөл энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, иргэдэд чип тараана. Хийн угаарын хяналт, аюулгүй байдлын сургалтууд UNICEF-тэй хамтран зохион байгуулагдах юм байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан бүрэн хяналт тавина гэжээ.

Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ

2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор үйлдвэрлэсэн түлшийг сонгон хэрэглэх шийдвэрийг дагаж мөрдөхөөс өөрцгүй. Энэхүү шийдвэрийг гаргахдаа Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан гэж мэдээлсэн. Нүүрсэн суурьтай түлш дундаас хагас кокс шаталт өндөр учраас дэгдэмхий болон хүхрийн агууламж бага аж. Харин нийслэл түлшинд хэрэглэх хагас коксыг БНХАУ-аас импортоор авахаар тендер ийнхүү зарласан. Тэгвэл “Агаарын харуул” НҮТББ болон хамтран ажилладаг зөвлөх, мэргэжилтнүүдийн зүгээс нийслэлд хөх нүүрс буюу хагас кокс хэрэглэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ.Тодруулбал, 2025 оны долоодугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн Засаг дарга хамтран А/651, А/983 тоот тушаалаар батлагдсан нийслэлийн агаарын чанар сайжруулах бүсэд /нийт 108 хороо - 170,855 өрх/ хагас кокс түлшийг 2025-2026 оны өвлийн улиралд нийлүүлэхийг хэд, хэдэн үндэслэлээр шүүмжлэхийн зэрэгцээ уг алхам агаарын бохирдлыг урт хугацаанд хэрхэн бууруулах талаар тайлбар өгөхийг шаарджээ.

Багтаамж багатай зууханд өндөр илчлэгтэй түлшийг шатаахад шаталт бүрэн явагдахгүй байх эрсдэлтэй

Шаардлагад “Хагас кокс түлшийг хэрэглэснээр угаарын хийн хордлогод өртөх магадлал нэмэгдэх эрсдэлтэй. ТТТХХК/20250102556 дугаартай тендерийн урилгын техникийн шаардлагын баримт бичигт зааснаар хагас кокс түлшний ялгаруулах илчлэг 5200 - 6000 ккал. Энэ нь 2019–2024 онд хэрэглэж байсан шахмал түлшний илчлэгээс өндөр үзүүлэлттэй. Харин өрхүүдийн хэрэглэж буй багтаамж багатай зууханд өндөр илчлэгтэй түлшийг шатаахад шаталт бүрэн явагдахгүй байх эрсдэлтэй. Жишээлбэл, 5340 ккал илчлэгтэй “Тавантолгой түлш”ХХК-ийн шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн. Иймд илчлэг өндөр түлшийг багтаамж багатай зууханд хэрэглэх нь шаталт дутуу явагдсаны улмаас угаарын хийн хордлогоор амь насаа алдах тохиолдол, давтамж ихсэх эрсдэлтэй.
Агаарын бохирдол бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн гурав дахь хэсэгт хагас кокс түлшийг худалдан авах тохиолдолд дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, учирч болох эрсдэлүүдийг тооцоолж, дүгнэлт гаргуулахыг зөвлөсөн. Одоогийн байдлаар түлшинд нарийвчилсан шинжилгээ хийсэн тухай мэдээлэл тодорхойгүй байна. Иймээс тус ТББ-аас бусад олон үндэслэлийг баримтаар тодруулж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тавантолгой түлш ХХК-д тус тус хүргүүлжээ.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?
Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​