fbpx УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫН НУУСАН 29 КОМПАНИЙГ ИЛРҮҮЛЖ, МҮЭХ-НЫ ГАЗРЫГ ЗАРЖ ХӨЛЖСӨН НОЦТОЙ БАРИМТЫГ ШАЛГАЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 51 секунд

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫН НУУСАН 29 КОМПАНИЙГ ИЛРҮҮЛЖ, МҮЭХ-НЫ ГАЗРЫГ ЗАРЖ ХӨЛЖСӨН НОЦТОЙ БАРИМТЫГ ШАЛГАЖ БАЙНА

-ХОМ-ТЭЭ ХОЁРХОН КОМПАНИТАЙ ГЭЖ МЭДҮҮЛСЭН Ч ЭХНЭРИЙНХЭЭ НЭР ДЭЭР 20 ГАРУЙ КОМПАНИТАЙГ НЬ БАРИМТААР ТОГТООЖЭЭ-

Чанга хашхирч, чарлаж явдаг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын суудал донсолгоотой байгаа. Хууль хяналтын байгууллагынханд хоёр жил ээрэгдэж, хөрш айлынх нь хаусыг мөрдөгчид нэгжих үеэр “Хууль бусаар намайг шалгалаа, би бөөс, хуурсаа бүгдийг нь шалгуулсан. Одоо гэмгүй залуучуудын гэрийг нэгжиж байна. Би эндээс гарахгүй” гээд оройжин дөвчигнөсөн. Тэгээд тэмцэгчийн дүрээр эргэж ирээд, өөрийг нь захиалсан этгээдтэй хатуу үзнэ гэдгээ ч илэрхийлсэн. Гэхдээ тэр одоо чимээгүй байна, гарцаагүй баримтын өмнө унасан уу, гэм хор нь илэрсэн үү, сураг алга. Ямартай ч бүрэн эрхийнх нь хугацаа бүх мөсөн дуусаж ч мэдэх эргэлзээтэй, эгзэгтэй мөчид байна, тэр.

Өнгөрсөн жилээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар уран, усан цахилгаан станцын төслүүдийг шүлс үсчүүлэн шүүмжлэх болсон. Монголыг хөгжүүлэх том төсөл яригдаад эхэлмэгц л “эх оронч”-ийн дүрд хувираад гараад ирдэг нь түүний гэм биш зан. Түрийвчээ түнтийлгэдэг технологи нь гээд хэлчихэд ч хилсдүүлсэн болохгүй. Өөрөөр бол, том төслүүдийг жадлан эсэргүүцэж, жагсаалаар сүрдүүлж, төрийг айлгаж түрийвчээ түнтийлгээд сурчихсан хүн.

Тэгвэл “эх оронч” дүрээр халхавчилсан С.Ганбаатарын үнэн төрхийг хууль хяналтынхан илчилж, ноцтой баримтуудыг илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр бол, С.Ганбаатар “эх оронч”-ийн дүрээрээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хууль бусаар хөрөнгөжиж, хөрөнгөө нуун дарагдуулж, Монголын үйлдвэрчний эвлэлийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан нь баримтаар илрээд байгаа гэнэ. Ийм ч учраас тэр чимээгүй байж мэдэх юм.

БАРИМТ-1: УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ХОМ-ТЭЭ ХОЁРХОН КОМПАНИ БҮРТГҮҮЛСЭН Ч ЭХНЭР Б.ТУНГАЛАГИЙНХ НЬ НЭР ДЭЭР 29 КОМПАНИ, АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГЭЛТЭЙ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн байдаг. Гэвч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим компани, ТББ бүртгүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК, “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр удирддаг байна. Гэвч эхнэрийнхээ нэр дээрх бүртгэлтэй 20 гаруй компани, ТББ-ын алийг нь ч тэр хөрөнгө орлоготоо дурдаагүй бөгөөд хөрөнгөө нуун дарагдуулсан ноцтой баримтын сэжүүр эндээс олджээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас С.Ганбаатар, Б.Тунгалаг нар дээр нэр дурдагдсан 29 компани, аж ахуйн нэгжид хэрхэн оролцоотой ажиллаж, амьдрач байсныг нь дэлгэрүүлэн шалгаж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эхнэр Б.Тунгалаг нарын нэр дээр бүртгэлтэй аж ахуйн нэгжийг танилцуулбал,

  1. “Андискауред” ХХК- С.Ганбаатар 10 хувь, Б.Тунгалаг 90 хувийг нь эзэмшдэг
  2. “Гурван анаг” ХХК- Б.Тунгалаг 50 хувийг нь эзэмшдэг
  3. “Дархан ургах наран зүг” ХХК- Б.Тунгалаг 50 хувийг нь эзэмшдэг
  4. “Ворлд плас файв” ХХК- Б.Тунгалаг 18 хувийг нь эзэмшдэг
  5. “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК- Б.Тунгалаг 20 хувийг нь эзэмшдэг
  6. “Боорчи баатар” ХХК- Б.Тунгалаг 30 хувийг нь эзэмшдэг
  7. “Адвант трейд” ХХК- Б.Тунгалаг 95 хувийг нь эзэмшдэг
  8. Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага НҮТББ
  9. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ
  10. Боловсролын стандарт үнэлгээний төв НҮТББ
  11. Индаго бодлогын судлалын хүрээлэн НҮТББ
  12. Улс төр манлайллын хүрээлэн НҮТББ
  13. Монголын бэлчээрийн хөгжлийн үндэсний нийгэмлэг НҮТББ
  14. Монголын улс төрчдийн үндэсний хүрээлэн НҮТББ
  15. Монголын Угсаатны цэрэг дайчдын эд хэрэглэл судлалын үндэсний нийгэмлэг НҮТББ
  16. Монголын бэлчээрийн хөгжил технологийн үндэсний хүрээлэн НҮТББ

Тойрог сэлгэж, тохой нийлүүлсэн гишүүдээсээ удаа дараа урваж, улс төрийн нам, эвсэл болгоныг дамжиж яваа түүнээс юу хүлээх вэ, иргэд

БАРИМТ-2: МҮЭХ-Г С.ГАНБААТАР ӨӨРИЙНХӨӨ НЭР ДЭЭР БҮРТГҮҮЛЖ, АВТО БААЗЫН ГАЗРЫГ НЬ ЗАРЖЭЭ

С.Ганбаатар МҮЭХ-ны газраас завшсан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Тодруулбал, тэрбээр МҮЭХ-ны газрыг “МДТОФ” ХХК-д хууль бусаар шилжүүлж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл түүнийг олон жил сүүдэр шиг нь дагаж байгаа. Үүнийг нь ч хууль хяналтын байгууллагаас шалгаж, сэжүүр олжээ. МҮЭХ-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13.5 га газар бүртгэлтэй байдаг байлаа. Гэтэл С.Ганбаатар “МДТОФ” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Энхцогттой “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулж, МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг шилжүүлээд өгчихсөн. Ингэхдээ МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан байдаг юм билээ. Үнэн хэрэгтээ, С.Ганбаатарын даалгавраар Х.Амгаланбаатар МҮЭХ-ны газрыг зарсан гэсэн үг.

“МДТОФ” ХХК-тай гэрээ байгуулах ажлыг Л.Цогбадрах гэгч гардан зохион байгуулжээ. Л.Цогбадрах нь 2007-2014 онд МҮЭХ-д Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “халаас” нэгтэй ч байж болзошгүй баримт бий гэнэ. Тэд МҮЭХ-ноос хамт ажиллаж, ойр дотны хүрээллийнхэн болжээ. Тодруулбал, Л.Цогбадрахын хүү Ууганбаяр нь С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Дархан ургах наран зүг” ХХК-ийг хамтран эзэмшдэг ажээ. Уг компани нь 2010 онд ашгийн төлөө байгуулагджээ. Хамгийн хоржоонтой нь, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь Л.Цогбадрахын эзэмшлийн “Ус био инженеринг” ХХК-д байгаль орчны инженерээр ажилладаг гэх бүртгэлтэй бөгөөд таван жилийн өмнөөс нийгмийн даатгал төлж байгаа гэнэ.

БАРИМТ-3: С.ГАНБААТАРЫН “ЗАРСАН” ГАЗАРТ “UNION BUILDING” БАРИЛГА СҮНДЭРЛЭЖ, ЭХНЭР Б.ТУНГАЛАГ НЬ ТУС БАРИЛГАД КОМПАНИЙНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙЖЭЭ

Хотын А бүсэд байрлалтай, МҮЭХ-ны газрыг зарсныхаа хариуд “Үйлдвэрчин” орон сууцны хороолол, зочид буудал барьж өгсөн түүхтэй. Тодруулбал, үүний нэг нь “Union building” барилга. Энэ барилгад МҮЭХ эзэн суусан гэхээс илүүтэй С.Ганбаатар болон түүний эхнэр Б.Тунгалаг нар эзэн сууж байсан. Уг барилгыг ашиглалтад орсны дараа С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулж байсан нь баримттайгаа бий. Өөрөөр хэлбэл, газрын наймаанд нэр холбогдсон даруйдаа С.Ганбаатар эхнэрийнхээ компанийг МҮЭХ-ны эзэмшлийн байгууламжаас шилжүүлсэн ч үйл ажиллагаа явуулж байсан баримт нь үлджээ. С.Ганбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гутлаа чирсэн “гуйлгачин” мэт харагдаж, хоёрхон компанитай, компаниуд нь цагаан цаас шиг харагддаг ч эхнэр Б.Тунгалагынхаа нэр дээр 20 гаруй ХХК, ТББ нээчихээд, төрийн тендер, төсөл хөтөлбөрөөс ингэж хөлжиж суудаг нэгэнт тодорхой болжээ.

Тодруулбал, “Union building” барилгын А блокын гурван давхрын 304 тоотын 100 гаруй мкв талбайг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг түрээсэлж, компанийнхаа үйл ажиллагааг явуулж байсан ч нэг ч төгрөгийн түрээс төлдөггүй байжээ.

Эцэст нь, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, эхнэрийнхээ нэр дээрх компани, аж ахуйн нэгжийг хуулийн дагуу мэдүүлээгүй ноцтой зөрчил хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Үүнээс гадна, “Альфа” зочид буудлын захирал Н.Энхманлайгаар дамжуулан МҮЭХ-ны эзэмшлийн зочид буудлаас орлого олж, хувийн эзэмшлийн аж ахуй нэгжүүүдээрээ дамжуулан татвараас зайлсхийж, мөнгө угааж, хувьдаа завшсан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүрийг хууль хяналтынхан атгаад авчээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Ergelt.mn

Цэргийн төв эмнэлэгт илэрсэн их хэмжээний хохирлыг хэн барагдуулах вэ?
Цэргийн төв эмнэлэгт илэрсэн их хэмжээний хохирлыг хэн барагдуулах вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​