fbpx Хоёр хувийн татварыг хүчингүй болгуулах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 42 секунд

Хоёр хувийн татварыг хүчингүй болгуулах уу?

Тэр жил 90 сая төгрөгөөр байр худалдаж авах болж нэлээд явдал чирэгдэл болсон тухай иргэн Г.Базарсүрэн ярив. Мэдээж бичиг баримт бүрдүүлэх, зээл хөөцөлдөх гээд тодорхой хугацаа шаардсан. “Худалдаж авч байгаа тал хоёр хувийн татварыг төлдөг юм билээ. Танайх төл” гэснээр энэ сэдэв хөндөгдсөн байна.

Гэхдээ татварт төлөх хоёр хувийг хэн төлөх ёстой вэ гэдэг дээр хоёр тал нухацтай ярилцсаны эцэст борлуулагч тал төлөхөөр тохиролцсон. Энэ бол 1.8 сая төгрөг. Худалдан авагч талд зээлээр байраа авахаар хөөцөлдөж байгаа учраас татварт өгөх 1.8 сая төгрөг “сох” дутсан гэдэг. Харин үүнд нь борлуулагч тал хүлээцтэй хандсанаар асуудлыг эв найртайгаар шийдвэрлэжээ.

Гэхдээ хоёр хувийн татварыг байраа зарж байгаа тал нь төлөх учиртай. Нөгөөтээгүүр, хоёр хувийн татварыг чи, би төлөх ёстой гэх маргаанаас үүдэн наймаа буцаж байсан тохиолдлууд байдаг тухай үл хөдлөхийн зууч хэлж байв.

сонин mn

Тэгвэл ойрын өдрүүдэд үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох талаар олон нийтийн саналыг D-Parliament цахим хуудсаар дамжуулан авч байна. Өчигдрийн байдлаар 61 мянган хүн саналаа өгсөн байлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд борлуулалтын үнийн дүнгийн хоёр хувийн татвар ногдуулдаг.

Дэлхийн улс орнуудад иргэд орон сууцаа зарахад хөрөнгийн өсөлтийн татвараас чөлөөлөгддөг аж. Тухайлбал, Англид иргэн анхны орон сууцаа зарах тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө. Хэрэв хоёр дахь удаагаа эсвэл түрээсийн байраа зарах бол 18-28 хувийн татвар төлдөг байна.

Гэтэл манай улсад бүхий л тохиолдолд хоёр хувийн татварыг улсад төлнө. Гэвч энэ нь хүмүүсийн дунд маргаан дагуулсаар ирсэн сэдэв л дээ. Тиймээс энэ сарын 16-нд иргэдийн өргөдөл хэлбэрээр "үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох" хуулийн заалтыг цуцлах шаардлагыг тусгасан өргөдлийг УИХ-д албан ёсоор өргөн барьжээ.

Үүний дагуу санал авч буй юм. Хэрэв энэ хүсэлт өргөн баригдаж, хуулийн төсөл хэлэлцүүлэгт орвол Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.1 дүгээр заалтыг хүчингүй болгон энэ татварыг цуцалж болох юм байна. Мэдээж өргөдлийг 100 мянган хүн гарын үсэг зурж дэмжсэнээр хуульд өөрчлөлт орно гэдгийг санах хэрэгтэй.

Одоогоор хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулснаас олсон орлогоос хоёр хувийн татвар ногддог заалт хүчинтэй хэвээр байгаа. Учир нь хоёр хувийн татварыг цуцлах талаар олон нийтийн дэмжлэг авах хэрэгтэй байгаа.

Хэрэв дэмжигдвэл хуулийн төсөл болон УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх шат дамжлагаар явна.

“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөрөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Түүнчлэн энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах хэрэгтэй” хэмээн саналыг санаачлагч хуульч О.Батхүү хэлжээ.

Нөгөөтээгүүр эдийн засагч Х.Маргад “Орлого олж байгаа хүн бүр ХХОАТ төлдөг. Түүний нэгэн адилаар орон сууц борлуулсан орлогоосоо татвар төлөх нь зүйн хэрэг. Мэдээж зарим зохицуулалт, хөшүүргийг хэрэглэж болно” гэв.

Түүнчлэн Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэх эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц болон анх удаа орон сууц худалдан авч байгаа бол 15 сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдлэхээр Татварын багц хуульд тусгасан тухай УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслийн талаар хийсэн мэдээлэлдээ онцолж байв. Тэрээр “Найман сарын хугацаанд татварын багц хуулийн төсөл дээр ажилласан. Татварын хуульд шинэчлэл хийснээр нийтээрээ тэгш шударгаар татвар төлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ нь хувь хүн болоод өрхийн татварын ачааллыг бууруулах юм” хэмээн тайлбарлаж байна.

Нөгөө талдаа Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэдэд эерэгээр нөлөөлөх татварын орчин бүрдэх болов уу гэсэн хүлээлт байна.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Кофе шопоос код бичих хүртэл: Монголын шинэ үеийн залуус”
“Кофе шопоос код бичих хүртэл: Монголын шинэ үеийн залуус”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​