fbpx БЭРХЭЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
12 минут 15 секунд

БЭРХЭЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН

Улс төрд орохын тулд Удирдлагын академийн “улаан” диплом өвөртөлдөг бөх, дуучдаас ч нимгэн намтартай гишүүн энэ удаагийн Их хуралд бий. Тэр бол Өвөрхангай аймгийн II арван жилийн сургуулийн бүрэн дунд боловсролтой гэдгээс өөр эзэмшсэн боловсролгүй хэрнээ МАН-ын жагсаалтын дөрөвт бичигдэж, Их хуралд суусан Чинбаатарын Анар.

Олны мэдэхээр “Шарк” Анар, тэр тусмаа “Ондо”, “Лэнд.мн”-ийнх гэвэл сүүлийн үеийн залуус андахгүй. Харин хууччуул түүнийг Хэнтийн Бэрхээс төрсөн толгой баян бизнесмэн гэдгээр нь мэддэг. Тэгвэл олны дунд гарааны бизнесээр нэрд гарсан гэх Ч.Анар их сургууль төгсөөгүй гэдгээ “Дипломгүй болохоос биш, жилийн дотор гурван их сургууль төгссөн. Би ажилд, төрийн албанд орохын тулд диплом хэрэгтэй гэж боддог. Би ямар нэг компанид ажилд орохын тулд яваагүй, бор зүрхээрээ өөрөө юм хийж бүтээе гэдэг утгаар сурах юмаа сурсан” гэж цайруулдаг. Ч.Анар “Төрийн албанд ажиллахгүй, улс төрөөс ангид байхын тулд “Анд системс” компаниа эхлүүлсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн ч удалгүй УИХ-ын гишүүн болсон. Цаашилбал, Ч.Анар “Би жирийн л, дундаж айлын хүүхэд. Хүн хичээвэл дипломгүй ч боловсролтой болж, дэлхийн тавцанд ажиллаж болдог” гэх агуулгатай ярилцлагууд өгч “уянгалдаг” хэрнээ улс төр, бизнест хэнтэй, ямар замаар, хэрхэн “алхаж” ирсэн нь ярьсаныхаа эсрэг түүхтэй.

ӨНДӨР БОЛОВСРОЛГҮЙ Ч ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ НАЙЗТАЙ Ч.АНАР

УИХ-ын гишүүн Ч.Анар дээр дурдсанчлан Хэнтийн Бэрхийнх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өвөр түрийндээ өссөн багын найзууд. Цагтаа Л.Оюун-Эрдэнэ, Ч.Анар нар шаггүй сахилгагүй, шазруун хүүхдүүд байсан гэдэг. Энэ тухай Ч.Анар цахим хаягтаа “Оюун-Эрдэнэ бид хоёр Хэнтийн Бэрхийн арван жилийн багын найзууд. Зүгээр ч энгийн андууд биш. 1994 онд Бэрхийн уурхайд манайх зундаа зусланд хөдөө гардаг айл байв. Нэг өдөр хөдөө гэрт аав ээжийн эзгүйд уурхайн дарга нар манайд ирж, архи ууж, хоол хийхийг шаардсан. Би ганцаар хэдэн тугалаа харж үлдсэн 10 гаруй насны хүү. Шарандаа архинуудыг нь авч гараад, нүдэн дээр нь бүгдийг нь хагалсан. Уурласан халамцуу хүмүүс тухайн үед камаз машинаар намайг дайрах гэж хөөгөөд манай тэр хавийн хөрсийг там болгож байсныг санаж байна. Хэсэг хугацааны дараа сургууль дээр дайрах гэж хөөсөн жолооч уучлал гуйхаар ирж буй бололтой орж ирэхэд нь Оюун-Эрдэнэ бид хоёр таарсан. Оюук тухайн үед долдугаар ангид надаас толгой өндөр байж.

Жолоочийг бид хоёр шалны алчуураар толгойг нь боож унаган зургийн дугуйлангийнхантайгаа нийлээд хашрааж билээ. Бид ийм л эртний андууд” хэмээн нийтэлж байсан. Эндээс харахад л түүний МАН-ын жагсаалтын дөрөвт эрэмбэлэгдсэнд гайхаад байх зүйлгүй байгаа биз.

ГАРААНЫ БИЗНЕСЭЭ ГАДААДЫН САНХҮҮЖИЛТЭЭР БОСГОСОН ГЭХ Ч.АНАРЫН БОДИТ ҮНЭН БУЮУ ХАДМУУДТАЙГАА ХОРШСОН ОРШУУЛГЫН БИЗНЕС

Харин бизнесийн тухайд тэр 20 жилийн дотор гарааны 16 компани байгуулж, гаднаас санхүүжилт босгож, бизнесээ хөл дээр нь босгосон гэж сайрхдаг. Үнэхээр ч “Нэтсофт” ХХК, “Жи-Мобайл” ХХК, “СисТелком”, “Иромакс” ХХК, “АНД Системс” ХХК, “Лэнд.мн” ББСБ ХК, “Ондо” ХХК зэрэг 10 гаруй компанийг үүсгэн байгуулсан. Гэвч бизнесийнхээ хөрөнгө оруулалтыг ярьдаг шигээ гарааны бизнесээ нойр хоолгүй хөгжүүлж, гаднын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулагчдаас татдаггүй хадам ээжээсээ “босгож”, болгож ирсэн баримтыг хүргэе. Улаанбаатар хотын оршуулгын газруудад монополь тогтоосон хоёр компани бий. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” гэх хочр компанийг УИХ-ын гишүүн Ч.Анарын эхнэр М.Золзаяа, хадам аав О.Мэндбаяр, хадам ээж Г.Идэрмаа, хадам дүү М.Золзаяа, М.Учралзаяа нар хамтран эзэмшдэг. Эдгээр компанийн нэр дээр Улаанбаатар хотын дөрвөн зүгт дөрвөн оршуулгын газар бий. Ингээд зогсохгүй хадам ээж Г.Идэрмаа нь “Монголын оршуулгын холбоо” буюу “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн.

УИХ-ын гишүүн Ч.Анар өөрөө гадаадын хөрөнгө оруулагчдаас 2016 онд нэг сая ам.доллар, 2017 онд дөрвөн сая ам.долларын санхүүжилт босгож, улмаар энэхүү таван сая ам.долларын санхүүжилтээр “Лэнд.мн”-ээ хөл дээр нь босгосон хэмээн сошиал сүлжээ, сонин, сайтаар сурталчилж байлаа, тухайн үед. Гэтэл “Лэнд.мн” зээлийн аппликейшн буюу “Лэнд.мн ББСБ” ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь Ч.Анарын хадам ээж буюу “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” ХХК-ийг эзэмшигч Г.Идэрмаа аж.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын иргэдийн бурхан болоочдынхоо буяны ажлын зардалд “Улаанбаатар буян” ХХК болон “Нью семетри” ХХК-д төлсөн мөнгө эргээд “Лэнд.мн”-ээс хүүтэй зээл болж, эргэлтэд ордог гэсэн үг.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, түүний төрсөн дүү П.Отгонбаяр нар 2015 онд “Номад инвест” ХХК буюу одоогийн нэрээр “Анд системс” ХХК-ийг хамтран байгуулж, “Лэнд.мн” нэртэй цахим зээлийн төслийн судалгааг эхлүүлсэн. Улмаар Ч.Анарын хадам ээж Г.Идэрмаа нь 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж танигдсан, зээл олгох тусгай зөвшөөрөлтэй “Дуусашгүй-Ундарга ББСБ” ХХК-ийг 2016 онд иргэн Н.Эрдэнэсайхан гэгчээс худалдаж авсан. Улмаар Г.Идэрмаа “Дуусашгүй-Ундарга ББСБ” ХХК-ийн нэрийг “Лэнд.мн ББСБ” ХХК болгон өөрчилж, хүргэн Ч.Анар болон П.Наранбаяр, П.Отгонбаяр нарын “Анд системс” ХХК-ийн охин компани болгон шилжүүлж өгсөн түүхтэй. Ингээд болоогүй Г.Идэрмаа нь найз “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан болон Японы иргэн Таками Юичи хоёртой хамтран хүргэн Ч.Анартаа анхны нэг сая ам.долларын санхүүжилтийг нь гаргаж өгч байжээ. Өөрөөр хэлбэл, Г.Идэрмаа нь хүргэн Ч.Анарынхаа “Лэнд.мн ББСБ” ХХК-ийг нь байгуулж өгч, бүр анхны санхүүжилтийг нь ч гаргаж өгсөн гэсэн үг.

Үүний дараа 2017 оны гуравдугаар сард Ч.Анар, П.Наранбаяр, П.Отгонбаяр нар дахин Сингапурт “Анд глобал” гэх компани байгуулсан байдаг. Улмаар 2017 оны наймдугаар сард Сингапур дахь “Анд глобал” компаниараа дөрвөн сая ам.долларын санхүүжилт босгосон байдаг. Ингээд үүнийхээ 2.1 сая ам.долларыг “Анд системс” ХХК-аараа дамжуулан Монголд оруулж ирж, “Лэнд.мн” аппликейшнаараа хүүтэй зээл болгож тараажээ. Тэгвэл Сингапурт бүртгэлтэй “Анд глобал” компанийн 2017 оны жилийн эцсийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнх нь бүртгэлийг харвал, “Анд глобал” компанийн 34 хувийг Ч.Анар, П.Наранбаяр, П.Отгонбаяр нар, 24 хувийг Ч.Анарын хадам ээж Гаравсүрэнгийн Идэрмаа, 13 хувийг Японы иргэн Таками Юичи, 13 хувийг “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсны хүү Батболдын Дөлгөөн, зургаан хувийг Японы иргэн Ясуёо Мацумото нар тус тус эзэмшдэг гэжээ. Өөрөөр хэлбэл, 2017 оны жилийн эцсийн байдлаар, “Анд глобал” компанийн хамгийн их хувьцааг Ч.Анарын хадам ээж Г.Идэрмаа эзэмшиж байжээ. Эндээс харвал, 2017 оны наймдугаар сард “Анд глобал” компанид дөрвөн сая ам.долларын санхүүжилт өгсөн гол хөрөнгө оруулагч нь дахиад л Ч.Анарын хадам ээж Г.Идэрмаа болон “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан байжээ.

Тэгэхээр, УИХ-ын гишүүн Ч.Анарын гадаадаас босгосон гэх анхны нэг сая ам.долларын ч, дараагийн дөрвөн сая ам.долларын ч гол хөрөнгө оруулагч нь хадам ээж Г.Идэрмаа нь аж. Өөрөөр хэлбэл, Ч.Анар хадам ээж Г.Идэрмаагаасаа авсан мөнгөө гадаадын хөрөнгө оруулагчдаас, дэлхийн зах зээлээс хөрөнгө босгосон мэтээр олонд удаа дараа сурталчилж, гар утасны “Лэнд.мн” аппликейшнаар дамжуулан иргэдэд хүүтэй зээл болгон тарааж, түүгээрээ хөлжсөн болж таарах нь. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн болсныхоо дараахнаас Ч.Анарыг эхнэр М.Зулцэцэгээсээ салсан гэх яриа гараад буй. Гэвч түүний хувийн бизнес нь хадмуудаас нь хамааралтай, компаниуд дахь бүртгэл нь хэвээр байна. Үнэн бол тэр найдвартай санхүүжүүлэгчдээсээ “салан” барин улс төр рүү зүтгэхийн учир удахгүй тайлагдах биз ээ.

МАН, АН ХОЁРТ ШИНЭЭР ҮҮССЭН “МАНАН” БУЮУ Ч.ӨНӨРБАЯР, Ч.АНАР НАРЫН ХОЛБОО ХАМААРАЛ

2024 оны сонгуулийн дараа МАН, АН-тай нэгдэж, хамтарсан Засгийн газар байгуулснаар шинэ “МАНАН” үүссэн гэх шүүмжлэл олны дунд бий. Ийн хамтарсан Засгийн газар байгуулагдснаар улс төр дэх ураг төрлийн хэлхээний “цус ойртолт” улам даамжирч байгаагийн тод жишээ нь УИХ-ын гишүүн Ч.Анар, түүний хаяал АН-ын гишүүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн шинэ дарга Ч.Өнөрбаяр нар юм.Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Анарын аав Чинбаатар нь АН-ын гишүүн Ч.Өнөрбаярын ээжийн үеэл ах.

Энэ талаар Ч.Өнөрбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний ээж Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул. Өвөө маань Тарагт сумын нэгдлийн даргаар дээр үед ажиллаж байсан. Манай аймгаас математикийн олимпиадын улсын хоёр аварга төрсөн. Нэг нь манай ээжийн үеэл Чинбаатар ах. Саяхан Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг хөөргөсөн Ч.Анар бол манай Чинбаатар ахын том хүү. Бид хоёр бол үеэлийн хүүхдүүд буюу хаяалууд” хэмээн онцолсон байдаг. Ч.Анар МАН-ын жагсаалтын эхний гуравдугаарт эрэмбэлэгдэн УИХ-д сууж, харин Ч.Өнөрбаяр Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн X тойрог Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон. Гэсэн ч хамтарсан Засгийн газар байгуулагдснаар Ч.Өнөрбаяр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргаар томилогдоод байна. Ийн ах дүү хоёр улс төрийн үзэл баримтлалын хувьд өөр өөр намд элссэн мэт боловч, эцсийн цэг дээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хоёул үйлчилж буй нь энэ. Энэ мэтээр улс төр дэх ураг төрлийн хэлхээ, холбоо нам харгалзахгүй бүрдсээр шинэ “МАНАН” үүссэн гэж болохоор боллоо.

БЭРХЭЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН Ergelt.mn
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​