fbpx Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 43 секунд

Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 8 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа ням гарагт мэдэгджээ. Тэрбээр үүрэгт ажилдаа орсноосоо хойш жил хүрэхгүй хугацааны дараа ийнхүү мэдэгдэж байна. Түүний Либерал ардчилсан намынхан /ЛАН/ намын даргын ээлжит бус сонгууль явуулах эсэхээ шийдэхээс нэг өдрийн өмнө энэхүү гэнэтийн шийдвэрийг гаргажээ.

Засгийн газрынхаа нэр хүндийг сэргээхийг эрмэлзэж буй Ш.Ишиба албан тушаалдаа аль болох удаан хугацаанд үлдэхийг хичээсэн боловч намаас нь сонгогдсон хууль тогтоогчдын дарамт шахалтыг сөрж дийлээгүй бололтой. Гэсэн хэдий ч түүний огцрох шийдвэр Японд улс төрийн үймээн самуун үүсгэж магадгүй юм, учир нь ЛАН Ш.Ишибаг огцорсны дараа ч гэсэн парламентад олонхын эвсэл байгуулахын тулд сөрөг хүчний намтай хамтрахад хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Ерөнхий сайд асан Ёшихидэ Сүга, Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми нартай бямба гаргийн орой уулзсаныхаа дараа Ш.Ишиба дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд түүнийг ЛАН-д хуваагдал үүсэхээс зайлсхийхийг уриалсан гэж үзэж байна. Ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Ш.Ишиба хэлэхдээ, долоодугаар сард болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд ЛАН тааруу оролцсоны хариуцлагыг хүлээж байгаагаа мэдэгдээд, огцрох шийдвэр нь намын даргын сонгуулийг эрт явуулах эсэх талаар санал зөрөлдөөн үүсгэхээс зайлсхийх зорилготой гэдгийг нэмж хэлжээ.

Ш.Ишиба олон нийтийн хүлээлтийг биелүүлж чадаагүйдээ гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, түүний засгийн газраас хэрэгжүүлж буй цалинг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн өсөлтийн стратеги нь “үр дүнгээ өгч” байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр огцрох болсон шалтгаандаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн тарифын хэлэлцээний хүрээнд засгийн газар нь “чухал ахиц дэвшилд хүрсэн” гэдгийг дурдаад, өөрийнх нь халааг авах хүн АНУ болон бусад түншүүдтэй бат бөх харилцааг хадгалж чадна гэдэгт найдаж байна гэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан санал асуулгад оролцогчдын 50 гаруй хувь нь Ш.Ишиба огцрох шаардлагагүй гэж үзсэн байна. Долоодугаар сард болсон парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч эвсэл олонхын суудлаа алдсаны хариуцлагыг хүлээхийг Ш.Ишибагаас шаардаж буй энэ үед ЛАН 2027 онд товлосон хугацаанаас өмнө намын даргын сонгууль явуулах эсэхийг шийдэхийн тулд даваа гарагт хууль тогтоогчдоос гарын үсэг цуглуулахаар төлөвлөж байжээ.

Ш.Ишибагийн хэлснээр, нам одоо ийм процедурыг явуулах шаардлагагүй болсон байна. Ням гаргийн орой ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироши Морияма хэлэхдээ, ирэх сонгуульд аль болох энгийн гишүүдийг оролцуулах арга замыг эрэлхийлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Ш.Ишиба ЛАН-ын даргын сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшиж ялалт байгуулсан боловч түүний эрх баригч эвсэл өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр болсон бүх нийтийн сонгуулиар парламентын доод танхимд олонх болж чадаагүй юм. Улмаар энэ оны долоодугаар сарын 20-нд болсон сонгуульд ЛАН, Комэйто намууд дээд танхимын сонгуульд мөн олонх болж чадаагүй билээ.

Парламентын дээд танхимын сонгууль болсноос сар гаруйн дараа буюу мягмар гарагт гаргасан ЛАН-ын сонгуулийн тайланд "тус намын нэр хүнд буурсны гол шалтгаан нь улс төрийн сантай холбоотой дуулиан" болохыг онцолжээ. ЛАН-ын зарим фракц, тэр дундаа талийгаач Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлж байсан фракц нь хөрөнгө босгох үйл ажиллагаанаас олсон орлогынхоо тодорхой хэсгийг тайлагнаж чадаагүй, үрэлгэн санг бий болгосон нь илчлэгдсэнээс үүдэн хүчтэй шахалтанд орсон байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

“Монголросцветмет” ХК-ийн охин компани “Шижир алт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэрэг хаашаа замхарсан бэ?
“Монголросцветмет” ХК-ийн охин компани “Шижир алт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэрэг хаашаа замхарсан бэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​