fbpx Казахстаны хөгжил аз байгаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Том онцлох
Огноо
Унших
11 минут 49 секунд

Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин туурайгаар тамгалагдан өв соёлоо тээж, өнөөгийн хот суурингийн гэрэл гэгээтэй зохицон орших улс бол Казахстан. Наран мандах агшин бүрт алтан шаргал хээр тал гялалзан цацарч, салхи нь түүхийн шивнээг тээж, цаст Алтай, сүрлэг Тянь Шань уулсын цэнгэг агаартай холилдон эгшиглэнэ. Олон үндэстэн, соёлын эх булаг болсон найрсаг орноор зочлох боломж олдож, түүхийн хуудсыг нь эргүүлэн сөхөж, өнөө цагийн өнгө төрхийг нь өөрийн мэдсэн, сонссоноор сийрүүлэн хүргэе.

Түгжрэлгүй, стрессгүй Астана хот

Нэгэн ижил тэнгэрийн дор Казах ардын дууны уянгалаг аялгуу, домборын намуухан эгшиг сонсогдож, орчин цагийн хотуудын өндөр барилга, дэвшилтэт технологийн төвүүдтэй зэрэгцэн орших Астана хот. Томоохон хот сууринг ихэвчлэн уул толгод дунд байгаагаар төсөөлдөг надад тал дээр байрлах энэхүү хот онгоцноос буусан цагаас л сонирхлыг мань татаж эхэлсэн. Тал шигээ уужим сэтгэлтэй гэж монголчууд бид ярьдаг. Тал нутаг хүнийг уужуу тайван болгодог учраас ийнхүү ярьдаг байх. Тэгвэл Астана хот ч мөн адил тал шигээ уужим, стресс бухимдалгүй хот ажээ. Автомашины зам нь гурван эгнээ байх бөгөөд барилга байшингаас ойролцоогоор 200м зайтай. Түүнчлэн явган хүний зам, скүүтэр, гүйлтийн зам зэргийг хот төлөвлөлтдөө тусгаж өгчээ. Саруулхан энэ гудамж талбайгаар хүний хөл хөдөлгөөн бага ч хүүхдээ тэргэн дээр түрэн алхах залуухан ээж, гүйлтийн талбайгаар гүйх залуу, гүцтэй цай дундаа тавьж хууч хөөрөх ахмадууд нэг л тайван мэдрэмжийг төрүүлнэ. Тэгвэл өнөөдрийн Казахстаны хөгжлийн түүх бол өргөн тал нутгийнхаа адил хязгааргүй уудам, олон өнгө түүхэн үеийн нэхээсээр сүлэгдсэн байдаг. Эрт цагт мянга мянган жилээр дамжин нүүдэлчин ард түмний морин туурайн дор цуурайтсан энэ нутаг Торгоны замын томоохон зангилаа болж, дорно ба өрнийг холбох гүүр болж байв. Энэ замаар зөвхөн торго, үнэт чулуу бус, соёл, мэдлэг, урлагийн гялбаа дамжин иржээ. XV зуунд Казахын ханлиг байгуулагдаж, хүчирхэг улс төр, соёлын голомт сэргэн бадарсан бол дараа нь түүхийн шуурга дагуулан олон сорилтыг туулжээ. XIX зуунаас эхлэн Оросын эзэнт гүрний нөлөөнд орж, ХХ зууны эхэнд Зөвлөлтийн нэгэн хэсэг болсон нь улс орны хувь заяанд шинэ эргэлт авчирсан байна. Энэ үеэр аж үйлдвэржилт, боловсролын тогтолцоо бий болсон ч хамтдаа сорилт, бэрхшээл ч дагуулсан билээ.

Астанагийн төлөвлөлт бол зөвхөн барилга, гудамжны зураглал бус ард түмний итгэл, төр улсын алсын харааг илэрхийлсэн бэлгэдэл юм. Японы алдарт архитектор Кисё Курокавагийн удирдан бүтээсэн энэхүү мастер төлөвлөгөө нь “Симбол” буюу байгаль, хүн, хотын зохицлыг нэгтгэн харуулдаг. Тал нутгийн уудам орон зайд зохицон тогтсон зам гудамж, ногоон зурвас, цэцэрлэгт хүрээлэн нь байгаль ба орчин үеийн хотжилтыг хослуулжээ. Өндөрт цойлон босох “Байтерек” цамхаг нь үндэсний домогт “Амьдралын мод”-ыг санагдуулж, тэнгэрт хүрэх хүслийг илэрхийлэх бол, Ерөнхийлөгчийн ордон, Парламентын барилгууд нь төрийн сүр хүчийг харуулна. Харин цагаан хун мэт гялалзан сүндэрлэх “Хан Шатыр” худалдаа-амралтын төв нь орчин үеийн архитектурын гайхамшиг болон босжээ.

Хотын төв нь Ишиль мөрний хоёр эрэгт тэнцвэртэйгээр тархан байрлажээ. Нэг талд нь төрийн сүр жавхланг илэрхийлэх Засгийн газрын барилгууд, Ерөнхийлөгчийн ордон, парламентын ордон зэрэг сүрлэг байгууламжууд эгнэн сүндэрлэх бол нөгөө талд нь ард иргэдийн өдөр тутмын амьдралд зориулагдсан орон сууцны хороолол, соёл, боловсролын төвүүд зохион байгуулалттайгаар байрлана. Энэ хоёр хэсгийг өргөн гүүрнүүд холбож, голын урсгал хотын хэмнэлийг амьд мэт хөдөлгөөнтэй болгож байлаа. Үндэстэн бүрийн өнгө төрхийг шингээсэн энэ хот 1998 онд байгуулагдахдаа дэд бүтэц, цахилгаан, дулаанаа шийдэж зөвхөн барилга барих талбайг л үлдээжээ. Ингээд тэд газраа 50 жилийн хугацаатай үнэгүй ашиглуулж, дэлхийн улс орон бүрийг өөрийн хэв маягийг шингээсэн барилгыг ирж барихыг урьжээ. Үүний үр дүнд өнөөгийн “Үзэсгэлэнт” Астана бий болжээ. Энэ хот бол зүгээр нэг нийслэл бус, харин Казахстаны шинэ зууны мөрөөдлийн цогцлол, ирээдүйн дүр төрхийг урласан уран бүтээлчийн зураасан дээрх хот билээ. Гудамж, өргөн чөлөө бүр нь өргөн уудам орон зайд эгц шулуун татаастай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон зурвасуудын хэмнэлээр амьсгална. Энэ нь тал нутгийн задгай уудам чанарыг алдагдуулахгүйгээр орчин үеийн хотоор хувиргасан ухаалаг зохион байгуулалт юм. Гурван сая хүн амьдрахаар төлөвлөсөн энэ хотод өнөөдөр 1.3 сая хүн амьдарч байна. Замын ид оргил ачааллын үед гэрлэн дохио дээр автомашинууд 3-7 минут түгжирдэг байна. Бусдаар түгжрэлгүй ажээ.

Казахстаны хөгжлийн хөтөч нь байгалийн баялаг

1991 онд эрх чөлөөний нар мандсан мөчөөс эхлэн Казахстан бие даасан замаа сонгож, шинэ түүхээ эхлүүлсэн. Төв Азийн зүрхэнд төрсөн залуу улс дэлхийн тавцанд өөрийн нэрийг тодруулж, байгалийн баялаг, хүн ардынхаа хүч чадалд тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж чадсан. Өнөөдөр Казахстан бол бүс нутгийн интеграц, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон улс болон өрнө дорнод хүлээн зөвшөөрөгдөж чадаж байна. Сонирхуулбал, Эдийн засгийн голлох салбаруудаа тогтвортой хөгжүүлж, экспортод гаргадаг бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, шинэ технологи нэвтрүүлсний үр дүнд сүүлийн жилүүдэд Казахстаны эдийн засаг тогтвортой өсөж байна.

Казахстаны эдийн засаг 2025 оны эхний хагас жилд 6.2 хувиар өссөн бөгөөд Төв банк олон улсын санхүүгийн байгууллагууд болон судалгааны төвүүдийн дунд явуулсан урьдчилсан мэдээгээр Казахстаны эдийн засаг 2025 онд 5.1 хувь, 2026 онд 4.6 хувь, 2027 онд 4.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Харин инфляцын түвшин 2025 онд 5.5-7.5 хувь, 2026 онд 5-6 хувь, улмаар 2027-2029 онд таван хувьд хүртэл буурна гэж тооцоолжээ.

Түүнчлэн дэлхий даяар эдийн засгийн тогтворгүй байгаа нөхцөлд ч Казахстан хөрөнгө оруулалтын рейтингээ хадгалсаар байна. 2025 оны хоёрдугаар сард S&P тус улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой “BBB-“ гэж баталсан. Казахстан Улс энэ онд 2.5 тэрбум ам.долларын үнэ бүхий евро бондыг амжилттай гаргасан бөгөөд энэ нь Казахстаны эдийн засагт хөрөнгө оруулагчдын итгэл өндөр хэвээр байгааг харууллаа гэж шинжээчид дүгнэж байна. Улмаар тус улс 2025 онд 25 орчим тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.

Газар нутгийнхаа гүнд нефть, хий, уран, зэс, төмөр, нүүрс гээд дэлхийн зах зээлд чухал байр суурь эзлэх баялгаа тэд эдийн засгийн хөдөлгөгч хүч болгон ашиглаж чадсан нь улс орных нь хөгжлийн замыг чиглүүлэх гол түлхүүр болсон юм.

XX зууны дунд үеэс эхлэн Зөвлөлтийн үед нефть, нүүрсний уурхайнууд нээгдэж, аж үйлдвэржилтийн үндэс тавигдсан. Харин 1991 онд тусгаар тогтнолоо олсны дараа Казахстан өөрийн баялгаа бие даан удирдаж, түүнийг улс орны хөгжил, ард иргэдийн сайн сайхны төлөө чиглүүлэх шинэ алхмуудыг хийжээ. Тухайлбал, Тенгиз, Карачаганак, Кашаган зэрэг дэлхийн хамгийн том ордуудыг ашиглалтад оруулсан нь Казахстаныг дэлхийн нефть, хийн зах зээлд хүчтэй тоглогч болгосон.

Ураны нөөцөөрөө ч Казахстан дэлхийд тэргүүлдэг. Энэхүү стратегийн баялгийг цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Мөн зэс, хром, манган зэрэг металл нь аж үйлдвэр, барилга, дэд бүтцийн хөгжилд түлхэц болсон байна.

Гэхдээ Казахстан зөвхөн баялгаа олборлоод зогсохгүй, түүнийгээ ухаалгаар удирдах, эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг баримталж ирсэн.

“Казахстан-2030”, “Казахстан -2050” зэрэг хөгжлийн стратегид байгалийн баялгаа ашиглан аж үйлдвэр, тээвэр ложистик, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, инновацын салбарыг дэмжих зорилго тусгагджээ. Ингэснээр газар нутгийнхаа баялгийг ирээдүйн тогтвортой хөгжилтэй холбохыг эрмэлзэж байна.

Өнөөдөр Казахстаны өргөн талд зөвхөн нефть, хий төдийгүй нар, салхи, усны эрчим хүчний шинэ боломжуудыг эрэлхийлж буй нь энэ улсын ирээдүйд байгалийн баялгийн шинэ найрлага нэмэгдэж буйн илрэл юм.

Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байна

Мөн тэд авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна. Тухайлбал, 2024 онд Казахстан улс 129 сургууль ашиглалтад оруулсны 50 хувийг авлигаас хураасан мөнгөөрөө барьжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад жолоодох эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасаж 14 хоногийн баривчилгаанд явуулдаг байна. Хоёр дахь удаагаа тээврийн хэрэгсэл жолоодох юм бол бүх насаар нь жолоодох эрхийг нь хасаж, хоёр жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байна. Энэ мэт хуулийн хатуу зохицуулалтууд нь иргэдэд тав тухтай амьдрах, эрх баригчдадаа итгэх итгэлийг олгодог ажээ.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнийн “Таван Ш“ ажиллагаа ямар ч үр дүнд хүрсэнгүй
Л.Оюун-Эрдэнийн “Таван Ш“ ажиллагаа ямар ч үр дүнд хүрсэнгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​