fbpx Алдагдсан 340 мянган тонн нүүрсний хэрэгт “Ажнай“ Д.Бат-Эрдэнийн “бүлэглэл“ холбоотой нь баримтаар нотлогдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
5 минут 35 секунд

Алдагдсан 340 мянган тонн нүүрсний хэрэгт “Ажнай“ Д.Бат-Эрдэнийн “бүлэглэл“ холбоотой нь баримтаар нотлогдож байна

Хууль, хяналтынхан төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа “Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэрэгт улс төрд нөлөө бүхий олон хүн холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, хамтарсан Ажлын хэсгээс 70-80 хүнийг шалгаж, тэдний заримыг нь цагдан хориод байгаа юм.

Төр, засгийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилоод тодорхой хугацаа өнгөрч байна.

Тэгвэл алдагдсан гэх 340 мянган тонн нүүрсийг хэн хулгайлав гэх асуултад ТВ8 телевизийн “Эрэл” сурвалжлагын багийнхан ээлжит нэвтрүүлгээрээ хариулт өгчээ.

Тэдний дэлгэж тавьсан баримтаас үзвээс дээрх хулгайд алдагдаж, хил давсан нь тогтоогдсон 340 мянган тонн нүүрсний хэрэгт “Ажнай” Д.Бат-Эрдэнийн "бүлэглэл" холбогдож байна.

-ХЭН 340 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ХУЛГАЙЛАВ-

Нүүрсний хулгайн хэрэг анх сөхөгдөхөд 340 мянган тонн нүүрсний асуудал хөндөгдсөн. Дээрх тооны нүүрс 2013-2017 онд хулгайд алдагдсан нь тогтоогдсон байдаг.

Тухайн үед Өмнөговь аймагт АН-ынхан засаглаж байлаа. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргаар Б.Бадраа, ИТХ-ын даргаар Л.Батчулуун нар ажиллаж байсан бол орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн даргаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ажиллаж байсан юм.

Энэ нь шууд утгаараа УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “бүлэглэл” засаглаж, Өмнөговь аймгийг бүрэн эзэгнэж байсан гэхэд болно.

Тиймдээ ч эл хэрэгт “Ажнай” Д.Бат-Эрдэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнчлэн Р.Сэддоржийг мөн яллагдагчаар татаж, шүүхээс хилийн хориг тогтоосон. Ингэхдээ яллагдагч Р.Сэддоржийг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нартай уулзахыг хориглоод байна.

-ТӨР, ЗАСГИЙН ЗҮГЭЭС 340 МЯНГАН ТОНН НҮҮРС ШАТААГҮЙ, ХУЛГАЙД АЛДАГДСАН ГЭДГИЙГ БАТАЛЛАА-

Шалгалтын явцад "Эрдэнэс Тавантолгой"-оос 340 мянган тонн нүүрс алдагдсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 4857 машин нүүрс урд хил давсан байна. Ингэхдээ ямар ч нүүрсгүй хоосон гэдэг бүртгэлийг хийлгэжээ. Харин энэ алдагдсан нүүрсийг "Тавантолгой" ХК хулгайлсан нь тодорхой болсон. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тэгвэл Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч Д.Сайнзориг тус компани дээр ажиллах үеэр "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн "Нүүрс тодорхой түвшинд шатдаг асуудал байдаг. 340 мянган тонн нүүрс шатчихсан" гэх тайлбарыг өгсөн.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Орон нутгийн жижиг "Тавантолгой", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг компанид Засгийн газраас Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Нүүрсний хулгай гарсан учраас. Энэ хоёр компанид Монголын ард түмний баялаг бий. Иргэдийн өмнөөс төр хамгаалалтдаа авч байна.

"Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.САЙНЗОРИГ: Алдагдсан гэх 340 мянган тонн нүүрс шатаад алга болчихсон зүйл байхгүй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ: Шатаад алга болчихсон зүйл байхгүй.

Харин дээрх 340 мянган тонн нүүрс алдагдахад орон нутгийн "Тавантолгой "ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж "Шатсан асуудлыг шахмал түлшний газар, нүүрсний газраас нь асуу. Мэргэжлийн хүмүүсээс нь асуух хэрэгтэй" хэмээн тайлбарыг хэлж, сэтгүүлчдээс зугтжээ.

-"АЖНАЙ" Д.БАТ-ЭРДЭНИЙН БҮЛЭГЛЭЛ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУССАН ГЭХ ШАЛТГААНААР НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭ ХААЛГАЖ БАЙЖЭЭ-

Алдагдсан 340 мянган тонн нүүрсний хэрэг 2013-2017 оны хооронд болсон гэдэгийг дээр тодотгосон. Тэгвэл тухайн үед Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар зэргээс олон удаагийн хяналт, шалгалтыг явуулж байсан гэдгийг албаныхан баримттай өгүүлж байна. Түүгээр ч зогсохгүй хууль, хяналтын байгууллагаас шалгасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар 2021 онд хэргийг хаажээ.

Харин одоо хэргийг дахин сэргээн шалгаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг нэвтрүүлгийн үеэр тодотгож хэлжээ.

-ЖИЖИГ "ТАВАНТОЛГОЙ" НЬ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИАС 340 МЯНГАН ТОНН НҮҮРС ХУЛГАЙЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙДАГ-

Орон нутгийн "Тавантолгой" ХК нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож ашигласан нь тогтоогдсон төдийгүй хоёр тал харилцан хүлээн зөвшөөрчээ. Үүнээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69427.8 тонн нүүрсийг буцааж өгсөн байна. Одоо 270 мянган тонн нүүрсний авлага үлдсэн гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгсөн байдаг.

Эх сурвалж: Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн

2026 онд МАН ₮3.3 тэрбумыг, АН ₮2.5 тэрбумыг, ХҮН нам ₮756 сая, Үндэсний эвсэл ₮376 саяын санхүүжилт төрөөс авна
2026 онд МАН ₮3.3 тэрбумыг, АН ₮2.5 тэрбумыг, ХҮН нам ₮756 сая, Үндэсний эвсэл ₮376 саяын санхүүжилт төрөөс авна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​