fbpx Н.Энхбаяр: “250 сая тонн нүүрсний гэрээ“-ний ард Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нуугдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 38 секунд

Н.Энхбаяр: “250 сая тонн нүүрсний гэрээ“-ний ард Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нуугдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр:"Би сүүлийн үед их том луйвар булхайн тухай ярьж байгаа. Энэ луйврын цаана ганц хоёр хүн нуугдаад ил гарахгүй байна. Харин баригдсан нь уурлаад, янз бүрийн муухай үг хэлээд яваад байх шиг байна. Тэр хүн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс суртахуун дордож, даварч, өөрсдөд нь хэлдэг хүнгүй мэт аашилж буй нь Б.Дэлгэрсайхан сайдын үг хандлагаас тодорхой харагдлаа. Би энэ асуудлыг түрүүчийн Засгийн газар, Ерөнхий сайд огцрохоос өмнө ярьж байсан. Ерөнхий сайдтай өөртэй нь уулзъя анхааруулъя гэхэд уулзахгүй зугтаад байсан. Гэтэл энэ асуудал хэвээр үлдэж, Ерөнхий сайд өөрөө огцорсон. Тиймээс ард түмэнд энэ мэдээллийг хүргэн дүн тавиулж, засах ёстой юм байна гэж үзээд зургаадугаар сарын 5-ны өдөр энэ мэдээллийг анх нийтэд ил болгосон. Үүнээс өмнө ч нэлээн ярьж анхааруулж байсан ч Засгийн газар огцорч, шинэ Засгийн бүрдэж байсантай холбоотойгоор олон нийт төдийлөн анхаараагүй. Энэ бол ноцтой гэрээ. Засгийн газар энэ гэрээг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн.

Энэ бол гэрлийн хурдаар хэлэлцсэн асуудлын нэг нь. Шинэ жилийн цэнгүүн дөхсөн үед давхцуулсан.

Арванхоёрдугаар сарын 29-нд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гэж тэмдэглэдэг. Гэтэл энэ өдөр энэ муухай гэрээг байгуулах эрх зүйн үндсийг тавьсан. Нэгдүгээрт, энэ гэрээг байгуулахдаа гурвыг цогцоор нь гэдэг худлаа нэр олж өгсөн. Товчхон тайлбарлавал, нүүрс олборлолтоо сайжруулъя, төмөр замаа баръя, нүүрсээ худалдах гэрээ байгуулъя гэсэн байна. Энэ луйвар булхайн санаагаа нуун дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан. УИХ хэлэлцсэн. Үүнд буюу 58 дугаар тогтоол хэд, хэдэн ноцтой зүйл гарсан.

Тухайлбал “Урьд өмнө байгуулж байсан муу гэрээнүүдийн жишгийг баримтлаарай” гэдэг үүрэг даалгаврыг авсан юм шиг ажилласан. Мөн хамгийн өндөр үнэтэй коксжих нүүрсийг сорчилж заасан. Нийт зарах гэж буй 250 сая тонн нүүрсний 55 хувийг сорчилсон. 35 хувь нь харьцангуй чанартай 3/1 гэсэн нүүрс байна. Үлдсэн 10 хувийг хамгийн бага үнэтэй буюу чулуун нүүрс байхаар оруулсан байна. Гэтэл том Тавантолгой ордын нийт нүүрсний зөвхөн 10 хувь нь коксжих нүүрс байдаг. Энэ зөв зохистой харьцааг бариагүй. Ганцхан гэрээгээр нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг хямдруулж зарж байна.

Энэ гэрээний үнийг биржийн үнэтэй харьцуулах юм бол ойролцоогоор 40 долларын алдагдлыг тонн тутамд алдахаар байна. 250 сая тонныг 40 доллараар үржүүлэхэд 10 тэрбум доллар. 10 тэрбум доллараар Монгол Улсыг яаж хөгжүүлж болох вэ.

Мөн яагаад гэрээг Харбин хотод байгуулсан юм бэ. Өмнө нь Дубайд муу гэрээ байгуулсан. Яагаад энэ гэрээг нууцалж байгаа юм бэ. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан. Энэ гэрээг яаралтай засах ёстой. Би бол энд Хятадын талаас ийм заалтууд тулган шаардсан гэж бодохгүй байна. Засах боломжтой. Энэ гэрээг Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан байгуулсан.

Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тэд мэдсэн үү, мэдсэн. Мэдлэг нь дутуу, эсвэл хулгайтай эвлэрсэн. Эвлэрсэн бол баялгийг ард түмэнд өгнө гэж худлаа ярьсан, би итгэсэн байна.

Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавихаар бэлдлээ" гэв.

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар болон УИХ, Засгийн Газрын гишүүдэд тавьсан түүний асуулгад: “

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нараас:

1)Та хоёр Монгол Улсын нийт иргэн, улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10,0 тэрбум ам.доллар, төгрөгт шилжүүлвэл 35,0 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү их хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдал учруулж болохуйц “Нүүрс худалдах гэрээ”-г байгуулах тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, гаргасан шийдвэрүүд дээр өөрсдөө гарын үсгэз зуран баталгаажуулж байхдаа энэхүү гэрээ Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигг их хэмжээний хор хохирол учруулахуйц болж байгааг яагаад олж хараагүй, ойлгоогүй вэ?

2) Мэдээлэл, мэдлэг дутав уу?

3) Эсхүл луйвар булхайг мэдсээр байж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж энэхүү гэрээг байгуулах ажлыг муйхарлан зүтгүүлэв үү?

4) Энэ гэрээг яагаад заавал нууцалсан бэ?

5) Энэ гэрээг яагаад заавал БНХАУ-ын Харбин хотод байгуулсан

бэ?

6) УИХ, Засгийн газрын гишүүдэд энэхүү гэрээтэй холбоотой ямар ямар мэдээллийг бүрэн өгөөгүй вэ?

Засгийн газар, УИХ-ын гишүүдээс асуух нь:

1) Энэхүү гэрээг байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд

уг гэрээний тухай мэдээллийг бүрэн авсан байсан уу?” гэжээ.

М.Чойжал

Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​