fbpx Бид бүгд л бэрхшээл, сорилын өмнө зогсож байна даа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 25 секунд

Бид бүгд л бэрхшээл, сорилын өмнө зогсож байна даа

Монголчууд бид өнө эртний нүүдэлчид (анчид, малчид) болохынхоо хувьд нар, сар, гал гурвыг дээдэлж, төрийн сүлд болгон шүтэж иржээ. Төв Азийн өндөрлөг, эрс тэс уур амьсгал, шөнийн дэнлүү болсон сар, амьдралыг тэтгэгч нар, гал – эдгээр нь бидний амьдралын үндсэн орчин, хүчин зүйлүүд байжээ. Өвөг дээдэс маань энэ орчин, хүчин зүйлүүдийг цаг цагтаа л бусад угсаатан, ард түмнээс илүү их сайн таньж, үнэн мэдлэгийн том сан, зөв мэдээллийн том сантай байсаар өдий хүрчээ. Өнөөдөр ч гэсэн байгальдаа бид ойрхон хэвээрээ…

Зуны оргил цагт нар бидний чанх дээрээс тусдаг, олон цагаар тусдаг. Иймээс халуун байдаг. Гэхдээ нарыг зузаан үүл хаагаад, бас салхи гарвал дорхноо л сэрүүн болдог. Бүхэл зунжин зузаан үүл нарыг хаагаад, байнга салхитай бол бид зуныг үзэхгүй, мэдрэхгүй шахам.

Ид өвөлд нар цөөхөн цагаар, ташуу тусдаг болохоор хүйтэн байдаг. Дэлхий нарыг зууван дугуй замаар тойрч хөдөлдөг. Энэ замын нэг хэсэгт нь нар бидэн дээр бараг л чанх дээрээс тусаж олон цагаар дулаацуулдаг. Энэ бол зун. Зуны сүүлээс эхлээд л нар ташуу, арай цөөн цагаар туссаар намар, дараа нь өвөл болдог. Өвөл өнгөрч хавар болох хэрээр нар өндөр авч, эгцдүү тусаж, олон цагаар шарж эхэлдэг. Тэгсээр хавар өнгөрч зун болдог.

Дэлхий маань нарыг нэг бүтэн тойроход өдөр, шөнө хоёр хоёр удаа л тэнцдэг. Энэ нь 3-р сарын 22-нд, мөн 9-р сарын 22-нд тохиолддог. Харин хамгийн урт өдөр 6-р сарын 22-нд, хамгийн урт шөнө 12-р сарын 22-нд болдог. Үүлний нөлөө, салхины нөлөө мэтийг эс тооцох аваас, мөн цаг уурын зарим нэгэн онцгой үзэгдэл, тохиолдлыг хийсвэрлэн орхивоос, жил бүрийн 12-р сарын 22-ны өмнөх 45 хоног, дараах 45 хоногоос бүрдэх 3 сарыг өвөл, 3-р сарын 22-ны өмнөх 45 хоног, дараах 45 хоногоос бүрдэх 3 сарыг хавар, 6-р сарын өмнөх, дараах 45 хоногуудаас бүрдэх 3 сарыг зун, харин 9-р сарын 22-ны өмнөх, дараах 45 хоногуудаас бүрдэх 3 сарыг намар гэхээр байгаа юм. Энэ хуваарь бол нарыг тойрох зам дагуух дэлхийн байрлалаас шалтгаалсан тооцоо. Манай жилийн дөрвөн улирлын гол тодорхойлогч, нөхцөлдүүлэгч хүчин зүйл бол нарны хувь дахь дэлхийн байрлал. Харин 365 өдөр, 365 шөнө бол дэлхийн өөрийн нь бүтээл юм. Бас сарны маань бүх хэлбэр (бүтэн дугуйгаас эхлээд алга болох хүртэл) мөн л сарны дэлхийг тойрох зам дагуух дүрүүд. Сарны олон нүүрийн шалтгаан нь нарны гэрэл. Сар өөрөөсөө гэрэл цацруулдаг бол жижигхэн нар мэт л байнгад дугуй харагдах байсан. Яг 15-ны сар шигээ.

Зузаан хар үүл нарны гэрлийг олон хоногоор хаачих юм бол, жишээ нь хаврын гурван сар хаачих аваас хавар маань бараг л өвөл болж хувирна. Иймэрдүү шалтгаанаар дэлхий дээр маань томоохон сүйрэл ч болж байжээ…

Хоёр жил дараалан ган болж, өвөл нь ихээхэн хүйтрэх аваас тарвага мэтийн мэрэгчид тухайн бүс нутагт бүрэн устаж байсан тохиолдол ч гарчээ. Ингэхлээр дөрвөн улирал бол юунаас ч үл хамаарах, жил болгон л нэгэн янзаар давтагдаж байдаг нөхцөл биш юм. Ерөнхийдөө давтагдана, үндсэн шинжүүдээрээ давтагдана, наран дээр л том өөрчлөлт гарчихгүй бол дэлхийн агаар мандал, усан мандал дахь хувьсал, өөрчлөлтүүд Монголын өндөрлөгт төдийлөн нөлөөгүй гэж хэлэх, тооцох ч боломжгүй.

Цаг тооны бичгүүд бол ихэнх нь хүмүүсийн үзэл санаа, тохиролцооны бүтээгдэхүүн, субъектив зүйл юм. Нар болон дэлхийн байрлал, нарыг тойрох дэлхийн зам, нар болон дэлхийн хоорондох зайны өөрчлөлт (зууван дугуй зам) мэтэд тулгуурласан цаг тооны бичиг, цаг улирлын хуваарь, улирал нэг бүрийн онцлог мэт нь харин бодит үндэслэлтэй, олон мянган жилдээ үнэнд ойр байх боломжтой.

Сар маань дэлхийгээс аажмаар холдож байгаа, тэгэхлээр түүний дэлхийг тойрох зам уртасна, энэнээс хамаарч алсдаа сар, хоногийн тоонд ч өөрчлөлт орно. Сарны календарьт засвар гарна гэсэн үг. Энэчлэн мөнхөд нэг янзын байх зүйл гэж ер үгүй...

Байсан, байгаа бүхэн өөрчлөгдөнө, мөнхөд нэгэн янзаар байх зүйл гэж үгүй.

Дэлхий халаалтаа гаднаас, нарнаас ч авдаг, мөн дотроосоо, халуун хайлмаг цөмөөсөө ч авдаг. Халаалтын энэ хоёр шугаманд аль алинд нь ч өөрчлөлт гарах боломж буй. Цаг зуурын, цаг бусын гэхээр өөрчлөлтүүд нь ч ургамал ба амьтанд сүйрэл авч ирж чадна. Чухам иймийн учир мал аж ахуй, хөдөө аж ахуйн материал-техникийн бааз аюулаас хамгаалах төвлөрсөн фондууд (өвс, тэжээл, дулаан хашаа саравч, зузаан бууц гэм мэт), хүчтэй машин, техник аймаг, сум бүрд байх шаардлагатай.

Монголчууд бид 10-аад мянган жилийн туршид мал аж ахуй эрхэлж, бэрхшээл бүхнийг нь даваад, туулаад ирсэн хэдий ч өнөө цагт бүх юм өөрчлөгджээ. Бэрхшээлийн бүх төрөл, зүйл урд өмнөхөөсөө хавьгүй хүчтэй болчихлоо. Бэлчээрийн мал аж ахуй бараг л бололцоогүй талдаа орох нээ…

Нарнаас ирж дэлхийд маань амьдрал хайрладаг гэрлийн долгионд саад, хаалт болдог, буцаагаад сансарлуу нь илгээдэг, илч дулааныг нь ургамал, амьтны биеэс үлээж зайлуулдаг олон хүчин зүйл буй. Мөн нарны илч, дулааныг ургамал, амьтны хувьд хор болох хэмжээнд ихээр хуримтлуулдаг хий гэж бас буй. Дэлхийд маань урд өмнө нь 20 орчим удаа давтагдан тохиолдож байсан “сэрүүсэлт, мөсдөлт, дулаарал” гэсэн мөчлөг бүхий үзэгдэл, үйл явц ч мөн буй. Өнөө гэхэд бид дулаарлын мөчлөгт нь амьдарч байна. Дулаарал нь хэр удаан үргэлжлэх, хэр хүчтэй халах нь тодорхойгүй, ямар ямар бэрхшээл учруулахыг нь ч бид мэдэхгүй…

Сар дэлхийг тойроод л, дэлхий сартайгаа цуг нарыг тойроод л, энэ хөдөлгөөнийг хүмүүс бид жилээр, сараар, хоногоор, цагаар хэмжээд л, дөрвөн улиралд нь зохицон амьдраад л, төрж өсөөд л, бас үхэж хорогдоод л, “хуучин хүү шинэ хүү” болоод л, хүний эрхийн төлөө тэмцээд л, маргаашаар дамжин нөгөөдөрт шилжээд л, маргаж мэтгэлцсээр л, манай танай гэж талцсаар л… явцгааж байна даа, бид, бас бүгдээрээ…

Дэлхий маань өдөр нь нарнаас авсан халаалтаараа л шөнөдөө дулаан хонодог. Өдөржин зузаан үүлтэй байсан бол шөнөдөө бүр ч сэрүүн, хүйтэн байдаг. Ингэхлээр үүл бол том зохицуулагч, бас салхи ч том зохицуулагч. Энэ зуундаа дулаарах хэрээр далай, тэнгис, нууруудын их ус их ууршина. Энэ нь үүлний хэмжээ, түүний зөөх усны хэмжээг их болгоно. Ширүүн аадар, их үер, зузаан цасны үзүүлэх хөнөөл ихэснэ. Далайн усны түвшин дээшилж ихээхэн хэмжээний хуурай газар усанд автах байх… гэхчилэн олон аюул, эрсдэл хүн төрөлхтөнг сорихоор болчихлоо…

Их дулаарлын ээлжит мөчлөгийн сүүл үе, дээр нь дулаарлыг өдөөж, нэмж байгаа нийгмийн, амьтны гарвалтай хүчин зүйлүүд хам нөлөөллөөрөө том сүйрлийг авч ирж ч болно. Энэнээс гадна дэлхийн гүн дэх халуун хайлмаг гадаад их далай дахь аль нэгэн хонхорхойгоор нэвчин, цоолон гарч ирэх том аюул гэж бас буй. Түүний үүсгэх ер бусын хүчтэй цунами бүтэн тивийг ч нөмрөн авах, сүйтгэх аюултай. Далайн ёроолоос олон галт уул зэрэг дэлбэрэх мэт үзэгдэл болно. Түүний хүч, гал ба усны мөргөлдөөн, буцлам халуун усны өндөр давалгаа, нарыг хаасан их уур манан, гэнэт дэгдсэн их хуй салхи яг л дээд их хүчтэй цөмийн бөмбөг дэлбэрэхтэй адил харагдах, мэдрэгдэх байх. Энэ их хүчний үйлчлэл дэлхийн маань тэнхлэгийг аль нэг чигт хазайлгаж эквадор болон туйлуудын байрыг сольж ч мэднэ. Энэнээс том аюул гэж байх уу? Энэчлэн тоочоод байвал сартай маань холбогдох аюул ч буй, сүүлт однуудтай, мөн маш том солиртой холбогдох аюул ч бас буй, наад зах нь л таван том аюулыг нэмж дурдаж болно. Дээр нь нэмэгдээд дэлхийн гуравдугаар дайны аюул гэж мөн буй. Энэ аюулыг хүмүүс эрхбиш зайлуулчих байх хэмээн найдах юм даа.

Дэлхий нийтээрээ олон болзошгүй аюулын өмнө зогсож байна. Байгалиас үүдэлтэй аюултай тэмцэх, түүнд бэлдэхийн оронд улс, үндэстнүүд хоорондоо байлдаж, нэгнээ хөнөөж байгаа нь хорвоод ховорхондоо орох, хачирхал төрүүлэхээр тэнэглэл юм шүү!

Судлаач, профессор Д.Чулуунжав

Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​