fbpx Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 39 секунд

Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн

МАН доторх улс төр буцаллаа. Анхандаа: МАН- ын даргын төлөөх өрсөлдөөн гэж харагдаж байсан. Ул суурийг нь ухах нь ээ зөвхөн МАН-ын асуудал биш болж хувирсан байна. Өнгөрсөн баасан гаригт өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсад хувь хүн бус, хууль засагладаг.

Хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Энэ утгаараа би 100 жилийн түүхтэй МАН- ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН- ын иргэд, сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн тулд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа хувьд удаа дараа намынхаа гишүүдийн итгэл, дэмжлэгийг авч, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН- ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэв. Ингээд л улс төр гэдэг талд ассан түймэр шиг ширүүн дориун болоод ирэв.

Тэрний дотор МАН- ын цагаан байшин уур бухимдлаар дүүрчээ. Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс хоёр хоногийн өмнө МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ- ынхан саатуулсан. МАН- ын байран дахь өрөөнд нь нэгжлэг хийж 21 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн материалыг хурааж аваад өөрийг нь баривчлан саатуулсан байна. Тэгэхэд Говь- Алтайд ажиллаж байсан Д.Амарбаясгалан маргааш нь Улаанбаатарт ирээд нөгөөдөр нь намынхаа хяналтын хорооны хуралд оролцож тайлбар хэлжээ. Тэр: -АН-ын их хурал хийгдэж МАН-ын бага, их хурал зарлагдах албан ёсны процесс эхэлсэн. Энэ үед хууль хяналтын байгууллагаас улс төрийн намын дотоод асуудалд бүдүүлгээр халдаж байгаад харамсаж байна. Намын гишүүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.

Намайг даваа гаригт Ерөнхийлөгч дуудаж уулзсан. Нэр дэвшихээ боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ гэсэн.

Тэгээд би гараад шууд Говь-Алтай руу явсан. Ирэх үед намын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг нам дээрээс баривчилсан байна. Би гурван удаа генсекээр ажиллахдаа ийм намыг хүсээгүй гэжээ. Өнөөдрийн үйл явдлуудын уул суурь нь өнгөрөгч оны 11 дүгээр сард 25 оны төсөв хэлэлцэж байхаас эхэлж. Төсвийн хориг, тэрний дараах улс төрийн үйл явдлууд тувт нэг л учир шалтгааны дор өрнөжээ. Сүүл үеэс нь хэлэх юм бол өнгөрөгч 6 дугаар сард хамтарсан засаг унахын өмнөхөн Ерөнхийлөгч хойд хөрш рүү айлчилж ялалтын 80 жилд оролцсон. Тэрний өмнөхөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өрөөнд нэгэн уулзалт болж. Засагт хамтарч байсан намуудын дарга нар. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН- ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан нар байж. Ерөнхийлөгч ч орж ирж. Тэрхүү уулзалтад Засаг тогтвортой байх эсэхийг Ерөнхийлөгч шийддэг, харин Ерөнхийлөгч тогтвортой байхыг намууд шийднэ. Олон улс доргионтой байгаа үед тогтвортой байдал чухал гэсэн нэгдмэл байр суурийг тэнд байсан хүмүүс тус тус хэлж. Товчлох нь ээ, Үндсэн хуульд хүрэхгүй л гэж. Тэгж эелдгээр бүгд татгалзсан байна.

Тэр бүхнийг сонсоод: -За та нарын байр суурийг ойлголоо гээд гарчээ. Дараагаар нь АН-ын Х.Тэмүүжиний гишүүний бланк дээр гарын үсэг цуглуулсан. Тэр нь галыг ула мөрдсөн . Удаач үгүй хамтарсан засаг унасан . Дараагийнх нь Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар гэдэг бодлого явсан. Д.Амарбаясгалангийн дараа Л.Энх-Амгаланг УИХ-ын дарга болгох тохироо яригдсан. Ингээд байж байтал хуулийнхан хутгалдсан. Өнгөрөгч зун Архангайд болсон уулзалтад оролцсон аймгуудын МАН-ын дарга нарыг айлгасан. Э.Болормааг татуулах тухай яригдаж УИХ дахь үе тэнгийнхнийг нь бухимдуулсан. Н.Энхбаяраар зүрх яриулж С.Баяр, Ц.Нямдорж нарын хуучны гишүүдээ өдөөсөн. Сүүлд нь Д.Амарбаясгаланг татуулах гээд МАН-ын байрыг нэгжүүлж нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчлуулаад намынхнаа бүхлээр нь буруу харуулсан. Эдгээрийн эцэст: Намын дарга болъё гээд нам дээрээ очиход Г.Занданшатарт хүнд болсон. Удирдах зөвлөл, бага хурлынхаа гишүүдийг тоолоод, тоолоод дутаад байгаа сонстож байна. Д.Амарбаясгаланг мэдэгдэл хийснээс хойших өдрүүдэд МАН хавиар олон юм яригдах болж. МАН-ын гишүүд: -МАН-ын удирдах зөвлөлийн хурлыг зарлах эрхтэй ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нэр дэвшигч нь бэлэн болоогүй учир хурал зарлахгүй хүлээгээд байна. Одоо айж сүрдэхээ больё гэж ярьцгааж. Тэгээд “Намайг ч хорь” гэдэг хөдөлгөөн үүсгэж тэр нь идэвхижихээр ажиллаад эхэлж. Мөнхүү: -Женко, Бор тээг хоёроор дайраад явахгүй дээ. Женко гэвэл Зандан дарга илүү холбогдоно. 18 онд засгийн ХЭГ-ын дарга байхдаа Салхитыг булаагаад хэн завшлаа. Салхитын мөнгөний ордыг Женко л нааш цааш болгосон гээд тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан хүн хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. 19 онд М.Энхболд даргыг унагаад хэн УИХ-ын дарга болголоо. Нутаг нэгт дүүгээ болголоо гээд улстөрчид ярьдаг байсан. Ерөнхийлөгч ч үнэндээ хамт зүтгэж явсан Оюун-Эрдэнээ өөрөө УИХ руу орж унагаад өөр хүмүүсийн хатгаасаар өөрийгөө ч, намаа ч дуусгаж байна. Нийлээд байгаа хүмүүс нь өөрт нь сайн санах хүмүүс ч биш дээ. Энхбаярыг яаж байлаа. Энхбаяр гурван шатны шүүхийн шийдвэрээ хүчингүй болгож цагаатгуулах гээд явж байгаа.

Ингэж байгаад сүүлдээ ард түмнээсээ салж бүлэглэлийн хүслийг биелүүлэгч болж хувирлаа. Ярьж гарч ирсэн зүйлээсээ эсрэг зогссон юм боллоо гэх зэргээр олон юм сонстож байна. Басхүү зунаас эхлээд яригдсан МАН-ын залуу гишүүдийн Архангай дахь уулзалт дээр ч: -Ах өөрөө хамаг өнгөрснөө мартсан байна. Тэр өөр болсон. Бид буурин дээрээ байгаа. Дээд үеийн зарим ах нар үнэт зүйл алга. Үнэт зүйлгүй учраас сайд болгоё, эрх мэдэл өгье л гэвэл хэнийг ч дагаад гүйхэд бэлэн, хэнийг ч гөвшихдөө татгалзахгүй, тэдэнтэй улс орон, ард иргэдийн эрх ашиг гэж ярилтгүй гэж ярьцгаасан нь сая МАН-ын байранд болсон баривчилгааны дараа сэргээгдэж байх жишээтэй. Базах нь ээ, МАН-ынхан бол сонголтоо хийчихсэн л болов уу гэхээр байна. Д.Амарбаясгалан анхнаасаа легитимтэй, органик лидер болж гараасай гэж байгаа бол Г.Занданшатарын тухай: Өөрийн эрх мэдлийн хуулийнхныг намын байр руу дайруулж нэгжлэг баривчилгаа хийлгэсэн. Ямар нүүрээрээ санал гуйгаад ирэх гэж байгаа бол гэх. Өнгөрөгч 7 хоногт хариуцлагын гэрээ байгуулсан танхимынх нь сайд нар ч: Манай дарга ер нь биш байна. Ямар нэг шийдэлгүй суугаад байж хариуцлагын гэрээ хийгээд байхдаа яахав дээ гэж намынхантайгаа буу халж. Уулаасаа өнөөдөр Монгол Улсын төсвийн орлого 900 тэрбумаар тасарчихсан. Төрийн сангууд час улайсан. Төрийн данс ямар ч гүйлгээгүй зогсчихсон. Эдийн засгийн бүх үзүүлэлт уначихсан. Нам ч энэ янзаараа 27, 28 оны сонгуульд годройтох нь тодорхой гэх нь ч их сонсогдлоо. АН ч МАН-ын нэртэй энэхүү улс төрийн үйл ажиллагаануудад өртсөн. Хэдэн гишүүн нь хэрэг төвөгт орооцолдох сураг цуу гарсан. 14 хоногийн өмнө шинэ даргатай болсон ч Улсын Дээд шүүх хуралдан баталгаажуулж АН-ын тамга тэмдгийг гарт нь бариулаагүй байна. Өнөөдөр УИХ-ын чуулган нээнэ. Улс төр улам буцална. Учирлах нь ээ: Энэ зөвхөн МАН-ын биш, Монголын асуудал болж…

Ө.Билэг

Эх сурвалж: Өдрийн сонин

Ерөнхий сайд нь намын дарга болдог жишгээ МАН дагах уу, өөрчлөх үү?
Ерөнхий сайд нь намын дарга болдог жишгээ МАН дагах уу, өөрчлөх үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​