fbpx Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
8 минут 43 секунд

Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг

Манай улсын Засгийн газар, “Рин Тинто” хоёрын дунд татварын маргаан гарсан. Хэдэн жил болж байна. Тэр маргааныг Лондоны арбитрын шүүх энэ долоо хоногийн даваа гаригаас хэлэлцээд эхэлжээ. Манайхан тоож байгаа ч юм алга. “…МАН-ын дарга хэн болох вэ” гээд л маргалдаад сууж байна.

Хэрвээ, Лондоны арбитр дээр “Рио Тинто”-д ялагдвал эдийн засгийн хувьд тун таагүй үр дүн биднийг хүлээж байна. Юун төсөв, төсөл ярихтай манатай л болно. Тиймээ, Монголын төр, тэнд ажиллаж буй сайд дарга нар уурлаж ундууцалгүй тэр зүгт анхаарлаа хандуулах л учиртай болж байна.

Гэснээс, Оюу толгойн гэрээ байгуулагдаад 16 жил, С.Баярцогт, С.Ганбаатар хоёр “...Тэр гэрээ Монголд ашигтай, ашиггүй” гэж маргалдаад 13 жил болж байна. Ерөнхийдөө, Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойшх 16 жилийн жилийн 13-т нь гэрээг С.Баярцогт “…Ашигтай”, С.Ганбаатар “Ашиггүй” хэмээн маргаж ирсэн байдаг. Тодруулбал, С.Баярцогт зургаан жилийн өмнө “…30 хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний 10 жилийн ой болсон. Гэвч энэ ойг Засгийн газар, “Оюу толгой” компани ч дурдсангүй. Энэ гэрээ бол Монгол Улс тусгаар тогтнсоноосоо хойш хийсэн одоогоор хамгийн том гэрээ. Гэрээ байгуулсаны 10 жилийн ойг тохиолдуулан энэ гэрээг байгуулахад хүчин зүтгэж, ажилласан нийт хүмүүст болон С.Баяр, С.Батболд нарын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй” гэсэн. С.Ганбаатар таван жилийн өмнө “…Өнөөдөр Оюу толгойн гэрээг өөрчлөн, Монголын талд ашигтай болгох алтан боломж бидэнд байна. Олон улсын шүүх дээр Оюутолгойн гэрээ байгуулахдаа монголчуудад авилга өгсөн асуудал үүссэн байна.

Өөрийн эрх ашгийн төлөө, 5-10 сая ам.доллар авахын төлөө монголчуудыг хэдэн тэрбум ам.доллараар хохироосон энэ нөхдийн талаар би ярьж байна. 400 тэрбум ам.долларын тухай ярьж байна” гэсэн нь бий. Эндээс байр сууриуд нь тодорхой харагдана. Харин, хууль хяналтынхан энэ хоёр эрхмийг хоёуланг нь ямар нэг хэрэг түвэгт наагаад авчээ.

Өөрөөр хэлбэл, Оюу толгой ярьдаг хоёр “толгой”-г хэрэгт холбоод тавьчихсан. С.Баярцогтыг “…Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд байгуулсан компанийнхаа Швейцарь дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150.000 ширхэг хувьцааг 1 393 321.38 ам.доллараар худалдан авсан. Энэ нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компанийг “Оюу толгой” ХХК-тай 2010-2012 онуудад Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43 225 152 952 төгрөгийн, 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэрийг нь өөрчилсөн компаниар “20 736 000 732 төгрөгийн, бүгд 63 961 153 685.23 төгрөгийн орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. Мөн дээр дурдсан 150.000 ширхэг хувьцааг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр худалдаж, 1 345 876.11 ам.долларын ашиг олсон. Уг мөнгөнөөс 1 200 000 ам.долларыг оффшор бүсэд үүсгэн байгуулсан компанийнхаа Швейцарь дахь данснаас 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий компанийн Голомт банк дахь дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон” гэдэг юм.

С.Баярцогтод 2020 оны долдугаар сарын 17-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял, 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, дөрвөн жил найман сар хорих ял, 2021 оны тавдугаар сарын 19-нд Дээд шүүх зүйлчлэлийг өөрчилж дөрвөн жил найман сар хорих ялыг хэвээр нь үлдээсэн.

Ингээд “…С.Баярцогтын хэргийг эцэслэн шийджээ” гээд байж байснаа, 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хоёр шүүгчийнхээ тусгай саналын дагуу нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Энэ дагуу уг хэрэг прокурорт очиж, С.Баярцогт яг сарын дараа, 2021 оны наймдугаар сарын 20-нд суллагдсан. Улмаар, 2022 оны долдугаар сарын 6-нд прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэр “...С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, С.Баярцогт 2018-2022 оныг хүртэл хоригдоод, шалгагдаад, ял шийтгүүлээд, хэрэгсэхгүй болоод дууссан.

Харин, С.Ганбаатарын тухайд байдал хүнд байна. Түүний “…УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах гэж байна” гэсэн яриа тарчихаад байна.

Хэдийгээр энэ нь улс төрийн бор шувуу мэтээр яригдаж буй ч өнгөрсөн зуны зүргадугаар сард АТГ-ын хийсэн ажиллагаанаас хойш “…Магалалтай байж болзошгүй” гэж ойлгогдож болсон. Учир нь, АТГ-аас өнгөрсөн зуны зургадугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн айлд нэгжлэг хийсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “…Тус айлд нэгжлэг хийлгэхгүй. Миний ойр тойрны туслах янз бүрийн хүмүүсийг шалгаад зовоож байгаа” гэж цахим сүлжээгээр олон нийтэд шууд бичлэг цацсан. Харин АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан комиссар Б.Билэгт “…Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд нь тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдсан, хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд бусад хувийн аж ахуйн нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа. Энэ шалгалтын явцад прокурорын зөвшөөрлийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах аж ахуйн нэгжид бүртгэлтэй газарт нэгжлэг хийсэн. Гэтэл энэ үеэр өөрт ямар ч хамааралгүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирж лайв хийсэн. Тус нэгжлэг хийж буй газар нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй” гэж тайлбарласан.

Мөн саяхнаас “…АТГ-ынхан дээрх шалгаж дуусаад УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг Эрүүгийн хуулийн “…Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “…Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “…Мөнгө угаах” гэсэн зүйл ангиар яллагдагчаар татах саналыг өнгөрсөн долоо хоногт прокурорт хүргүүлжээ” гэсэн мэдээлэл цацагдсан.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цаазын ялыг сэргээх үү?
Цаазын ялыг сэргээх үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​