fbpx ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-Д ВАГОН ТҮРЭЭСЭЛЖ, ЖИЛД 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЖ БАЙГАА ЮУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 14 секунд

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-Д ВАГОН ТҮРЭЭСЭЛЖ, ЖИЛД 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЖ БАЙГАА ЮУ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэд хоногийн өмнө “Хуц” гэсэн хараалын үгэндээ “гэмшиж” анх удаа шахуу ярилцлаганд орсон. Ярилцлагынхаа үеэр олон нийтээс уучлал гуйхын сацуу “Намайг хулгай хийдэггүй болхоор энэ албан тушаалд томилсон байх. Тэгээд ч Зам, тээврийн сайдаар томилогдоход Ерөнхийлөгч надад “Аятайхан байгаарай” гэж захисан. Ашиг сонирхлын зөрчил надад байхгүй. Хариуцсан ажлаа л хийж байгаа” гэж уянгалсан.

Тэгвэл үнэндээ хувьдаа 3000 гаруй вагонтой Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан эрх мэдлээ ашиглан вагонуудаа төрд түрээсэлж, хэдэн арван тэрбум төгрөгийн цэвэр ашиг хүртэж байж болзошгүй баримтууд байна. Уг нь Ерөнхийлөгч түүнд “Хулгай хийхгүй аятайхан байгаарай” гэж захисан ч тэр тэвчээгүй бололтой юм.

Тухайлбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2024 оны наймдугаар сарын 1-нд А/160 дугаартай тушаал гаргаж, 2024.09.01-нээс 2026.09.01 хүртэл онд буюу хоёр жилийн хугацаанд гадаадаас түрээсийн вагон оруулж ирэхийг хориглосон. Өөрөөр бол, өмнө нь компаниуд Орос, Хятадаас вагон түрээсэлж оруулж ирээд, төрийн өмчит компаниудад дамлан түрээсэлж ашиг олдог байсныг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ийнхүү хоёр жилийн хугацаагаар зогсоосон байдаг. Гадаадаас түрээсийн вагон оруулж ирэхийг хориглосноороо Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өөрийн 3000 гаруй вагоны эрэлтийг нэмэгдүүлж, үнийг нь өсгөж, өрсөлдөгчгүй болсон гэсэн үг.

Тайлбар: Тушаалын 2-р хэсэг, Түрээсийн вагоныг хориглох тухай

Энэ шийдвэрээс сарын дараа 2024 оны есдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас Ачааны хагас вагон түрээслэх зургаан багц бүхий 19.2 тэрбум төгрөгийн тендер зарласан. Үүний 13.6 тэрбум төгрөгийн дөрвөн багцад нь “Аксис оф ворлд” ХХК шалгарсан. Ингэснээр “Аксис оф ворлд” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 13.6 тэрбум төгрөгөөр ачааны 300 ширхэг вагон түрээслүүлэхээр болж гэрээ байгуулсан байгаа юм.

Энэ оны тавдугаар сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас дахиад Ачааны хагас вагон түрээслэх долоон багц бүхий 72 тэрбум төгрөгийн тендер зарласан. Үүний 31.9 тэрбум төгрөгийн дөрвөн багцад нь мөн л “Аксис оф ворлд” ХХК шалгарч, 350 ширхэг ачааны вагон түрээслүүлэхээр гэрээ байгуулсан байгаа юм. Ингэснээр “Аксис оф ворлд” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д хоёр жил дараалан 45,5 тэрбум төгрөгөөр 650 ширхэг ачааны вагон түрээслээд байна гэсэн үг.

Хамгийн ноцтой нь, “Аксис оф ворлд” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 45.5 тэрбум төгрөгөөр түрээслүүлж буй ачааны хагас вагонуудын эзэмшигч нь “Монголиан транс ложистик” ХХК ажээ. “Аксис оф ворлд” ХХК нь “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн вагонуудыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д тендерээр дамжуулан түрээслүүлж буйгаа албан бичгээр нотолсныг доорх баримтаас харж болно.

Тайлбар: "Аксис оф ворлд" ХХК нь халхавч\зуучлагч буюу ачааны вагоны жинхэнэ түрээслүүлэгч нь "Монголиан транс ложистик" ХХК болохыг баталсан баримт

Харин “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэн нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. Түүний “Монголиан транс ложистик” ХХК-ийн захирлаар “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийнх нь Дэд захирал Мяхлайн Сүхбаатар ажилладаг. М.Сүхбаатар нь Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудыг удирдахын сацуу албан бус зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг. Хагас сарын өмнө Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо М.Сүхбаатарыг дагуулж очсоныг доорх баримтаас харж болно.

Тайлбар: Б.Дэлгэрсайхан, М.Сүхбаатарын хамт, 2025.09.05, ОХУ

Нэгтгэвэл, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан эрх мэдлээ ашиглан өөрийн “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн 650 ширхэг ачааны вагоныг “Аксис оф ворлд” ХХК-аар дамжуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д түрээсэлж, 45.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хүртсэн байж болзошгүй байна.

Мэдээлэл
Мэдээлэл
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​