fbpx Хятад компаниудтай хамссан С.Ганбаатарын тендерийн будлианыг илчлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 52 секунд

Хятад компаниудтай хамссан С.Ганбаатарын тендерийн будлианыг илчлэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”, 2.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 6 хэрэгт яллагдагчаар татагдаад буй билээ. Тэгвэл ergelt.mn сайт түүний Хятад компаниудад тендер авч өгдөг тухай илчилжээ.

Тус сайтад бичсэнээр бол “Өвөр монголын зам гүүр групп” ХХК нь Монголд орж ирэхдээ Meng Hedalai гэх Хятад иргэний нэр дээр “Улаанбаатар, Хан-Уул, 11-р хорроо, Тэнгэр рашаан гудамж, Роял каунти хотхон, 306-р байр, 202 тоот” хаяг дээр бүртгэгдсэн. Энэ хаяг дээр нь “Континентал ойл” ХХК, “Континентал конкрет” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг. Энэ хоёр компанийн эзэн нь Энхжаргалын Энхмөрөн гэж хүн бий. Өөрөөр бол, Энхжаргалын Энхмөрөнгийн гэрийн хаяг дээр Хятадын “Өвөр монголын зам гүүр групп” ХХК бүртгэлтэй байдаг гэсэн үг.

Тэгвэл Энхжаргалын Энхмөрөн нь 2018 оны зургадугаар сард аав Жумдааны Энхжаргал, Доржпүрэвийн Баярмаа, Балжиннямын Тунгалаг нартай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран байгуулж, 2018-2025 онд Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан залуу.

- “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Балжиннямын Тунгалаг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр.

- “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Жумдааны Энхжаргал нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МАХН-д байхад гол хамтрагч нь байсан хуурай ах нь.

сонин mn

Ялангуяа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөхөд Ж.Энхжаргал гол хувь нэмэр оруулсан. Тиймдээ ч дараа жил нь буюу 2018 онд Ж.Энхжаргал өөрийн хүү Э.Энхмөрөнгийн хамтаар С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг байгуулж, гэр бүлээрээ халаасаа нэгтгэсэн. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын “Та бидний эвсэл”-ээс Ж.Энхжаргал Дорнод аймагт нэр дэвшихээр болж, сурталчилгаа эхлэхээс хоёр сарын өмнө С.Ганбаатар Дорнодод очиж, Ж.Энхжаргалыг дэмжихийг уриалж явсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо Ж.Энхжаргалыг нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг.

- “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Доржпүрэвийн Баярмаа нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн найз бөгөөд "Болор-Аграмба" ХХК-ийн захирал.

Баримт 2: С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшдэг Д.Баярмаа нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай дотно, Дорноговь дахь бүх тендерүүдийг авдаг

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Дорноговь аймагтаа хэрэгжүүлэхээр санаачилсан, санхүүжилтийг нь улсын төсөвт суулгасан төсөл, тендер бүрийг Д.Баярмаагийн “Болор-Аграмба” ХХК нь авдаг. Учир нь, Д.Баярмаа нь Дорноговь аймгийн уугуул, түүний төрсөн дүү Б.Баярсайхан нь 2016-2020 онд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан. Тэгээд болоогүй, Д.Баярсайхан нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы шадар цэрэг, Дорноговь аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн асан Т.Энхтүвшинтэй “Бурхант тал” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Тиймдээ ч Д.Баярмаагийн “Болор-Аграмба” ХХК нь 2019-2025 онд Дорноговь аймгийн бүх том тендерүүдийг авсан. Ингэхдээ “Болор-Аграмба” ХХК-ийн шалгарсан тендер бүрийн шав тавих ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан биечлэн очиж оролцдог.

Жишээ нь,

2019 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд 1000 хүний суудалтай Соёл, спортын цогцолбор барих\5.8 тэрбум\ шав тавих ёслол,

2021 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд 640 хүүхдийн сургууль барихю\5.0 тэрбум\ шав тавих ёслол,

2025 оны дөрөвдүгээр сард АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн шинэ барилга барих\25.1 тэрбум\шав тавих ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Болор-Аграмба” ХХК-ийн захирал Д.Баярмаа нар хамт оролцсоныг доор баримтаас харж болно.

Дээрх хоёр баримтыг нэгтгэж харвал, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Ж.Энхжаргал, Э.Энхмөрөнгийн гэрийн хаяг дээр “Өвөр монголын зам гүүр групп” ХХК бүртгэлтэй. Нөгөө талаас, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Д.Баярмаа нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай дотно, Дорноговийн тендерүүдийг авдаг. Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өвөр монголын зам гүүр групп” ХХК-д Ховд аймгийн Мөнххайрхан сум чиглэлийн 63.5 км авто замын 70.1 тэрбум төгрөгийн тендер, Баян-Өлгий аймгийн Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн 66 км авто замын 163 тэрбум төгрөгийн тендерийг тус тус өгсөн. Тэгээд болоогүй, өнгөрөгч долдугаар сарын 2-нд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Баян-Өлгий аймагт биечлэн очиж, “Өвөр монголын зам гүүр групп” ХХК-ийн Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн 66 км авто замын ажлын нээлтэнд оролцон тууз хайчилж, тайзан дээрээс тусгайлан баяр хүргэсэн.

Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ворлд плас файв” ХХК-ийнхаа хамтрагчид болох Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн болон Б.Баярмаатай хуйвалдан, Хятадын “Өвөр монголын зам гүүр групп” ХХК-ийг Монголд оруулж ирэх, тус компанид Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар 233 тэрбум төгрөгийн хоёр тендер “өгүүлэх” ажиллагаанд оролцсон байж болзошгүй байна" гэсэн байна.

Эх сурвалж: https://ergelt.mn/news/22/single/55202

Х.Булгантуяа хууль зөрчсөн нь хуулийн ангийн оюутан ч ойлгохоор илэрхий байна
Х.Булгантуяа хууль зөрчсөн нь хуулийн ангийн оюутан ч ойлгохоор илэрхий байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​