fbpx МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд товлов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Том онцлох
Огноо
Унших
9 минут 31 секунд

МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд товлов

Ардын намын Бага хурлын VIII хуралдаан бямба гарагийн үдийн өмнө эхэлж ням гарагийн өглөө найман цагт өндөрлөв. Намын Бага хуралд 428 гишүүн оролцож, 80 гаруй хувийн ирцтэй эхэлжээ. 20 цаг үргэлжилсэн хурлаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлж, орных нь гишүүдийг нөхөн батламжилж, Их хурлаа товлож, хамгийн чухал нь намын даргын сонгуулийг зохион байгуулав. Бага хурал хаалттай явагдсан бөгөөд Тусгаар тогтнолын ордны гадаа болон Бага хурлын гишүүдийн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн мэдээллүүдэээс хурлын үйл ажиллагааг тоймлон хүргэе.

Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжилжээ.

Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшиж, заалнаас нэр дэвшигч гараагүй. Тиймээс хоёр нэр дэвшигч өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлсэн байна. Мэтгэлцээний дараа асуулт асууж, хариулт аван мөн саналаа хэлсээр дөрвөн цаг орчим үргэлжилжээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжигчид намын даргын асуудлыг Их хурлаар шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн бол Д.Амарбаясгаланг дэмжигчид Их хурлыг хүлээвэл 45 хоног болно, улс орон хэцүүднэ, энэ бага хурлаараа шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар 100 хоногийн тайлангаа тавьж байгаа.

Г.Занданшатарын хувьд Засгийн газрынхаа 101 хоног дээр Бага хурал болж байгааг тэрээр хэлж, энэ богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулсан амжилт гаргаснаа онцолсон байна.

Тэрээр үндсэндээ Засгийн 100 хоногт хийснээ танилцуулж, ирэх таван жилд хэрэгжүүлэх зорилт болох "Шинэ итгэл-шинэтгэл"-ийн бодлогоо танилцуулжээ. Энэ бодлогын хүрээнд зөвхөн улс орныг бус намаа шинэчилнэ, төрийн тогтвортой байдлыг хангасан, намын эв нэгдлийг бэхжүүлсэн дарга байхаа Бага хурлын гишүүдийн өмнө амлав. Харин хэдхэн хоногийн өмнө хэвлэлийнхнийг цуглуулан бүх асуултад нээлттэй хариулсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ удаад өнгөрсөн сонгуулиудад намын сайн менежер байж сонгуульд ялуулж чадсан туршлагаараа ирэх сонгуулиудад намаа дахин ялуулахад итгэл төгс байгаагаа мөрийн хөтөлбөрийнхөө цөм болгон танилцуулав.

сонин mn

Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээний дараа гишүүдийн асуулт хариулт болон санал өрнөсөн. Г.Занданшатарыг дэмжигчдийн зүгээс төрийн тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэж үзсэн бол эсрэг талд Их хуралд тойргоосоо сонгогдож чадаагүй хүн намын дарга байж болох уу гэдэг асуудалд Г.Занданшатарыг буруутгах хандлага илэрхий байжээ. Үүнд ч Ерөнхий сайд эмзэглэж байгаагаа илэрхийлж тухайн үед. Тойрогт болсон буйлхай, тэр тусмаа хүн амины хэрэгтэй холбоотойгоор өөрийг нь гүтгэсэн үйл явдлаас болж тйоргоосоо гарч чадаагүй, цэвэр орон нутгийн МАН-ын удирдлагуудтай холбоотой хэмээн сонгогдож чадаагүйн “шархаа сэдрээв”.

Түүний Засгийн газраас Хэрэг Эрхлэхийн дарга С.Бямбацогт, Тэргүүн Шадар сайд Н.Учрал нар Засгаа хамгаалж чангахан дуугарсан гэсэн мэдээлэл байна. Ардын намын дүрэмд Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж намын дарга болох тухай заалт бий.

Эхний санал хураалтад Д.Амарбаясгалан 56.2 хувь, Г.Занданшатар 43.98 хувийн санал авсан нь аль нь ч гуравны хоёрын босгонд хүрсэнгүй. Мөн нэр дэвшигч Г.Занданшатар гараар дахин санал гаргаж дахин тоолсон ч зөрүү гараагүй байна. Харин хоёр дахь санал хураалт нэлээд сунжирсан байна. Хоёр дахь санал хураалтад 321 Бага хурлын төлөөлөгч санал өгснөөс 46 хүчингүй хуудас гарч, 275 хүчинтэй саналаар буюу санал өгсөн Бага хурлын гишүүдийн 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдсонд тооцож, тогтоол баталсан. Ингээд Д.Аамсрбаясгалан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс намын тамгыг гардан авч хуралдаан өндөрлөжээ. 20 цаг үргэлжилсэн Бага хурлын шийдвэр хүчинтэй эсэхэд зарим талаар маргаан үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон. Тухайлбал, санал хураалт явагдсан процессыг намын дүрэм зөрчсөн хэмээн үзэх өнцөг бийг хуульчид хэлж байна. Тухайлбал, МАН-ын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр “Аль аль тал нь гуравны хоёрын санал аваагүй учир Их хурлаар шийдэгдэх ёстой асуудал. Ингэж нэг нэр дэвшигчийг хүчээр салгаж дангаар санал хураалт явуулна гэдэг хүчээр түрэмгийлж байгаа нь хууль зөрчиж байна” хэмээн Тусгаар тогтнолын ордны гадаад хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, Бага хурлыг даргалагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” гэв.

Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг Тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа” гэв. Харин МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө.

Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ. Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй.

Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана” гэв. Ардын намын Бага хурлын төгсгөлд намын 31 дүгээр Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товложээ.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Баабар: Солийн Данзан
Баабар: Солийн Данзан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​