fbpx СУРАГ АЛДРААД БАЙСАН Ш.РАДНААСЭД МАН-ЫН БАГА ХУРЛЫН ӨМНӨХ ӨДӨР АМ АНГАЙСНЫ УЧИР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
13 минут 13 секунд

СУРАГ АЛДРААД БАЙСАН Ш.РАДНААСЭД МАН-ЫН БАГА ХУРЛЫН ӨМНӨХ ӨДӨР АМ АНГАЙСНЫ УЧИР

Түүнд “үнэн”-ийг илчлэх 700 өдөр байлаа. Хоёр жилийн өмнө сураггүй болсон УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд Д.Амарбаясгалангийн тухай ам ангайж, хэвлэлийн хурал хийсэн нь анхаарал татлаа. МАН-ын Бага хурлаас 24 цагийн өмнө “амь” орж, түмэнд мэдүүлэхийг хүссэн мэдэгдлийн үнэн нь юу байсан бэ гэдэгт учир бий л дээ. Түмэн өдрөөс сонгосон өдөр нь МАН-ын даргыг сонгох Бага хурлын өмнөх өдөр байсан нь бүүр ч сонин хэрэг.

Ш.Раднаасэд Төрийн ордноос төрхөмдөө буцаад хоёр намрыг үдэж байна. Нүүрсний хулгай хэрэгт цоллогдож явсан 17 гишүүний нэг нь тэр. Авлига, албан тушаалын хэрэгт ч холбогдож явсан “хөө”-тэй төрийн түшээ байсан. Улстөрчийн хувьд ч урвалт, шарвалт ихтэй нэгэн. Энэ л зарчмаараа журмын нөхрөө “хутгалж” байж мэдэх юм гэж хардах нэгэн ч байлаа.

Ш.РАДНААСЭДИЙН ХОЁР ЖИЛ НУУСАН ҮНЭН ЮУ ВЭ

Тэрбээр “Тодруулбал, тэрбээр “МАН-ын даргаа сонгох ёстой Бага хурал дүрмийн дагуу болно. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн мэдэгдэл хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн, яасан гээд бүх зүйлийг хэлмээр байна. Гол хүмүүс өрсөлдөж байгаа учир. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр МАН-ын даргын төлөө өрсөлдөж байгаа нь УИХ, Засгийн газар хоорондоо үзэж байгаа мэт ажиглагдаж байна. Намын асуудал нам дотроо явах ёстой, гэтэл ийм биш болчихлоо. Ийм учраас би энд гарч ирж, үнэнийг ярих ёстой гэж бодлоо. Д.Амарбаясгалан гэдэг хүн УИХ-ын дарга болохоосоо өмнө МАН-ын Нарийн бичгийн даргаар найман жил ажилласан. Найман жил гэдэг урт хугацаа. Д.Амарбаясгалан яагаад энэ албан тушаалаас холдоогүй вэ. МАН-ын Нарийн бичгийн дарга гэдэг бол ХОМ мэдүүлдэггүй мөртлөө Төр, Засгийн шийдвэрт шууд оролцдог нэг албан тушаал. Д.Амарбаясгалан бүх тендер, томилгоонд оролцож байсан. Тухайн үеийн сайд нар нь энийг баталж ярих ёстой. ХОМ мэдүүлэхгүй байна гэдэг нь хууль хяналтын байгууллагын бүх зүйлээс хол, өөрийн гар, хөлөө шургуулж оролцдог боломжтой ажил бослон. Тийм ч учраас Д.Амарбаясгалан энэ албан тушаалд найман жил байж, одоо шунал нь хэтрээд МАН-ын дарга болохоор үзэж байна. Монгол Улс хөгжих ёстой, хөгжлийн 14 мега төсөл гэж зарласан. Гэтэл мега төсөл хэрэгжсэн эхэлсэн үеэс хулгай болж байна. 14 мега хулгайг бид зохион байгуулж байна. Хил холболтын төмөр зам нь хар бөөн хулгай. Нүүрс боловсруулах үйлдвэрийн төслөө хар, энэ “Админерал”, бас л хулгай. 2.2 сая иргэний хувьцааг нь эзэмшиж байгаа “Тавантолгой” орд гэж компанийн нэг хэсгийг нь “Админерал” компанид газартай юутай нь өөрийнхөө эзэмшилд шилжүүлээд явж болох уу. 750 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийн тендерт ялангуутаа нүүрсийг нь хилээр гаргачихсан байж болох уу. Энийг хулгай гэхгүй юу гэх юм. Бүх монголчуудын хувьцаа энэ дотор байгаа. Бүх монголчууд эндээс хувь хүртэх ёстой. Гэтэл Бор тээг гээд ордыг нь нэг компани аваад явчихсан. Хувьцаа эзэмшигчдээс асуух ёстой, асуугаагүй. Энэ ер нь явж, явж УИХ-ын шийдвэр гарах ёстой юман дээр гаргахгүйгээр энэ бүхнийг хийсэн. Гэтэл энэ хулгайтай бид холбоогүй гээд байгаа. Би тухайн үед нь хэлж байсан. Би нүүрсний хулгайч гэж зарлуулж байх үедээ энэ хулгайг ордон дотроос л зохион байгуулна гэж хэлж байсан. Тэр үед энэ хүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан. Өрсөлдөгч нараа 17 гишүүнийг нүүрсний хулгайч гэж зарлуулаад бүгдийг нь жагсаалаас гаргасан. Нэг төрлийн ашиг сонирхолд нь саад болсон, эрх ашигт нь саад болсон хүмүүсийг айлган сүрдүүлсэн, хөөж явуулсан. Ялгаагүй энэ хүмүүс шалгуулсан. Намайг бүр өөрийн зөвлөх Баянмөнх гэдэг хүнээр бүх муу юмтай холбуулж бичүүлж байгаад шалгуулсан. Холбож болох бүх юмаар бичүүлж байсан. Тэгээд өнөөдөр энэ өндөрлөгт хүрчихээд ахиад Ерөнхий сайд гэдэг мест рүү очно гээд дайрч байна. Нүүрсний жинхэнэ хулгайч чинь энэ. Тухайн үед би АТГ- ын үүдэнд хэлж байсан. Нүүрсний хулгайч гэж зарласан энэ нэрсийг АТГ-аас гаргаагүй, намаас өгсөн нэр гэж хэлж байсан.

Тийм учраас МАН хулгайч нараасаа салах сонголтыг хийх ёстой. Хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголт. МАН 2027, 2028 оны сонгуульд ялах сонголт уу, ялахгүй сонголт уу гэдгийг Бага хурлын гишүүд хийнэ. Хэрэв Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгох юм бол нүүрсний хулгайчдын нам болно. Юу үнэн энэ үнэн. Тийм учраас маргааш Бага хурлын гишүүд хулгайчийг сонгох уу, намаа сонгох уу гэдэг сонголтын өмнө ирсэн байна. МАН-ын мянга, мянган гишүүнийг хөөсөн. Даргад таалагдаагүй гишүүдийг аймаг, сум руу хөөсөн. Мань мэт дээр хүртэл улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж намын Хяналтын хороогоор дамжуулан шийдвэр гаргуулж байсан. Энэ бүхэн бол эрх ашигт нь, шуналд нь саад болсон хүмүүст хийсэн нүгэл нь. Бие дааж нэр дэвших гэсний төлөө, бодлого нь буруу байгааг шүүмжилсний төлөө, даргын эсрэг үг хэлсний төлөө намын мянга, мянган гишүүн хөөгдсөн. Өнөөдөр намын даргын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөн бол авлигын гэмт хэргээс зугтаж байгаа амь даатгал. Энэ амь даатгалыг авч байж Ерөнхий сайд, намын дарга болж гэмт үйлдлээ дарах гэсэн үйлдэл. Түүнийг нүүрсний хулгайн загалмайлсан эцэг гэж ойлгож болно. Намын даргыг сонгох сонголт Ардын намын сонголт боловч энэний цаана ард түмний эрх ашиг байгаа гэдгийг ойлгох ёстой” гэв.

Гэхдээ ингэж хэлснийхээ хажуугаар нэг ширхэг ч цаас гаргаж, баримт нь байна гэж үзүүлсэнгүй. Бас мэдэгдлээ, хэвлэлийн хурлаа ч дуусгалгүй явчихсан. Учир нь, хөндлөнгөөс нь “Та битгий худлаа яриад бай” гээд хэлэхэд л тэр яваад өгч харагдана лээ. Ш.Раднаасэдийн хоёр жил нуусан үнэн нь энэ байлаа. Хамгийн хачирхалтай нь, түүний энэ мэдэгдэл газар авсангүй, гахай, нохой ч шуугиулсангүй. МАН-ын Бага хурал боллоо, Д.Амарбаясгаланг журмын нөхөд нь сонгоод орхилоо. Одоо тэгэхээр МАН нүүрсдийн нам, хулгайчдын орогнох газар болсон уу гэдэг асуулттай, хариултгүй болж байна.

АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС ЗУГТАЖ БАЙГАА АМЬ ДААТГАЛ НЬ МОНГОЛЫН ТӨР БОЛСОН ГЭВ ҮҮ

Ш.Раднаасэдийн “Авлигын гэмт хэргээс зугтаж, Төрийн өндөр албан тушаал руу зүтгэж байна” гэдэг үг анхаарал татлаа. Түүнд тийм туршлага бий. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг АТГ-аас анхны 17 нүүрсчний нэгээр зарлаж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболдын гол хамтрагчдынх нь нэг нь Ш.Раднаасэд гэх. Тодруулбал, Д.Ариунболдыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд бий. Түүгээр зогсохгүй, Д.Ариунболд 2020 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймгаас нэр дэвших санаархал тээж, Ш.Раднаасэдийг дагаж Говь-Алтай аймгийн сумдаар хоёр бүтэн тойрч, сумдын эмнэлэг, цагдаагийн газруудад автомашин, мотоцикл, малчдад өвс тэжээл, гарын бэлэг тараасан байдаг. Товчхондоо, Б.Ариунболд, Ш.Раднаасэд нар “нүүрсний хулгай”-д хоршиж оролцсон, тэгээд болоогүй “нүүрсний хулгай”-н мөнгөөр сонгуульд бэлдэж байсан байж болзошгүй ноцтой баримтууд гарч ирсэн учраас АТГ-ынхан түүнийг шалгаж, анхны 17 нүүрсчний нэгээр зарласан байдаг.

“Нүүрсний сонсгол”-д тэр дуудагдаагүй ч АТГ-ын мөрдөгчийн ширээн дээр түүний “хэрэг” байсан. Гэхдээ одоо хэрхсэн нь, хэрхэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад дуудагдахдаа тэр төрийн өндөр албан тушаалаараа халхавчилж, бүрэн эрхээрээ зугтаж гарсан ч байж мэдэх юм.

Хоёрдугаарт, хэдхэн жилийн өмнө МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүмүүс бусдаас нэг тэрбум гаруй төгрөгийн авлига авсан асуудлаар шалгагдсан. Ш.Раднаасэд нь өөрийн албан өрөө, орон гэр, оймс зэрэгтээ их хэмжээний мөнгө нуусан нь илчлэгдсэн Н.Баярсайхантай нэг ангид суралцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хууль хяналтынханд үйлдэл дээрээ баригдсан Э.Аззаяа, Н.Баярсайхан нар “Тэр мөнгийг би дангаараа аваагүй, Ш.Раднаасэд гишүүнд өгч байсан” гэх яриа байдаг. Тодруулбал, тэмдэглэлийн дэвтэртээ “Ааяад өгөв, Ааяа тэдний өдөр авав” гэж бичсэн нь баримтаар үлдсэн байдаг. Харин авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрлэсэн Ааяа гэдэг нь Ш.Раднаасэд болж таарсан. Ингээд энэ авлигын хэргийн амь даатгал нь Монголын төр болсон байдаг.

ААЯА АВАРСАН УУ, “АЛСАН” УУ

УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд “Би Монголдоо, МАН-даа хайртай учраас мэдэгдэл хийсэн” гэж Бага хурал руу орохоос 20 минутын өмнө тэр мэдэгдэж харагдана лээ.

Гэхдээ Ш.Раднаасэдийн мэдэгдэл МАН-ыг аварсан уу, “алсан” уу гэдэг асуулт байна. Өөрөөр хэлбэл, Ш.Раднаасэд хоёр нэр дэвшигчийн нэгийг нь муулсан, нэгийг нь огт дурдаагүй. Тэгэхээр түүнийг хоёр жилийн дараа хэний “захиалга”-аар гарч ирснийг намынх нь журмын нөхөд адаглаад мэдэж байж таарна. Сураг алдраад байсан Ш.Раднаасэд МАН-ын Бага хурлын өмнөх өдөр ам ангайсны учир нь улс төрд эргэн ирэх санаархал байсан болов уу. Учир нь, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед тэр хууль хяналтын байгууллагад ээрэгдсэн. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, нэр хүнд нь унасан. Ингээд бодохоор Ш.Раднаасэд улс төрд эргэн ирэхийн тулд амь тэмцэж, аврал эрсээр мэдэгдэл хийв үү.

Ц.Цэрэнпунцаг: Найз охиныг нь янз бүрээр оролдоод байвал ямар ч эр хүн дуртай байхгүй…
Ц.Цэрэнпунцаг: Найз охиныг нь янз бүрээр оролдоод байвал ямар ч эр хүн дуртай байхгүй…
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​