fbpx Гавьяаны амралтаа аваад гадуурхагдсан ахмадууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 34 секунд

Гавьяаны амралтаа аваад гадуурхагдсан ахмадууд

Намрын дулаан энэ өдрүүдэд нар бараадан хэд хэдээрээ сууж, хууч хөөрөх, тоглох ахмадуудын дүр төрх хаа сайгүй харагдана. Чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй, ажилд орох гэхээр тэтгэврийнх гээд төрдөө, нийгэмдээ гологдсон тэд байрны гадаах саравч сандал бараадан суух нь уйтай. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, алдар хүнд, нийгэмд эзлэх байр суурийн хувьд адил тэгш эрхтэй.

Энэхүү тэгш эрх, тэгш боломж нас ахих тусам хязгаарлагдах ёсгүй. Гэвч насан өндөр болоод нийгмээс тусгаарлагдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож түүний үр шимээс хүртэх боломжоо хязгаарлуулах зэрэг олон асуудлууд ахмадуудад тулгарч байна.

Нэг ийм яриа байдаг "Монгол эр хүн 60 насандаа тэтгэвэрт гараад 61 насандаа өөд болдог" гэж. Үүнийг батлах мэт монгол эрчүүдийн дундаж нас 67 байна. Яагаад тэтгэвэртээ гараад ийм богино насалдаг юм бэ. Учир нь Монголд тэтгэвэрт гарсан л бол үхсэнтэй ижил болдог. Амны билэггүй, магадгүй хатуудуулсан, худлаа ч юм шиг уншигдах байх. Гэхдээ тэтгэвэрт гарсан мөчөөс ахмадуудын сэтгэлзүйд “хэнд ч хэрэггүй болсон” мэдрэмжийг өгдөг нийгмийн хандлага, тогтолцоо бат бөх оршсоор байна.

Энэ тухай ахмад настан Л.Лхагва “Өнгөрсөн жил 55 нас хүрч тэтгэвэрт гарсан. Ёстой хийж гийгүүлсэн юмгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Ажил олж хиймээр ч юм шиг. Ажил хийхээр амьтан хүн муу хэлэх болов уу гэж санаа зовоод чадахгүй юм. Анзаараад байхад тэтгэвэрт гарч гэртээ суухаараа хүн их хөгширдөг юм байна. Хүний тооноос ч хасагддаг юм байна” гэсэн юм.

Дэлхийн түвшнээс 20-25 жилээр бага насалж, хүйсийн харьцаа эрт алдагдаж, дундаж нас нэмэгдэж, ахмад настнуудын тоо жил тутам өсөж буй манай улсад үүнтэй холбоотой “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг 65 байхаар шинэчлэн тогтоож, 2038 он хүртэл тэтгэвэрт гарах насыг жил тутам гурван сараар нэмэгдүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн тэтгэвэрт гарах боломжит насыг нэмэгдүүлж хөгжингүй орнуудын түвшинд хүргэхээр зорьж байгаа нь нэг талаас ахмад настнууд ажил хөдөлмөр эрхлэх боломж нь өсөх үр дүнтэй шийдвэр гэж үзэж болох ч нөгөө талаас монголчуудын наслалт, хүйсийн ялгаатай байдлыг харгалзалгүйгээр “механикаар” нэмэгдүүлж байгаа нь бодлогын төлөвлөлт, практикийн хооронд зөрчил үүсгэж байгаа юм. Гэвч энэ нь Монгол Улсын нийт ахмад настан, ахмад ажилчдын эрхэд хамаарах суурь шинжтэй бодлогын асуудал болно.

Монгол хүн зөнөдөггүй гэж бид бахархалтайгаар ярьдаг ч нөгөө талдаа зөнөх хэмжээний урт насалж чадахгүй байна гэсэн үг.

Албан ёсны хөдөлмөрийн харилцаанд ахмадуудыг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй байна

сонин mn

2021 оны байдлаар манай улсад 344.766 ахмад настан байгаа нь хүн амын 9.8 хувийг эзлэх дүн. Түүнчлэн Ахмадын холбооны судалгаагаар нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдарч, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна.

Тэтгэвэрт гарсан ахмадуудын 67.5 хувь нь буюу 180 мянган ахмад ямар нэг ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй боловч 38.5 мянга нь ажил хийж, тэднээс 9000 нь байнгын ажлын байранд хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл ахмадын 47 хувь нь бие махбодын, 65 хувь нь сэтгэл санааны, 30 хувь эдийн засгийн, 21 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртдөг байна.

Үүний гол шалтгаан нь нийгмийн оролцоо, идэвхтэй амьдралын хэв маяг дутмагтай холбоотой юм. Ахмад настнууд ажил хөдөлмөр эрхлэх идэвх санаачилга гаргаж байгаа ч тэднийг ажиллуулахгүй, тэдэнд тохирсон ажлын байр байхгүй олдохгүй байгаа тухай ярьж байна. Энэ талаар ахмад настан С.Зул “Би 68 настай. Нягтлан бодогч мэргэжилтэй. Тэтгэвэрт гараад найман жил болж байна. Мэргэжлээрээ ажилд ормоор байвч тэтгэвэрт гарсан гээд авдаггүй. Гэртээ суусаар байтал хөл, гар минь өвддөг болж байна. Ахмадууд бид гараад хийх ажилгүй, чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй байна шүү дээ. Ер нь нийгмээс тусгаарлагдана гэдэг өөрөө шийтгэл юм шиг санагддаг” гэсэн юм. Ахмадуудын хөдөлмөр эрхлэх эрх нь нэгдүгээрт, олон улсын гэрээ конвенц, хоёрдугаарт, үндэсний хууль, бодлогын баримт бичгийн хүрээнд зохицуулагддаг.

Монгол Улсад “Хөдөлмөрийн тухай”, “Ахмад настны тухай” тухай хуулийн 6 болон 9 дүгээр зүйлээр зохицуулагдаж байна. Хөдөлмөр эрхлэх эрх нь хувь хүний сонголтоос хамаардаг бөгөөд Мадридын олон улсын төлөвлөгөөнд нэгдсэн ихэнх улс үүнийг хүлээн зөвшөөрдөг аж.

Статистикийн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй ахмадуудын 28.0 хувь нь хувиараа, 27.8 хувь нь өрхийн аж ахуй эрхэлдэг бол 19.2 хувь нь цалин хөлстэй, 7.3 хувь нь байнгын цалин хөлстэй, 11.9 хувь нь түр болон тохиолдлын шинжтэй ажил хийдэг гэжээ. Үлдсэн хэсэг нь ажил олгогч, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчийн статустайгаар хөдөлмөр эрхэлдэг байна. Ерөнхий дүр зургийн хувьд албан ёсны хөдөлмөрийн харилцаанд ахмадуудыг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй байна. Тэгвэл ахмад настнуудын хөдөлмөрлөх эрхийг хангахтай холбоотой уян хатан ажлын байрыг Норвегт 60 ба түүнээс дээш насны ахмад ажилчдад долоо хоногийн нэмэлт амралт олгодог. Харин Молдова ахмад настнуудад ээлтэй ажлын байр, Итали улс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх туршилт хийжээ.

Хөдөлмөрийн зах зээл дэх ахмад настнуудад хандах хандлагын өөрчлөлт Эстони, АНУ, Канад, Словени улсуудад ажил олгогч болоод олон нийтийн дунд компанит ажил өрнүүлж, тэтгэвэрт гарах хувилбарт сонголт буюу тэтгэвэрт гарах насыг дундаж настай уялдуулах, тэтгэвэрт гарсны дараа хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, зарим оронд урамшууллын систем нэвтрүүлсэн зэрэг нь эерэг нөлөө үзүүлсэн байна. Европын хамтын ажиллагааны байгууллагын орнууд эрт тэтгэвэрт гарахын эсрэг арга хэмжээ авч буй бөгөөд Австри, Финлянд, Ирланд, АНУ зэрэг улсууд нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, Чех, Латви, Словак улсууд хамтын хөдөлмөрийг дэмжих, Итали, Люксембург улсад цагийн ажил эрхлэлтийн системийг нэвтрүүлж эхлээд байна. Казакстан улс ахмад настнуудын урт удаан хугацаанд ажиллах баталгааг бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүдээр баталгаажуулсан, Ирланд улс ажлын болон ажлын бус нөхцөлөөс хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс эргэн хэвийн амьдралд ороход дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Ахмадуудын 80 хувь нь бага тэтгэвэртэй

Тэтгэврийн өмнөх насныханд “Та нар ийм нөхцөл байдалтай тулгарна шүү” гэдэг сэтгэлзүйн нөхцөлийг ойлгуулахгүйгээр орхигдуулснаас сэтгэл санааны асар их хямралд өртдөг байна.

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333.046 ахмад настан байгаагаас 244.763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 692.000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Харин 700-800 мянган төгрөгийн тэтгэвэртэй 29.680 ахмад настан байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчийн 8.91 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл нийт өндөр насны бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь буюу 274.443 ахмад настан 600-700 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч ахуй амьдралаа залгуулж байна. Үлдсэн 17.6 хувь буюу 58.603 өндөр настан 800.000-2.000.000 дээш төгрөгийн тэтгэвэр авч байна. Үүнээс үзэхэд улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, сэтгэл зүтгэл, мэдлэг, туршлага, хөлс хөдөлмөрөө зориулж 20-30 гаруй жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудын авч буй тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцээгүй байна.

Ахмадууд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн ч итгэлцүүрийг ашигладаггүйгээс тэтгэврийн зөрүүг улам ихэсгэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж тус тус заажээ. Гэвч өнөөдөр ахмадуудын тэтгэвэр амьжиргааны анхдагч хэрэгцээг нь хангаж хүрэхгүй Төрийн ордны гадаа тэтгэврээ нэмүүлэхээр 30 гаруй өдөр жагсаж байна.

Ахмадын хөгжлийн төв хэрэгтэй байна

Ахмад настны хөгжлийн төвүүд олноор байх ёстой хэрэгцээ шаардлага үүсээд байна. Настнуудын онцлогт тохирсон уялдаа холбоотой бодлогогүй таг дүлий төртэй баймааргүй байна. Гэхдээ ийм байдал ноёрхсоор 20 гаруй жил болжээ. Хэн ч засъя гэхгүйгээр явж ирсний гайгаар ард түмний амьдрал улам доройтож байна.

Тухайлбал, улсын хэмжээнд 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7.815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна. Тиймээс ахмадуудад зориулсан үйлчилгээ чухал байна.

Өнөөдөр манай улсад байгаа сувиллын газруудад ахмадуудад зориулсан эмч бус сэргээн засах, дотрын эмч нар л байх. Гэтэл сэтгэлзүй, эрүүл амьдралын хэв маягийг нь дэмжиж өгсөн сэтгэл заслын яриа байнга хийж байх ахмадын эмч ажиллах шаардлагатай байдаг юм байна. Ахмадуудын өөрийнх нь бие махбодод тохирсон дасгал хөдөлгөөнийг заах шаардлага ч бий байтал энэ чиглэлд анхаарах бус сувилал, амралт нэрээр халхавчилж өнгөрөөдөг нийтлэг дүр зураг байсаар байгаа юм.

Мөн манайд байдаггүй нэг зүйл нь ахмадуудад шаардлагатай урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх явдал. Олон улсад ийм үйлчилгээ байдаг учраас асран хамгаалагч болоод настандаа ч амар байдаг аж.

Бид ийм үйлчилгээг дан ганц төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Ачаалал нь ч дийлэхгүй. Гэхдээ төрийн бодлого, дэмжлэг байх ёстой. Нэг ёсондоо орон нутагт хамт олонд нь суурилсан үйлчилгээг бий болгох шаардлага үүсэж байна. Үүнийг дэмжиж байж төрийн ачаа хөнгөрч, ахмадуудаа хайхардаггүй гэдэг нэрээс сална. Хөнгөвчлөх үйлчилгээг оршин сууж байгаа газраар нь дамжуулан бүлгийн зохион байгуулалтад оруулж тусламж үйлчилгээ үзүүлэх хэлбэр байж ч болно. Бие биеийнхээ төлөө санаа зовдог, халамжилдаг нийгмийг бий болгох шаардлага энэ бүхнийг дагаад дахиад л хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, ахмадуудад эцсийн эцэст нийгмийн харилцаанд орох, өөрт тохирсон ажил хөдөлмөр эрхлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх шаардлага үүсэж байна. Ингэж байж тэд сэтгэл санааны хувьд тогтвортой, өөрийгөө нийгмийн нэг хэсгээ мэдэрч эрүүл саруул урт наслах боломжтой.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

The MongolZ баг Vitality-г гүйцэж, дэлхийн #1 баг боллоо
The MongolZ баг Vitality-г гүйцэж, дэлхийн #1 баг боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​