fbpx Ч.Номин: Төсвийн орлогын 20 хувьтай тэнцэх мөнгийг аялал жуулчлалын салбар ганцхан жилд олсон, энэ бол “Go Mongolia”-гийн үр дүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
14 минут 21 секунд

Ч.Номин: Төсвийн орлогын 20 хувьтай тэнцэх мөнгийг аялал жуулчлалын салбар ганцхан жилд олсон, энэ бол “Go Mongolia”-гийн үр дүн

-Монгол улс түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин хүлээж авснаар эдийн засгийн эргэлт 1.6 тэрбум ам.доллар буюу зургаан их наяд төгрөгөөр өссөн-

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номинтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Дэлхийд Монголыг сурталчлах Go Mongolia-тай холбоотой нэг шүүмжлэл хэвлэлээр цацагдаад байна л даа. “Go Mongolia” брэндийг сурталчлах зардал хэт өндөр байсан гэх шүүмжлэл. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ, Go Mongolia-гийн үр дүнг сонирхмоор байна?

- Монгол улсыг олон улсад таниулах Go Mongolia бол ганц жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил биш л дээ. Үе шаттай, урт хугацааны хөтөлбөр. 2021-2026 он хүртэл гэж төлөвлөөд маш олон ажил хийсэн. 2025, 2026 он гэж харж төлөвлөсөн нь учиртай. Ирээдүйдээ зориулж бэлтгэл ажил хийсэн юм. Урт хугацааны, олон жил хэрэгжсэн төсөл учраас зардал гарах нь тодорхой. Гаргасан санхүүжилтийг нь ярихаас гадна үр дүнг нь асууж байгаа тань зөв л дөө.

Go Mongolia бол маш үр дүнтэй хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улс түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин хүлээж авсан. Ингэснээр эдийн засгийн эргэлт 1.6 тэрбум ам.доллар буюу зургаан их наяд төгрөгөөс өссөн. Өнөөдөр УИХ төсөв хэлэлцэж байгаа. Төсвийн орлого 31 орчим их наяд төгрөг гэж яригдаж байна. Бүр тодруулж хэлбэл төсвийн орлогын бараг 20 хувьтай тэнцэх мөнгийг аялал жуулчлалын салбар ганцхан жилийн дотор олчихсон. Энэ бол Go Mongolia-гийн бодит үр дүн.

Үр дүн нь тодорхой асуудлыг улстөржүүлж, мушгиж буйд харамсаж байна

- Том тоо байна шүү. Аялал жуулчлалын салбар ганцхан жилийн дотор төсвийн орлогын 20 хувьтай тэнцэх мөнгийг олно гэдэг эдийн засаг талаасаа олзуурхмаар сайн мэдээ. Өмнө нь энэ хэрийн мөнгө олж чадахгүй байсан нь Монголоо дэлхийд сурталчлах ажлыг Go Mongolia шиг бодлогын төвшинд, урт хугацаанд хэрэгжүүлээгүйнх юм байна гэж ойлголоо?

- Ерөөсөө л тийм. Бид маш олон жил эдийн засгаа солонгоруулна, аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж ярьсаар ирсэн ч дэлхийд Монголоо сурталчлах тал дээр онцгой анхаарч чаддаггүй байсан. Go Mongolia бол энэ алдааг зассан аялал жуулчлалын хөтөлбөр. Бид дэлхийд нэг л бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа. Дэлхийн 200 гаруй улстай өрсөлдөж Монгол улсаа таниулж байна. Монгол улсыг таньж мэдэж байж л жуулчид манайд ирнэ.

- Өнгөрсөн жил манай улс аялахад хамгийн таатай орноор нэрлэгдсэн нь ч Go Mongolia-гийн нөлөө байх нь?

- Яалт ч үгүй Go Mongolia-гийн нөлөө. Улс орноо зөвөөр таниулж ойлгуулсны үр дүнд ийм эерэг үр дүн гарсан.

- CNN, BBC гэх мэт томоохон байгууллагуудтай хамтарч ажилласан гэж сонссон. Багагүй мөнгөн дүн сонсогдоно лээ. Go Mongolia хэрэгжсэн дөрөв, таван жилийн турш харилцахад төдий хэрийн зардал гарсан уу, эсвэл богино хугацаанд ажилласан зардал уу?

- Монгол улсаа дэлхийд сурталчлах, зөвөөр таниулахын тулд CNN, BBC-гээс гадна дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Time сэтгүүл гэхэд л манай улсыг ковер дээрээ магтаж байлаа. Энэ бүхнийг богино хугацаанд хийгээгүй. Дөрөв, таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил. Олон улсын байгууллагуудтай хийсэн гэрээний хувьд Монгол Улсын хууль цаашлаад олон улсын хууль хяналтын байгууллагаар хянагдсан. Ийм тодорхой асуудлыг улстөржүүлж байгаад үнэхээр харамсаж байна. Болоогүй юмыг болсон юм шиг ярьж, огт өөр асуулт асуунгуутаа өгсөн хариултыг тэс ондоо сэдэвтэй уяж эвлүүлж, гуйвуулж цацах гэх мэт үйлдэл бүү хийгээч гэж сэтгүүлчдээсээ хүсэж байна.

Монголын эдийн засгийн индекс, зээлжих зэрэглэл нэмэгдсэнд Go Mongolia-гийн нөлөө бий

- Go Mongolia 2026 он хүртэл хэрэгжих юм байна. Энэ хөтөлбөрт төсвөөс санхүүжилт хийгдэж байгаа болов уу?

- 2024, 2025, 2026 оны хувьд төсвөөс санхүүжилт гарахаар төлөвлөгдөж, гэрээнүүд нь хийгдсэн. Өмнөх хугацаанд хийгдсэн ажлын гүйцэтгэл гарах үед санхүүжилт нь төсвөөс гараад явна. Go Mongolia төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж яваа Соёл, спорт, аялал жуулчлалын яам аялал жуулчлалын салбарыг тэлэхэд онцгой нөлөөтэй энэ хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

- Энэ зун очсон жуулчны бааз бүр Солонгос жуулчид өмнөх жилийг бодвол татарчихлаа гэцгээж байсан. Ингээд харахаар хөтөлбөрийн хэрэгжилт сулхан байж мэдэх л юм байна?

- БНСУ-аас ирж байгаа жуулчдын тоо 50 мянгаар буурсан гэх мэдээ харагдсан. Бид улс орноо олон улсад тогтвортой таниулж сурталчилж байж л жуулчны тоо өсөж, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Сэтгүүлчид маань Go Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлсэн ажлуудыг асууж тодруулахаас гадна Монголыг дэлхийд таниулж яваа энэ хөтөлбөр өнөөдөр хэр үр дүнтэй яваа талаар ч сонирхох хэрэгтэй болов уу.

- Түрүүн та хэлсэн дээ, “Go Mongolia” хэрэгжсэнээр аялал жуулчлалын салбарт жуулчны тоо хэрхэн өссөн тухай. Өөр ямар давуу, эерэг тал анзаарагдсан бол?

- Би сайд байх хугацаандаа Монгол Улсыг олон улсад сурталчлах ажил дээр онцгой анхаарсан. Олон улсад Монгол Улсаа сурталчилснаар эдийн засгийн эргэлт, худалдаа, экспортыг өсгөхөд анхаарч ажилласан. Олон үр дүн гарсан. Монгол улсын эдийн засгийн индекс, зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Softpower индекс-ээр Монгол улсын эзлэх байр 14 хувиар урагшилсан. Гэх мэтээр яривал олон үр дүн бий.

Намайг сайд байхад “The MongolZ” багт төсвөөс нэг төгрөгийн санхүүжилт олгогдоогүй

- Таныг тойрсон бас нэг шуугианыг ярилцлагынхаа төгсгөлд сонирхъё. “The MongolZ” багтай холбоотой шуугиан дээр таныг худал хэллээ гэх шуугиан сошиалд дэгдээд байсан, таны яриаг сонсоод байхад эвлүүлж зүйсэн гуйвуулга байсан бололтой. “The MongolZ” баг яг ямар шалтгаанаар шигшээ багт орох хүсэлт гаргасан юм бол?

- Төрийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хүн худлаа ярих нь хуулиар хориотой. Хүлээх хариуцлага нь ч тодорхой байдаг. Тийм учраас би ямар нэгэн байдлаар худал мэдээлэл өгөөгүй. Өөрсдийн хүч чадлаар явж байгаа залуусыг улс төрд оруулж ирж ёс зүйгүй байдал бий болгож байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй харамсалтай үйлдэл. Ийм байдал үүсэж байгаад “The MongolZ” багийн гишүүдээс хүлцэл өчье. Энэ бол улстөрчдийн хувьд маш ёс зүйгүй үйлдэл. “TheMongolZ” баг дээр би өмнө нь тайлбар хийж байсан. Дахиад тайлбар хийе. 2025 оны эх, 2024 оны сүүлээр "The MongolZ" багаас шигшээ багт орох хүсэлтэй байна гэдэг хүсэлтийг хүлээж авсан. Шигшээ багийнхны хувьд визэнд ороход хүндрэлтэй байгаа гэдэг шалтгаанаар ийм хүсэлттэй хандсан юм.

Шигшээ баг шалгаруулдаг зарчим гэж байдаг. Үүнийг нь тухайн спортыг хариуцдаг холбоогоор нь дамжуулж хэрэгжүүлдэг. Шигшээ багт орсноор тамирчдад хэд хэдэн боломж бий болдог. Юуны өмнө тухайн тамирчдад дэлхийд улсаа албан ёсоор төлөөлөх эрх олгогддог. Үүнээс гадна шигшээ багийн тодорхой хэмжээний цалин олгогдох боломж үүсдэг. Дэлхийн хэмжээний спорт тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангадгаас гадна тодорхой зардлыг нь олгох боломж бий болдог юм. Бас олимпийн тэмцээн уралдаанд оролцоход тодорхой дэмжлэг үзүүлэх үүд ч нээгддэг. Тийм учраас "The Mongolz" баг, “Монголын электрон спортын холбоо”-ны тавьсан хүсэлтийг хүлээн авч улсын шигшээ багт оруулсан.

- “The MongolZ”-г шигшээ багт оруулсан шалтгаануудаас онцолж нэгийг нь дурдаач?

- И-спорт маш хурдтай хөгжиж буй спорт. 2028-2032 онд олимпын спортын төрөлд орох төрөл гэгдэж байгаа. Манай улсад энэ спорт илүү сайн хөгжиж байна. И-спортоор дэлхийд амжилт гаргах боломжтой гэж хараад гаргасан шийдвэр. Биеийн тамир спортын хорооноос хүсэлт гаргасны дагуу би баталгаажуулж өгсөн. Түрүүн хэлсэн дээ, энэ залуусын хүсэл гаргах болсон шалтгаан нь виз гэж.Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход визний нөхцөлүүд хүндрэлтэй байсан учраас бидэнд хандсан юм. Шигшээ багийн тамирчин болчихвол тодорхой түвшинд дэмжлэг үзүүлэх боломж гарна гэж харсан хэрэг л дээ.

Ядаж л нот гаргаж өгөх, албан паспорт олгох гэх мэт боломжууд шигшээ тамирчдад олгогддог. Улсаа төлөөлж байгаа учраас ийм боломж олгодог. Шигшээ багт орсноор холбоогоор дамжуулан Биеийн тамир Спортын хороотой хамтран гэрээ байгуулах нөхцөл үүсдэг. Энэ гэрээн дээр шигшээ багт орсон тамирчдад олгогдох боломжтой цалин гэж бий. Үүнээс гадна олон улсын томоохон тэмцээн уралдаанд орсон тохиолдолд дэмжлэг үзүүлэх боломжууд байдаг. Эдгээрийг тусгасан гэрээ хийсэн. Энэ гэрээг гаргаж ирж ямар ч баримт нотолгоогүй зүйл ярьж, улстөржилт хийсэн гэж харж байна.

- “The MongolZ” багт төсвөөс мөнгө зарцуулсан гэх шүүмжлэл дээр та ямар тайлбар хэлэх вэ?

- "The MongolZ" баг төсвөөс ямар ч мөнгө аваагүй гэдгийг юуны өмнө онцлох ёстой байх. Тэдний хувьд олон улсын тэмцээн уралдаанд орох болоогүй байсан учраас ямар нэг санхүүжилт аваагүй. Мөн цалингийн санхүүжилтийг ч авахгүй гэсэн. “Бид авахгүй ээ, оны эцсээр нийлүүлж байгаад сайн үйлсэд зориулна” гэсэн утгатай зүйлс хэлсэн. Тэгэхээр "The Mongolz" баг төсвийн санхүүжилтээс ямар ч нэгэн мөнгө аваагүй гэсэн үг.

- Тэгэхээр “The MongolZ” багийн мөнгө төсвөөс гараагүй гэсэн үг үү?

- Гарсан эсэхийг одоогийн сайдаас тодруулах нь зүйтэй байх. Намайг байх хугацаанд энэ санхүүжилт гараагүй. Ямар нэг тэмцээн уралдаан ч болоогүй. Цалингийн санхүүжилтийг бол шигшээ багийн өмнөөс “Монголын электрон спортын холбоо” руу шилжүүлсэн байсан гэх мэдээлэл хэлж байна лээ. Тэр мөнгийг буцаагаад Төрийн сан руу шилжүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн байсан. Би ингэж л ойлгосон. Энэ бол надаас хойно болсон асуудал учраас тодорхой, нарийн мэдээлэлгүй байна.

- Танай гэр бүлийн хүнийг Монголын электрон спортын холбоо”-той нэр холбогддог гэх юм. Энэ тал дээр тодорхой тайлбар өгөөч?

- Манай гэр бүлийн хүн сүүлийн 10 гаруй жил маш олон спорт, уралдааныг дэмжиж яваа. “Олимп” сургууль байгуулж чөлөөт бөх, жудо, үндэсний бөхийн тамирчдыг үнэ төлбөргүй дасгалжуулж, дотуур байртай сургууль барьж амжилттай тамирчдыг олноор нь төрүүлсэн, ер нь л спортод элэгтэй хүн. Спортыг олон жил дэмжиж ирсэн юм. Намайг сайд болохоос үл хамааралтайгаар бүр олон жилийн өмнөөс спортыг дэмжиж ирсэн хүн гэдгийг нь ахиад онцолъё. Хэн ч и-спортыг ойлгож хүлээж авдаггүй байхад энэ спортын холбоог бий болгож байсан түүхтэй. Гэхдээ манай хүн энэ холбооны үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Бидний хувьд олон спортыг хувиасаа дэмжиж, хувиасаа санхүүгээр дэмжсээр өнөөг хүрсэн гэр бүл.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгчид танилцууллаа
Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгчид танилцууллаа
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​