fbpx С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 36 секунд

С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг бүрэлгэснээс хойш 27 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хэрэг “...2017 онд илэрсэн” хэмээн шүүхээр шийдсэн ч хоёр жилийн өмнө шүүх “...Буруу байж” гэсэн шийдвэр гаргачихсан. Ингээд мөрдөх байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн. Өнгөрсөн хавраас уг хэрэгт ахиц гарч буй тухай олон арван факт бүхий мэдээлэл цацагдсан. Харин, сүүлийн хэдэн сард таг болоод байгаа юм. Гэвч, цаг хугацаа өнгөрсөөр С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй он жилүүдийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.

“...Хэрэг хуучирдаггүй” гэдэгчлэн энэ хэрэг хэзээ нэг цагт илрэх нь гарцаагүй юм. Гэхдээ, С.Зориг хэмээх улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн хэн байсан, түүхнээ ямархан хэмжээний үүрэг гүйцэтгэсэн зэрэг нь дарагдан бүдгэрэх учиргүй юм.

Тиймээс ч “…Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” гэж үүргээ тодорхойлсон “Зууны мэдээ” сонины хамт олон бид С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 1998 оноос хойш өөрсдийн бэлтгэж нийтэлсэн олон арван нийтлэл, сурвалжилга, баримтат материалуудыг эмхэтгэж ном болгон олны хүртээл болгосон. Ингэхдээ, нэгтгэн архивлах, нэг талаасаа судалгааны зориулалтаар ашиглагдахуйц, нөгөө талаасаа уншиж сонирхох гэсэн хэн бүхэнд хүртээмжтэй хэлбэрт оруулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, уг ном нь зөвхөн С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааны түүх төдийгүй, өнгөрсөн 27 жилийн туршид түүнийг дурссан нөхдийнх нь яриа тэмдэглэлийг ч архивлан үлдээсэн юм. Тиймээс, энэ удаад бид С.Зоригийг амь насаа харамсалтайгаар алдсаны дараа хэн, юу гэж дурсаж байсныг түүвэрлэн хүргэж байна.

... Тэртээх дуулиант жилүүдэд олон мянган хүнийг удирдаж, нэг ч мөргөлдөөн, зөрчилдөөнд хүргэлгүй тайван замаар нийгэм, улс төр, эдийн засгийн шинэтгэлийг хийсэн хайрт нөхрийн минь удирдагчийн эрхэм чадварыг илтгэнэ.“Ардчилал, Зориг, Монгол” гэдэг үг дэлхий дахинд олон жил хаалттай байсан улс гэрийг маань нээлттэй болгосон тэр он жилүүдийн бэлгэдэл, уриа, дуудлага болон түгж байсныг түүх гэрчилнэ.

“Монгол-Чингис” гэсэн хос дуудлага мөнхийн адил “Монголын Ардчилал–Зориг” гэсэн холбоо дуудлага шинэ үеийн түүхэнд ч, өнө хойчид ч мөнхөд дурсагдах болно.Ардчиллын эцэг гэгдэх алдар зөвхөн Зоригт маань оногдоно. ...Улс, Монголынхоо хөгжлийг цэцэглүүлэх, ирээдүйн сайн сайхны төлөө эрхэм нөхөртэйгөө эхэлсэн бидний үйлсийг хэн ч, ямар ч арга хэрэглээд зогсоож чадахгүй.Түүх түүхээрээ үлдэнэ.Тэрхүү түүхийг энэхүү ачааг үүрсэн та бид, өнөөгийн, өнөө ирээдүйн гурамсан холбоон дунд өндөр үүрэг хариуцлага ухамсарлан ямар ч саад бэрхшээлийг даван туулж бүтээх болно.Болсон явдлаас сургамж авч, дахин давтуулахгүй байхын төлөө бидний цаашдын үйл ажиллагаа чиглэх болно.Нэгэнт алдсан нөхрөө бодоход чулуун зүрх ч болов хайлах мэт эмгэнэвч нэгэнт эхлүүлж, манлайлж явсан үйл хэргийн чинь тууштай үргэлжлүүлэх анд нөхөд, ард түмэн чинь байна, Зориг минь.Гэгээн дүрийг чинь хүндэтгэе.Гэр хотлоороо эвтэй явахыг захисан үг юуг чинь эрхэмлэе.Чиний минь эхлүүлсэн их үйлс хойч үеийн түүхийн гэрэл гэгээ болон мөнхөд бадарч, сэтгэлийн тань үг сургаал, хүсэл эрмэлзэл биднийг хөтлөх болно.

/С.Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн гашуудлын цуглаан дээр УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үгээс/

1998.10.07, №201

... Зориг маань балмад алуурчны гарт хэрцгийгээр амь насаа алдлаа. Цээлийн ус цалгиж цэгээн чулуу хагарав гэгч боллоо. Зоригийг маань таньсаар мэдсээр байж, түүний үйл хэргийг үзсээр харсаар байж юуны төлөө зэрлэгээр хөнөөв. Ардчилсан хувьсгалын зорилго үйл хэргийг эрх, эрх чөлөөгөө монголчууд цайныхаа дээжийг өргөж өрөөлийнхөө сайхныг хэлж, зул хүжээ асааж, бие сэтгэлийн хүлээснээсээ ангижирч уйлан мэгшин, хурайлан дуудаж угтаж байсан. Гэтэл ус агаар мэт хэрэгцээ нь болсон эрх чөлөөний тугаа, эрхэм дотно анд нөхрөө бид цаг бусаар алдлаа.Улс даяараа, ард нийтээрээ хэчнээн гашуудавч, хэчнээн эмгэнэвч нөхөж баршгүй гарз хохиролтой Монголын ард түмэн, төр, Монголын ардчилал, төр түмэн анд нөхөд маань учирлаа. ...Сүүлийн арваад жил монголчууд нэг л үнэт зүйлийг бүтээж бүрэлдүүлэх гэж эрвийж, дэрвийхээрээ чадах чинээгээрээ хамтран зүтгэцгээж байна.Энэ бол ардчилсан ёс, горим. Нийгэм эдийн засгийн чөлөөт тогтолцоо юм.Энэ түүхэн сонголт, амаргүй ажил үйлсийнхээ ачаар Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэг, хөгжил дэвшлийг эрхэмлэг улс гүрнүүдийн халуун дэмжлэгийг хүлээж нэр төрөө сайнаар гаргаж яваа юм. Энэ их үйл хэрэгт эрхэм анд Зориг маань бүхнээ зориулж түүний бэлгэдэл нь болж явсан юм. Энэ ч утгаар нь Зоригийг өөрийн оронд төдийгүй дэлхий нийтэд Монгол, ардчилал гэдэг үгтэй адилтган ойлгож таньдаг, хүндэлдэг байсан юм.

/Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын цуглаанд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгээс/

1998 оны 10 сарын 6 №200

...Санжаасүрэнгийн Зориг нь 1989 оноос ардчиллын үйл хэрэгт өөрийн ухамсарт амьдралыг зориулж, МоАХ-г тэргүүлэн 70 гаруй жил Монгол улсад ноёрхсон коммунист хүнд суртлын дэглэмийг халах тэмцлийг удирдсан юм.Монгол оронд өрнөсөн олон намын тогтолцоо, зах зээлийн эдийн засаг энэ бүхэн нь Санжаасүрэнгийн Зоригийн нэртэй салшгүй холбоотой.С.Зориг ардчилсан хувьсгалыг цус урсгахгүй тайван замаар хэрэгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн билээ.Үүний үр дүнд ардчилсан шинэ Монгол улсыг дэлхий нийт мэдэх болсон юм.

/МҮАН-ын Үндэсний зөвлөл/

1998 оны 10 сарын 6 №200

-С.Зориг маань төр нийгмийн зүтгэлтэн томоохон улстөрч байлаа.Түүний харамсалтайгаар амь үрэгдсэн мэдээг Монголын нийт ард түмэн эмгэнэн гашуудаж хүлээн авлаа.Алуурчдыг олох ёстой.Хэрвээ хугацаа алдвал биднийг хооронд нь муудалцуулах, хагалах гэсэн бузар санаа биелж болзошгүй юм.Тэдэнд нийт монголчуудыг хооронд нь хэрэлдүүлэх гэсэн хүсэл сонирхол байгаа.Ингэснээр нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж ард түмний сонголтыг үгүйсгэн ардчилсан төрийг бэхжүүлэх үйл явцыг эргүүлэх гэсэн санаархал нуугдаж байгаа гож ойлгож байна.С.Зориг маань ухаантай хүн байсан.Тэрбээр үргэлж зөвшилцөх, ойлголцох замыг сонгодог байлаа.Монголчууд ингэж байж зорьсондоо хүрэх болно гэсэн түүний гэрээслэлийг байнга байнга санаж явцгаая. Бид хагаралдахгүй.Эвлэлдэж, нэгдэж чаддаг юм байна гэдгийг алуурчдад харуулах ёстой.

/УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр/

1998 оны 10 сарын 6 №200

...УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг манай ард түмэн төдийгүй дэлхийн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч байв.С.Зориг нь манай шинэ үндсэн хуулийг батлалцаж, улс орныхоо түүхэн сонголтыг эрх зүйн талаар баталгаажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.Тэрбээр нэлээн хэдэн, сонгуульт ажлыг тун чадамгай удирдаж байлаа.Түүний гэгээн дур бидний сэтгэл зүрхэнд мөнх орших болно.

/УИХ-ын гишүүн талийгаачийг оршуулах комиссын дарга Д.Баттулга/

1998 оны 10 сарын 6 №200

...С.Зориг шударга, зарчимч, бусадтай ойлголцож зөвшилцөж чаддаг онцгой чадвартай хүн байв.Аливаа маргаантай асуудлыг зөвхөн зөвшилцлийн аргаар шийдэх ёстой гэсэн түүний философи нь цаашид ч бидний гол баримтлах зарчим байх болно.Тэрбээр 1997 оны нийтийн сонгуулийн дараа Ерөнхийлөгч Н.Багабандид хамгийн түрүүнд ирж баяр хүргэж байлаа.Мөн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл Ерөнхийлөгч түүний Тамгын газартай байнга хамтран ажиллаж ирсэн юм. Талийгаачийн шударга, зарчимч, даруу төлөв зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд үлдэх болно.

/ЕТГ-ын дарга С.Баяр/

1998 оны 10 сарын 6 №200

...Бидний дотнын анд нөхөр С.Зоригийн халуун зүрх цохилохоо болилоо.Тэрбээр цус ургалгүй тайван замаар тоталитар дэглэмийг өөрчилж чадсан.С.Зориг маань аливаа маргаантай асуудлыг хэзээ ч хүчирхийллийн замаар шийдэж болохгүй гэсэн байр суурийг хатуу баримталдаг байлаа.С.Зориг нь нэгэн үеийн бэлгэ тэмдэг, сүлд нь болсон хүн.Монголд түүнийг танихгүй хүн гэж үгүй.Сүүлийн үед алаан хядааныг эрээ цээргүй уриалан, хэдэн хүнийг золигт гаргая хэмээн лоозогнох боллоо.Алуурчдын цаана энэ аллагыг өдөөсөн, зохион байгуулсан гэмт бүлгүүд байгаа.Энд манай төр засгийн арчаагүй байдал ч нөлөөлсөн.Бид ийм хонзогносон балмад ажиллагаа гаргана гэж даан ч бодож, тооцоолж явсангүй.Гэвч бид С.Зоригийнхоо эхэлсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болно гэдгээ андгайлъя.

/УИХ-ын гишүүн, MYAH-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн Да.Ганболд/

1998 оны 10 сарын 6 №200

...Өнөөдөр бид орчин цагийн ардчилсан монгол улсын улс төрийн нэрт зүтгэлтэн, бидний дотнын хүн Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цуглаж байна.Түүний хийсэн бүтээснийг бид бүхэн сайн мэднэ.Өнөөгийн Монгол Улсын дүр төрх, сайн сайхан бүхэн түүний нэртэй салшгүй холбоотой.Бид эрх чөлөөтэй, би бол хүн гэдгээ мэдэрч өөрийнхөө амьдралыг хэнээрч заалгахгүй шийдэж, шийдэлдээ өөрөө хариуцлага хүлээх боломжтой болсон билээ.Энэ бол тийм амархан олддог зүйл биш ээ…Үүнийг бид хийж чадсан, үүнийг хийхэд Зоригийн маань оруулсан хувь нэмэр, үүрсэн ачаа үлэмж билээ....Бидний ойлгож авах сургамж бол талийгаачийн үзэл санааг бид жинхэнэ утгаар нь, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх тайван замын арга, барилыг нь, ямар ч асуудлыг хүчээр шийдэхийн эсрэг үзэл санааг нь бид өвлөн үргэлжлүүлэх ёстой.С.Зоригийн үзэл санааны нэг чухал хэсэг нь аливаа хүчирхийллийн эсрэг, ардчилсан зарчмаар асуудлыг шийдэх арга барил юм.Тэрбээр улс төрийн хүчирхийллийн эсрэг, эдийн засгийн хүчирхийллийн эсрэг, үзэл суртлын хүчирхийллийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, ерөөсөө хүчирхийллийн эсрэг, ялангуяа, нийгмийн эмзэг бүлэг, өндөр настан, багачуудад хүчирхийлэл хэрэглэхийн эсрэг тууштай тэмцдэг байсан.Монголчууд бид талийгаачийн энэхүү эрхэм чанар, ардчилсан зарчмын тулганы чулууг нь өвлөн авбаас түүний зорин тэмцэж амь амьдралаа зориулсан эрхэм зорилгыг нь хэрэгжүүлэх болно.Өнөөдөр бид сайны хажууд саар нь дагаж явдаг гэдгийг үзлээ.Гэхдээ бид учирсан саад бэрхшээл бүхнийг даван туулж, муу муухай бүхнээс ангижирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

/С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн найз нөхдийг нь төлөөлж УИХ-ын гишүүн Р.Нарангэрэлийн хэлсэн үгээс/

1998 оны 10 сарын 6 №200

...С.Зориг Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл явцыг анхнаас нь удирдсан цагаасаа иргэний эр зориг, удирдах авьяас билэг, эрдэм ухаанаараа нэрд гарч өргөн олны хайр талархлыг хүлээж, "Залуу үе" танхимын шугамаар шалгаруулдаг "Дэлхийн шилдэг арван залуу" -гийн нэгээр тодорч байсан юм. С.Зоригийн ухаалаг, холч бодол, улс орныхоо хөгжилд оруулсан их хувь нэмэр, эгэл даруу, эвтэй нөхөрсөг чанар нь шинэ Монгол Улсын үe үеийн залууст эрхэм дуурайл болж мөнхөд дурсагдах болно

/Монголын залуу үе танхим/

1998 оны 10 сарын 6 №200

...Монголын ардчилсан хувьсгалын анхны удирдагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Иргэний боловсролын төвийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Зориг.Монгол Улсад ардчилсан иргэний нийгмийг төлөвшүүлэх, Иргэний боловсролын төвийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй бөгөөд түүний алсын хараатай, ажил хэрэгч зан чанар, хүнлэг, тусархуу, энгийн харьцаа, өргөн их мэдлэг бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

/Иргэний боловсролын төвийн удирдах зөвлөл Иргэний боловсролын төвийн хамт олон/

1998 оны 10 сарын 6 №200

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголын 2025 оны Улс Төрийн Газар Хөдлөлт
Монголын 2025 оны Улс Төрийн Газар Хөдлөлт
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​