fbpx Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 53 секунд

Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ

Ухаахудаг. Тавантолгойн нүүрсний бүлэг ордын нэг хэсэг. Лиценз нь олон “гар” дамжсан. Тавантолгойн орд бүхэлдээ лицензээр гаднынхны мэдэлд очсон үе ч бий.

Гэвч, эцэст нь “Энержи ресурс”-д ирсэн. Энэ нь 2007 оноос өмнөх явдал юм. Улмаар, УИХ-ын тогтоолоор 2007 онд Стратегийн 15 ордыг тогтоосон. Хамгийн эхэнд нь Тавантолгойн нүүрсний орд бичигдсэн. Тогтоолын гол агуулга нь, стратегийн орд төрийн эзэмшилд байх ёстой. Тиймээс, тухайн үеийн Засгийн газар “Энержи ресурс”-ийн хооронд лиценз шилжүүлэх хэлэлцээ явагдсан. Тэгээд, Ухаахудагийг “Энержи ресурс”-д үлдээгээд үлдэх лицензтэй хэсгийг Засгийн газарт шилжүүлэн авах шийдэлд хүрсэн. Үүнийг 2008 онд хэрэгжүүлсэн. Хэдэн жилийн дараа, 2019 онд УИХ-аас стратегийн ордуудыг түшиглэж Үндэсний баялгийн сан байгуулах агуулгатай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Цаашлаад, 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлан гаргасан. Ингээд, УИХ-ын 2007 оны тогтоол, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт оногдсон. Энэ хүрээнд Ухаахудагийн асуудал “өртсөн” байдаг. Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллахдаа дан ганц Ухаахудагийг яриагүй, “Эрдэнэт”-ийн 49 хувийн схемийг задалж, төрд авсан. Бас, Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцлуулах зэргээр стратегийн орд газруудтай холбоотой шийдвэрүүдийг гаргаж байв. Тиймээс, Ухаахудаг дээр Засгийн газраас “…УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр хувийн компанид шилжсэн Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Ухаахудагийн тодорхой хувийг Баялгийн санд авахыг УИХ-аар шийдүүлье” шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын дундуур гаргасан. Түүнийгээ гуравдугаар сарын дундуур УИХ-д өргөн барьсан. “Энержи ресурс”-ийн зүгээс “…Бидэнтэй яриагүй байж ингэлээ” гэж мэдэгдсэн. Үүнээс асуудал үүссэн. Уг асуудлыг Засгийн газрын нэрийн өмнөөс хариуцаж байсан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны дөрөвдүгээо сард “…“Ухаахудагийн асуудлыг өргөн бариад 31 хонож байхад УИХ-аас тов өгөхгүй, хэлэлцүүлэхгүй байна. Яагаад энэ ордыг чуулганаар хэлэлцэхгүй байгаа юм бэ” гэж мэдэгдсэн. УИХ-ын даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны захирамжаар “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Маргааш нь, Ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “…Бид дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. Үүний үндсэнд санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна” гэсэн. Түүний дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Засгийн газраас энэхүү асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж УИХ-д хүргүүлээд багагүй хугацаа, 48 хоног өнгөрч байна. Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Маргааш УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэнд түгээнэ. Тавантолгой нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын Ухаахудаг хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх “Энержи ресурс” компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий” гэж мэдээлсэн юм.

Удалгүй, 2025 оны тавдугаар сарын 14-нд Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болсон. Түүнээс хойш юу болж өнгөрснийг олон нийт сайн мэднэ. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Гэхдээ

Л.Оюун-Эрдэнэ УИХ дээр “…Засгийн газрын алдаа бол том төслүүдээ арай хурдан явуулсан. Том төслөө явуулчихсан юм чинь АН хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуудал босоод ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь л тийм юм ярьж байсан. Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр зурагдсан Засгийн газартай холбогдчихсон байсан” гэж хэлсэн нь одоо ч анхаарал татдаг. Мөн, түүнийг огцруулсан УИХ-ын чуулганы албан ёсны мэдээлэлд “…Тэрээр, сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласныг илчилж, улмаар бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэснээр түүнд Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсныг хэллээ. Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг тэрбээр дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс” компантай холбоотойгоор боссон нь үнэн” гэснийг онцолсон байдаг.

Л.Оюун-Эрдэнэ огцорсноосоо хойш сар гаруй хугацаанд чимээ аниргүй байв. Ухаахудагийн тухай ч хөндөж ярих хүнгүй болсон. Харин, тэрээр өнгөрсөн зуны баяр наадмын амралтын үеэр хэд хэдэн томоохон улс төрийн уулзалтыг Төрийн ордонд хийсэн тухай мэдээлэл түгсэн. Түүнийг “…Ерөнхий сайдын албан тушаалаас буухаасаа өмнөхөн гаргасан Ухаахудагийн талаарх хоёр боть эмхэтгэлээ тарааж буй юм байна. Улстөрчидтэй хийсэн уулзалтуудаараа Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн хэсгийг Баялгийн санд авах талаар ярьсан” гэж байгаа юм. Уулзалтад нь улстөрчдөөс гадна, Үндсэн хуулийн Цэцийн хуучин удирдлагууд ч багтсан сурагтай” гэж байсан юм. Харин, өнгөрсөн долоо хоногоос Л. Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтэд гишүүдийн гарын үсгийг цуглуулж Төрийн ордноор “аялуулаад” эхэлжээ.

Төсөлд “…УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаахудаг ашигт малтмалын лиценз болон бусад лицензтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор дараах асуудлын хүрээнд Хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай байна. Үүнд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаахудаг ашигт малтмалын лиценз болон бусад лицензтэй талбайн ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаахудаг лиценз болон бусад лицензтэй талбайг эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

“…Хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтийг өргөн барих хуульд заасан гишүүдийн тоо хүрсэн” гэх мэдээлэл байна.

Үүний зэрэгцээ, нэр бүхий иргэд “…Ухаахудагийг хууль бусаар авсан” гэж үзэн, дахин хяналт шалгалт явуулах өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа юм. Тодруулбал, иргэн Г.Даваасүрэн 2025 оны есдүгээр сарын 11-нд нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "М-Си-Эс" компани Монголын ард түмний өмч болох Ухаахудаг ордыг хууль бусаар авсан учир дахин хянан шалгалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэсэн нийтийн өргөдөл санаачилсан. Уг өргөдөлд 100 мянган иргэний санал авсан тохиолдолд дахин хянан шалгалт явуулах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БЭРХЭЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН
БЭРХЭЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​