fbpx Ерөнхий сайд Г.Занданшатарыг АТГ-т шалгуулахыг шаардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
3 минут 24 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатарыг АТГ-т шалгуулахыг шаардлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг АТГ-т шалгуулахаар хандлаа. Учир нь тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь Ашиг сонирхлын тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болсон гэж үзээд хуульч Б.Гүнбилэг ийнхүү АТГ-т албан ёсоор хандсанаа мэдэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны есдүгээр сард 322 тэрбум төгрөгийн өртөг бүхий шатахууны тендер зарласан бөгөөд уг шалгаруулалтад “Сод Монгол” ХХК ялалт байгуулсан нь улс төрийн болон ашиг сонирхлын сүлжээтэй холбогдож болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа учраас хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Учир нь Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын Орон тооны бус зөвлөх бөгөөд тэд олон жилийн турш хувийн найз нөхдийн харилцаатай төдийгүй Г.Занданшатар нь Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаатай хамтран “Монголын Силикон Вэлли” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг аж. Мөн аливаа стратегийн шийдвэр, тэр дундаа 300 тэрбумаас дээш үнийн дүнтэй тендерүүдийг Ерөнхий сайдын мэдэл, зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани жил бүрийн эхэнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө олон нийтэд ил тод зарладаг. Гэтэл 2025 оны есдүгээр сард буюу жилийн төгсгөлд гэнэт 322 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх тендер зарласан байдаг. Ийнхүү эргэлзээ төрүүлсэн олон асуудал, ашиг сонирхлын зөрчил харагдаж байгаа учраас хуульч Б.Гүнбилэг энэ бүх асуудалдаа тайлбар хийж, шалгуулахыг Ерөнхий сайдаас шаардаж байгаа аж.

Тэрбээр “Авлигатай тэмцэх тухай хуульд “Улс төрийн нөлөөгөө ашиглаж, бусдад давуу байдал үүсгэх” гэдэг авлигын гэмт хэргийн шинжийг агуулаад байгаа учраас шалгуулахаар өглөө. Мөн цахим сайтуудаар Баянхонгор-Шаргалжуутын 66.4 тэрбум төгрөгийн замын тендерт Ерөнхий сайд Г.Занданшатарын хамаарал бүхий этгээдүүдийн компани шалгарсан, Тэмээтэй хөшөөнөөс Хан-Уул дүүргийн И-Март дэлгүүр хүртэлх замын бродюрыг 7.3 тэрбум төгрөгөөр засах ажилд мөн л Г.Занданшатарын хамаарал бүхий “Бриж бюлдинг” компани шалгарсан гэх зэрэг мэдээлэл гараад байна. Ингээд Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй маш олон хэрэг яригдаж эхэлсэн байна. Энэ бүхнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Харин хэн нэгэн гомдол гаргаж байж шалгах ёстой бол би гомдол гаргачихъя. Үнэхээр авлигын гэмт хэрэгтэй холбогдоогүй юм бол Засгийн газрын тэргүүн нь хувийн компанид илүү их ашиг олох боломж олгоод байгаа нь зөв юм уу, буруу юм уу гэсэн асуудлыг гаргаж тавьж байна” гэлээ.

Даваа гарагийн “мэдэгдэл”-үүд
Даваа гарагийн “мэдэгдэл”-үүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​