fbpx ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ НҮҮР ТУЛАХ ӨДӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 7 секунд

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ НҮҮР ТУЛАХ ӨДӨР

УИХ-ын даргыг унагаах уу, Засгийн газрыг огцруулах уу гэдэг дээр Төрийн ордныхон хоёр талцаад, Монголын төр хөл толгойгоо олохоо болилоо. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, О.Саранчулуун тэргүүтэй гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн дагуу гурав хоногийн дотор парламентаар хэлэлцүүлэх зохицуулалтай. Тэгвэл өнөөдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх тов тогтоож, маргааш УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах болов уу гэсэн хүлээлт байна.

Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирвэл Төрийн гурван өндөрлөг чуулганы индэр дээрээс нүүр тулах цаг болсон гэсэн үг. Нэг ёсондоо Төрийн тэргүүнүүд тэрсэлдэж эхэлсэн энэ тэмцлийн хайнааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хагална.

Эргээд улс төрд өрнөсөн үйл явдлуудыг санахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байхад Төрийн ордныхон мөн л түнжин муутай хоёр хуваагдсан байв. Шөнө дөл хүртэл хуралдаж, шийдвэрт хүрч чадахааргүй болчихсон байсан ч Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд орж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг тас загинаад хайрцагнаасаа хальж, дүрдээ орж явсан гишүүдийг ч байранд нь тавьж, хайнааг хагалсан.

Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд юу гэх нь олны анхааралд байна. Улс төрд өрнөж буй үйл явдал, олон нийтийн хэрэгслээр бичиж эхэлсэн мэдээллээр Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг өнөөдрийг хүртэл хэнийг нь хэн гэхгүй хоорондоо учраа ол гэчихсэн тул хөл толгойгүй бужигнаж гэх мэдээллүүд ч гаргаж эхэлсэн. УИХ-ын дарга Ерөнхий сайд хоёрын улс төрийн зодоон ганцхан МАН-ын зодон байхаа болиод удлаа. Сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намынхан гэхэд л хоёр хуваагдсан. УИХ-ын даргад хариуцлага тооцох гарын үсэгт О.Цогтгэрэлийн бүлэглэлийн 28 гишүүн гарын үсэг зурсан бол Ерөнхий сайдыг огцруулах бичигт Х.Баттулгын тэргүүтэй 12 гишүүн гарын үсэг зурсан байна.

Цаашлаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвсэлийн дөрвөн гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурснаа мэдэгдсэн бөгөөд шинэ Засгийн газар байгуулвал орж ажиллана гэх байр сууриа ч албан ёсоор илэрхийлсэн. УИХ дахь ХҮН намын гишүүдээс Х.Доржханд, П.Наранбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг дэмжиж байгаа бол Ж.Золжаргал, Б.Найдлаа, Б.Мөнхсоёл нар УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Харин УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өчигдөр цахим хаягаараа дамжуулж “УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагад би нэгдэж гарын үсэг зурсан. Гэтэл УИХ-ын даргыг огцруулах бичиг болон өөрчлөгдөж гарын үсэг зуруулах процесс эхэлж буй юм байна. Миний хувьд үүнд нэгдэхгүй. Учир нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй” хэмээн мэдэгдээд байгаа.

УИХ дахь ИЗНН-ынхны хувьд намын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа нар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талд байгаа бол УИХ-ын гишүүн С.Замира, РБатболд нарыг Ерөнхий сайд Г.Занданшатартай нэгдсэн гэх мэдээлэл бий. Ингэснээр Төрийн ордныхон энэ тэнцүү хоёр хуваагдчихсан эх адаггүй “зодолдож” байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын улс төрийн энэ хагарал удах тусам Монголын төр улам бүр тогтворгүй болж, нийгэм, эдийн засаг ч хүндрэх эрсдэлтэй байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүргүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлж, харин Улсын дээд шүүх 30 хоногийн дотор шийдэж батламжлах хуультай. Өөрөөр бол, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Ардын намын дарга болж, арслантай тамгаа албан ёсоор гардах хугацаа ойртох тусам Ерөнхий сайд хариу нүүдэл хийж эхэлсэн.

Тиймдээ ч Ерөнхий сайд Г.Занданшатар тахимаа өгөхгүйгээ илэрхийлэн, нүүрсний хулгайн хэрэг хэмээх “Б” төлөвлөгөөндөө шилжчихлээ. Ингэхдээ тэрбээр Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн оффтейк гэрээнүүдийг ил олгож задалсан.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд хууль хяналтын байгууллагууд дахь асуудал нь хүндрэхээс өмнө хугацаа хожихын тулд нэн даруй хариу нүүдэл хийх шаардлагатай болж байна гэсэн үг.

Тэгэхээр тахимаа өгөхгүй, танхимын сайдуудтайгаа хүч хавсрах нь тодорхой болсон Г.Занданшатарыг засагтай нь огцруулах замаар хугацаа хожих хариу нүүдэл л Д.Амарбаясгаланд үлдэж буй бололтой. Тиймээс УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуухаар яаравчилж эхэлсэн. Тиймээс Төрийн гурван өндөрлөгийн нүүр тулах өдөр тун ойрхон байна.

Ирландад Монгол оюутнууд хэрхэн амьдардаг вэ?
Ирландад Монгол оюутнууд хэрхэн амьдардаг вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​