fbpx ТОЙМ: УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар суудлаасаа огцорч, ҮАБЗ-ийн хоёр суудал эзгүйрсэн 7 хоног
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
14 минут 53 секунд

ТОЙМ: УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар суудлаасаа огцорч, ҮАБЗ-ийн хоёр суудал эзгүйрсэн 7 хоног

Намрын налгар өдрүүд ард үлдэж, өнгөрч буй долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цас орж, цасан шуурга шуурсан, хүн, малын шандас сорьпог өвлийн хахир өдрүүд хаяанд ирсэнийг санууллаа. Харин МАН-ын дотоод зодоон намаасаа хальж төрийн зовлон болсон. Түүнтэй холбоотойгоор Төрийн ордонд улс төрийн үйл явц харин ч нэг буцласан долоо хоног шувтарч байна. Нэгэнт МАН-ын дотоод зөрчил их байгаа энэ үед Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлагыг АН-ын бүлгийнхэн тасралтгүй бөгөөд тууштай тавьсан. Эцэст нь АН-ынхан хүссэндээ хүрч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол, Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын гишүүдын олонхын саналаар үүрэгт ажлаас нь огцрууллаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нэг өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн түүхэн долоо хоног шувтарч байна. "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Г.Занданшатар: Эмч, багш нарын цалинг 10-20 хувь нэмэгдүүлэх шийдвэрт хүрлээ

Г.Занданшатар: Эмч, багш нарын цалинг 10-20 хувь нэмэгдүүлэх шийдвэрт хүрлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя.

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая.

Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно.

Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэмцэл үргэлжилж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.15/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон байна. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэгдэх нь бий. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тус бүлэг дотор үүсээд байгаа асуудлаар өнөөдөр /2025.10.15/ мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлгийн нэг хэсэг гишүүд өчигдөр бүлгийн хурал зарлах шаардлага ирүүлсэн. Шаардлагыг хүлээн аваад өнөөдөр 12:00 цагт бүлгийн хурал зарласан байсан. Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлох дэгтэй. Гэтэл У.Отгонбаяр тэргүүтэй бусад нөхөд өчигдрийн хурлыг зохион байгуулж хийнэ лээ. Нэгдүгээрт, өчигдөр болсон бүлгийн хурал дүрмийн бус. Гаргасан шийдвэр нь мөн хүчингүй. Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлодог, хэрвээ бүлгийн дарга эзгүй байвал бүлгийн даргын зөвшөөрснөөр дэд дарга хуралдааныг удирдаж болно. Миний хувьд өчигдөр ордонд байсан. Албан ёсны бүлэг ирэх долоо хоногийн Даваа гаригт хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрнэ гэж бодож байна. МАН-ын Удирдах зөвлөл ирэх Бямба гариг буюу аравдугаар сарын 18-нд хуралдана. Тэндээс гарах улс төрийн шийдвэрийг бүлэг хүлээж байна. Дүрмийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвээрээ. Цаашдаа бүлгийн хурлыг дүрмийн дагуу товлоод явна” гэлээ.

Д.Амарбаясгалан: Ажлаа өгч байгаад илүү хүчтэй тэмцэнэ

Д.Амарбаясгалан: Ажлаа өгч байгаад илүү хүчтэй тэмцэнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсний дараа дараах мэдэгдлийг хийлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эрх чөлөөт ардчилсан Монгол улсын ард иргэд ээ. Өнөөдөр Монгол улс эрх чөлөөт ардчилсан засаглалтай байх уу? эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизийг ашиглаж парламентыг барьцаалж, хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү? гэдэг салаа замын уулзвар дээр бодитой ирээд байна. Энэ эрсдлийг тооцож миний бие Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоо бүхий 126 гишүүнтэй парламентийн холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулж, хэрэгжүүлж эхлэсэн билээ.

Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, эрх чөлөөг хамгаалахын төлөө МАН-ын даргад өрсөлдсөнийг та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргаж, энэхүү шийдвэр гаргасныг сүүлийн хэдэн хоногт өрнөж буй үйлдлүүд нотлож байгаа гэдэгт итгэж байна.

Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн институцийг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчилалыг үгүй хийж, дарангуйлалын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2828925/ уншина уу.

"ТББХ-ны дэмжээгүй гэсэн саналын томъёоллыг дэмжье гэж санал хураалт явуулна"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр /2025.10.16/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 54 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах албан бичгийг гардуулж өгсөнөөс хойш ес дэх хоног дээрээ явж байна. Энэ саналыг 10 хоногт багтаан хэлэлцэх хуулийн заалттай. Энэ дагуу ТББХ өнөөдөр гурав дахь удаагаа хуралдаж, эцсийн байдлаар санал хурааж шийдсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 101.2 зүйлд "ТББХ Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлт гарган УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулна" гэж заасан. Мөн 101.3 зүйлд "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг сонсч, ил санал хураалт явуулна" гэж заасан. Тиймээс байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дуусч, чуулганд нэгдсэн санал дүгнэлтээ танилцуулна. Цаашдаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-ын нийт гишүүдийн асуудал болно. Нэр бүхий гишүүд сая мэдээлэл хийлээ. Байнгын хорооны шийдвэр эцсийнх биш. Одоо 126 УИХ-ын гишүүн энэ асуудлыг эцэслэн шийднэ. УИХ-ын гишүүн аль ч хурал дээр үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Мөн хэлэлцэж байгаа асуудалд холбогдуулж саналаа хэрхэн өгөх нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайдыг огцруулах асуудал сая шийдэгдсэн. Ирц 32 гишүүнээс 22 гишүүн хуралд оролцсон.

Олонхын санал нь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг авч үлдэж, огцруулах асуудлыг дэмжихгүй гэдэг санал хураалтын дүн гарсан.

Чуулганы хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах юм байна. Бид өчигдөр архив шүүж үзээд сүүлийн гурван удаагийн Ерөнхий сайдыг хэрхэн огцруулж байсан талаар судаллаа. УИХ-ын гишүүдийг чуулганд суулгахгүй бол хуулийн зөрчил болно. Үндсэн хуулийн холбоотой асуудлаар гишүүд чуулганд суух үүрэгтэй. Хуралд суухгүй байх нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой. Байнгын хорооны дэмжээгүй гэсэн саналын томъёоллыг дэмжье гэж санал хураалт явуулна" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ҮХЦ-д хандлаа

УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг дэмжье“ гэсэн санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ҮХЦ-д ханджээ. Тэрбээр "ТББХ-ны өнөөдрийн хурлыг бүгд харлаа. Засгийн газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан 18 гишүүд маань ТББХ-ны хурал дээр гэнэт Засгийн газарт хайр зарлаад, Засгийн газрыг огцруулахгүй гэдэг кноп дараад ТББХ-ны шийдвэр гарчихлаа.

Тэгэхээр цаашид процесс хэрхэн үргэлжлэх вэ гэдгийг УИХ-ыг даргалж байгаа УИХ-ын дэд сайд Х.Булгантуяа болон ТББХ-ны дарга Г.Сандаг-Очир нарын хэлснээс харвал ТББХ-ны санал дүгнэлтээр буюу Засгийн газрыг огцрохыг дэмжээгүй гэдэг саналын томьёоллоор УИХ дээр санал явуулахаар бэлдлээ.

Өөрөөр хэлбэл Засгийн газрыг огцруулах саналтай гишүүд маань хуулийн босго буюу 64 гишүүний саналаар Засгийн газрыг огцруулж дийлэхгүй болохоороо, 64 саналаар чадвал засгийн газраа авч үлд гэдэг томьёолол руу орчихлоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулъя гэж гарын үсэг зурсан бидний 67 гишүүн УИХ дээр ороод Засгийн газраа авч үлдэхэд бэлэн. Гэсэн хэдий ч энэ үйлдэл Үндсэн хууль зөрчих байдал руу орно. Тиймээс бид үүсээд байгаа нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд ҮХЦ-д хүсэлт гаргаж байна" гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг нийт гишүүдийн 64 хувийн саналаар огцрууллаа

УИХ-ын 126 гишүүнээс 66 гишүүн Баасан гаригийн УИХ-ын хуралдаанд ирж 52.4 хувьтай чуулганы ирц бүрдлээ. Улмаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирцийг Пүрэв гаргийн 09:00 цагт эхлүүлж, өнөөдрийн 10:13 минутад ирц хүрсэн учраас хуралдааныг эхлүүлж буй нь хуулийн зөрчилгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т зааснаар Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана.Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2025 оны 10-р сарын 16-ны өдрийн Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09:00 эхэлж, хэлэлцэх асуудалдаа бэлтгэсэн. Ийнхүү 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн 10:13 цагт ирц бүрдсэн учраас дэг зөрчсөн зүйл байхгүй.Үргэлжлүүлэн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа. Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх талаар ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хурааж, саналд оролцсон 111 гишүүний 64 хувь буюу 71 гишүүний саналаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх саналыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.10.16/ дээрх саналыг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Тэрбээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныхаа талаар тайлбар хийхдээ “Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж байгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Цаашид надруу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч, хүмүүс үгээ цэгнэн, бодлоо нуух хэмжээнд очжээ.Цаашдаа монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, улайран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой гэж хэлсэн билээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэдэг саналыг томьёоллоор санал хураалт явуулж нийт саналд оролцсон 114 гишүүний 89.5 хувь буюу 102 гишүүний саналаар санал дэмжигдэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 30.6 САЯ ТӨГРӨГӨӨР ХООЛ АМТЛАГЧ АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖ, “АНАНДАЯА“ ХХК ШАЛГАРЧЭЭ
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 30.6 САЯ ТӨГРӨГӨӨР ХООЛ АМТЛАГЧ АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖ, “АНАНДАЯА“ ХХК ШАЛГАРЧЭЭ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​