fbpx Арьсаа хамгаалах гэж амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 3 секунд

Арьсаа хамгаалах гэж амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ

Улаанбаатарчууд утаагүй, дулаан өвөлжихийн тулд шахмал түлш хэрэглэж эхлээд өдгөө зургаан жил болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн өнөөг хүртэл 2.2 сая тонн түлш үйлдвэрлэн нийслэлийн гэр хорооллын 200.000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангажээ. Гэвч сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлогын 9009 тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин 2017-2023 оны байдлаар 103 нас баралтын тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 оны эхний есөн сард 1579 иргэн угаарын хийн хордлогод өртөж, 31 иргэн нас барсан бол 2025 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл 1613 тохиолдол бүртгэгдэж, 110 хүн нас баржээ.

Энэ талаар ХЭҮК-ийн судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Агаарын бохирдолтой холбоотой тодорхой ажлууд хийгдэж байгаа ч бодит үр дүн хангалтгүй байна. Тухайлбал, 2019 оноос хойш 780 гаруй хүн угаарын хийн хордлогын улмаас нас барсан гэх тоон мэдээллийг утааны сонсголын үеэр ярьж байсан. Шүүх шинжилгээний ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд угаарын хордлогын улмаас нас барсан 110 иргэн бүртгэгдсэн. Үүнээс гэртээ угаартаж нас барсан хүн 63, нийслэлд 40, аймагт 23 байна. Энэ жилийн хувьд нийслэлээс угаарын хийн шинэ мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулаад эхэлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь хэрэв угаарыг мэдрэх юм бол хэрэглэгчдэд үйлчлэх төвд шууд мэдээлэгддэг. Улмаар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид тухайн өрхтэй холбогдох, утсаа авахгүй бол тус хэсгийг хариуцсан ажилтан очих зэргээр арга хэмжээ авах ажлыг хийж байгаа. Энэ нь сайшаалтай ч гэсэн угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмжийг иргэдэд тэр тусам зорилтод бүлгүүдэд олон давтамжтай хүргэх ажил дутмаг байна.

Угаар мэдрэгч төхөөрөмжийг мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулж олон өнгөөр анивчих зэргээр тохиргоо хийж суурилуулах шаардлага байгаа талаар холбогдох албадад хүргүүлсэн" гэлээ.

Тэгвэл сайжруулсан шахмал түлшний улмаас угаартаж нас барсан гэх мэдээллийн араас Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийдэг. Ингэхдээ иргэдийг буруутгадаг жишиг тогтоод удаж байна. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 24-ны өдөр НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөхдөө “Өчигдөр гэхэд 31 өрхийн 80 гаруй иргэн угаарын хордлогод өртсөнөөс нэг иргэн нас барсан. Тухайн нас барсан иргэн галаа бүрэн унтарч дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан. Бусад угаартсан иргэдийн хувьд угаар мэдрэгч нь дуугарсан ч тоогоогүй зарим иргэд дуугараад байна гээд аваад эвдэлчихсэн нөхцөл байдалтай байсан" гэв.

сонин mn

Кэйс 1

Энэ сарын эхээр ээж, охин хоёр гэртээ угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух 56 настай эмэгтэй, 16 настай охины хамт угаартаж амь насаа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 56 настай иргэн гэртээ угаартсан байдалтай нас барсан бол 16 настай охин нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадахгүй нас барсан. Энэ хэрэг дээр албаныхан угаар мэдрэгч нь ажиллахгүй байсан гэх тайлбарыг өгсөн.

Кэйс 2

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. Энэ үйл явдлын улмаас цэргийн алба хааж байсан хүү ээжийгээ, төрсөн дүү нараа үүрд алдсан юм. Гэвч энэ үед ээжийг нь архи уудаг, халамж авдаг байсан гэх зэргээр албаныхан мэдээлэл өгч байлаа. Гэвч энэ эмэгтэй огт архи уудаггүй байсан гэдгийг хөршүүд нь хэвлэлд яриа өгөх үеэрээ хэлж байсан юм.

Кэйс 3

2024 оны гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт СХД-ийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл иржээ.Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартаж нас барсан. Хотын захиргаанаас нас барсан иргэдийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн талаар мэдээлж байв. Энэ хэрэг дээр тус хорооны Засаг дарга С.Очир “Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх дадалд хэвшээгүй байснаас ийм зүйл болсон. Эдгээр иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Мөн энэ айлд ирж архи уудаг байсан” гэсэн байдаг. Энэ мэт угаартаж нас барсан иргэдээ буруутгадаг.

Гэртээ, бүтэн бүлээрээ унтаж байгаад л том, жижиг, хүүхэд, хөгшидгүй амь насаараа хохирно гэдэг халаглах багадах бэрх асуудал. Олон өрх, олон хүн сайжруулсан хэмээх сайжраагүй шахмал түлшний угаарын балгаар эрүүл мэнд, амь насаараа хохирч байхад төр нь тэднийг буруутгасаар байгаа нь харамсалтай бас гутамшигтай.

Шахмал түлшээр сонголтоо хязгаарлуулсан гэр хорооллын иргэд өнөөдөр амь өрссөн өдөр хоногийг өнгөрөөж, маргааш л амьд сэрэх юмсан гэсэн нууцхан хүсэлтэй аж төрж байна. Энэ талаар СБД-ийн 13 хорооны иргэн М.Энхжин “Сайжруулсан шахмал түлшнээс болж иргэд маш ихээр амь насаа алдаж байгаа нь үнэн. Миний эргэн тойрныхон дунд ч амь насаа алдсан тохиолдол бий. Гэр хорооллын иргэд маргааш амьд сэрэх эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдалд амьдарч байна шүү дээ. Ер нь бол аздаа л найдаж өвлийн саруудыг өнгөрөөж байна. Насаараа гал түлж амьдарч байгаа хүмүүс угаартаж нас бараад байгааг харахад түлшинд л учир байна. Мөн одоо дахиад хагас коксожсон түлш шинээр туршиж байна. Үүнээс болж хэдэн хүний амь нас эрсдэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.

Гэвч нөгөө талдаа иргэддээ сонголт өгөөгүй хэр нь арьсаа хамгаалахын тулд иргэдээ “Ядуу, архичин, галаа түлж чаддаггүй” зэргээр мэдээлж төр нь даажигнаж байна.

Монгол Улсад агаарын бохирдол нь хүн амын дунд амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлааны тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10.000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэн байна. Мөн агаарын бохирдлын улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцооллыг хийсэн байна.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Энхбаяр: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар, хуйвалдааны аргаар унагахыг оролдож байна
Н.Энхбаяр: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар, хуйвалдааны аргаар унагахыг оролдож байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​