fbpx “Б.Жавхлан сайд аа, чиний үед Монголын гадаад өр зээл дампуурлаа. Монголын санхүү ч дампуурлаа”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
8 минут 38 секунд

“Б.Жавхлан сайд аа, чиний үед Монголын гадаад өр зээл дампуурлаа. Монголын санхүү ч дампуурлаа”

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Б.Жавхлан сайд аа, чиний үед Монголын гадаад өр зээл дампуурлаа. Монголын санхүү ч дампуурлаа” хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэнтэй хэн ч санал нийлнэ. Эдийн засаг, санхүү мэдэхгүй парламентын танхимд санхүүгийн аргаар эвлүүлсэн тоо яриад зүтгэчихээр цаадуул нь ойлгох ч үгүй, аливаа асуудлыг нь чимээгүйхэн дэмжинэ. Тоо ойлгох тоотой хэдэн гишүүд, сайд нар нь тойрогтоо, яамандаа ахиухан төсөв суулгуулчих гээд мэдсээр байж чимээгүйхэн толгой дохино. Ард түмэнд статистикийн хөөстэй тоо Засгийн газраар дамжуулан хүргэчихнэ. Ихэс дээдсийн хүслийг тооны аргаар биелүүлчихнэ. Ингэхээр хоёр Засгийн газрын нүүр үзэн, Монголын мөнгөний авдарны түлхүүрийг атгалгүй яахав. Б.Жавхлан өөрөө банк, санхүүгийн унаган мэргэжил, бүр мэргэшилтэй хүн учраас буруу гарын схем дээр гаргууд сайн тоглогч бололтой юм. Тиймдээ ч төрийн болон төрлийн ажлыг тэн тэнцүүлэн авч яваа нэгэн.

ЖДҮ-г ч тойроогүй дайраад гарсан шинэхэн гишүүн байв

УИХ-д шинэхэн гишүүн Төрийн босгоор давсан даруйд найздаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваад өгчихсөн. Шинэ гишүүд юун Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах, ордон дотор өрөөгөө олохгүй төөрч явахад тэр аль эрт Төрийн ордонд санхүүгийн өрөг дээр нүүдэл хийж, санхүүгийн акулуудыг хожиж эхэлсэн. Ийн нүүдэл хийх зуураа бие халаалт болгож, “Пример инвестмент групп”-д 900 сая, “Жетте майнинг” компанид 800 сая, “Алтан олом” компанид 250 сая төгрөг аваад өгчихсөн. Гэхдээ би зээл авч өгөөгүй хэмээн мэлздэг ч яах аргагүй түүний танил тал, хамаарал бүхий хүмүүсийн компани байдгийг баримтаар дэлгэсэн. Ингэж л УИХ-ын гишүүний байр сууриас давуу эрхээ эрт эдэлж эхэлсэн нөхөр. За тэр, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мөрөөдлийн төсөл дээр тавьсан тоог хэд ч байсан нүүдэл хийж байгаад “болно” гэдэг сайд. Үнэн хэрэгтээ Монгол Улсын эдийн засагт багтахгүй том тоо хэдий ч тэр хөөстэй тоог нь хүлээн зөвшөөрсөөр ирсэн тоглогч. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас танилцуулсан төсөл хөтөлбөрөөс нэг нь ч урагшлаагүй. Ийм учраас л “Чиний үед Монголын санхүү дампуурлаа” гэж хэлээд байгаа хэрэг.

Б.Жавхлан эрх мэдэлд очсноор “Чингис хаан” банк мандан бадрав

Б.Жавхлан сайдыг яах аргагүй “Чингис хаан” банктай холбодог. Үүнийг Хууль тогтоох дээд байгууллагын хариуцлага бүхий төлөөлөл Ц.Даваасүрэн нар олонтаа дурдаж байсан бөгөөд хэвлэлүүд ч байн байн онцолдог. Учир нь түүний эхнэр А.Соёлмаа “Чингис хаан” банкны Ерөнхий захирал Б.Батхүүтэй “Ньюгоби гэйт” компанийг хамтарч эзэмшдэг бизнесийн түншүүд учраас яах аргагүй холбогдоно. Иймээс “Чингис хаан” банкинд даатгалын мөнгөнөөс эхлээд олон зүйлийг байршуулж мөнгө угаадаг хэмээн дэлгэж ч байсан. “Чингис хаан” банкинд эрүүл мэнд, нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 37.4 тэрбум, Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум, Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ны есөн тэрбум, мөн Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-аас хоёр тэрбум төгрөг гээд зөвхөн Хөгжлийн банкнаас бараг 50 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Эндээс яах аргагүй давуу эрх болон хууль бус олон зүйл анзааргдана.

Б.Жавхлан сайдын эрх мэдэл “Чингис хаан” банкыг дампууралд хөтлөв

Б.Жавхлан сайд “Чингис хаан” банкинд төрийн индэр дээрээс эрх мэдлээ урвуулан ашиглаж даатгалын асар олон тэрбум төгрөг цутгасан. Тухайн үедээ мөнгөөр гулгисан ч гэж хэлж болохоор байсан банк гэнэт дампуурахдаа тулсан нь Б.Жавхлан сайдын эрх мэдэл хэтэрснийх гэхэд болно. Учир нь тэрбээр иргэний үнэмлэхний хуулбар төдий хүсэлтээр хэдэн тэрбум төгрөгийг хамаарал бүхий хүмүүстээ авч өгсөн байдаг. Тодотговол, түүний хамаарал бүхий Ц.Мөнхчулуун нь 2019 оны наймдугаар сарын 30-ны өдөр “Чингис хаан” банкинд хандаж, “ОХУ-аас дизель түлш “Монисс” ХХК-д нийлүүлэх гэрээ хийсэн. Уг гэрээний урьдчилгаа төлбөр 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр орж ирэх бөгөөд энэ хүртэл хугацаанд ОХУ-д урьдчилгаа төлбөр болох дөрвөн тэрбум найман зуун наян сая /4.880.000.000/ төгрөгийн урьдчилгаа олгож бидэнд туслана уу” хэмээх өргөдөл хүсэлтийг гараар бичээд иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээсний хүсэлтийг биелүүлсэн. Мөн Г.Баасанжаргал 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр дөрвөн тэрбум нэг зуун далан сая /4.170.000.000/ төгрөгийг “Чингис хаан” банкнаас дансаар бус бэлнээр авсан байх магадлал бүхий хүсэлт байдаг. Ингэхдээ “Миний бие “Говь” ХХК-д самнасан ноолуур нийлүүлэхээр тохиролцсон. 2019 оны есдүгээр сарын 10-ны дотор бараагаа нийлүүлэхэд санхүүжилт шаардлагатай болсон тул 4.170.000.000 төгрөгийн урьдчилгаа олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг мөн болгоосон. Банкнаас ихээхэн хэмжээний зээл авахад иргэний үнэмлэхний хуулбараа хүсэлтийн дор хуулбарлан харуулаад ямар нэг барьцаагүйгээр авчихаад байхаар банк дампуурал руу явахгүй яахав. Иймээс өнөөх татвар төлөгчдийн даатгалын сангийн мөнгө эрсдэлд орж байсан удаатай.

Цар тахлаас төрсөн баячуудын нэг

”Зовлон болоход лам зоолно” гэдэг дээ. Цар тахлаас төрсөн тэрбумтнууд манай төрд цөөнгүй байсан, одоо ч байгаа. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайдаас эхлээд төрийн өндөр дээд, дунд шатанд утгаа алдсан. Б.Жавхланг ч энэ үеийн баячуудын нэг гэхэд тэгтлээ хол төөрөхгүй. Ийн баяжихад нь "Улаанбаатар төмөр зам"- ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байгаад гэрийнх нь сэйфнээс долоон тэрбум төгрөг гарч 10 жилийн ял авсан С.Батдөл нарын цөөн нөхөд мөнгийг нь өсгөж зуулчилдаг байсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Тодотговол, цар тахлын хүнд үед төмөр замын ачаа тээврээр хэд нугалсан зардал авч хувьдаа завшсан асуудлыг Б.Жавхлангийнх хэмээн харддаг. Яах аргагүй С.Батдөлийг Дархан өртөөнөөс өөд нь татаж Уаанбаатар төмөр замд хурган даргын алба өгүүлсэн хүн нь Б.Жавхлан сайдыг гэдэг. Мөн цар тахлын үед үүнтэй холбогдох Замын-Үүдэд ачиж буулгах тавцан бүхий төмөр замыг Б.Жавхлан нарын нөхөд хувийн хөрөнгөөр бариулсан гэх мэдээлэл тэнүүчилж байдаг. Хувийн хөрөнгөөр ч юу байхав. С.Батдөл нарт эрх мэдлээр боломж олгон, мөнгөө өсгөдөг санхүүгийн схемээс босгосон мөнгөөр л бариулсан байх. Үүнийг нягтлан дараагийн цувралаар хүргэх болно. Тухайн үеийн төсөв, зээл тусламж, эмчилгээний зардал гээд бүгд хөөстэй, ард түмэнд наалдсан зүйл байхгүй талаар, мөн Б.Жавхлан сайдын төрд тарьж үржүүлсэн ургийн модны тухай ч дараагийн цувралаар хүргэх болно.

С.Баяр

Цуврал бий.

Н.Энхбаяр та Өргөө зочид буудлаа суллаж өгөөрэй
Н.Энхбаяр та Өргөө зочид буудлаа суллаж өгөөрэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​