fbpx МАН-ын хагарал АН-д халдах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 54 секунд

МАН-ын хагарал АН-д халдах уу?

Өдийг бодоход намраар болсон МАН-ын даргын сонгууль энэ намыг хоёр хуваасан. Лав УИХ дахь МАН-ын бүлэг нь хоёр хуваагдаад нэг нь АН-тай, нөгөө нь “Үндэсний эвсэл”-тэй тал болсон нь ил тодорхой боллоо. Тэр бүү хэл, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай болчихсон.

Уг нь, УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн зун засаг солигдсоны дараа Бүлгийн дарга болсон. Гэтэл саяхан “...УИХ-ын гишүүн Ж.Батжаргал МАН-ын бүлгийн дарга боллоо” гээд гараад ирсэн. Сүүлд УИХ-ын чуулганыг удирдсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “...МАН хоёр бүлгийнхээ учрыг олоорой” хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэн.

Эндээс харахад, МАН бүлгийн асуудал анзаарахгүй байж болохооргүй нөхцөлд орсон бололтой юм. Ер нь бол, МАН-ын 68 гишүүнтэй бүлэг ойролцоо тоотойгоор хоёр хуваагдсан. Тэгэхээр, УИХ-д үнэмлэхүй олонхтой бүлэг байхгүйтэй адил юм. Харин УИХ дахь АН-ын бүлэг тэднийхээс том болчихсон. АН ч үүнийгээ мэдэрчихсэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр бие биеэ “...Огцор” гэж байх үед УИХ дахь АН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаснаа зарласан. АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн талаар манай бүлэг өнөөдрийн хурлаараа ярилцсан.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж дуусна. Тэгэхээр цаг хугацааны хувьд өнөө, маргаашдаа шийдэгдэхгүй болов уу. Тиймээс тодорхой гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах асуудыг хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Магадгүй нэг өдөр, нэг дор хэлэлцэх ёстой. Энэ хоёр албан тушаалтны асуудал биш. Үндсэн хуулийн, засаглал хоорондын зөрчлийн асуудал болж хувирсан. Намын дотоод зөрчил байсан асуудал төрийн асуудал болсон. Тэгэхээр яаралтай шийдэхгүй бол төрөөс том улс орны асуудал болж хувирах вий. Ингэхэд ганц алхам л дутуу байна шүү. Засаглалын хямрал болох эрсдэлтэй учраас энэ асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой.

Хоёрдугаарт, АН-ын бүлэг нэгдсэн хуралдааныг хүртэл байр сууриа зарлахгүй. Тэр хүртэл гишүүд тодорхой хэмжээний итгэл үнэмшлээрээ асуудалд хандаад явж болно. Тэр үед АН-ын нэгдсэн байр суурь гарч олон нийтэд мэдээлнэ. Гуравдугаарт, эрх баригч тал хуваагдаад байна. Тиймээс чуулганы хуралдааныг цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга даргалах ёстой гэсэн байр суурьд нэгдсэн” гэсэн юм. Түүнээс хойш “...Цэц хуралдаж Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн дүгнэсэн. Ингэснээр Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Гэхдээ МАН-ынхан нэг талдаа гараагүй байна. Сөрж байгаа хэсэг нь “...Цэцийн дүгнэлтийн дараа АН-ынхны дэмжлэгээр Засгийн газар буцаад ажиллаж эхэллээ. Гэхдээ АН-аас улс төрийн шийдвэр гарсан. Тэр нь үргэлжлэх үү, зогсох уу гэдгийг харж байна” гэцгээж байна.

Нөгөөтэйгүүр, АН-д ч мөн дээрх асуудлаар хоёр өөр байр суурийн зөрчил гараад эхэлжээ. Нэг хэсэг нь “...Улс төрийн шийдвэрээ хэрэгжүүлье. Дахин санал хураая, эсвэл дахиаад гарын үсэг цуглуулъя”, нөгөө хэсэг нь “...Засагт орохгүйгээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг УИХ-ын дарга болгоё” гэж буй юм байна. Өөрөөр хэлбэл, МАН ч яах вэ, хагардгаа хагараад туйлдаа хүрсэн. Цаашид хэрхэхийг хөндлөнгийн хүмүүс байтугай өөрсдөө ч мэдэхгүй болсон. Харин “...МАН-ын энэ хагарал АН-д халдах вий” гэсэн болгоомжлол тус намын хашир улстөрчдийн дунд нэлээд яригдаж байна. Нээрэн л, ирэх хэдхэн сард л ухаалаг улс төр хийхэд АН-д Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуулийн ялалт ойрхон л харагдаад байгаа даа.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​